Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    July 2007
    M T W T F S S
        Aug »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Би хаана явна вэ? гэх асуултанд E-blogger 2007 ямар хамаатай гэж …

Posted by Оогийноо on July 28, 2007

2007 оны 7-р сарын 26-нд Их Монгол уушийн газарт болсон блогчдын уулзалтанд очлоо. Блогчдын уулзалтын төсөөлөл бүдэг бадаг. Яг үнэндээ блог нэр, блогийн чөлөөт үзэл бодлын цаана visual утгаар хэн байдгийг мэдэхгүй ч, visual болон ideal –аар хэн байж болохыг мэдэх гэж очсон юм. Мөн өвөртөө бас нэг далд “санаатай”. Уулзалтанд ирсэн хүмүүсээс би нэг хүнийг зүс танихаас бусад нь миний хувьд первый взгляд байлаа. Блогчид өөрсдийгөө танилцуулж байна. Дийлэнхи нь IT инженерүүд, IT инженерүүд биш байлаа гэхэд IT сонирходог хоббитонгууд гэнэ. Гэхдээ блог уулзалтаас юм бичих дуртай, бодсон, бичсэнээ хүмүүст хүргэх сонирхолоор блог нэрэн дор нэгдсэн болох нь үнэртэж байлаа. Харин уулзалтанд ирсэн блогчдоос би отгон нь байсан юм. Харамсалтай нь миний өвөртлөж очсон зорилгоо биелүүлэхэд маань хүрд эргүүлэх боломж олдсонгүй юу аль эсвэл хүрд эргүүлэх боломжийг би олж харч чадсангүй юу ямартай ч би өөрийгөө “би ООГИЙ” гэхээс өөр дорвитой үг унагаж чадсангүй. “Би ООГИЙ” гэдгээс хэтрэхгүй байсаар байгаад нэг мэдэхэд Үнсгэлжингийн 12 цагийн харанга хариугүй дэлдэхэд хүрч, миний 26-ны үдэж гадуур явах визний хугацаа дуусаж байгааг сануулахад би блог уулзалтыг орхилоо.
Таксинд суугаад гэр хүрэх замд би бодож байх юм. “Би хаана явна вэ” гэж … Уулзалтанд ирсэн 2,3-н дунд эргэм насны блогчдыг эс тооцвол блогчид дандаа миний үеийхэн юм байна гэж “мэргэн бөөдийдлөө”. Хэдийгээр блогчид надад хандаж өндөр нам өргөн бүдүүн бэлхүүс өгзөгнийхөө хэмжээг хэлээгүй ч “арьсан дээр нь гарсан үрчлээсийн гүнийг” см-тэрлээд миний үеийнхэн гэж дүгнэсэн юм. Миний үеийхэн байлаа гэхэд ”би хаана яваагийн” шалтгаан яагаад болсон вэ гэвэл …
Блогчдыг би ингэж дүгнэж байх юм. “Гадаад дотоод явж гахай тахианы мах идсэнээр нь уралдуулан дүгнэвэл бүгд ялгаагүй онцсайн дүн, хийсэн болоод чихэнд дуулгаад амжсан, хийж байгаа болоод хийх гэж байгаа амжилтаар нь дүгнэвэл бас л бүгд ялгаагүй онцсайн, ” авч байх юмаа. За ямартай ч блогчид гэдэг чинь бүгд л өөрийн гэсэн бодолтой, өмнөө тавьсан зорилготой, хийсэн юмтай, хийдэг ажилтай, хийх гэж байгаа юмтай хүмүүс байдгийг мэдэж авлаа. Ингээд л би өөрөөсөө “Би хаанаа явна вэ” гэж асуухад хүрсэн байгаа юм даа.
Бодож харьцуулсаны эцэст би хаана яваагаа мэдэхгүй төөрчихөж. Магадгүй луужин эвдрээд би зүг чигээ алдчихсан дээшээ тэнгэр цэнхэр доошоо далай цэнхэр задгай усанд залууртай мөртлөө сэлүүргүй завин дээр ганцаараа суугаад явж байгаа юм байна. Төөрчихжээ гээд уйлах гэтэл ямар ч гэсэн би төөрсөн боловч амьд байна, төөрчихсөн яваагаа мэдэж байна, анх далайд гарахдаа хаана хүрэхээ төлөвлөж байсан болохоор луужингүй ч гэсэн яваад байх хэрэгтэйг, азаар цаг агаар тогтуун байгааг, төөрөхөд минь хаяад явсан “нөхдөө” гүйцэж түрүүлэх ёстой гэх мэт давуу талыг олж хараад нулимсаа тэвчлээ.
Урагшаа … өөр яахав. Иймээс би дүрмийн дагуу тэднийг гүйцэж түрүүлчихээд хүрэх боомтдоо оччихоод буцах хаяггүй мэндийн захиа илгээнээ.

One Response to “Би хаана явна вэ? гэх асуултанд E-blogger 2007 ямар хамаатай гэж …”

  1. Axin daxin unshmaar said

    ахин дахин унших бүрт гоё санагдахын нэг л гоё. Бичлэг бүрийг ахин дахин уншиж баймаар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: