Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    October 2007
    M T W T F S S
    « Sep   Nov »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хятад, Монголын тусгаар тогтнолд сэтгэл дундуур явдаг.

Posted by Оогийноо on October 6, 2007

Өчигдөр “Өдрийн Сонин”-ны №.237-р гарсан “Үндсэрхэг үзэлтэнүүдийн клубт хэлэх үг” хэмээх УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гуайн бичсэн нийтлэлийг уншиж эхлэхтэй үгүйтэй золтой л, олны өмнө урд хөршийн “жунгуа” нарын хийсэн, ядаж байхад тэрийг нь би худалдаж (худалдаж аваад шүү) аваад өмсчихсөн “арьсны халхавчуудыг” юу юугүй тайлж шидээд, хамгийн түрүүнд нүдэнд минь өртсөн өмхүү “Хятадын” халуун ногоондоо цоо түлэгдсэн шүдийг нь тас угаачихмаар санагдлаа. Бас хамаг байдаг чадлаараа цохиод цохиод хаячихмаар теоррист сэтгэгдэл төрлөө.
Цээжин тушаа гал дүрэлзэж, тухайн мөчид Хятадын эсрэг буу шийдэм агсаад эрэгчин, эмэгчинээ үзэлцэхэд бэлэн болсон байсныг нуугаад юу гэхэв. Гэхдээ 21-р зуунтай золгосон, глобалчлагдаж байгаа энэ дэлхийд хүчирхийлэлээр аливааг шийдэх нь хамгийн тэнэг алхам бизээ.
Би Хятадуудад дургүй ээ. Хятадууд манайхныг алхам алхамаар “эзэгнэхэн” байгааг өчигдөрхөн мэдсэн хэрэг огтхон биш юмааа. Мэдээж, би энэ бүхнийг анзаарч байсан болохоор, “яаая даа” гэмээн зүрх сэтгэлдээ шаналж буй болохоор тэрхүү нийтлэл миний дотор тэчилэн байсан бухимдалыг хормын төдийд тэсэл алдан “бүлтэрхэд” хүргэсэн буй заа.
Энэ нийтлэлтэй холбогдуулан, зүрхийг минь юунаас илүүтэйгээр шаналган шатааж явдаг зарим нэгэн эмзэглэлүүдийг “тайчин шидлэе”. Гэхдээ би Бат-Үүл гуай шиг, томоор биш “бичилээр” сэтгэж өөрийнхөө санаархалыг хүргэмээр байна.

“Битгий яв” гуйя эсвэл …
Солонгосд өдөржингөө усанд зогсож будаа тариалан, хэдхэн өдрийн хоолоор бөөрөө арилжаж байгаа ТА, АНУ-д очин хүний адаг Азиараа дуудуулан шал угааж байгаа ТА, Японд “цусан дахь хлострин нь ихэдчихсэн” “хөөсөн” сумочны ялагдасыг арилгах гэж хамраа дарж байгаа ТА … дэлхийн өнцөг булан бүрт шал угааж байгаа МОНГОЛЧУУДДАА хандан “Эх орондоо эргэж ирээд, эхнэрийнхээ өврийг дулаацуулж, хүүхдийнхээ бэтгэрсэн сэтгэлийг бүлээцүүлж, таниар дутаж яваа орон зайг дүүргэж, ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ байж тэнүүнээс тэнүүн амьсгалж, Тэрэлжид очин морь унаж, тал нутгийн хээрийн салхинд тэнхээ мэдэн орилж, брэндийн хувцас өмсөхгүй ч Монгол дээлээрээ гангарч, үнэтэй виски шимэхгүй ч эссэн айргаа амталж, шивтэр ханхалсан хонины махаар хөлс тавиулсан хар шөл хийж уугаад, “ЭХ ОРОНДОО ИРЭЭД ЭЗЭН НЬ БАЙГААЧ” гэж хүсмээр байна.

Тиймээ Улаанбаатар утаатай,
Тиймээ Улаанбаатар хогтой,
Тиймээ Улаанбаатар замбараагүй,
Тиймээ Улаанбаатар харанхуй,
Тиймээ эх орон чинь ядуу,
Яагаад гэвэл
Улаанбаатар таны цэвэр амьсгал үгүйлэгдэж байгаа болохоор
Улаанбаатар утаатай байгаа юм,
Улаанбаатарт орхигдсон нэг ширхэг шүдэнз, таныг авч хогийн саванд хийхийг хүлээж байгаа болохоор
Улаанбаатар хогтой байгаа юм,
Улаанбаатарын гудамж, таны жаргалтай инээмсэглэлээр дутаж байгаа болохоор
Улаанбаатар гэрэлгүй байгаа юм

Тиймээ Улаанбаатарын хүмүүс бухимдуу,
Тиймээ Улаанбаатарын ирээдүй бүрхэг,
Тиймээ Улаанбаатарын хувь заяа гучуу,
Тиймээ Улаанбаатарын өнгө дутуу,
Тиймээ Улаанбаатарын удирдлага толгойгүй,
Яагаад гэвэл
Таныг хүлээсэн хайр энд торлогдсон болохоор
Улаанбаатарын хүмүүс нь бухимдуу байгаа юм
Таны халамжаар “доголсон” өнчин сэтгэл энд жихүүцэж байгаа болохоор
Улаанбаатарын хүмүүс нь бухимдуу байгаа юм
Халуун үнсэлт, хатуухан үгээр дутсан үрсийн нүдэнд нулимс байгаа болохоор
Улаанбаатарын ирээдүй бүрхэг байгаа юм
Таны заяа харьд тушигдсан болохоор
Улаанбаатарын хувь заяа гучуу байгаа юм
Таны ухаан үгүйлэгдэж байгаа болохоор
Улаанбаатарын удирдлага толгойгоо харийнхны ногоонд шургуулсан байгаа юм
Иймд та эргээд ирээч эх орондоо
Эх орноосоо дайчин зугтах гэж байгаа ТА
Битгий яаваач сөгдөе

Бүгдээрээ “бор гэртээ богд, хар гэртээ хаан” нь байя. Та явж болнооо гэхдээ ирэх л хэрэгтэй …..
Таньгүйгээр Улаанбаатар хэзээд дутна ….
Таньгүйгээр Эх орон чинь эзэнгүй …
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС ХҮНИЙ ХҮҮ ЭРДЭМИЙГ ӨВӨРТЛӨН ИРДЭГ” ШҮҮ ДЭЭ!!!!!!!
ИЙМЭЭС ТИВ АЛГАСАН НИССЭН ООГИЙ “ХАРИЙН ЗАЛУУГИЙН” СЭТГЭЛИЙГ, КАПИТАЛТАЙ НЬ ГАНЗАГЛААД ГЭРТЭЭ ИРЭЕ.

Чамд Монгол хүн гэж, ядахнээ эмэгтэй хүн гэж бахархах сэтгэл байна уу?
Монголчуудын арчаагүй дорой, залхууч, цамаан зангийн үр дагавар болж вагон вагоноор ирж байгаа Хятадуудын цуваа. Хаашаа л харна их бүтээн босголт. Гэнэт л бид, эсгий гэрээ муу муухайгаар нь дуудаж тоосгоор шомбойлгосон шавар байшинд сэтгэл амар суухыг эрхэмлэх болжээ. Үүнд муу зүйл юусан билээ. Яг үүнийг дагаад хаа сайгүй их барилгын ажил явагдаж байна. Муу зүйл бас л үгүй. Харин тэнд хэн ажиллаж байна вэ. Хятадууд …. бас л муу зүйл нэг их байхгүй мэт …. Тэртэй тэргүй өөрийнхөө эх оронд эзэн нь байж чадахгүй, хүнд ажлын байраа алдан, өөрсдөө “лааз өшиглөн” яваа ажилгүйчүүдийг Хятадуудаар нөхөж яагаад болохгүй гэж ….
Барилга дээр ажиллаж байгаа Хятадууд Монгол (Монгол гэхээр зүрх минь шимшрээд байх юм. Яагаад гэвэл Хятадуудыг бялдуучлаж байгаа тэр эм хүйстэнүүдэд Монголоор өөрийгөө хаяглах эрх байхгүй) охидууд өөрсдөө гүйж очоод 5000-хан мянган төгрөгөөр бие үнэлдэг гэнээ. Ёооо …. Яачихсан хямдхан хувь тавилан вэ?. Сар гаруйн өмнө, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн Хятадуудтай явалдаж байгаа охидуудын үсийг хусна гэсэн мэдэгдэл хийж байсныг санаж байна. Гоморхосон, харамласан, гутсан Монгол эрчүүдийн хийж чадах зүйл үүнээс өөр юусан билээ.
Харин би тэр охидуудтай уулзвал “Чамд өөрийгөө эрхэмлэх, бахархах сэтгэл байна уу” гэж л асуумаар санагддаг юм.
Ганцхан Хятадууд ч биш, гадаад эрчүүдийн дэргэд хормой хотоо гялалзуулан хэд гурван ногоон унагаачих санаатай охид өнөөдөр захаас аваад л олдоно гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Хамгийн нэргүй янханууд оюутан охид байдаг гэдгийг ямар ч тэнэг хүн анзаарч байгаа.
“Биеэ үнэлэх” – энэ бол зүгээр л хувь хүний ёс суртахуун, ухамсарын асуудал. Тэд өөрсдийгөө “энэ нийгэмд чинь хийх ажил алга, үүнээс өөр хүнээс гуйхгүйгээр амьдрах арга алга” энэ тэр гэж “амьдрахад чадваржаагүйгээ, амьдрах эрхгүйгээ гайхуулах” нь бий.
За тэгвэл “биеэ үнэлэх” асуудлыг цагаатган ойлгож үзье л дээ. Тэгээд ч дээх нь “Өдрийн Сонин” дээр Батсайхан гэж нэг хүн “өөрөө зөвшөөрч, бусдыг хохироолгүй, өөрийнхөө биеэ үнэлэх нь муу хэрэг биш, хууль бус ч хэрэг биш” гэсэн ухааны юм бичсэн байсныг уншсанаа санаж байна.
Гэхдээ Монгол эмэгтэйчүүд, Монголдоо гадаадынханд биеэ үнэлж байгаа бол 5000 биш, тэр өлсөөд байгаа гэдсээ олигтойхон шиг үнэтэй реасторонд ороод цатгачих үнээр тохир л доо… Больё зүгээр тэднийг муучилахаа. Би бүр ингэж хэлмээр санагдах юм. Тэртэй тэргүй эхнэр, хүүхэн нь Монголд байхгүйгээс хойно “тэр болохгүй байгаа хагсараагаа” тэр гадаадынхан олигтойхон шиг үнээр гаргахаас буцахгүй биш гэж үүү … Мэдэхгүй ээ мэдэхгүй ….. Би бүр сүүлдээ тэр биеэ өмөөрдөг “энэ чинь миний өмч болохоор чамд хамаагүй” гээд хээв нэг хэлээд зогсодог “эмэгтэйчүүдэд” ингэж л хэлмээр санагддаг юм.
Гэхдээ, ямар ч тохиолдолд зөвхөн өнгө мөнгөний төлөө толгойгоо гудайлгаж, ихэмсэг зангаа алдахгүй байгаасай л гэж би хүсдэг.
Тэгсэнээс үнэндээ л бол нөгөө нэг “муу амьд явахаар сайн үхсэн нь” дээр бус уу. Зөвхөн хоол олохын төлөө биеэ үнэлэх нь муу амьд явж байгаа л хэрэг.
Тэгэхээр хэрвээ эмэгтэйчүүд бидэнд өөрсдийгөө эрхэмлэх, хүндэтгэх, үндэстэнээрээ бахарах сэтгэл байдаг л юм бол “хагасаж байгаа” тэр Хятадууд барилга дээр ажиллачихаад, “эхнэрээ санаад” хэзээ мөдгүй явах л болно.

ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭМЗЭГЛЭЛД ҮРГЭЛЖИЛЭЛ БИЙ …

One Response to “Хятад, Монголын тусгаар тогтнолд сэтгэл дундуур явдаг.”

  1. eliya said

    “Дархлаа” – гүй болчихсон Монголыгоо яалтай билээ дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: