Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    March 2008
    M T W T F S S
    « Feb   Apr »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Үнсэлт үгүйлэх хүүхэд нас

Posted by Оогийноо on March 3, 2008

Ням гарагт би блогчин анд Уянгатайгаа Яармагийн гэр хороололд байрлах Бадамлянхуа хүүхэд асрах газарт нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ удаагийн нэг өдөр маань өмнөх өдрүүдийг бодвол арай ондоо байсан гэж хэлж болно. Уянга маань Японд магистар хамгаалахаар сурч байгаа бөгөөд энд судалгааны ажлаар сарын хугацаатай ирсэн байгаа юм. Ажлынхан чиглэл хүүхдийн асууäàлтай холбогдсон байгаа учраас Уянгагийн санал болгосоны дагуу би бараа бологчийн үүрэг гүйцэтгэн Бадамлянхау хүүхэд асрах газрыг зорилоо. Бадамляхуа хүүхэд асрах газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй http://www.mongolhuuhed.org цахим хуудсан дээр тавих учраас би энэ удаад арай өөр зүйлийг бичихийг хүсэж байна.

Үд дундын үед Яармагийн гэр хорооллоор жаалхан төөрч будилан хайсаар Арцатын 8-р гудамжны 341 тоот хашаанд хүрч очлоо. Есөн гэр цэмцийтэл барьсан, жижиг том нийлсэн гурван байшинтай томхон хашаанд ороход хүүхдийн инээд баясалаар дүүрэн эерэг дулаан уур амьсгал биднийг угтсан юм. Өчигдөр цаг агаар тогтуун сайхан, нар ээж илчээрээ харамгүй бүлээцүүлсэн энэ өдөр хүүхдүүд гадаалан тоглож байгаа нь энэ юм.

Хашаан дотроо үсэрдэг тоглоом дээр тоглодог юм билээ. Уянга, бид хоёрыг үсрээч гээд сандаргасан шүү.

Биднийг ирэхийг урьдчилан мэдэж байсан учраас өөрийгөө нэг гэрийн багш гэж танилцуулсан жижигхэн бүсгүй Бадамлянхау асрах газрын талаар уриалгахан аргагүй танилцуулав. Энэ газарт нийт 120 хүүхэд яг өөрийн гэрт байгаа мэт амьдардаг юм билээ. 8-аас дээш насны хүүхдүүдийг нь эрэгтэй, эмэгтэй болгон өөр өөр хашаанд асардаг юм байна. Бид энэ өдөр эмэгтэй хүүхдүүд байдаг хашаанд оройн 8 цаг хүртэл байсан боловч гэр болгонд ороод тоглож зургаа авахуулах гэх мэтээр саатаж байсан учраас бүх хүүхдүүдтэй нь бүрэн танилцаж хараахан амжаагүй юм.
Бадамлянхуа төвийн 0-2 насны нялхуудыг арын том байшинд тусгай асрагч эгч халамжилан, 3-6 настай хүүдүүдийг нь мөн л хоёр байшинд Оюунаа, Заяа гэх хоёр эмэгтэй асрамжилдаг бол 8-ээс дээш настай хүүхдүүдийг гэр барин 9, 9-р нь нэг асрагч багштайгаар хамт амьдруулдаг юм билээ. Том хүүхдүүдийг ингэж нэг гэрт хамтдаа амьдруулах нь аль болох гэр бүлийн уур амьсгалыг төрүүлэх зорилготой гэж Монгол захирал эмэгтэйн тайлбарлаж байсан юм.
Бидний хамгийн түрүүнд зочилсон гэр маань 10-15 насны 9 хүүхэдтэй айл байлаа. Миний хувьд анхны уулзалт маань жаахан биеэ барьсан, үг хэлээ нарийн хянаж, цэнэсэн байдалтай… Яагаад гэвэл буруу зүйл асуугаад, яриад хүүхдийн эмзэг сэтгэлийг хөндчих вий гэж бодоод байсан болохоор төдийлөн чөлөөтэй байж чадсангүй, жаахан зураг л дарах шив дээ.

Ядаж байхад онигоо яриад өгөөч гэхэд нь тэнэг миний толгойд ганц ч онигоо буудаггүй байна ш дээ. Дараа нь, эгч нь онигоо мэдэж ирээд яринаа гэсээр гарлаа.
Ингээд Уянга бид хоёр 3-6 насны хүүхдүүд байдаг байшинд айлчилсан юм. Тэд томчуудыгаа бодвол арай л ондоо. Шууд л гүйж ирээд “манайд ирж байгаа юм уу, та удах уу” гэхчилэнгээр шалгааж, гарнаас барьж аваад их л дотно байх юм билээ. Тун удалгүй бүгд уралдаж ирээд л мэддэг дуу шүлгээ дуржигнуулж гарсан. Үнсүүлэх их дуртай. Хацраа өгөөд л, гарнаас барьчихаад тавихгүй эрхлээд л. Үнэхээр үнсэлтээр дутаж явдаг нь илт байлаа. Хүнийг хайрлаж, наашаа гэж байгааг андахгүй, шууд л ирээд наалдан бие биенээсээ өрсөн эрхлэх гээд …
Биднийг өөр гэртэй танилцах гээд гарах гэтэл “та 2 ахиад заавал ирнэ шүү” гэсээр хагацаж ядан үдлээ. Бид хоёр ч дараа нь ирэхдээ үлгэрийн номтой ирж үлгэр уншиж өгөхөөр амласаар гарсан юм.

3-6 настануудын гэр.4 настай хирнээ цонх арчаад байгаамаа хөөрхөн

Бяцханчууд маань хүүхэлдэйн кино гарч байгаа сургаар зурагтынхаа өмнө гүйлдээд оччихсон хэхэ

Ингээд бид нялхсын буюу 0-2 насныхан байдаг байшинд ороход тэд маань оройн хоолоо идэх гээд ёстой л бужигнаж байсан юм. Ер нь, энэ газрын халуухан цэг нь энэ байшин бололтой. Халбагаа барьж мэдэхгүй дөнгөж суугаад мөлхөж байгаа бяцханчуудад асрагч ээж нь хоол халбагдан өгч байсан бол дөнгөж тэнцвэрээ олон алхаж байгаа нэг нь хээв нэг ширээний ард суугаад хоол идэх аядах юм билээ. Амаа олж ядан халбагаа чиглүүлж байснаа тэн хагасыг нь асгачих нь олонтой. Энэ байдлаараа аягатай хоолныхон тэн хагас нь шалан дээр унаж хоцордог нь илт. Арга ч үгүй биз. Халбагаа ч зөв барьж чадахгүй, амаа ч олж мэдэхгүй зулзаганууд чинь яаж бүрэн хоол идэж чадах вэ дээ. Хуруун чинээ тэд хоолоо идэхийг хэнээр ч гуйлгахгүй өөрөө халбагдах хэрнээ, хүн халбагадаад өгөхөөр их дуртай нь аргагүй идэж гарна лээ.
Миний ажигласанаар 0-6 насны хүүхдүүд үнсэлт үгүйлэн хүсдэг нь илт байна лээ. Томчууд нь биеэ даасан шинжтэй байхад багачууд нь хүнд долигнон, бялдуучилаж наашаа гэсэн болгон руу хацраа өгөн эрхлэх гэж тэмүүлэх нь их өрөмдмөөр.

Гэхдээ Бадамлянхуа хүүхэд асрах газар миний мэдэхийн хамгийн эерэг дулаан уур амьсгалтай бөгөөд халамжийн төв гэхээс илүү үе тэнгийн жаалууд нэг гэрт хамтдаа амарч байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлж байсан шүү.
Хүүхдүүд сард хоёр удаа Яармагийнхаа өмнө талын Богд уул руу явган аялал хийж салхинд гардаг гэсэн. Энэ удаад 3-р сарын 9-ны Ням гарагийн өглөөний 10 цагт гарах гэж байгаа юм билээ. Хэрэв та хүсэж байвал Уянга бид хоёртой нэгдээд, үүргэвчээ үүрээд хүүхдийн инээдээр хүч сэлбэн салхинд гарч, нэг өдрийг хүүхдүүдэд аз жаргал бэлэглэн өнгөрөөж болно шүү.
Энэ талаар маргааш дэлгэрэнгүй бичнээ. Хүүхдийн инээмсэглэлтэй нэг сайхан өдрийг өнгөрөөхийг хүсвэл блогийн комментад холбоо барих мэйл хаягаа үлдээж болно шүү.

Бадамляхуад авьяастай хүүхдүүд их байдаг юм билээ. Энэ бол хүүхдүүдийн зурсан зургаар хийсэн зурагт хуудас. Зарж байсан хэдээс үлдсэнүүд нь

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: