Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    October 2007
    M T W T F S S
    « Sep   Nov »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Жаргалтай гуниг

Posted by Оогийноо on October 6, 2007

10-р сарын 05-ны Баасан гараг. Би бээр, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн “Суварга” кафед жаал юм бичиж суухнээ, кафен үйлчлэгч хаах цаг болсоныг сануулахад сая нэг сэхээ авч толгой өндийн цонхоор харлаа. Гадаа хэдийнээ харанхуй болжээ.
Миний мөрөн дээр сарын турш хүндхэн ачаа болон явж байгаа өөрөөсөө том хар цүнхээ үүрсээр кафенаас гарахад, гадаа цэвэр тунгалаг агаар толгой сэргээж … харахнээ … бороон мөнгөлөг талст дуслууд, зам дагсан шонгийн неон гэрэлд гялалзан урсах торгон хөшиг татуулсаар, тэнгэрийн харанхуйгаас газрын хэвлий руу зөөлнөөр гулсан бууж байлаа. Ямар сайхан юм вэ …
Ямар сайхан гээч … Мэдээж, энэ намрын сүүлчийн бороо ч байж болох юм.
Тас хар, харанхуй гүнээс гэгээ татуулан хөшиглөн буух энэ шиврээ бороо, хоёр жил сэтгэлд минь хургасан гунигийг, жаргалтайгаар үлдэнэ хөөх шиг санагдлаа.
4-н жилийн өмнө, би нэгэн залуутай хотын гудамжаар хөтлөлцөн алхаж анхныхаа үнсэлтийг, яг ийм намуухан шөнийн зөөлөн шиврээ бороон дусал бүрээр гэрчлүүлэн өгч билээ.
Харамсалтай нь, өөртөө итгэх эр хүний зориг зүрхгүй тэр залууд намайг “гүйцэх”-ийг оролдоод үзэх тэвчээр дутсанаас, аз жаргал хүссэн үнсэлтээр орхиод явсан юм.
Анхны үнсэлтийг минь, зөөлөн шиврээ бороо гэрчилсэн болохоор яг ийм шиврээ бороо сэтгэлийг минь норгож, хацар дагах нулимсыг мөнгөн дуслуудаараа хаман авч оддог болсон юм. Яагаад гэвэл зөөлөн шиврээ бороо чихэнд минь түүний “хайртай” гэж хэлсэн үгийг шивнэдэг байлаа.
Харин энэ бороо өөр ажээ.
Энэ удаагийн жаргалтай гуниг – нулимсгүй хуурай … Яагаад гэвэл, тэр залуугийн сэтгэлийн үгсийг дамжуулах бороон дуслуудыг, би харамсалын нулимсаараа бус мартагнахын хүслээр арвилуулан, ард хоцрох мөрөндөө шидлэн хаялаа.
Ингээд л, жаргалтай гуниг сэтгэлийг минь жин дарж, том хар цүнхтэй зөөврийн компьютер дэлхийн татах хүчтэй хавсаран зүүн мөрийг минь доош чангааж, нимгэн хүрэмний цаанаас арьс холгох боловч өвдөлтийг үл хайхран ихэмсэг бардамаар толгой дээгүүр алхаж, ирээдүйд намайг гэх хүлээлтийн зүг тэмүүллээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: