Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    March 2008
    M T W T F S S
    « Feb   Apr »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Кайфтай

Posted by Оогийноо on March 19, 2008

За хөөө. Өнөөдөр жаал гадуур харайлгав. Тэгсэн чинь гадаа хавар болчихсын байна ш дээ. Тэнд ч нэг хос гутал, энд ч нэг хос малгай … Дандаа хосууд явжийнаа. Ёстой нээрээ хаврын шороонд халтардаад гүймээр санагдлаа. Хаврын шороонд халтардаад гүйх ч мөөн сайхан байдагийн. Үгүй ээ байсын!

Хавар хаварт хүмүүсийн хууч өвчин сэдэрдэг гэл үү хэхэ. Нээрээ л хавар болж байгааг мэдэрсэн юм шиг миний хууч өвчин сэдрэх гээд байх шиг. Миний хууч өвчин нь дэвхцэн цовхичон бүжиглэх гэж байгаан. Хэрэв Оогий одоогийн мэргэжлээрээ суралцаагүй бол хүслээс цаашгүй авьяас мааруухан бүжигчин эсвэл жүжигчин болох нь гарцаагүй байлаа. Ямар сайндаа 5-р анги төгсдөг жилийн хавар хөгжим бүжгийн коллежоос шалгалт ирэхэд тэнцээд хагас жил тэнд бүжгийн ангид сурч байхав дээ. Аавын дүү дургүйцээгүй бол тэр чигтээ бүжигчин болчихсоон харайж явахгүй юу. Одоо ч харин бүжиглэх нь кайф авдаг ганц зүйл болж хувирч дээ. Өөртөө таарсан сайхан хувцаслаад, эрх дураараа бүжиглэх ч үгүй мөн сайхан шүү. Оогий бүжиглэхээрээ хавь орчиноо хамаг амьтаныг мартдаг гэмтэй бас хадуурдаг. Баар хаачихаад байхад л бүжиглээд байна шүү дээ. Гэхдээ бүжиглэхэд халаалт огт хэрэггүй гоё ганган хувцас санаа нийлсэн нөхөд байхад л хангалттай. Орчин хамаагүй, хөгжим явж байхад л хаватит.

Бүжиг, Оогий хоёр эртээ урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ гэдэг үеэс холбогдсон хосууд. Цэцэрлэгт байхад л Монгол ардын бүжиг бүжиглэдэг байлаа. Тэхнээ тэрийг арай мэргэжлийн хандлага руу нь оруулах гээд 2-р ангидаа УГЖ Дугараа багшийн бүжгийн дамжаанд орж байгаам. Тэр дугуйлангаас л Оогийноо гэдэг хүн од болох замаа эхлэсэн гэж …. гээд худлаа яриад эхлэхгүй юу. За ямартай ч Монголдоо урдаа барьдаг алдартай бүжигчиний дугуйланд явдаг байсан учраас театрын алтан тайзнаа анх удаа гарч бүжиглэж байсан түүхтэй. Тэгэхэд 8н настай байжээ. Ингээд л Монгол бүжиг бид хоёр 5-р анги хүртэл нөхөрлөсөн дөө.

Дунд ангид ороод Оогий орчиноо, цаг үетэйгээ мэдэрч реп бүжгийг хашраадаг болов хэхэ. Ахын пиджакийг томдуулан өмсөөд гартаа цагаан бээлий хийж байгаад л “Оддын эрэлд” энэ тэр бүжгийн тэмцээнд хамтлагынхаа журмын нөхдүүдтэй нийлэн дөрвөн мөчийг салж унатал нь шидлэн байж бүжиглэнэ шүү дээ. Ер нь бүжиглэх энэ өвчин хавар хаварт л улам ч сэдрэнэ. Гадаа гэртгүй л шороо манаргаад л бүжиглэж гарна даа.

За ингээд байж байтал ахлах ангид ороод цэнгээт бүжгийг хашраана шүү дээ. 9-р ангидаа байгууллагуудын шинэ жилээр уригдаж вальс гээчийг эргэн, цасан охид болдог байлаа. Манай ангийхан бөөнөөрөө бүжиглэх хоббитой. Ямар сайндаа 9-р ангийн Мартын 8-наар хөвгүүд нь түмпэн салад хийгээд өнөөхөөрөө манаачаа панаалдаж том заалны түлхүүр аваад оройжингоо цэнгээт бүжиг хийж баяраа тэмдэглэхэв дээ. Бас л хавар.

Оюутан цагт бүжиглэх өвчин нь гэнэт 3-р курсын хавраас сэдэрч ангийн хөвгүүн ажилладаг “Гайс” баарны байнгийн үйлчлүүлэгч боллоо. Найз охидууд гэдэг нь 10-н жилийн реп бүжгийн хамтлагийн маань жинхэнэ гишүүд болох журмын болоод багийн анд нар. Одоо ч надаас бусад нь амьдрал зохиож ээж болоод юун бүжиглэх караокедох минь гээд намайг бүжиглүүлдэг хүнгүй болох шив дээ. Хөгширсөн хүмүүс дискодож болдоггүйм гэсэн. Оогий бол шаал тоохгүй. Аягүй бол нэг дисконд үсээ өндөр боочихсон эмээ харайж байвал цаад Оогий л гэсэн үг. Нээрээ хөгширсөн болохоос үхсэн биш. Дөрвөн мөч хөдлөж байгаа цагт гоё хувцасаа өмсөөд транс бүжиглэхээс ч татгалзахгүй шүү гэж. За ямартай хавар болжийноо. Өөртөө анхаарал тавиад гоо сайхандаж, хувцас энэ тэрдээ анхаарч зуны бүжигэндээ бэлддэг хэрэг ээ. Гоо сайхандаж, бүжгийн хувцас сонгоход цаг хэрэгтэй биз дээ. Тиймээс блог минь түр баяртай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: