Хаврын амттай өдрүүд
Posted by Гэрэлтертөнц on February 27, 2010
Хавар иржээ. Мод гөлөглөөд, шувууд шулганалдаад, гүзээлзгэнэ элбэгшээд, муур сунайгаад л … Гэрээсээ хол, тусдаа гарч амьдарсны яг нэг жилийн ой ч тохиож байна.
Хавар болоод гадуур зөндөө гоё гүзээлзгэнэ байхын

Энэ нөхөр бол ингээд л нар дагаж эрхлээд, нартай наадаад л нар нь гараад л өдрийг өнгөрөөж байна ш дээ. Хааяа нэг гадагшаа гарч болмжортой хөөцөлдөж ан хийгээд л, өт мөтхөн олж идэж бор ходоодоо борлуулаад байхым даа ккк. Эр өсөж эсгий сунанаа гэж. Эзнээ хоолныхон асуудалд санаа зовоохгүйгээр л бие даасан “нүгэлт хар гөрөөчин” болжийно доо. Ямартай ч урин дулаан ирж олз омог нь элбэгшээд ихэд баяртай байгаа даа манай муужгайхан.
Тасалгааны мод маань хүртэл нарны амт аваад бяцхан шүүслэг ногоон гөлгөн навч гаргачихсан байгааг харж байна уу. Наана нь байгаа хөгшин хатсан навч тун удахгүй мөчирнөөсөө унасан даа хөөрхий Ум Мани Бадми Хум. Ирж буцдаг хорвоогийн жам юм даа гэж …
Модонд маань хэдэн ширхэг үүр байх. Тэгсэн хан хурмастын жигүүртэний үүрэнд газрын “гавын” шоргоолж залуу хархүү гэр бүлтэйгээ амьдралаа товхинуулчихсан байдаг байгаа. Заа яахав надтай адилхан хүний нутагт цагаачилан амьдрах гэж үзэж алдаж байгаан байна гээд би их дэмжлэг үзүүлж байгаа. Гадаа амьдрахаар араатан жигүүртэн, өт хорхой халдаж хоргоогоод амар тайвныг эс үзүүлдэгийн болов уу. Энд их л дуртай амьдрахын. Өт хорхой хүртэл амар амгаланг хүсэхийм даа Хөөрхий. Амьтаны үр ялгаа юу байхав. Шоргоолжны үрс улам олон болж, хаяа хадарч, хөршөө /намайг/ зовоолгүй тэрүүхэн тэндээ амар тайван амьдрах болтугай гээд байгаль ээж /би/ нь ерөөе. Газрын эзэн ч юм уу кккк. Хүний нутагт модоо ургуулдаг алаг дарамхан газрыг эзэмшиж байгаагийнхаа хувьд шоргоолжид үнэгүй газар олгочий яадын. Чадах чадахаараа биенээ дэмжинээ хөө Тиймээ …
Би ч яахав энд нэг догонцоод, нэг дэгэнцээд, ихэнхдээ дээгүүр нисээд л хаяахан газарт буугаад л амьдарсаар нэг жилийг үдэж байна даа. Заа Оогийноогоор нэг иймэрхүү сонинтой байх шив дээ. Ирэх долоо хоногоос нэрээ мартчихсан гүйдэг завгүй Мянгуужин болно доо.









Oogiinoo said
Энхүүш: Хаягаар гүзээлзгэнэ явууна. илгээсэн баараа муудахад хариуцлага хүлээхгүй гэх үү юу тэ хэхэ. Өө манай муур том, томрох тусам л улам даруухан болоод байхын амьтан хүртэл насжих тусмаа тогтуун болдогийн бх даа гэж гайхаад л ….
enkhush said
guzeelzgene goyo haragdaj bnshu.tamai muur odoo zunduu tom boloo baihdaa te.hehe
nangaa said
kkk. Goe bichleg bna shuu ene guzeelzgeniigee haraad l idmeer sanagdaj bna. uu neeree shorgooljnoosoo bolgoomjlooroi yalanguya amttan naaduul chin amttan deer shavchihna l gej medeerei.
Oogiinoo said
Сэгсгэр эгчид: Харин тиймээ. хэлээд юу гэхвээ. цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч байна даа. Таны сургийг блогоос тань л авчихдагийнм шүү дээ. Танд ч бас аз жаргал хүсье.
Тавиланд: Тэжээх юм олдохгүйдээ бишээ хэхэ. Өөрсдөө ороод ирсэн амьтануудыг бас хэцүүүм бна ш дээ хэхэ. Мэрэгч биш нүхлэгч байхнэээ сэрэмжтэй байнааа хөө.
Баярхүүд: хэхэ асуултанд хариульяаа. Хөөрхий минь сүүл хугархай нялх зулзага, мод хоёрыг өвөл манайд нэг хүн өгсөн бөлгөө. Ааан тэр Мянгуужин гэдэг их учиртай. Биш байгаасай гэж бдож байгаа шүү.
Амараа ахад: Та нээрээ. Хөрөнгөжөөд байхдаа яахав дээ. Бэлэгтэй сайхан үг бнаа гээд өөхөнд ороогоод авчихий ккк. Юу л байна амаа том том ангайсан амтьтанууд л байна ш дээ манайд чинь одоо.
segsger said
Hehe yasan goyo yum be. Tsag hugatsaa ch mun amarhan yum daa. Dunguj uchigdurhun l uulzsan sanagdaad bh yum. Hooooe naad NUGELT HAR GURUUCHIN chen yum huurhuniin be. shontoison zoligiig Piisuuteigee naizluulaad tavichihmaar sanagdlaa. goyo bnaa minii Oogii. buur setgel hunguruud yavchihlaa. Amidrald chen az jargal sain saihan buhniig huseye
tavilan said
shorgoilz bna shdee huu oogii andaa hunjil gudas merj nuhleh wii sain harj bhgui bol bas jaahan sahilgagui shdee aroo
tavilan said
ene oogii neeree sonin garaa bas….
kk tejeeh yumaa olj yadaaaaal
shulmas gert ni orj iruul naad chin tsai chanaj ugch magadgui hun shuu dee
Баярхүү said
хэхэ, гүзээлзгэнэ ч гоё харагдаж байна даа.
нэг асуулт байна аа, мод, муур хоёроо хаанаас олов?
эндээс аваачив уу? наанаасаа авсан уу?
өө, бас нэг асуулт байгаам байна.
Яагаад Мянгуужин болох гээд байгаан? Мянгуужин болоход заавал нэрээ мартах шаардлагатай юм уу? ккк
Амарсайхан said
Эхлээд дурласан хүний бичлэг байна даа гэж бодлоо. Сүүл рүүгээ болохоор нэлээн хөрөнгөжсөн хүн ч юм уу гэж саналаа.