Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    January 2008
    M T W T F S S
    « Dec   Feb »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Гоо “охин” байхад юу хэрэгтэй вэ

Posted by Оогийноо on January 8, 2008

Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн бусдад биш юмаа гэхэд ядаж өөрөө өөртөө таалагдаад гоё байхыг хүсдэг шүү дээ. Энэ жил би өөрийнхөө гадаад имижд жаахан ч болов анхаарах хэрэгтэй гэж бодсон. Энэ маань гоо сайхны мэс ажилбарт орж, мэсийн ширээн дээр шинэ төрх олохоор эмчийн гарт өөрийгөө даатгана гэсэн үг биш л дээ. Би ерөөсөө тэр гоо сайхны мэс ажилбар гэдгийн чинь эсрэг байдаг хүн. Тэртэй тэргүй эхээс заяасан болгоныг мэсийн аргаар өөрчилнө гэдэг утгагүй хэрэг энэ миний бодол.
Тэгвэл гоо сайхан байхад, гоё, эрүүл харагдахад юу хэрэгтэй вэ?. Хамгийн түрүүнд идэж байгаа хоолондоо анхаарах хэрэгтэй. Энэ аргыг би бас л багагүй хугацаанд туршсан. Үр нөлөө нь надад мэдрэгдэж эхлээд байгаа л даа. Иймээс бусдад хэрэгтэй байж магадгүй гэдэг үүднээс блог дээрээ тавихаар шийдлээ. Ер нь бол гоё байна гэж өөрийгөө бодох нь амьдралын идэвхийг ч хүртэл сайжруулдаг юм шүү. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхад л боллоо. Эхлээд өөрөө өөртөө л таалагдах хэрэгтэй.
1. Арьс өнгөлөг бол ямар ч хүн сайхан харагддаг
Үүнтэй би санал нэг байдаг. Хамар нь мурий, нүд нь солир, тахир дутуу л биш бол арьс өнгөлөг л бол ямар ч хүн царайлаг харагддаг.
– Сайн унтаж амар. Өглөө та сэрэнгүүтээ орондоо нэээх сайхан заримдаа бүр шөрмөсөө таттал сунайх хэрэгтэй. Тэгээд дээшээ хараад 5 минут хэвтэхэд гэмгүй. Сэрүүлгийн дуунд хөл гар нь татганаж ирээд шууд босон харайх хэрэггүй. Тэгвэл шөнөжин амарсан эд эс чинь түгшүүрийн дуудлага авангуутаа шоконд ороод зарим нь үхчихэж ч мэднэ.
– За бослоо. Ингээд өглөөнийхөө цайг хүртэхээс өмнө заавал шингэн зүйл уух хэрэгтэй. Элэг чинь хатуурсан байгаа. Иймээс битүү хоол идвэл элэг чинь боловсруулах ачааллаа даахгүй. Иймээс элгийг химийн лобарторынхаа үйл ажиллагааг нь явуулахад нь бэлтгээд зөөллөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Өглөөний цайг заавал бүр заавал ууж заншаарай. Би өглөө босоод л хийдэг ажил юу гээч. Хоол хийх. Манай дүү нар намайг шоолоод “та ёстой өглөө босоод л хутга хурцлаад эхлэх юм. тэгээд таг таг гээд мах хөшиглөөд” гээд. Тэгэхээр нь би одоо өглөө хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд өмнөх орой нь өглөөнийхөө хоолны бэлтгэлийг хийчихэж байгаа. Тэгэхээр хольж болгоод л болоо гэсэн үг. Хоол хийчихсэн байхад хүмүүс иддэг л байхгүй юу.
2. Өдөрт хоолноос гадна юу идвэл эрүүл байж болох вэ. Өдөрт нэг шоколад, өндөг, бас ногоон цай заавал хэрэглэж занших нь чухал. Яагаад битгий асуу хэрэглээд л заншчих. Яагаад гэдгийг мэдмээр байвал Тайм сэтгүүлийн Эрүүл Мэнд гэдэг хэсэгт байна лээ хараарай. Тогтмол хэрэглэвэл сарын дараа л үр дүнг нь мэдрэнэ гэж байгаа.
3. Инээх хэрэгтэй. Бас өөртөө таарсан сайхан хувцаслах хэрэгтэй. Ямар ч хүн руу хараад инээхээр нам буудаг л байхгүй юу. Гэхдээ цагаа олж, хүнээ харж инээх хэрэгтэй л дээ. Нээх учир утгагүй гудамжинд ганцаараа явж байснаа инээгээд унавал галзуурч явна гэж бодно. Инээ гэдэг нь инээмсэглэл буюу мишээлт шүү дээ.
Өөрөө өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн гандсан өмд цамц өмсөж, халцарсан гуталтай явж болохгүй. Энэ хувцаслалт ямар ч хүн таньтай яаж харьцах вэ гэсэн дүнг тавьж орхино. Дүн мэдээж муу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: