Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2007
    M T W T F S S
    « Jul   Sep »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Ганцаардал

Posted by Оогийноо on August 18, 2007


“Ганцаардахад гадаад нөхцөл нөлөөтэй ч ганцаардах зовлонгийн хамгийн гол шалтгаан нь хэн нэгэнтэй хамт байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй гэсэн алдаатай бодол юм.” Гэлэн Лам Түвдэн Жамц

Би ганцаардлаас маш их айдаг. Хэн нэгэн намайг үгүйлэхгүй болов уу гэдгээс, хэн нэгэнд би хэрэггүй болтлоо орхигдох болов уу гэдгээс айдаг байлаа. Харамсалтай нь маш ихээр эмээдэг айдасдаа байнга эзлэгдчихээд зовож шаналах нь олонтой. Одоо бол маш ихээр ганцаардаж байгаагаа мэдэрч байна. Яагаад би ганцаардлаас айдаг вэ гэхээр ганцаардал миний зорилгыг үгүй хийж, өөрөөсөө ахин ахин би хэн вэ гэдэг асуултыг тавихад хүргэж бүгдийг шинээр эхлээд, бүхнийг хаяад явчихмаар хорон муу бүхэнд автуулдаг юм. Гэтэл би яг одоо ганцаардаж байна. Гэрт минь зөндөө олон хүн байв ч яг ах шиг минь намайг зүгээр л сонсоод, зүгээр л зөвлөгөө өгдөг нь алга.
Ганцаардал гэх энэ айдсыг би намар намарт ихээр мэдэрдэг. Намар ээж минь намайг ганцааранг минь үлдээсэн, намар ах минь тив алгасан ниссэн, намар би хайртай залуугаасаа салаад явсан. Бас л намар. Тийм болохоор намрын сэрүүн орохтой үгүйтэй энэ ганцаардал надад бас л нэг хагацал тээгээд ирэх бий гэсэн айдастай би ганцаарддаг юм шиг. Өөрийн эрхгүй.
Би яг одоо ганцаардаж байна. ажил дээр олон хүн байвч “сайн уу” гэх мэндчилгээнээс цаашгүй бүгд хувь хувийнхаа ажлаа хийж, хувь хувийнхаа найзуудтай уулздаг болохоор би ганцаардаж байна.
Цор ганцаараа арал дээр үлдэх нь ганцаардал мөн үү. Үгүй юм шигээ. Эргэн тойронд олон хүн тойрон хүрээлж байвч намайг сонсох чихгүй, намайг хайрлах сэтгэлгүй, надад хэлэх үггүй тэдгээр хүмүүс дотор ганцаардал байдаг юм шиг. Магадгүй хүмүүс дотор байгаа болохоор л би ганцаардаж байгаагаа мэдэрч байгаа юм болов уу. Гэхдээ тэд яг л ….. хэлгүй, дүлий, нүдгүй хүмүүс бас инээдэггүй.
Хоолой мэдэн орилсон ч хүмүүс намайг сонсохгүй болохоор би ганцаардаж байна уу. Би хэн нэгэнд сонсогдохоор орилсон билүү. Асуулт …..
Хүмүүс намайг анзаарахгүй бас хайрлахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм уу. Тэгвэл би хэн нэгэнд анзаарагдахаар, хайрлуулахаар ямар нэгэн зүйл хийсэн гэж үү. Бас л асуулт …..
Хүмүүс намайг харахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм болов уу. Ахиад л асуулт ….
Тэгвэл намайг ганцаардлаас авардаг ээж минь, ах минь, хайртай хүнд минь ямар онцгой шинж байваа. Тэдэнд минь ганцаардлын эсрэг эм байсан юм уу. үгүй ээ тэдэнд би байсан юм БҮХЛЭЭРЭЭ. Би тэднийг хайрладаг байсан болохоор тэд намайг хайрлаж би тэдэндээ нээлттэй байсан болохоор тэд надад нээлттэй байж намайг яавал уурладагийг, намайг яавал гомддогийг мэддэг байсан болохоор тэд намайг ганцаардуулдаггүй байж. Тэгэхээр би өөрөө ганцаардал ….. гэхдээ л намайг ганцаардлаас аварч чаддаг тэр хүмүүст нэг л нийтлэг шинж байсан юм ……..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: