Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    June 2008
    M T W T F S S
    « May   Jul »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Миний анхны сэтгүүл зүйн бүтээл

Posted by Оогийноо on June 24, 2008

Миний бурхан МИНИЙ ТООНОТ –ын нүүр царай болсын

Амьсгал бүрээ мэдэрч, хором бүрээ үнэлж амьдрах сайхан биш гэж үү.
Сэтгэл минь дэнсэлж донсолохдоо амархан, гуниж гутрах нь энүүхэнд авч эргэн сэргэж, өөдрөг тийшээ хөлбөрөх нь түүнээс илүү амархан билээ.
Ажил бүтэхгүй, явахгүй болохоор уур минь хүрэх ч нэгэнт эхлүүлсэн ажлын цэгийг тавьж, зөөлөн шинэхэн бяслагны шар шүүсийг шахах нь ямар кайфтай гээч.

Дипломан дээр сэтгүүлч гэж бичүүлсний хэргийг гаргаж сэтгүүл зүйн анхны бүтээлээ эх барьж авлаа.
Сэтгүүлдээ би сэтгүүл зүйн бичлэг оруулахаас гадна мэдээж арай нэг хийж зуршсан орчуулга хийх давуу талаа ашиглан “ажиллаа”.
Сэтгүүл маань интернет бүр тодруулбал блог ертөнцөөс төрж бодитоор мэндэллээ гээд хэлчихэд нээх буруудахгүй болов уу.
Арсун ахынхаа “цүнхэнд багтдаг” монгол гэрийг сэтгүүлийнхээ хуудсанд багтааж, Номинчимэд ахынхаа тусгаар тогтнолын бахархалыг үг үсэг бүртэй нь аравнаалж, зүрхэнд минь, бодолд минь уяатай явдаг Монгол хүний бахархал, үнэ цэнэ, би Монгол хүн болж төрсөнийхөө хувь зохиолыг илтгэх бичлэгүүдийг түлхүү оруулан шингээхийг эрхэмд үзэн мөрөөдлийнхөө эхлэлийг энэ сэтгүүлээр тавьж чадлаа гэж хэлэхдээ таатай байна.

Эх барьж авсан бүтээл маань “Зөвлөх зөгий” нэртэй. Хачин жигтэй нэр байна уу.
Жигтэй нэрлэгдсэн сэтгүүлийн маань эхний хуудсыг л эргүүлэн тойруулаад хараарай. Эхний өгүүлбэр нь л таныг хөтлөөд нэг мэдэхэд арын хуудсанд аваачсан байх бий. /ТОМРОВ ХЭХЭ/ Энэ зурагны өнгө жаахан сонин байгаад байна энэ линк дээр дарж гоё өнгийг харна уу

Сэтгүүлд минь багтсан мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй, хүнд хэрэгтэй, хийж хэрэгжүүлж болохоор ядаж л мэдээлэл нь архив болон үлдэж мөнхүү оюунд тань бодрол хөврүүлэхээр байгаасай гэж бодож ажилласан юм шүү.
Бодрол хөврүүлж, мэдээлэл өгөх сэтгүүлийн минь дизайн үнэхээрийн гайхалтай, аргагүй л эмэгтэй хүний торгон мэдрэмж, өнгө будгийн гайхашигт хослол цогцлон бүрдсэн гээд хэлчихэе. Аргагүй дээ Юнителийн урдаа барьдаг ганц том дизайнер хийсэн юм чинь ГЭЭД Л АХИАД НЭГ ТОМРОНОО.

Сэтгүүл зүйн багш маань агуулга, хэлбэрийн нэгдэл гэж их ярьдаг байж билээ.
Агуулга, хэлбэрийн нэгдэл. Сэтгүүл уншихад урамтай сайхан, харахад гэгээтэй дулаан сэтгэл татам байх хэрэгтэй. Энэ л утгаараа харц хөтлөх дизайныг Юнителийн дизайнер тун сайн шийдэж чадсан юм.
Зөндөө магтаад байна уу ХЭХЭ. Залуу хүмүүст магтаал бурам шиг хэрэгтэй биш гэж үү.
ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛААД гэдэг шиг Бэлэн Сэнгэ нэрээр Блог ертөнцөд алдаршсан Айдоо эгчдээ дэмжиж туслаж, урам өгч бурмаар тэжээж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Оогийноо давруу юм болохоор Адьяа эгчээс салахгүй наалдан ПАД.
Мөн бас 25-р суваг телевизийн хөтлөгч, найз, хөөрхөн Номиндоо сэтгүүлд минь өнгө нэмж зургаа авахуулахыг зөвшөөрсөнд баярлалаа, зургийг тасархай авсан Идодоо, сэтгүүлийн менежер басхүү жаахнаараа авч цангаргатай сайн захирал Ууганаадаа бүгдэд нь баярлалаа.
Баг маань сэтгэл нийлсэн залуусаас бүрдсэн учраас ажлын чөлөө заваараа сэтгүүл дээрээ үүр цайтал сууж байхдаа унтах нойрныхоо хойно урдаас харамсан хорогдоод байх юмгүй байлаа шүү ГЭЖ.
Сэтгүүлийнхээ дээжээс Арсун ахдаа, Номинчимэд ахдаа бэлэглэнээээ. Арсун, Немо миний хүүхдүүд “борооны охиноосоо” бэлгээн ирж аваарай.

Өө нээрээ мартах нь!!!!!!!! Оогийноо би бээр 4 хэсгээс бүрдэх сэтгүүлийнхээ МИНИЙ ТООНОТ хэсэгтээ хамгаас их ач холбогдол өгч ажилласан. Энэ хэсгийг та анхааралтай уншиж хариултаа өгөөрэй. Урьд хожид хаана ч гарч байгаагүй ХОВРЫН мэдээлэл байгаа шүү. /БАС Л ТОМРОЛТ ХЭХЭ/ Дээр байгаа миний бурхан МИНИЙ ТООНОТЫН нүүр царай болж зургаа авахуулсан юм. За Зараа ахад загнуулсааааан. Энд тэнд зургийг нь тавилаа ингээд… Би уг нь Зараа ахын үгийг тун сайн дагаж, аль болох зургийг нь тавихаас түтгэлзэж байсан юм. Энэ удаад тэвчсэнгүй шүү.

За ингээд Оогийноогийнхоо сэтгүүлийг уншаад сэтгэгдэлээ үлдээгээрй БЛОГ АНД НАРАА.
Зөвлөх Зөгий нэртэй сэтгүүлийг худалдан аваарай залуусаа. Бие биеэ дэмжийлдээ ТИЙМЭЭ.

12 Responses to “Миний анхны сэтгүүл зүйн бүтээл”

  1. Gegeen said

    hehe, bayar hurgeye. baharhaj baina

  2. Arsun said

    Сэтгэлээсээ хийсэн бүхэн амттай, бас жаргалтай байдаг. Дүүдээ амжилт хүсье.

  3. Mika said

    Хэй, Ханий сэтгүүл нь гарсан байна штээ. Юуны түрүүнд томоос том баяр хүргээд авъя. Энэ сэтгүүлээ цаашид ямар давтамжтай, яаж гаргах талаараа бага сага хуваалцаарай.
    Би ч Арсун эд нар шиг гар бие оролцоогүй болхоор өөрөө худалдаж авнаа.кк

    Адъяагийн хэлдгээр шинэ бүтээлийг угааж баръя л даа..

  4. Idea said

    За яамай даа, жаахан дуншилттай ч амаржаад авсан нь болж дээ. Күй тэгээд арай гэж хоёр яс салж байхад монголын биш гадаадын зөгий гаргачихаж гээд хүнүүс шүүмжилсэн байхын. Хүний өөрийн ялгаа юу байхав хаха.

    Гэхдээ нөхдийн нөхөрсөг шүүмж хамгийн үнэтэй шүү. Улам сайжруулж урагшлахад тустай.

    Дүүгийнхээ эхний уран бүтээлийг угаанаа. Угааж арчиж зүлгэхгүй бол бүтээл өндөглөдөггүй сувайрчих гээд байдаг талтай. /арвин туршлагаас хуваалцав/

    Юутай ч энэ сэтгүүлийг чиний нэрийн хуудас болгож, Монголын сэтгүүлзүйд өөрийн гэх орон зайтай болтол нь зүтгэнэ гэж бодож байгаа. Сэтгэлээр бүтээж, итгэлээр амилсан аливаа
    юм юутай ч харьцуулахын аргагүй амттай,бас амь бөхтэй байдаг шиг…

  5. Oogiinoo said

    Зараад: Баярлалаа

    Сааралд: Гадаадад байгаа хүмүүс миний мейл хаяг руу зурвас явуулаад файлаар авч уншаарай.

    Гамп: За яаглаарай

    Баторгилд: Андаа надаас ирээд аваарай. Нэг дор юм байна 2-уулаа өгч авалцаж болыншдээ тэ

    Юки: Баярлалаа

    Бийд: Тиймээ хө. Зөгий манай бренд, нүүр царай. Энэ удаагийн дугаарт сонгуулиас болоод /хэхэ сонгуульд буруугаа чихсэн/ бэлэн зөгий шууд нам пад.
    Бид гоё Монгол зөгий зуруулж байгаа. Дараагийн дугаараас Монгол зөгийтэй Зөвлөх зөгий байноо.
    Тэр үед нь тавинаа ахиад. Мэдээж энэ зөгийг хүн болгон л таньж байгаа байх л даа.

    Хүүд: Баярлалаа

  6. Xuu said

    Баяр хүргье! Мундаг юмаа… Ер нь би юугаараа дутдын… явж сэтгүүл гарганаа…

  7. Bee said

    Setguuld chini amjilt husye. Havtasniih ni graphic deerh Zogii bol dureeree “Bee Movie”-nii zogii baina. “Bee Movie” gesen ugsiig ingeed tusheed zogsoj baigaa zurgiig yag ter chigeer ni huulbarlachihaj. Image right, copyright eter gesen yumiig anhaarahgui bol orchin ued te… Hoorhon “mongol torhtei” zogii zuruulaad tavichihgui yu. Setguuliin chini image, brand gesen utgaaraa ovormots baival zugeer gej bodjiina.

  8. Yuki said

    Баяр хүргэе. Мундаг охин шүү.

  9. Amjilt husey . Setguultei chine yaaj uulzah ve .

  10. Gump said

    Монголд байгаа мань мэт ч яаж авахын.

    Лаг сэтгүүл гаргадаг хүн блогчид дотор байна гэхээр гоё байна ооо. Сэтгүүл нь лаг болоод ирхээр тоож дугархаа байнааа энэ аягүй бол

    за амжилт гүрийгээд байгаарай

  11. Saaral said

    Gadaadad baigaa mani met ni yaj avah yum?

  12. 3apaa said

    Зэй хөө баяр хүргийдаа. Амжилт шүү… Чи шүүү…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: