Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    October 2007
    M T W T F S S
    « Sep   Nov »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Сахиусан тэнгэр

Posted by Оогийноо on October 30, 2007

Сахиусан тэнгэр гэж байдаг болов уу?. Цав цагаан хувцастай, сэтгэл сэргэм сайхан инээмсэглэдэг, үзэсгэлэнтэй, (үзэсгэлэнтэй гэдэг нь хүмүүсийн нийтлэг шалгуураар авч үздэг тэр харах, хазах, үнэрлэх эрхтэний гоё ганган бишээ зүгээр л харахад бүх юмаа мартаад сэтгэл сэргэмээр гэгээрсэн царайтай гэж …) аядуу амар амгалан, уян зөөлөн сэтгэлтэй сахиусан тэнгэр ганцхан диваажинд л байдаг гэж үү.
Хүрээд очихыг хүсмээр, ярилцаж зөвөлгөө авмаар санагдам тийм хүн байдаггүй гэж үү. Сахиусан тэнгэр диваанжинд л байдаг юм бол хүн төрлөхтөний энэ амьдралыг яагаад диваажин болгож болохгүй гэж.

Бидний дунд, энэ нийгэмд яагаад сахиусан тэнгэр байж болохгүй гэж. Бас яагаад зүгээр л жирийн нэг хүн сахиусан тэнгэрийн амьдралаар амьдарч болохгүй гэж. Нээх гоё … Бүх юм нь үнэн, өөрөө ч үнэн, хийж байгаа хэлж байгаа бүхэн нь үнэн. Тийм л амьдралаар амьдрах юмсан. Миний бодлоор гэнэн зан гэж байдаггүй юм. За … байдаг гэж бодоход тэр гэнэн зан ихэвчилэн хир буртаггүй цэвэр ариун сэтгэлтэй хүүхэд насанд л байдаг гээ биз дээ. Тэгэхээр тэр гэнэн гэж хэлээд байгаа зан бол хар буруу санадаггүй, үнэн гэх хэмжүүрээр бүгдийг хэмжисэн сайхан сэтгэлийн хариу илрэл. Магадгүй зөвхөн үнэн гэж бодсон тэр сэтгэлийг л хүмүүс буруу бүхэнд ашиглаж урвуулахдаа гэнэн гэдэг зан муу мэтээр бусдад ойлгуулаад ч байх шиг.

Эцсийн эцэст, миний эргэн тойрон худал хуурмаг байж болно. Би өөрөө өөртөө үнэнч, өөрөө өөртөө үнэн мөнөөр амьдарч энэ амьдралыг туулбал тэр миний хүн болж төрсөний утга учир. Үнэн явлаа гээд бусдын нүдэнд би “алдаж, хүнд ашиглагдаж, хүнд завшуулж” байгаа мэт байж болох ч би тийм гэж бодохгүй ээ. Яагаад гэвэл би юу хийж байгаа зүйл маань, буруу байсан ч нууж худлаа ярихгүй, бусдад ая тал засаж долигнохгүй ээ …

Тэгвэл үнэн гэж юу юм вэ? Үнэн гэдэг бол хэн бүхэн хүн болж төрсөний утга учир, хүнд хар буруу санаж, хар буруу үйлдэл хийхгүй замнал, хүнийг мах цусанд төрсөнийхөн төлөө үнэлэх хүндлэл, өөрт байгаа бүхнээр хариу нэхэлгүй гар сунган туслах өглөг, хүний сэтгэлийг харлуулах муу үг хэлэхгүй хүсэл. Миний үнэн энэ юм болов уу …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: