Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2008
    M T W T F S S
    « Apr   Jun »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу ХЭХЭ

Posted by Оогийноо on May 6, 2008


Бусдын нөлөөнд автмааргүй байсан ч заримдаа өөрийн эрхгүй ховсдуулаад, жанжин шугамаасаа далийж давхихад хүрэх юм.

Надад ойр дотны боловч тэс хоёр өөр ертөнцөд багтах найз охидууд бий. Би бүгдтэйн ижил харьцаж хүссэн үед нь ямар их ажилтай байсан ч цаг гарган уулзах дуртай. Эхний ангилалд нь эрдэм номыг өөрсдийн амьдралын жанжин шугам болгон, хийж буй ажилдаа эзэн болох гэж мэрийдэг чадвартай, чансаатай, мэдлэгтэй бүсгүйчүүд багтдаг. Нөгөө ангилалд нь гангар шаазан шиг хээнцэр дэгжин, зүс царай биеэрээ эмэгтэй хүний увьдас, эрчүүдийг өмнөө сөхрүүлэхийн гайхамшигийг нотлохыг чармайдаг бүсгүйчүүд. Хоёулаа надад таалагддаг, хоёулаа миний сайн найзууд. Хэрэгтэй үед минь цааргалахгүйгээр туслаж дэмжин, зөвлөгөө өгдөг сайн нөхдүүд.

Харин би гангар шаазан шиг дэгжин найз охидуудаасаа алслан зугтаад “завгүй, завдалгүй” гэх шалтгаанаар уулзахгүй бараг хагас жил болчихсон байлаа. Өчигдөр нээрээ яг “гэмт этгээд баригдана даа” гэдэг шиг зам дагаад л нээх завтай нөхөр том хар цүнхээ дүүрч ядан сулдаа ганхаж яваад “олзлогддог” байна ш дээ.

Ингээд л найз охидууддаа баригдаал бол би чухам ярианы сэдэв болж, ариун цэврийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мисс алхалт, ирмэлт, анивчилт зэрэг төгс сайхан эмэгтэй байхын албадан үзлэгт орно. Мэдээж тэдний шалгуурт угаасаа нийцдэг биш “0” гэсэн үнэлгээ авч хурлаар “банга” авахуулдаг нөхөр л дөө. Хүн муу байсан ч муу гэдгээ сонсох дургуй гэдэг шиг би эмэгтэй юм байж бас яаж эмэгтэй биш гэж дуудуулах дуртай байхав дээ. Энэ шалтгаанаар найз охидуудтайгаа уулзахаас дөлөөд байдаг болчихгүй юу.

За энэ удаад ч ёстой эхэллээ дээ. Олон жил компьютерийн ард сууж, ном шагайсны гавьяа хараа муудаад … өвөл нэг нүдний шил хийлгэсэн байгаам л даа. Тэр нүдний шилийг минь “Пужкарева л гэнэ, эмээ үлгэр уншихдаа ийм шил зүүдэг байх л гэнэ”, “60-оны шилний хүрээ хийлгэчихсэн байна л гэнэ”, “миний найз хамгийн сүүлд хэзээ үсчинд орсон вэ. Арван жилээс хойш л ардаа үсээ боолоо. Хүмүүс өөрчлөгдөөд байхад чи яг л хэвэндээ л байхын. Ядаж наад үсээ эвтэйхэн шиг самначихдаг байхад яадаг юм вэ л гэнэ” /энэ ч яахав байнга л хэлж байдаг юм/ шүүмжлэл бол аадар бороо шиг амьсгаа авахын зав өгөлгүй асгарч гарлаа.

“Оогий минь гэрээсээ хөөгдсөн хүн шиг нээх том хар авдар чирчихээд. Хөнгөхөн, тансаг, цэвэрхэн гоё цүнх барьж бай гээд байхад. Нээх жижигхэн биен дээрээ яаахаар ингэж том цүнх барьж явдаг байнаа. Бусад эмэгтэйчүүд том цүнх чирэлгүйгээр ажил хийж болоо л байдаг юм байна лээ ш дээ. Чи л нэг ганцаараа бичиг цаастай ноцолддог хүн шиг байх юмаа” гээд л ….

Өмнө нь би хумс хуруугаа янзласангүй, нүүрээ угаасангүй, паарга паарга гэчихээд эрэгтэй хүн шиг энд тэнд гишгэж явлаа, айлгүйтэн ирмэж сур, эмэгтэйлэг ганган хувцасла гээд л шүүмжлүүлдэг байсан бол өчигдөр нэмэгдээд том хар цүнх, Пужкарева стилийн нүдний шил байлаа ….

Хэлээд хүний үг авдаггүй надад арга хэмжээ авч ойрын хугацаанд “мисс” болгох мэргэжлийн баг ажиллах гэнээ хэхэ. Ингээд хүний үг авдаггүй Оогийноог усанд булхуулж, үсийг нь хайчилж, нүүрийг нь будаж, хувцасыг нь сонгон өмсгөх төлөвлөгөө бичлээ. Багийн ажлын үр дүн, төлөвлөгөөний биелэлт надаар илрэх тул хэрэв би татгалзвал анд нөхөрлөлийн ариун тангаргыг таслана шүү гэж хүртэл заналхийлэв. Найз охидууд маань “Бурханы бүтээлд ч завсар хэрэгтэй байдгийм Оогий минь. Эмэгтэй хүн гэдэг чинь ном шагайж суухаас илүүтэй эрчүүдийг өмнөө сөхрүүлж сайхан бүхнээрээ олзолж ховсдож амьдрах хэрэгтэй” гэж уулзах болгондоо сургана. Өнөөх нь аймаар дуулгавартай л даа ганц авах юм нь. “Засвар” хийх завдал өгөлгүй шууд л “эмэгтэйжих” гэдэг сайн сурагч байгаам хэхэ.

Уг ч сайхан эмэгтэй болохоос татгалзаад байх юу байхав. Даанч нөгөө Оогий нь “сахил санваар” дагаж мэддэггүй хачин хөлдүү нөхөр. Найзуудтайгаа уулзсаны маргааш нь исгэрээд л нүүрээ цэвэрлээд, будаж шунхдаад, гангалаж хээнцэрхээд, хавь ойрын болгон руу айлгүйтэж ирмээд гарч өгнө. Тэгээд маргаашнаас нь мартаж эхлэнэ. Мартахаас уртаад мангар залхуу. Хумсаа янзлах, нүүрээ угаах, үсээ самнахдаа хүртэл залхуурч байгаа юм чинь. Дэлгүүр хэсэж хувцас сонгохын тухайд бүр санаад ч хэрэггүй. Дэлгүүр хэсэх нь хамгийн дургуй ажил. Лангуу бүрийн өмнө ангайж, гялтайж зогсох бүр ч дургуй. Нүцгэн гүйхгүйн тулд улиралд ганц удаа дэлгүүр орохоороо захын лангуунаас харсан хувцасаа аваад гараад өгнө. Найз охидуудын маань хэлдэгээр “өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн нэг хувцасыг 2-ээс дээш жил өмсөх ёсгүй гэсэн”. Өөө мэдэхгүй … Би лав хайртай хувцасаа өмсөөд л, өмсөөд л байна.

Шаал худлаа. Дэлгүүр хэсэхээс залхуурах, хувцас авах мөнгөө нарийлж байгаагаа “би энэ хувцсандаа хайртай” гэдгээр далдалж байгаа хэрэг л дээ.

Эмэгтэй хүнтэй “төстэй” байгаач Оогий минь гэж захирал нь хүртэл сануулж байсан удаатай. Засал аваагүй л явна. Одоо хүртэл.

Одоо яаана даа яана. Хүмүүс намайг “эмэгтэйжүүлэх” төсөл, төлөвлөгөө бичээд байдаг. Надад тэр нь нэг л ядаргаатай санагдаад байх юм. Найзуудынхаа сэтгэлийг ойлгоод байгаа боловч яршиг би тэдэн шиг “мисс” болж “мистер”-тэй суутлаа наян жил гэж бодох юм.

Гоо бүсгүй болоход аймаар их мөнгө, аймаар их цаг хэрэгтэй. Гутал, туфль заавал цүнхтэйгээ зохицох ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй ёстой ойлгохоос ч толгой өвдөж, тооны машины гарцмаар. Ванны усанд хөөс, цэцэг, давс, өөр юу ч билээ …. тэгсэнээ долоо хоногт нэг удаа гоо сайханд орж иллэг хийлгэж хумсаа янзлуулах, бүтэн хагас сайнд миний “домбороо” стилийг өөрчлөхөөр дэлгүүр орж хувцас сонгож өгнө гэсэн …. Пөөөх
Яаая даа байз. Би “эмэгтэй хүн” болмооргүй байна гээд хэлчихдэгийн бил үү.
Найзуудын минь намайг “эмэгтэй хүн” болгох гээд байгаа шалтгаан нь?. Бусдад таалагдах гэж үү, өөртөө таалагдах гэж үү. Өөртөө таалагдахын тухайд би өөртөө лав сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл ганган хээнцэр, гангар шаазанд дуртай хүмүүст таалагдах гэж үү.

Үгүй ээ. Намайг байгаагаар минь хүлээн авч хайрласан, хайрладаг хүмүүс бий. Тэдэндээ сайхан байхад л болоо … Ер нь ийм дүгнэлтэнд хүрлээ. Төсөл, төлөвлөгөө ч будооо … Яахавэээ миний найзуудын төлөвлөгөө угаасаа үе үе ингэж нуралтанд ордог юм. Даанч тэд маань гандан буурахгүй төсөл боловсруулаад л явдагийм доо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: