Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2007
    M T W T F S S
    « Jul   Sep »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Тодруулга

Posted by Оогийноо on August 22, 2007

Би нэг хоногийн өмнө “Сайн менежер байхаас сайн гэрийн эзэгтэй байх нь хэцүү” гэсэн бичлэгийг блогдоо тавьсан юм. Энэ маань цаад утгаараа яг сайн менежер байх буюу сайн manage хийх гэсэн үг биш л дээ. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн, тэр тусмаа гэрийн эзэгтэй болсон хүн сайн менежер биш юмаа гэхэд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд түүнийхээ үр дүнг үзэх гээд цаг хөдөлмөрөө зарцуулах гэхээр нөгөө гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах вэ гэдгийг л хөндсөн юм. Түүнээс биш бас ч арай шууд менежер юмуу дарга болоод явах ч биш л дээ. Хамгийн гол нь, эмэгтэй хүн гэрийн эзэгтэй болно гэхээр оёдолчин байсан ч ажил нь алдагдаж идэвхи нь буурах гээд ажилдаа анхаарал тавья гэхээр ар гэр нь орхигдох гээд байдаг юм шиг ээ. Иймээс л ажил, амьдрал хоёрыг ижилхэн амжуулна гэдэг их хэцүү бөгөөд эрэгтэй хүнийг бодвол 2 дахин их ачаа үүрэх болоод байдаг мэт.
Миний өнцөгөөс харахад би лав гэрийн эзэгтэй боллоо гэхэд хүүхдүүд маань ээжийнхээ гарын хоолыг идэх гэж амралтын өдрийг хүлээдэг, хамтдаа байх гэж миний ажлын цаг завыг хардаг, нөхөр маань миний ажлын цаг заваар надаар хувцасаа угаалгадаг эвсэл хими цэвэрлэгээнд хувцасаа өгдөг, унтахдаа л бид гэртээ цугларч бараа бараагаа харалцдаг тийм гэр бүлийг үүсгэхийг би хүсэхгүй байна. Бас эсрэгээр нь би сайн гэрийн эзэгтэй, халамжтай ээж байхын тулд, өдөр болгон хүүхдүүддээ халуун гарынхаа хоолыг хийж, ойр дотныхон сайн найз нь байж, нөхрөөсөө байнга урьтаж гэртээ ирээд халуун хоолыг нь хийгээд хүлээж байх тэр энгийн харьцааг бий болгохын тулд ажлаа шууд хаямааргүй байна. Энэ бол ерөнхий ойлголт. Үүнээс илүү нарийн ширийн зүйл олон байгаа ш дээ гэр бүлийн харилцаанд ажиглаад байхад ….Гэхдээ бас хийж байгаа ажлаа, тавьсан зорилгоо хэзээ ч орхихыг мөн хүсэхгүй байна. Ингээд бодохоор сайн гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах болж байнаа. Эсвэл би хэтэрхий хүндрүүлж бодоод байна уу. Эмэгтэйчүүд амжуулдаг юм уу. Гэхдээ амжуулдаг байлаа гэхэд би лав халтуурны, орон тооны ажилтан байхыг л хүсэхгүй эээ. Ер нь эмэгтэйчүүдийг нөхөрт гарахаараа ажлынхан идэвхи илт буурдаг гэдэг шүү дээ. Тийм л байхыг хүсэхгүй байна. Тэглээ гээд бас хүйтэн хөндий ажил хэрэгч гэрийн эзэгтэй байхыг мөн хүсэхгүй байна. Тэгэхээр надад лав сайн ажилтан, сайн гэрийн эзэгтэй гэсэн хоёр эрхэм цолыг хамтад нь авч явахад хэцүү мэт санагдах юм. …..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: