Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2007
    M T W T F S S
    « Jul   Sep »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Сайн гэрийн эзэгтэйд байх чанарууд

Posted by Оогийноо on August 21, 2007

1. Гэр бүлийн нарийн ширийн асуудлыг, ялангуяа нөхөр эхнэр хоёрын хооронд болсон жижиг ч гэлтгүй аливаа маргааныг хамгийн сайн гэх найздаа ч ярихгүй байх нь зүгээр мэт санагддаг. Яагаад гэвэл нөхөр эхнэр хоёрын хооронд гарсан тухайн асуудлыг шийдэх хамгийн сайн гарцыг зөвхөн та хоёр л ярилцаж байж л мэдэхээс таны хамгийн сайн найз чинь ч мэдэхгүй. Тэд таньд туслахаар анхааралтай сонсож байгаа боловч зүгээр л таны алдаан дээр суралцах гэсэн эсвэл зүгээр л хов живээр чихээ мялаах гэсэн эмэгтэй хүний сониуч зан.
2. Хадам муу хүн биш. Хадам ээжийн “хүүг минь энэ охин яаж халамжлаж байгаа” бол гэдгээс асуудал үүсдэг байх. Тиймээс хадам бэрийнхээ алхам бүрийг хянана, нөхрөөс чинь ч илүү. Тиймээс миний бодлоор чиний яаж хандаж байгаагаас хадмын хандлага шалтгаална. Хүнийг хайрлах тийм ч хэцүү биш шүү дээ. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг болохоор тэвчээр бүхнийг ялна.
3. Нөхрийнхөө муу болон дутагдалтай талыг аль болох өөрийн эцэг эх, ах дүүгээс нууж байх нь зүйтэй. Ямар ч сайн хүнд алдаа байдаг л байхгүй юу. Харин нэгэнт сэтгэл нийлэн гэр бүл болсон л бол, нөхрийнхөө алдааг засах хамгийн ойрын хүн бол чи. Хэрэв та хоёрын гэрлэлт хайр сэтгэл дээр үндэслэсэн бол ямар ч зөрүүд эрийг эмэгтэйчүүд номхоруулж чаддаг л байхгүй юу. Нээрээ мартаснаас нөхрөө өөрийн эцэг эхдээ муулах нь нөхөр тань яваандаа хадмууддаа муу нэртэй, луу данстай нэгэн болохын эхлэл юм шүү. Таны нөхөр муу нэртэй байх нь ерөнхийдөө таны гэр бүлийг хүндэтгэх рейтинг эхнэрийн төрөл саданд буурахын цондон.
4. Хүүхдүүдийн өмнө болж өгвөл бага хэрэлдэнэ, биенээ үл хүндэтгэж байгаа мэт хандлагыг үзүүлэхгүй байх. Чи хэдий чинээ уурлаж байсан ч нөхрөө хэзээ ч муу муухайгаар бүү дайрч доромжил хүүхдүүдийнхээ өмнө. Ялангуяа эмзэг сэдвээр нь нэг удаа тасартлаа уусан тохиолдолыг нь хэзээ ч эргэн сөхөж архичин энэ тэр гэж бүү дууд. Ингэж дуудвал харин ч тэр хүнийг улам бүр түлхэж байгаа юм. Тэрийг загнаж биш арай өөр аргаар ойлгуулж болох л байхгүй юу. Тэгээд ч уурлаж, хашгирч хэлсэн ямар ч үнэн үг үнэ цэнэгүй байдаг юм. Эмэгтэйчүүд бид ам түргэнтэй, үглээ амьтад гэх шошгоноос салах цаг болсон шүү.
5. Та ямар ч их ажилтай байсан нөхөр болон хүүхдүүддээ заавал цаг зав гаргаж бай. Та ажлын байрандаа бусдыг захиран тушаадаг сайн дарга, менежер байж болно харин та гэртээ бол уян зөөлөн уриалгах эмэгтэй байхаа мартаваа. Ялангуяа та нөхрийнхөө өмнө халамжит эхнэр байх ёстой гэсэн үг болохоос хайлсан тугалга бай гэсэн үг биш юм шүү.
6. ӨӨРИЙН ГЭСЭН ГАРЫН ЧАС ХИЙСЭН ГАРЫН ХООЛТОЙ БАЙ. Эрчүүд энэ үгэнд дургүй ч тэднийг ходоодоор нь хэзээд уйдаахгүй байлгаж болдог л байхгүй юу. Эмэгтэйчүүдийг үнэт эдлэлээр татдаг шиг хэхэ. Гэрийн эзэгтэй сайхан хоол хийж чадахгүй гэдэг бол надад тэр эмэгтэй хичнээн гоолиг нарийн бэлхүүстэй, хасын цагаан царайтай байсан ч манин болох шинж рүүгээ дөхөж байгаагийн илрэл мэт санагддаг юм. Энэ миний бодол л гэхдээ. Би хоол хийж чаддаггүй ядаж өөрийн гэсэн гарын хоолгүй эмэгтэй хүнд тун дургүй ээээээ.
7. ДАНДАА САЙХАН ХАРАГДА. Гэртээ дандаа гоё хувц өмс. Нөхөр чинь ажил дээрээ сайхан хүүхэн харж байгаа шүү. Гэтэл чи гэртээ навсайж харагдах ч бас л ….. Хүн угаасаа л удаймтгай амьтан. Эрчүүд бол нүдэндээ л ер нь итгэдэг байхгүй юу. Хайртай байсан ч эр хүн болгонд байдаг энэ сул тал нэг л өдөр таныг гомдоож мэднэ шүү. Эрчүүд заяаныхаа ханийг сонгохдоо “гадаад өнгө үзэмж төдийлөн хамаагүй сэтгэл нь сайхан байхад л болно” гэж хэлдэг. Тэгсэн хирнээ тэд сэтгэлийнхээ далд “сайхан сэтгэлтэй сайхан хүүхэн” хайсаар л явдаг юм. Гэхдээ мэдээж эмэгтэй хүн сайхан байгаад сайхан сэтгэлтэй бол бүр ч сайхан шүү дээ.
8. Өөрийгөө үнэ цэнэтэй, чадварлаг эмэгтэй гэдгийг байнга харуулж бай. Чи 21-р зууны гэрийн эзэгтэй. тиймээс 21-р зууны гэрийн эзэгтэйд байх ёстой нэг чанар бол нөхрөөсөө нэг их дээр гарахгүй ч тодорхой хэмжээний орлоготой, өөрийн хийх дуртай карьертай ажилтай, ажилдаа чадвартай байх нь зүйтэй. Тэртэй тэргүй чи дээрх 6 зарчмыг өөрийн болгосон цагт энэ долоо дахь зарчим чамайг нөхрийн найзуудад “арааны шүлс асгаруулам” эмэгтэй болгох болно. Үнэн л юм чинь.
9. Өөрийгөө хаяадаа ч гэсэн хардуулах нь зүйтэй. Миний нэг таньдаг хүн эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд л өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг мэдрэх юмаа гэж хэлж байсан юм. Энэ ч үнэн шүү. Чи нөхөртөө өөрийгөө жаахан ч болов хардуулах сэдэл өгнө гэдэг нь өөрийгөө бас ч сайхан хэвээр, эрчүүд над руу сээтэн хаядаг юм шүү гэсэн эрхэмлэлийг төрүүлнэ. Гэхдээ хардуулна гэдэг нь нэг эртэй шөнийг хамт өнгөрөөхийн нэр биш шүү хэхэ.
10. Дээрхитэй холбон хэлэхэд сайн эр нэг төрд үйлчилдэг, сайн эм нэг эрд үйлчилдэг гэдэг үг байдаг. Шууд хүлээн авахад эмэгтэй хүн бараа мэт ойлгогдож болох байвч энэ бол бат бөх, амар амгалан цэвэр ариун гэр бүлийн нэг үндэс юм шүү.
11. Нөхөртөө урмын үг хэлж үнсэж бай. Таны нөхөр таны бас нэгэн хүүхэд л гэсэн үг. Тиймээс таны урмын үг, үнсэлт чинь түүнийг шуудай мөнгө олдог байсан бол вагон вагон мөнгө олох үндсийг тавих юм шүү.
12. НЭЭРЭЭ БҮҮ ҮГЛЭ. Үглээ гэдэг шошгыг заавал яагаад эмэгтэй хүн зүүх ёстой гэж. Би лав нэг үгээ олон давтаж хэлдэг хүнд туйлын дургүй. Би хэзээ ч олон давтаж үглэж хэлсэн үнэн үгийг ч дагахаас дургүй хүрдэг. Энэ үг нөхөртөө гэхээс илүү хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд хамаатай.
13. Манай ах “шүд ам нь ярзагнаад урдаг нохой шиг хэрэлдэж байгаа эмэгтэйгээс уйлаад сууж байгаа эмэгтэйн гоё харагддаг” юм гэж хэлж байсан. Энэ надад үнэн юм шиг санагддаг. Сээхэлзүүр, соохолзуур, хардаг ярьдаг, язвага татвага гэсэн хэрүүлч гэрийн эзэгтэй байх нь ёстой тэнэг. Ерөнхийдөө бол даруухан хөөрхөн …. гоё шүү бас энхрийхэн хэхэ

Эмэгтэй хүнийхээ хувьд Миний нэг хобби бол нийгэмд хүндтэй байр суурь эзлэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаалаг чадалтай, оюунлаг эмэгтэйчүүдийн үүх түүхийг судалж тэдний ажлын амжилтын нууцыг уншиж судлах байдаг юм. Би өнгөрсөн 8-р сарын TIMES сэтгүүлийн нэгэн дугаарт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз-ын өгсөн ярилцлагыг уншиж суулаа. Гэтэл тэр ярилцлаганд хүн сүрдмээр агуа албан тушаал, өөрөө анзаарахгүй шат ахисан карьерт амьдрал нь түүнийг эрэгтэй хүнээс бүрэн тусгаарлсаныг өгүүлсэн байлаа. Райз нас хэлбийсэн ч одоо хүртэл хүнтэй суугаагүй төдийгүй үрийн зулай ч үнэрлэж амжаагүй байгаа гэнэ. Энэ ярилцлагын дараа би өмнө нь судалж байсан алдартай эмэгтэйчүүдийн түүхийг эргэн бодоход бүгдээс нь тийм ч сайхан хувийн амьдралын түүх харагдсангүй. Өмнө нь би үүнийг анзаардаггүй байжээ. Бодоод байхад тэр эмэгтэйчүүдэд сайн дарга, сайн менежер байхын сацуу /заавал ч сайн дарга байх албагүй ч ядаж л өөрийнхөө дуртай ажлыг цаг наргүй хийх боломж гэрийн эзэгтэй хүнд төдийлөн сайн олдохгүй шүү дээ/ сайн гэрийн эзэгтэй байх хэрэгтэй болсон нь зүйн хэрэг. Гэтэл тэдний хүслийг нөхөр нь ойлгохгүй, бас гэртээ ойртож ирэх, байнга ажил ажил гэж гүйх нь сайхан гэр бүл зохиох боломжийг нь өгдөггүй байсан болов уу. Ингээд бодохоор эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй, сайн хань байгаад сайн менежер байна гэдэг их хэцүү мэт санагддаг. Хамгийн ойрын жишээ дурьдахад Зууны манлай дуучин Сарантуяа, УИХ –ын гишүүн Оюун байна. Хэнээс ч дутахгүй сайхан эмэгтэйчүүд гэтэл ….. Зарим хүмүүс ааш муутай болоод л нөхөр тогтоодоггүй байх гэж хэлдэг юм. Харин надад тэр эмэгтэйчүүдийг ойлгох эрэгтэй хүн л олдохгүй байгаа байх гэж боддог юм.
Амжилтанд хүрэхэд цаг хугацаа, цаг наргүй хөдөлмөр, сэтгэлийн дэм хэрэгтэй шүү дээ. Энэ бүхэн сайн гэрийн эзэгтэй болоход саад болдог юм болов уу. Мэдэхгүй юм даа.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХҮНИЙ АМЬДРАЛД ЭМЭГТЭЙ ХҮН БОЛЖ ТӨРСӨНИЙ ХУВЬД САЙН МЕНЕЖЕР БАЙСНААС САЙН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ БАЙСАН НЬ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ Ч ЮМ ШИГ …..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: