Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    April 2008
    M T W T F S S
    « Mar   May »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Яагаад гэдгийг чи хэлээч

Posted by Оогийноо on April 25, 2008

Яагаад гэдгийг чи хэлээч
Шинэхэн юм шиг сэтгэл ингэж догдолдогийг
Яагаад гэдгийг надад хэлээч
Хөнгөн баяслаар сэтгэлээ сэргээж
Зөөлөн мөрөөдөж, далдуурхан гунигладагийг
Сэтгэлийн гүндээ нууцхан үгүйлэн хайрлах
Мөрөөдөмтгий бяцхан оч
Хөгжилтэйгээр бадамлан асдагийг
Тоомжиргүй эрхэмсэг, эрэмгий харцанд
Бэргэн хөөрч ичингүйрдэгийг
Яагаад гэдгийг надад хэлээч

Мөнгө олохгүй ч (гэртээ би хамгийн бага орлоготой болохоор намайг гэрийхэн маань мөнгө олдоггүй хэрнээ хамгийн их ажилтай хүн гээд байгаам, хийж буй үйлдэл бүрээ мөнгөөр үнэлүүлдэг хүмүүст хийж байгаа бүхэн минь ихэд ойлгомжгүй гэдэгтэй санал нэгдэнэ л дээ ХЭХЭ) ажил ихтэй, нойр багатай ч өглөө бүр хөшигний чөлөөнөөр зуравсхан шагайвчилах нараар үнсүүлж, дулаахан анхилуун хөнжилдөө тэврүүлэн сэрэх юутай сайхан, юутай жаргалтай.

Нүүрээ хүйтэн усаар нэг шүршээд, урьд өдөр нь бэлдсэн хувцасаа хальт мулт шургуулж аваад чихэндээ хөгжим дуугарган баруун мөрөндөө ноутбүүкээ үүрээд, зүүн гартаа цүнхээ бариад дүүгийн машинд амжиж сууна хотын төвийг бараадна.

Хотын төвд амьдрал ориголон, бориглоно. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригууд дүрэм журамд барьцаалагдан, албаны хувцсанд цус багтран боогдсон өдрүүд байлаа. Төр түшилцэж байгаа багагүй өндөр албан тушаалтантай уулзахаар цаг тохирсон тул тухайн хүнээ хүндэтгэж албаны цэвэр хувцаслах ёстой байлаа. Өндөрдүү өсгийт, хар юбка, захтай цамц эсвэл пиджак ………

Өчигдөр бол тэс ондоо. Өмд, намхан гутал. Жинхэнэ эрх чөлөө. Өдөржингөө оффислон хөмсгөө атруулан тачигнуулж байгаад оройхон шиг цүнхээ үүрээд удахгүй их хувь заяаг шийдэх хуваарьт ажлаа бодон нэгэн байгууллагыг зорьлоо.
Өөртөө амар чөлөөтэй хувцасласан тул зорьсон газраа хүртэл алхахаар шийдэв. Гадаа орчлонгийн тоосыг хотын сул хогтой туусан ууртай салхитай байсан ч мөрөөдөлдөө хөвөн хөгжим сонсон алхах сайхан байлаа.

Тэр нэгэн явдалаас хойш хэн нэгэнд яг түүнд татагдаж байсан шиг тэмүүлэхгүй байх гэж бодож байсан минь үгүй юм болов уу. Яг шинэхэн юм шиг хэн нэгэнд сэтгэл минь цагаахнаар, хариу хүсэлгүйгээр татагдаад байх шиг. Зүрхэний далд нууцхан бадамлах бяцхан оч хөлийг минь улам хөнгөрүүлж үүлнээс үүл дамжин нисэн буун яваад л ….
Биений ил далд нүх сүв бүхэнд хумхын тоос нэвчин бөглөх авч хүзүүний нимгэн алчуурт шингээсэн тансаг үнэр, өөрийн минь үнэртэй холилдон сэнгэнэх нь нэг л таатай мэдрэмж. Өөртөө дурлаад ч байх шиг …
Хаврын хахирган шороотой хуурай салхи, хотын бачим ууртай машины дуут дохио, ар араасаа давран давхацах их ажил, хүмүүсийн уур бухимдал юу ч миний хөнгөн аз жаргал, нууцхан бадамлах дурлалын очыг унтрааж чадахгүй бололтой.
Ажил ихтэй байхад ……. хэхэ
Даанч тэр мэдэхгүй, анзаарахгүй ч үгүй, би ч мэдэгдэхийг үл хүснэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: