Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2007
    M T W T F S S
    « Aug   Oct »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Өөрөө бултдаг зүлэг

Posted by Оогийноо on September 12, 2007

Богино банзал, шулуун шилбэ, өндөр өсгийт … энгэр задгай сэрүүхэн … хаяаадаа нэг эсрэг хүйстнийхээ харцыг унаган таашаах урин дулаан зуны улирал баяртай.

Сэтгэл сэргэм ногоон дэвсгэр дээр өнгө алаглан хорших гайхамшигийг хотод бус хөдөөд үзэж баясах шив дээ ..
Дуугуй байяааа гэхээр өөрсдөө өдөөд байх юм … Эднүүс … энэ зэвийсэн саарал шороон хөшиг …. Хамар амаар дамжин хоолойнд тээглэн эрвэгнүүлж, эрвэгнүүлэх нь багадаад тоосны гэх харшил болоод тогтчих юм маньдаа …
Зуны урин цагт дөрвөн мөчөө дэлгэн тэрий хадан унахын жаргалыг хотод биш хөдөө л эдлэх шив дээ. Уг нь ямарваа улсын нийслэл хотод иргэдээ, тэжээвэр амьтадтай нь салхилуулах нэг биш ногоон зүлэгтэй нилээн хэдэн цэнгэлдэх хүрээлэн байдаг гэх. Харин манайд зугаацан цэнгэх байтугай модны дор сүүдэрлэх өгзөх дарам сүүдэр ч алга …
Тийм байтал би ямар энд л зүлэг байх байсыыын гээд тэрий хадаад унчилтайн биш дээ гэж …
Жил бүрийн хавар түрүүвч зузаан, нимгэн наян олон жуулчид манай орныг зориод маш олноороо ирдэг дээ … Гэтэл биднуус гэдэг хүмүүс элгээрээ шороон дээр туучиад л арьсны өнгөн давхаргад тогтсон тоосонцор дээр нэрээ бичээд явахаар бүрзгэр саарал хотод амьдраастай хэвээрээ ….

Жил бүрийн хавар Хотын Тохижилт Үйлчилгээний компаний дэргэдэх “Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё” гэх сайхан нэртэй газар мартахгүйгээр л зулзаган ногоонуудыг суулгаж өгнө. Харамсалтай нь, өөрсдийнхөн хашаандхаас бусад нь урганаа л гэж гонжийн жоо… “Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё” газрынхан маань хөөрхий нөгөө хэлдэг гурав хийдэг ганцын үлгэрээр хийх боловч суулгасан ногоо, бут сөөг нь хоёр хөлтэй хохимой толгойтнуудын хөлд нэрвэгдээд суулгасан тэр өдрөөс л сэхэл авах хувьгүйгээр амьсгал хураах юм даа. Зам дагуулан суулгасан зүлэгний нас нь, амьсгаа аваад гаргахын завдалгүй богино гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдэнд нар тэмүүлж ургах хувь байнгийн дутаастай … Богино насны нууц нь байраа буруу олж ургаад байгаад оршоод байгаа юм болов уу гэж би боддогийн хэхэ
Өөрсдөд нь зориулаад зориудаар засаж тавьсан тэмдэглэгээ гарцаар гарахаас залхуурч, богино банзалтай хүүхэн хасын цагаан гуяа, цагаан дотоожтойгоо гялалзуулан хайс давах аядаж, харин сайхан гонжтой залуу “нандин эрхтэнээ” золиос тавин өргөст шорон дээгүүр өндөрийн хайралт үйлдэж зам дагаж тавьсан хашаа хайсыг давдаг гэх. Тэгээд л нөгөө суулгасан зүлэг ногоог хамгаалж хатгасан хайс хамгаалагчийнхаа үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог юм.

“Ухамсарт өргөмжит хоёр хөлт” үргэлжийн мөнх ажилдаа яарч байгаа цагт зүлэг ургуулан сууршуулах шал өмнөө шинэ технологийн шийдэл гаргах хэрэгтэй юм болов уу гэж би “цэцэндэж” байна.
Нэг үгээр “өөрөө бултдаг зүлэг” гэж байгаа бөгөөд хэрэв эрдэмтэн мэргэд тархины минь мухарт тунгаагдан шүүгдсэн энэхүү технологийн шийдлийг хэрхэхийг эс олж чадваас Улаанбаатар хот хэзээ ч зүлэг ногоон зурвас газартай болохгүй гэж би “муу ёрлов”.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: