Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2008
    M T W T F S S
    « Apr   Jun »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Аз жаргал

Posted by Оогийноо on May 3, 2008

Өнгөрсөн жилийн үнэхээр аз жаргалтай байж билээ. Гэр бүлийхэнтэйгээ сар гаруй Архангай, Өвөрхангайн үзэсгэлэнт байгалиар аялаж Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр майхнаа зоон хэдэн өдөр болсон минь санаанаас ердөө гардаггүй юм. Бодох тусам Хөвсгөл нуурын гүн цэнхэр мандал, асгаран буух борооны дуслаар буржигнах нуурын мандал, амгалан хөвөх усны шувууд, зөөлөн хөрс гээд л ….


Сэтгэл зүрх тэр чигтээ амар амгалан. Хамгийн ойр дотны хүмүүс маань бүгдээрээ хамт байсан болохоор хотын амьдралд яарч зүтгэх нь үгүй.


Өглөө эртээ сэрчихээд майхныхаа завсараар нуурын мандал хараалан хэвтэх тун сайхан.


Тааваараа хүссэн газраа буудаллан, тогоогоо тавиад хоолоо хийгээд идчихнэ.
Хийн зуух гэх авч би түүнийг төдийлөн таашаадаггүй. Түүний оронд дүү нартайгаа мод, аргал түүгээд нүдээ хорстол үлээж гал асаан тулгын гурван чулуун задгай гал дээр хоол цайгаа бургилан буцалгаад идэх сайхан.

Хээрийн гэр. Хоёр майхан. Гал тавиагүй шүү. Шумуул хөөж байгаам хэхэ. Ер нь тэгээд багачуултайгаа аялалаар явахад наад зах нь чихрийн ганц цаас байсан ч машиныхаа хогийн уутанд хийж, түүдэг тавьсан ч ойр орчимоо сайтар харж гал алдахгүй байхыг бодох хэрэгтэй гэдгийг анхааруулж байх нь зүйтэй. Аялалаар яваад байхаар дүү нар маань ч гэсэн байгальтайгаа зөв харьцаад сурчихдаг юм. Ганц шүдэнзний модыг ч тоомсоргүй хаяхгүй байх гэдгийг ойлгож байна гэдэг чухал.



Хээрийн хүмүүст хээ байх биш дээ. Аян зам нийлсэн хүмүүстэйгээ нэг үдшийг өнгөрөөж, яриа үүсгэн галын наадам хийж шоудаад л. Их сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө Азийн орнуудаар аялаж байгаа гэх эдгээр Франц залуучуудтай хоёр өдөр нэг газар буудаллан түүдэг гал тойрон суугаад дуу дуулж, бүжиг хийн, ярилцаж өнгөрөөсөн.
Хоёр хоногийн дотор багагүй найзууд болж чадсан шүү.


Ингэхэд Монголчууд маань шүд, нүүр гараа угаахдаа голын усанд шууд угаачихдаг. Бас л буруу мэт. Хөвсгөлийн эрэг дээр байхад эдгээр залуучууд жижиг шилэнд ус хийж аваад нуурын эргээс холоо очоод угаагаад байсан. Их зөв санагдаж байсан шүү. Ганцаас, жижигээс бүх зүйл эхлэнэ.


Хамгийн их таалагдсан газар Төвхөн хийд: Уулын тагтан дээр барьсан хийд. Ирээдүйд нээх сайхан амьдрал “зохиохдоо” хэхэ хүүхдүүдээ дагуулаад Монголынхоо үзэсгэлэнт газраар зун бүр аялал хийнэ. Дараа нь өөрсдөө чадлаараа олон улсуудаар явж үзнэ биз. Эхлээд эх орныхоо сайхныг мэдэрсэний дараа явбал гадны хүний өмнө хэлэх үгтэй, жиших юмтай бахархах зүйлтэй байх байх л даа гэж бодоод байгаам.

Энэ жил ч мөн хамаг юмаа ачиж аваад гараад өгнө дөө. Би тогоо шанага, түмпэн саваа хачигнуулаад, хөнжил гудсаа бөөгнүүлээд л … Зураг буулгагчаа ташаандаа, жижиг дэвтэрээ өвөртөө, үзэг харандаагаа чихнийхээ ард хийгээд л гарах ч үнэхээр сайхан шүү

Эргээд бодоход бие биенээ ойлгох, хамгийн үнэтэй нандин эрхэм зүйлс болох гэр бүлээ хайрлах сэтгэл аялалын өдрүүдэд улам батжидаг мэт. Эцсийн эцэст миний хийж, бодож байгаа бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л байдгаас хойш. Сайхан бүхнийг дэргэдээсээ, ойрхоноосоо мэдэрч амьдрах нь утга учиртай.

Намайг хүлээж байгаа тэр харийн дүр зургийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй юм. Би гэрээсээ явбал аймаар уйланхай, улам уярамтгай, гэгэлзүүр болчих байх даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: