Халуухан фламенго
Posted by Гэрэлтертөнц on February 23, 2010
Өмнө нь урт хөлтэй, бүдүүн гуятай халуухан хүүхнүүдийг шал дээр чанга чанга дэвслэн фламенго бүжиглэхийг үзэж л байлаа. Хамрын нүх дээгүүр, харц ширүүн хэрнээ тачаангуй халуухан бүсгүйчүүдийг бүжихийг харсан залуу байтугай хүүхнүүд хүртэл байж ядан, хормойгоо хазалмаар … ккк. За тэр ч яахав. Ванкуверын өвлийн олимпийн эргэн тойронд сонин хачин ихтэй байх шиг. Нутагт нь будаа хороож байгаагийн хувьд Солонгосын тамирчдыг дэмжиж этэр үзээд л сууж байх шив дээ.
Гэтэл өнөөдөр яав. Мөсөн дээр фламенго бүжиглэж байгаа хосыг хараад золтой л сандалаасаа сунгараад уначихсангүй. Тээр тэр хүүхнийг нь. Хольцгүй эрчүүдийн дунд өссөн болохоор тэр үү сайхан хүүхэн харахдаа нугасгүй нэгэн дээ би чинь. Гэхдээ миний сайхан хүүхний тодорхойлолт лав эмэгтэйчүүдийнхээс зөрөөд байдгийн. Заа тэр халтирах яахав гол юмандаа орий.
Өмнө нь хос уран гулгагчдыг хараад шүүгчид хэрхэн оноо өгөөд байгааг нээх ойлгодоггүй л байлаа. Гэтэл бүдүүн баараг мэдрэмжтэй хүн ч Канадын хос уран гулгагчдыг амаа ангайж, шүлсээ гоожуулан, нүдээ ч цавчих завдалгүй хармаар байв ш дээ.
Нисэн дүүлсэн хөвөлзөм хөдөлгөөн яг өдтэй юм шиг хөнгөхөн гээч … гарын хурууны уран нугаралт, торгомсог улаан хормойн донжтой шидэлт, хөлний хурдан шалмаг цавчаан … Заа юу гэхэв. Сайхан галбиран уран бүжгийг дүрслэн хэлэхэд надаас гарч буй үг ч болхидож сайхан зүйлийг мохоохоос биш … Тиймээс шууд эндээс үзээрэй.
Канадын уран гулгагч хосын үзэсгэлэнт бүсгүй Тесса /Tessa Virtue/ нь 1989 оны 5-р сарын 17-нд дөрвөн хүүхэдтэй айлын отгон охин нь болж мэндэлсийн байна. Канадын уран гулгалтын үндэсний шигшээ багийн тамирчин гэж явдаг. Одоогоор АНУ-ын Мичиганд амьдарч, дасгал сургуулилтаа хийдэг байхын. Гэсэн хэдий ч Лондонгийн албан ёсны оршин суугч гэж байхын. Энэ жил Виндсорын их сургуульд сэтгэл зүйч мэргэжлээр элсэн суралцаж байгаа шинэхэн оюутан юм байна. Товчхондоо бол иймэрхүү. Заа ямартай ч, Ванкуверын өвлийн олимпийн дур булаам халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд аль хэдийн багтсан явж байна лээ дээ.
1997 оноос хойш хамтран гулгаж байгаа тамирчин бол Скот Мор. 1987 оны 9-р сарын 2-нд тамирчдын гэр бүлд төрсөн. Ээж нь уран гулгагч харин одоо шүүгч. Ээжийнхээ хэвлийгээс эгээтэй л тэшүүртэй гарчихаагүй юм билээ дээ. Ясны тамирчин, мөсөн дээр бүжиглэгч хүү гэгддэг байсан. Энэ удаагийн өвлийн Ванкувер-2010 Олимпийн ice dancing /мөсөн дээрх бүжиг/-ийн төрөлд алтан медал хүртсэн хосын тухай товчхондоо иймэрхүү.
Галбиран гулгалтыг хүүхэд байхдаа ОРТ, РРТ телевизүүдээр л зөндөө үздэг байлаа. Харин одоо үзсэн чинь арай өөр харж бариад байна цаадах чинь. Хүүхнүүдийн гоё хөл гар, уран нарийн бэлхүүс, үүлэн дээр хөвөж яваа юм шиг намилзсан салхи мэт хөдөлгөөн ёстой янзтай.
Сонирхолтой, үзэхэд урамтай, хүүхнүүд нь нүд баясгам гоё спорт шүү.











Oogiinoo said
Хүүе Алмасаа нүднүүд нь Тассегийн минь хаа сайгүй наалдсан гүйж явна ш дээ. Нүдээ цуглуулаарай гсн хэхэ
Янжмаа минь хэлээд юу гэхэв. Оросууд хамгийн чаддаг юмаа энэ удаагийн олимпид муухай алдаж байнаа. Оросууд уран гулгалтанд алтан медалиас мултраад байгаа нь харамсалтай ч … Одоо тэгээд хэлэх үг алгааааа. Гэхдээ алт аваад байгаа нөхдүүдийн дасгалжуулагчид нь дандаа оросууд байна гсн шүүү
yanjmaa said
Bi ug ni orosuudiig ikh demjij baisan, haramsaltai amjilt barag gargaagui, harin shaal esregeeree Hyataduud alt, mungiig ni tuuchdeg baina shuu, Gehdee Hyatduud ih sain bujigleseen, yahaw, huurhiis
Hosuudiin yran gylgaltiin hamgiin goe heseg ni busgui zaluugiinhaa gar deer niseheer neeg ih ihemseg, zorigtoi, salhi tatuulaaaal nisej ugnu, zaluug bol unen chimj baigaa yum chini,
Almas said
Үзэх үнэхээр гоё шүү, чадахгүй ч гэсэн өөрөө зүгээр л гулгах ч гоё. гайхалтай юм аа, бас хэтэрхий царайлаг юм