Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    March 2008
    M T W T F S S
    « Feb   Apr »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Чойномын захидал – 03: Эхнэр авах

Posted by Оогийноо on March 14, 2008

Үзэгний ир, үгний хурц нь Чойномыг төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээгдэхэд хүргэж улмаар түүний бичсэн зохиол, шүлгүүдийг нь шүүн хэлэлцэж шоронд хүртэл суулгаж байсан гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Өдгөө түүнийг санан дурсах, сайшаан магтах хүн захаас аваад ил, мөн их болж. Энэ удаад “Чойномын нууц захидалууд” хэмээх номыг уншиж амжаагүй бусдад, хэрэгтэй байж болох юм гээд тоймлон оруулахаар шийдлээ.
үзэл бодлоороо ах дүүсийн барилдлагатай болсон хуурай дүү Р.Чулуунбазартай хаяглан байсан тэрхүү захидалуудыг Тангадын Галсан өөриймсөгөөр эмхэтгэн 2006 онд хэвлүүлжээ.

Чойномын захидал – 03
“Хажуу-Улаан” Р.Чойномоос

… Айл гэр болж, амар төвшин аж төрж, насныхаа галтайд дуугий нь хожим чагнаж явах үртэй болох хэрэгтэй. Эхнэрийг авахдаа шилснээс, авсан хойноо зөв ханилж, амьдрал болоод өөрийн биеэр хүмүүжүүлсэн нь илүү ашигтай юм гэж би боддог (Нөхөрт гарах тухайд ч гэсэн би үүнтэй санал нэгтэй байгаа шүү. Мэдээж миний дотоод сэтгэлдээ төсөөлдөг тэрхүү арван хуруу тэгш хүн хаана ч байх билээ дээ). Ханилахын өмнө шилээд шилээд сайн авгай олж авч байгаа хүнийг би лав үзээгүй.

Хоолыг амсаж мэдэхээс биш, харж мэдэх аргагүй шүү дээ. Харин нэгэнт амссан хоолоо асгаж цутгалгүй, бас дэндүү пологдолгүй л гудрах хэрэгтэй. Гэхдээ, хоолны хордлого болж үхсэн хүн ч дуулддаг л даа. Энэ нь тун ховор тохиолдол.

Үүнчлэн яаж ч болохгүй дэмий хүүхэн хааяа байдаг боловч, тэд бол тодорхой зүйл учраас тойроод гарчихаж болдог юм.

Хүүхнийг ерөнхийдөө сонгож авах нь зүй. Тэхдээ, өөрөө бас хүүхэд сонгогдох ёстойгоо мартаж болохгүй шүү дээ …

… харин, мань мэтийн, бичгийн үйлтэй хүмүүст, дэндүү харанхуй хүн л бүү таараасай гэж залбир!

Бас дэндүү барьдаг харгис хатуу юм уу, гэр ахуйд анхилгүй амьтан л хамгийн дэмий юм чинь тэр гэж би боддог. Энд би зөвхөн, хайрт дүү чамдаа жаахан ярихын хүсэл болж л энэ мэтийг бичлээ шүү …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: