Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2007
    M T W T F S S
    « Aug   Oct »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Би өөрөөсөө айж байна …

Posted by Оогийноо on September 24, 2007

Өнөөдөр ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр. Өнгөрсөн долоо хоног ажлын хувьд гялалзсан гэж хэлж болохоор амжилт бүхэн цогцолсон өдрүүд байлаа.
Гадаа бүүдгэр саарал … бас гунигтай … тэнгэрт үүлгүй, гэхдээ үд дунд болж байгаа хэрнээ наргүй … Тэнгэр, газар, агаар бүгд тэр гэхийн тэмдэггүй зэгэл сааралд эзлэгдэж ертөнцийн төгсгөлийг илтгэх мэт дүнсийнэ…. Анар чимээгүй …. Аливаа сүйрлийн өмнө нам гүм аниргүй ноёрхон хуурдаггүй гэж үү ….
Сэтгэл маань мөн адил юуг хүлээж байгаа мэдэхгүй гунихарна. Ажлын шинэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төлөвлөсөн дэс дараагаар эхлүүлэх ёстой байтал би юу юу ч хийгээгүй атлаа хийх гэж байгаа ажлууддаа дүгнэлт хиймээр санагдах юм. Хамгийн гол нь өөртөө …. Учир нь би өөрөөсөө айж эхэллээ … би мэдэж байна. Дэндүү өөрийнхөөрөө, өөрийн хүссэнээр загнаж, бүх зүйл миний төлөө үйлчилэх ёстой гэдэгт гүнээ итгэж, бүгд намайг сонсох ёстой хэмээн мэгдэж мөн миний хийж байгаа бүхэн бүрэн дүүрэн зөв гэж бодох болсон маань өөрөө өөрөөсөө айхад хүргэж байна. Намайг айдасд нөмрүүлж байгаа энэ шалтгааныг буруу гэж бодохгүй байсан бол дээр байсан юм. Өмнө нь энэ зарчимаар л амьдарч ирсэн шүү дээ. Гэхдээ яагаад үүнийг буруу гэж бодоод шаналаад байгаагаа ч ойлгохгүй юм … Магадгүй өөрийнхөөрөө загнаснаас болоод алдаа гардагийг мэдэж эхэлсэн маань, өөрийнхөө төлөө бусдыг “амьдруулах” гэхээр тэд харц буруулах болсонд, бүрэн дүүрэн зөв гэж бодон хийж байсан бүхэн маань буруу болж байгаа болохоор би айж эхэлсэн юм болов уу.
Гэхдээ би энэ айдсыг даваад гарчихвал хийсэн болгон, бодсон бүхэн маань мууг даллан дуусан ч бүгдийн өмнө хариуцлагаа үүрч чаднаааа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: