Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    December 2007
    M T W T F S S
    « Nov   Jan »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хоёр. Боломж дандаа дэргэд байдаг – Энэ миний дуртай үг

Posted by Оогийноо on December 20, 2007

Өмнө нь би олон улсын мэргэжил нэгт хүмүүсийг хамарсан том уулзалт семинарт оролцож байгаагүй болохоор “алдах бий, миний хэлэх зүйлийг юу гэж хүлээж авах бол” гэсэн айдас намайг маш их зовоож байлаа. Яг л өрөнд баригдсан “хужаа” шиг нэг их чухал хүн хөмсөгөө атруулаад л …
Ингээд уулзалт семинарын эхний өдөр бидний буусан таван одтой зочид буудлын 2 давхарын хурлын цэлгэр танхимд эхэллээ. Цаг 9:00 ийг заана. Харин миний зүрхний бичлэг байх ёстой хэмжээнээсээ хэт давж, бараг л цөмийн дэлбэрэлт болохнээ.
Куала Лампурын гадаах гудамжинд халуун бөгчим, чийгтэй, халуун орны он удаан жил нигширсэн үл таних үнэр бүхий агаар амьсгалахад хэцүү цээжин дээр дарж байсан бол хурлын танхимд ер бусын таатай сэрүүхэн, заримдаа бүр нимгэн пиджакийн цаанаас жиндэнэ даарч байлаа.
Хурлын танхимд оронгуутаа л би Ази Номхон Далайн 22 орноос ирсэн 20 гаруй сэтгүүлчдийг гүйлгэн харж, байгаа байдал, үс зүсээр нь насыг нь бас хэр хүн вэ гэдгийг тодорхойлох гэж оролдлоо. Нэг бус хүнийг тооцвол би энд хамгийн залуухан нь бололтой.
Төсөөлж байснаас минь бүх зүйл өмнөө байсан юм. Хурал гэхээр л нэг их албаны зангиа хувцасандаа дарагдсан хүмүүс чухал чухал үг шидэлцээд л цэцэрхээд байх юм болов уу гэтэл. Харин ч эсрэгээр бүх зүйл маш найрсаг хэрнээ бүгд урьд нь бие биенээ таньдаг хэзээний найзууд мэтээр эхлэсэн юм. Семинарын явцад бидэнд сургалтын сонгон авсан point-ийг ойлгуулахын тулд тоглоом тоглуулж, хөгжөөх нь элбэг.
Улаанбаатраас тээж ирсэн нөгөө нэг айдас минь тэрхэн зуур алга болж, би биеээ барихаа болж эхэлсэн.
Ингээд үдийн завсарлага болоход бид бүгд цайны өрөө руу гарч кофе, жигнэмэг идэнгээ улам дотно танилцах зуур нэрийн хуудасаа солилцов. Яагаад ч юм би Монголоос авч явсан өнөөх нэрийн хуудаснуудааа гаргаж өгөхөөс санаа зовоод нэрийнхээ хуудсыг авчирсангүй гээд хэлчихсэн хэхэхэхэ. Яагаад ч юм нэрэлхүү гэмээр юм уу эсвэл ийм жаахан юм байж юун өөртөө ахадсан албан тушаалтай юм гэж бодох бий гэсэн нөгөө л нэг Монгол хүний “тэнэгдүү” зангаар тэгсэн хэрэг л дээ. Нэрийнхээ хуудсандаа би …. байгууллагын гадаад харилцааны албаны дарга, сэтгүүлч гээд биччихсэн байсан юм. Гадаад харилцааны албаны дарга гэж хэлж болох ч надаас олон жил ажиллаад олон газар явж юм үзэж нүд тайлсан ахимаг насны хүмүүсийн өөдөөс “том гинжтэй жижигхэн гөлөг” мэт нэрийн хуудас өгөхөөс ичсэн хэрэг л дээ.
Ер нь бол уулзалт семинарын гурван өдөр маш хурдан өнгөрч байсан гэж хэлж болно. Өглөөний 9ээс оройн 5н цаг хүртэл болж байсан ч сургалтын арга барил сонирхолтой тэгээд ч бас би мэргэжлийн чиг баримжаандаа дэлхийд шилдэгт тооцогдох мэргэжилтэнүүдээс анх удаа номын дуу сонсож байсан болохоор сайхан байлаа.
Эцсийн өдөр нь би бэлтгэсэн илтгэлээ тавих, нэвтрүүлгээ үзүүлэх цаг нь болсон юм.
Нэвтрүүлэг ч явлаа …. Би ч үгээ хэллээ …..
“Айдагаа авдартаа хийсний” дараа би урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй талархалыг хүлээн авсан.
Энэ бол би тодорхой шаардлагуудыг биелүүлж чадвал чам шиг залуухан, Англи хэлтэй хүмүүсийг Олон улсынхаа байгууллагын ажилтан болгох сонирхолтой байна гэсэн миний ирээдүйг тодорхойлсон ажлын санал байсан юм.
Тиймээ. Би ажлын санал хүлээн авна гэж төсөөлж ч байгаагүй. Тэр тусмаа гадаадад, дэлхийн 160 гаруй телевизүүдийг нэгтгэсэн тэр том байгууллагын ажилтан шүү.
Одоо цаг хугацаатай уралдан өөрийгөө дайчлах л үлдсэн. Нэг үгээр би эхлэлийг нь тавьж чадсан болохоор итгэлийг алдахгүй хичээх л хэрэгтэй болсон.
Энэ санал надад асар их урам зориг, басхүү томоос том шинэ цонхыг нээж өгсөн юм. Би хичээнээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: