Зүүрмэгхэн байна
Posted by Гэрэлтертөнц on November 25, 2011
Өдөр хоног харавсан сумнаас ч хурдан өнгөрч байна.
Блогоосоо хөндийрөөд бусдын хэлснээр тэтгэвэрт гараад нилээн уджээ. Тэгээд залуу зандан явсан үеийнхээ бичлэгүүдийг эргүүлж тойруулан уншиж суухнээ хуучны сарампай бүрээс минь олон янзын өнгө будаг ялгарч үнэртээд үнэхээрийн сайхан санагдаж байнаа гэж.
Нээрээ л ногоохон блог минь өдөр тутмын амьдралын хэмнэлд их үнэтэй орон зай эзэлж хормын төдийд хөндийрөхөд асар ихээр үгүйлэн санадаг байж билээ.
Гэтэл одоо яав. Гар хөл эд эрхтэнээрээ тэтгэвэрт суучихаагүй оюун санаагаараа тэтгэвэрт суучихаа юу даа гэж өөрийн эрхгүй л бодогдож байна. Оюун санаа минь сүүжээ нь даахаа байсан хөгшин эмгэн болж, хүсэл эрмэлзэл минь ичээндээ орсон баавгай шиг аниргүйхэн зүүрмэглээд байна уу гэмээр уйтай байна.
Хувцасаа ч давхарлаж амжаагүй суутал гадаа хүйтрээд цас унаад өвөл болжээ.
Сэргээхиймсан даа.








Enkhush said
Suuri ni baigaa yum chin hereg ni garval sergeh ni amarhaan bailguide. ^_^