Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2007
    M T W T F S S
    « Jul   Sep »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Сайн гэрийн эзэгтэй байх нь, сайн менежер байхаас хэцүү юу

Posted by Оогийноо on August 21, 2007


Одоогоос жил гаруйн өмнө би энэ үгийг нэгэн том байгууллагын даргад тайлбарлах хэрэгтэй болж билээ. Учир нь би тэр байгууллагын ажилд орох өргөдлийн маягтан дээр таны ирээдүйн зорилго гэсэн хэсэгт нь “би сайн гэрийн эзэгтэй болно” гэж бичиж байсан юм. Ярилцлаган дээр нөгөө дарга надаас “энэ үг чинь их сонин санагдаж байна. Чиний насны эмэгтэй гэрийн эзэгтэй болох зорилт тавьж байгаа нь сонин л юм” гэж билээ. Ярилцлаган дээр тэр дарга ганцхан асуулт тавьсан нь энэ байлаа. Мэдээж би тайлбарласааан ….

Би тухайн үед “би өөрийнхөө эзэмшисэн мэргэжилээ ялзаруулахгүй байхын тулд мөн хүсэж байгаа зорилгодоо хүрэхийн тулд яг одоогоор юу хийхээ мэддэг болсон. Тэгээд ч би зорилгынхоо зах зухаас бариад авчихсан болохоор одоо зөвхөн хүсээд л, тэмүүлж байхад зорилгодоо хүрч чаднаа. Харин эмэгтэй хүний хувьд хэзээ нэгэн цагт хүний эхнэр боллоо гэхэд сайн гэрийн эзэгтэй болж чадна гэдэгтэй тийм ч итгэлтэй биш байна” гэж хариулж байлаа. Түүнийг “яагаад” гэх хариултанд нь доор бичсэн сайн гэрийн эзэгтэйд байх чанаруудыг хуруу дарааллан хэлээгүй ч ерөнхийд нь тайлбарлан хэлж “би хүнтэй сууснаар ажлаа мөн зорилгоо хаяхгүй ээ. Харин сайн гэрийн эзэгтэй байхыг хүсэж байна. Гэхдээ тэр болгоныг амжуулж чадна гэдэг хамгийн хэцүү” гэж хариулсан нь миний сүүлийн хариулт байлаа. Тэр дарга эрэгтэй хүн байсан болохоор миний яриаг сонссоны дараа жуумалзан инээж билээ.

Миний зорилго их энгийн. Зүрх сэтгэлд минь хүүхэд байхаас эхлээд л өдийг хүртэл хадгалагдаж байгаа юм. Өдөр өдрийнхөө өөрт оногдсон ажлыг чадах чинээгээр чинээнд нь тултал хийж, өөрийнхөө эдийн засгийн болон нийгмийн боломжийг аль болох тэлж, өөрийн гэсэн хөөрхөн жижигхэн АСРАМЖИЙН ГАЗАРТАЙ болж түүндээ ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүнийг, энэрэн хайрлах сэтгэлтэй, боловсролтой хүнийг өсгөн хүмүүжүүлэх юмсан гэж боддог. Энэ мөрөөдлөө орондоо хэвтэхдээ бодож, зүүдэндээ бодитоор биелүүлчихээд …. зүүдэндээ үр дүнг нь үзээд … зүүдэндээ өсгөсөн хүүхдүүдийнхээ ач нарыг хараад ….. зүүднийхээ далай эрэг дээр ном бичээд….. зүүднийхээ хүлэмжинд цэцэг тариад сууж байгаа өөрийхөө насны төгсгөл хүртэл зүүдэлчихээд инээмсэглэн өглөө болгон сэрэх дуртай. Тийм дээ ч тэрхүү зорилгоо орхихыг хүсдэггүй ээ. Тэгээд л хэрэв би өөрийн гэсэн хувийн амьдралтай болвол тэр болгоныг амжуулж чадах болов уу гэж бодсоноо л бичсэн хэрэг байлаа.

Үүнтэй холбоотойгоор би өөрийн хувийн зүгээс сайн гэрийн эзэгтэй, сайн ч гэлтгүй ер нь гэрийн эзэгтэйд ямар чанарууд байх ёстой вэ гэдэг талаар санал бодлоо хуваалцахаар шийдсэн юм.

Би сайн гэрийн эзэгтэйд доорх чанарууд байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ бол 21р зууны гэрийн эзэгтэйд байх чанар. Ерөнхийлөн тоймолвол 21р зууны гэрийн эзэгтэй боловсролтой, хийдэг ажилтай, уужуу тайван, хэлэх олигтойхон үг байвал хэлчихдэг байхгүй бол дуугүй байж байдаг хүн байгаасай л гэж би хувьдаа боддог юм.
Тэгээд ч ер нь бол карьер албан тушаал, мөнгө, эрх мэдэл, боловсрол зэргийг би хүсээд хичээвэл өөрийн болгож болно. Харин хүнтэй харьцах сэтгэлийг би хүсээд хичээсэн ч өөрийн болгож чадахгүй тохиолдолууд байдаг шүү дээ.

Айл гэр сэтгэл болон хүч гэсэн хоёр энерги дээр тогтдог. Үүнийг нөгөөтэйгүүр иен болон ян энерги ч гэж хэлэх нь бий.
Хүч гэдэг нь мэдээж эр хүн, түүний ноён нуруу. Эрчүүд хэзээ ч хүүхнүүд бидний олж мэдэрдэг энгийн хирнээ, хамгийн нандин бүхнийг олж харахдаа маруухан улс, тийм дээ ч тэд эмэгтэй хүний халамжгүйгээр өнгө зүс гундуу байх нь нууц биш.
Сэтгэл гэдэг бол мэдээж эмэгтэй хүн. Гэр бүлийн нарийн ширийн бүхий л зүйлд сэтгэл гаргаж нөхөр хүүхдээ халамжлан хайрлаж байх ёстой. Сайн гэрийн эзэгтэй бол хоол хийж гэр цэвэрлэх гэхээс илүүтэйгээр гэр бүлийнхээ халуун дулаан сэтгэл гээчийн цөм байж, нэг бодлын маш сайн нарийн бичиг, зохион байгуулагч байх ёстой. Миний бодлоор дараах чанаруудыг эмэгтэй хүн хэрэгжүүлж байж сайн гэрийн эзэгтэй болох болов уу гэж санагддаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: