Special
Posted by Гэрэлтертөнц on June 14, 2010
Хайртай гэж чи минь надаа зөөлхөн шивнэ
Чихэнд минь ойрхон, зүрхэнд минь ойрхон зөөлхөн шивнэ.
Эрхэм, бас уян ганц л үгийн чинь хариу болж
Яг чам шиг цорын ганц дүрс хувилан бууна
Хайртай гэж ахин дахин зөөлхөн шивнэ
Чихэнд минь ойрхон, зүрхэнд минь ойрхон шивнэ
Эрхэм, бас уян тэр үгээр чинь хувилсан тэр дүрс
Хэвлийд минь халуун галтай амь орно
Харин яг одоо хайртай гэж чангаар хэл
Зүрхнээс чинь алдуурсан үгээ чангаас чанга дуулга
Эрхэм бас уян тэр ганц үгийн цуурай
Амин гал болон ертөнцөд зөөлхөн мэндлэнэ.









Bilguun said
Za snuu egch mini! Ajil amidral snuu? Blog chin goy yumaa…
Билэгсайхан said
Амин галын дөл ертөнцөд төөнөхөд
Аргагүй бидний нүднээс нулимс бөмбөрнө
Энэ мөчөөс эхлэн
Эгэлхэн боловч эрхэм үгийг
Энгүй бас харамгүй
Энэ дэлхийг доргитол бас цуурайттал
Уяхан биш ч сайхан хоолойгоороо
Туяхан биш ч гоолиг биенээсээ
Чангаас чанга хайртай гэж ахин дахин хэлье.