Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …

Зүүрмэгхэн байна

Posted by Гэрэлтертөнц on November 25, 2011

Өдөр хоног харавсан сумнаас ч хурдан өнгөрч байна.

Блогоосоо хөндийрөөд бусдын хэлснээр тэтгэвэрт гараад нилээн уджээ. Тэгээд залуу зандан  явсан үеийнхээ бичлэгүүдийг эргүүлж тойруулан уншиж суухнээ хуучны сарампай бүрээс минь олон янзын өнгө будаг ялгарч үнэртээд үнэхээрийн сайхан санагдаж байнаа гэж.

Нээрээ л ногоохон блог минь өдөр тутмын амьдралын хэмнэлд их үнэтэй орон зай эзэлж хормын төдийд хөндийрөхөд асар ихээр үгүйлэн санадаг байж билээ.

Гэтэл одоо яав. Гар хөл эд эрхтэнээрээ тэтгэвэрт суучихаагүй оюун санаагаараа тэтгэвэрт суучихаа юу даа гэж өөрийн эрхгүй л бодогдож байна. Оюун санаа минь сүүжээ нь даахаа байсан хөгшин эмгэн болж, хүсэл эрмэлзэл минь ичээндээ орсон баавгай шиг аниргүйхэн зүүрмэглээд байна уу гэмээр уйтай байна.

Хувцасаа ч давхарлаж амжаагүй суутал гадаа хүйтрээд цас унаад өвөл болжээ.

Сэргээхиймсан даа.

Posted in Өдрийн тэмдэглэл, Өдрийн өнгө | Leave a Comment »

Recovering myself-I am smiling

Posted by Гэрэлтертөнц on April 12, 2011

Хаврын тэнгэр шиг хувьсагнуур

Хачин сэвэлзүүр салхи

Үе үехэн шавхуурдана.

Өчигдөрхөн уйлж байсан би өнөөдөр инээж байхын гээч …

Уймарсан энэ ааш Хаврын салхины гижигдэлт үү

Аль эсвэл … “хоёр зүрхтэний” ааш юм уу гэж …

Posted in Өдрийн тэмдэглэл, Өдрийн өнгө | Leave a Comment »

Killing myself-I am crying

Posted by Гэрэлтертөнц on April 7, 2011

Блогтоо юм бичээгүй уджээ. Read the rest of this entry »

Posted in Өдрийн тэмдэглэл, Өдрийн өнгө | 5 Comments »

Хайраа түгжье

Posted by Гэрэлтертөнц on February 17, 2011

Утсаа халж, товчлуурын бичиг арилтал мессеж бичдэг байсан тэр үед иймэрхүү зүйл байсан бол гоё байхгүй юу. Зураглал нь хөөрхөн комикс.

Posted in Uncategorized | Leave a Comment »

Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая

Posted by Гэрэлтертөнц on February 12, 2011

Блогтоо баярын мэндчилгээнээс өөр бичлэг оруулалгүй уджээ.  Одоо ч гэсэн баярын мэндчилгээ гэхдээ уртыг оруулчихья даа.

Read the rest of this entry »

Posted in Аз жаргал, Өдрийн өнгө | 2 Comments »

Protected: Tsagaan sar

Posted by Гэрэлтертөнц on February 8, 2011

This post is password protected. To view it please enter your password below:


Posted in Uncategorized | Enter your password to view comments.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй Эрүүл энхийг хүсье

Posted by Гэрэлтертөнц on February 2, 2011

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

Posted in Uncategorized | Leave a Comment »

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Posted by Гэрэлтертөнц on December 30, 2010

2007 онд Оогийноо блогоо анх нээж өдий 3 шинэ жилийг блогтойгоо хамтдаа угтаж байна.

Энэ хугацаанд блог ертөнцөөр дамжуулан олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөн, олон ч зүйлийг нээн олж суралцсан.

Цаашид ч тасралтгүй суралцсаар байх болно гэж найдаж байна.

Ингээд блогт маань саатан тухалдаг хэн бүхэнд мөнхүү блогчин анд нартаа 2011 оны Туулай жилийн гал халуун мэндийг хүргэж хамгаас эрхэм эрдэнэ болох эрүүл энхийг хүсэн,

аз жаргалыг ерөөе.

Posted in Өдрийн өнгө | 3 Comments »

Яг ийм хайраар буудмаар байна чамайг

Posted by Гэрэлтертөнц on December 13, 2010

Өнөөдөржингөө ганцхан энэ дууг сонслоо. Сонсох тусам улам дуртай болоод л … Дууны үг зүрхэнд нар тусгасан, клип нь үнэхээр сэтгэл хөдлөм сайхан хайрыг үзүүлсэн … Бүхэлдээ ГОЁ ДУУ байлаа.

Read the rest of this entry »

Posted in АЯЛГУУ ЧИНИЙ ӨМНӨ-songs, Дүрс бичлэгтэй | 5 Comments »

Эээ бурхан минь юу болох гээд дуншаад байна энэ чинь

Posted by Гэрэлтертөнц on November 23, 2010

Ээээ, иийййй энэ чинь юу болох гээд байна. Өдөр харанхуй өрөөндөө уймарч муймарч дуниартаж этэр сууж байгаад ВВС-ийн мэдээ харсан чинь гэнэт оршин сууж байгаа орны маань баруун хойд хэсэг буюу Сөүлээс баруун урагшаа Өмнөд, Хойд хоёрын хилийн бүс нутагт байрлах жижиг аралд хэд хэдэн удаагийн хүчтэй пуужинг Хойд Солонгосын зөрүүд илжигнүүд харавсан тухай мэдээ гарч байх юм.

Жаахан айлаа. Гэхдээ эрсдэлийн менежмент гэх сүртэй нэртэй хичээл заадаг багш маань Хойд Өмнөд хоёрын дунд хэзээ ч дайн болохгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж хэлдэг болохоор нээх сүр юм ч бодсонгүй телевиз асаатал Солонгосын телевизүүдээр газар дээрээс нь дамжуулж байна гээд утаа униар савссан айхтар айхтар дүрс бичлэг гараад хүмүүс сандралдаад уйлж унжаад гүйлдээд байх юм.

Шууд бодож байна ш дээ. “Заа 12 сард эх орондоо буцах гэж байсан юмсан. Дайн эхлэхээс өмнө шалгалтаа өгөөд ядаж энэ семестерээ дуусгаад нэг мөсөн явчих явсан даа хичээлээ дайнаас болоод замын дунд хаях ч балаймаа гэж бариад.” Эвгүй цагт бодох юмаа мөн олж байгаа юм шүү энэ эргүү толгой.

Заа нөхцөл байдал яаж эргэхийг харж л байяа. Маргааш хичээл орно багшаасаа лавлаж сайтар асуухаас. Эвгүйтвэл шууд хичээлээ хаяад нисдэг хэргээ. Тийзээ ч захиалчихсан юм чинь. Юун хичээл этэр.
Заа арай ч тийм муухай юм гэж юу байхав дээ.

http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11818005

http://www.koreaherald.com/national/Detail.jsp?newsMLId=20101123000840

http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2010/11/120_76805.html

Ээээ, иийййй энэ чинь юу болох гээд байна. Өдөр харанхуй өрөөндөө уймарч муймарч дуниартаж этэр сууж байгаад ВВС-ийн мэдээ харсан чинь гэнэт оршин сууж байгаа орны маань баруун хойд хэсэг буюу Сөүлээс баруун урагшаа Өмнөд, Хойд хоёрын хилийн бүс нутагт байрлах жижиг аралд хэд хэдэн удаагийн хүчтэй пуужинг Хойд Солонгосын зөрүүд илжигнүүд харавсан тухай мэдээ гарч байх юм.  

Жаахан айлаа. Гэхдээ эрсдэлийн менежмент гэх сүртэй нэртэй хичээл заадаг багш маань Хойд Өмнөд хоёрын дунд хэзээ ч дайн болохгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж хэлдэг болохоор нээх сүр юм ч бодсонгүй телевиз асаатал Солонгосын телевизүүдээр газар дээрээс нь дамжуулж байна гээд утаа униар савссан айхтар айхтар дүрс бичлэг хараад хүмүүс сандралдаад уйлж унжаад гүйлдээд байх юм.

Шууд бодож байна ш дээ. “Заа 12 сард эх орондоо буцах гэж байсан юмсан. Дайн эхлэхээс өмнө шалгалтаа өгөөд ядаж энэ семестерээ дуусгаад нэг мөсөн явчих явсан даа хичээлээ дайнаас болоод замын дунд хаях ч балаймаа гэж бариад.” Эвгүй цагт бодох юмаа мөн олж байгаа юм шүү энэ толгой.

Заа нөхцөл байдал яаж эргэхийг харж л бай. Маргааш хичээл орно багшаасаа лавлаж сайтар асуухаас. Эвгүйтвэл шууд хичээлээ хаяад явдаг хэргээ. Юун хичээл этэр.
Заа арай ч тийм муухай юм гэж юу байхав дээ.

Posted in Өдрийн өнгө | 7 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.