Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    July 2008
    M T W T F S S
    « Jun   Aug »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Шарсан төмс

Posted by Оогийноо on July 7, 2008

Шарсан төмс зажилах бүрийд аман дотор тос даан шарчигнах чимээ ганцхан надад ч биш эргэн тойрон дахь бүх хүмүүст сонсогдож байгаа байхдаа гэмээр тод байлаа. Гэвч тэнд надаас өөр хүн үгүй болохоор би л ганцаараа амтат шарсан төмсийг хэрхэн үйрэн бутарч байгааг сонсоно.

Бүдэгхээн гэрэлтэй баарны ширээний нэгэн буланд би ганцаараа сууна.

Энэ хүн яагаад ганцаараа суугаад байгаа юм болоо гэсэн байртай зөөгч хархүү надаас нэмэлт захиалга авахыг үл зүрхлэвч сониучирхан сонжисон байдалтай наагуур цаагуур хааяа нэг явж хоосон ширээнүүдийн тавцанг хичээнгүйлэн нямбай арчихын завсар хулгайн нүдээр намайг хяламхийн харна.
Уумаар, дуулмаар эсвэл уйлмаар ч юм шиг.

Олоон олон өдөр бужигнасан хүн хөлөөс би хэтэрхий залахснаа одоо л мэдэрч байх шиг.
Цор ганцаараа байгаад л баймаар.

Ухаантай хүний дүр эсгэх гүн ухаантнууд, өөрийн үнэнийг тулган үнэмшүүлэгчид, нээх сүрхий ажил хэрэгч дүр эсгэн хөмсөгөө атируулагчид, надаас өөр хүн энд үгүй гэж тодрогчид, дүрдээ итгэн зааж зааварлах шүүмжлэгчид … Ёооох дандаа ухаантай хүмүүсийн дунд байх ямар хэцүү юм гэж бодогдмоор. Үнэндээ тэнэг байх нь ухаантай байхаас хавьгүй амар тайван байхаа гэж санамаар.

Нар ид шарж гадаа халуун байгаа бололтой орж гарах зөөгч хархүү хөвөн даавуун дүрэмт хувцсандаа түүртэнгүй хөдлөх аядаж, нээлттэй хаалгаар гарах бүртээ ямар нэгэн зүйлийг цухалдангуй бувтнана.
Ядаргаа ч юм уу. Ингэж байхаар гэртээ найз охиноо тэврээд л хүйтэн коло уугаад хэвтэж байхгүй гэж би өмнөөс нь бодно.

Гэтэл би гэрэлгүй шахуу гэхдээ агааржуулагчийн сэвэлзэх хиймэл салхинд сэрүүцэн баарны нэгэн буланд ширээний ард гүн бат шигдэн суугаад юу ч юм бодно.
Ганцхан зажилж буй төмсний үйрэн бутрах нь тодоос тод сонсогдоно. Жин үдийн халуунд ганцаараа харанхуй буланд шигдэн баардах нь гоё ч юм уу гэж санана.

Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юунд дургуй хүрээд байгаагаа ойлгохгүй, яах ёстойгоо ухаарахгүй, бодохыг ч хүсэхгүй ингэж суух сайхан ч юм уу.
Шарсан төмс хайж хурууд минь цагаан тавагны ёроолоор тэнэсэн боловч шарсан төмс үлдээгүй бололтой. Амттай юм ямар хурдан дуусдаг юм вэ?
Миний авсан шарсан төмсийг хэн идчихээ вэ гэж хардангуй бодлоо.
Төмс дуусчихжээ …

7 Responses to “Шарсан төмс”

  1. Шарсан төмсөнд бус шаналсан сэтгэлд учир их бий. 200 граммыг 3 сайхан дугтарчих. Гунигаа байтугай гутлаа хаяна гайгүй.

  2. Xuu said

    Нэг юм хүсээд л, санаснаар болохгүй байгаа болохоор гуниг төрж байгаа байх даа. Заримдаа ганцаараа сууж төвлөрөх ч хэрэгтэй шүү. Нээрээ төмс шарж идэх юмсан…

  3. Peakfinder said

    Saihan bayarlaarai.

  4. Ganga said

    Шарсан төмс дууссан бол шарвингаа идээд… Сайхан наадаарай.

  5. …Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юунд дургүй хүрээд байгаагаа ойлгохгүй. Яах ёстойгоо ухаарахгүй, бодохыг ч хүсэхгүй…

    …Амттай юм ямар хурдан дуусдаг юм бэ…

    …Юу хүсээд байгаагаа мэдэхгүй… Хүсэж болохгүй… Хүсэнгүүт хэн нь нэг нь “буруу!” гэж гэнэт хаанаас ч юм гарж ирж хэлнэ… Тэр нь хэцүү. Тиймээс хүсэхгүй байх хэрэгтэй… Хүсэхгүй байгаа гэж тунхаглаад хэрэг дээрээ нууж хүснэ… Хээнцэр нууцлаг хүснэ… Тунхаглаж гэж ердөө л бичих…

    …Амттай юм хурдан дуусдаг… Амттай нь асар хурдан мэдэгддэг. Тэгээд мэдэгдмэгц дуусж эсвэл зугатааж эхэлдэг… Амтаараа аажуу тайван байхыг мартуулдаг… Төмс дуусчихжээ… Амт дуусчихжэээ…

  6. Ul medex said

    Sonin medremj baina

  7. Ul medex said

    Sain uu oogiinoo. goyo zuragnuud oruulsan baina.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: