Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    October 2007
    M T W T F S S
    « Sep   Nov »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

25-р суваг телевиз: Манайхан

Posted by Оогийноо on October 3, 2007

Хэхэ. Хоёр долоо хоногийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулбал би ажлынхаа хамт олонд, ажил хийж байгаа орчиндоо сэтгэл ханамжтай болжээ. Яагаад гэдгийг дараа тайлбарланаааа ….
Манай 25-р суваг телевизийн 11н насны ойн баяр тохиож манайхан 9-р сарын 29, 30-ны амралтын өдрүүдэд Тэрэлжийн “Бумбан Тур” амралтын газарт хоёр өдрийг “тасарчихсан” өнгөрүүллээ.
Агаар гэж тасарчихсан …. үйлчилгээ гэж бас тасарчихсан …. тохижилт нь тун давгүй.
9н сар гарсанаас хойш цаг агаар тааламж муутай байсан бол биднийг амралтанд байсан хоёр өдөр цаг агаар тогтуун маш сайхан байлаа.
Хөгжилтэй нэг зүйл болсооон амралтан дээр. Би гэдэг хүн чинь арван жилд байхдаа нэгэн “алсын дэвэлтээр дэвхцэн ирж шүүрдэг эр бор харцагын” савраас айснаас болж бөмбөг гээч зүйлийг ховорхон барих болсон юм. Гэтэл амралтанд очсоны дараа яалт ч үгүй сагсны багийн гишүүн болж оролцоод алтан медал, мөнгөн шагнал хүртчихдэг юм байна. Хоёр шийдний хооронд эрчтэй гүйх залуусын салхины сэвэлтэнд саваад унчихдаг ямар тамирчин байхав дээ … хэхэ би тэрхүү салхинд нь гэдэргээ саваад унчихсан л юм дааа хэхэ … Магадгүй миний баатарлаг чөлөөт уналтыг үнэлээд алтан медал өгсөн ч юм бил үү гэж ….
Зарим хүмүүс 25р суваг телевизийг өнгө будаг муутай, хотын захаар муу гардаг … гэх зэргээр гоочилж л байдаг юм. Би ч бас гоочилж л байлаа. Ямартай ч, 25р суваг телевиз маань Монголд ардчилалыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна ард түмний бүрэн дүүрэн чөлөөт индэр болж чаддаг гэж би баттай хэлж чадаад … Чадахаар барахгүй түүнийгээ ямар ч хүнтэй мэтгэлцэн мэгдэж батлахад бэлэн байна. Цаашид ч тийм байх болно … Үнэ цэнэ, итгэл үнэмшилийг ч хүртэл өнгө мөнгөөр хэмжиж болдог энэ нийгэмд аливаа зүйлийн анхдагч нь байж, түүнийхээ төлөө тууштай явж өөрийнхөө баримтлал үзэл бодлыг арилжаагүй телевиз гэвэл ганцхан 25р суваг телевиз гэж би хэлнэ.
25р суваг телевизийг бусдын нүдэнд уруу дорой мэт харагдуулдаг тэрхүү сул гэмээр талуудыг, Монголд ганцхан мөнгөөр шийдэж, итгэл үнэмшилийг нь золигт гаргах болзолоор арилгаж болох учраас … сул тал гэмээр тэрхүү талыг арилгачихаж болохгүй байгаа гэж би ажигладаг юм. Гэхдээ итгэл үнэмшилдээ үнэнч байхын төлөөс нь, мөнгөөр үл солигдох сул тал байсандаа ер нь яадаг юм.
Ганцхан 25р суваг телевизд бэхжиж чадсан энэхүү чанар нь, итгэл үнэмшил, үнэн зөв үзэл баримтлалаа хадгалж үлдэхийн тулд тансаг шилтгээн, эд хөрөнгө, эрх мэдлээсээ татгалзаж амьдралынхаа сүүлийн жилүүдийг харанхуй агуйнд даяанчилан өнгөрүүлсэн ариун Шагжамуни бурханд л байсан юм. Гэхдээ хамгийн утга учиртай амьдрал энэ билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: