Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2008
    M T W T F S S
    « Apr   Jun »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хоцормооргүй байна

Posted by Оогийноо on May 16, 2008

Ажил
Сүүлийн үед ихийг сурч, ихийг ойлгож байна.
Ажлыг амжуулж, аливааг хийх тутамд мэдэхгүй юм тохионо. Тэр болгонд би ямар их зүйлээс яагаад ингээд хойш үлдээд хоцорчихсоноо өөрөө ч ойлгохгүй байна.
Сурах, судлах, мэдэх зүйл маш их байна. Үнэндээ би дэмий зүйл бодож, дэмий зүйл эргүүлдэж цагаа үрж байжээ.

Би сэтгүүлч-орчуулагч болох ёстой. Миний ганц охин сайн сэтгүүлч, сайн орчуулагч болноо гэж аав минь дандаа хэлдэг байсан. Хэдэн ном орчуулж гаргаад, жаал жуулхан юм бичдэг байснаараа би өөрийгөө орчуулагч болчихсон, сэтгүүлч болно гэж эндүү бодож байж.
4 жилийн өмнө төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуай “Намайг хойно сурч байхад манай орос багш чи монголынхоо түүх соёл, уламжлалыг сайн мэдэхгүй байж харийн түүх соёл, уламжлалыг судлана гэдэг юу гэсэн үг вэ гэж надаас асуухад би их ичиж билээ” гэж дурсан ярьж байсан нь надад их айхтар тусаж билээ. Өөрийн гэсэн бүхнийг үзэж судлах хэрэгтэй гэдгийг ухаарсан боловч ажлын чөлөө цагийн хажуугаар бас бус зүйлийг оролдох хийгээд халтуурдахын завсар завдал олдохгүй л явлаа.
Өнгөрсөн 12 сард Малайзад олон улсын хуралд оролцон илтгэл тавихад МОНГОЛ гэдэг тэнгэрлэг нэр намайг “өргөж” байх шиг санагдсан …, саяхан Номинчимэд гуайн Тусгаар Тогтнолын бичлэгийг уншаад “Би дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой МОНГОЛ ХҮН” гэдгээ улам бүр ухаарсан. Дэлхийн хаана ч явсан намайг МОНГОЛ гэдэг л нэр чимнэ гэдгийг ойлгосон.

Гадны хэл сурч байгаа хүн Монголынхоо түүх, соёл, бичиг үсгийн найруулга зүйг гадарлахгүй, мэдэхгүй байж, орчуулагч тэр тусмаа сэтгүүлч гэх нэрийг зүүх байтугай бодох ч эрх байхгүй мэт надад санагдаж байна. Иймээс өөрийнхийгөө, өрөөлийнхтэй хамт цаг алдахгүй шалавхан судлахад надад цаг тун бага үлдэж.
АЗААР БИ ИХ САЙН, САЙХАН БАГШТАЙ БОЛСОН. ХҮНИЙГ ОЙЛГОДОГ, ХҮНИЙГ ЗӨӨЛНӨӨР, ЗӨВӨӨР СУРГАЖ ЧАДДАГ. Зөв, “зөөлөн” багштай болсондоо их баяртай байна. Хэдий мундаг мэдлэгтэй, чадалтай байсан ч ихэрхүү, бие тоосон ойворгон сагсуу хүнээс би хэзээ ч юм сурах ёстой гэж боддоггүй.
Харин хүн надад зөөлөн хандах тусам би өөрөө өөртөө шаардлага тавьж, чармайдаг зантай хүн.
Бас л азаар надад тийм сайн багш таарчээ. Мэдлэгтэй, чадалтай, зөөлөн БАГШ.
Сэтгүүл зүй өөрөө Эрхэм юм. Энэ салбарт би зөв, сайн багшаар хөтлүүлэн, залуулан орох болсондоо туйлын баяртай байгаа.
Ямар ч зүйлийг зөвөөр эхлэж мэдрэнэ гэдэг чухаг хэрэг.
Сайн, сайхан багшид шавь ороход тусласан “Бэлэн сэнгэ” хочит Айдоо, “Сэгсгэр” хочит Зандаа эгч нартаа баярлах нь зүйтэй бизээ.
Хувийн амьдрал
Их ажлын хажуугаар бас хүн сорихтойгоо байгаа юмаа гэж. Саяхнаас нэг залуу хархүү их таалагдах болсон. Нуруу туруу, зүс царай, нүд хөмсөг, ажил төрөл ер нь бол гадаад талаасаа болоод яриа хөөрөө, харилцаа хийгээд боловсрол энэ тэр нь их давгүй.
Санаа тавьж, халамжилах нь зүгээр.
Хоёр биендээ таалагдаж байгаа залуу хүмүүс гэтэл арай биш юмаа …
Санаатай, санаандаггүй тавьсан “сорилтонд” минь “шифи” өгсөөр байтал бүдэрчихлээ.
Ингээд л таалагдахаа болив. Тавьсан “сорилтонд” унангуут таалагдаж байсан сайхан залуу таалагдахгүй болж байна гэхээр би өөрөө “бүтэхгүй” ээ.
Сайхан залуудаа “Оогийноо өөрөө бүтэхгүй ээ. Миний найз цагаа бараад юу хийхэв” гээд л хэлчихсэн.

Завсарлага
За ингээд бодлоо. Юун тэр онгироо сагсуу сайхан залуу, найзуудын “эмэгтэйлэг” болгох төлөвлөгөө энэ тэр … Эдгээрийг бүр орхихгүй ч тусгайлан цаг гаргахад арай л болоогүй байна. Цэвэрхэн цэмцгэр байхад найзуудаасаа эмэгтэйлэг “шошгыг” нь гуйгаад биш ч гуядаад авчихна даа, харин тэр залуу “зам дээр байдаг заяаны хань” биш байсан бололтой.
Харин одоо хэт ирээдүйгээ бодоод мэдэхгүйгээ мэдэхийн төлөө сур сур бас дахин сур замаар эргэлт буцалтгүй явахаар шийдэв. Энэ шийдэлд нэгэн учир бий. Мөнгөний илүүг харж гэр бүлийн бизнестэй хоёр сар “барилдлаа”. Тэр үед би өөрийгөө үнэнийг хоргүй худлаар буруулж хүн панаалдан панз үсэргэх авьяас чадваргүй нэгэн гэдгээ ухаарсан. Жаахан л зөрүүтэй үг дуугарвал хацар нь чихээ хүртэл улайгаад “баригдана” даа болно.
Олон шалтгаан, учралын буянаар өөрийгөө ямар салбарт зүтгэж, ямар замаар явах хүсэлтэйг, сонирхолтойг, юуг мэдэж юуг судалбал зохилтойг мэдрэв.

Сур, сурахын завсар “зам дээгүүр жороолох залууг” ханиа болгож аваад, найзуудаасаа шошгоо аваад зүүчихнэээ.
Нохойн дуу хаяанд ирээд өдөр шөнөгүй хуцаж унтахад ч болмооргүй санагдана.
Бусдаас хоцрохгүйн тулд илүү ихийг сурах хэрэгтэй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: