Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2008
    M T W T F S S
    « Jan   Mar »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    2526272829  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Нөхрөө бас солих уу …

Posted by Оогийноо on February 13, 2008

Өнөөдөр би нэг найздаа ажлаасаа гарах болсоноо дуулгалаа. Өнөөх маань өөрөө нилээдгүй нухацтай хүн болохоор “яагаад, юу болов, сайн бодсон уу …” гээд л шалгааж гарав аа. Би ч яахав чадах чинээгээрээ нөхцөл байдал, учир шалтгааны уялдаа холбоог тайлбарлах аядав. Гэтэл нөгөө найз маань эцсийн дүгнэлтээ ингэж гаргалаа “Чи нөхрөө бас ингэж байнга солих уу” гэж байхын. (Гэхдээ үүнтэй холбоотой хэлэхэд би өмнө нь хэзээ ч сүй тавж, бөгж зүүж байгаагүйгээс гадна нэг залуутай нилээдгүй хэсэг хугацаанд байсан боловч салаа замын эрхээр салсанаас өөр хүний сэтгэл зүрхээр тоглож байсан “нүгэлгүй” билээ)
Би уг нь ажлаа солих нь нөхөр солихтой ямар ч хамаагүй гэж тайлбарлахыг хүссэн боловч тэгсэнгүй харин зүгээр л өөрөө өөртөө бодлоо ….
Түүнийхээр бол би ажлаа сольж байгаа нь миний характерын “но”-г олж илрүүлэхэд нь тус болов бололтой. Чухамдаа ажлаа байнга сольдог энэ тогтворгүй зан нь ирээдүйд нөхрөө байнга солихтой шууд биш утгаараа холбоотой байж таарах гээд байгаа юм. Яахав байж болох л дүгнэлт.
Өөрөөр хэлбэл бусдын ямар нэгэн давуу талыг харж сонголт хийдэг миний зан, нөхөр буюу цаашид хувийн амьдралдаа сонголт хийхтэй холбоотой ч байж болох талтай юм болов уу.
Би хэдийгээр менежмент, хүний нөөц, corporate citizenship-ийн талаар хэд хэдэн ном орчуулж байсан боловч тэдгээрээс бодитоор хэрэгжүүлж байсан нь төдийлөн байхгүй. Тэгэхээр би мэдлэгийг баялаг болгож чаддаггүй зүгээр л нэг ” мэдээллийн хогийн сав” юм болов уу. Шал тэнэг юм ….
“Бодоогүй юмыг боддогдуулчихлаа” гэдэгтэй адилхан …. ажлаа сольдог зан маань нөхөр солихтой ямар ч хамааралгүй байгаасай л гэж хүсэх минь!!!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: