Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2008
    M T W T F S S
    « Aug   Oct »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

НЭГ. Шерметов дээр өөрийгөө хайсан нь

Posted by Оогийноо on September 15, 2008

Онгоцны хөдөлгүүрийн нүсэр чимээ чихэн дээр хүнгэнэж, толгойд түм буман бодол эргэлдэн тархи минь бас хүнгэнэнэ. Тайвширахаар нүдээ аниад толгойгоо гэдийлгэн суудлын түшлэг налах гэсэн боловч хүзүү яг хүнийх юм шиг хөшөөд хөдлөх бүрийд хөндүүрлэж хэмх нүдүүлсэн мэт янгинана. За ингээд аялалынхаа эхний өдрийг л янгинаж, хүнгэнсэн мэдрэмжтэйгээр эхлүүлж байгаа нь энэ байлаа.
Өмнөх өдөр нь хамт олны зохион байгуулсан үдэлтийн “парти” дээр толгойгоо сэгсжиж рок дэлссэний гор ингэж гарч байгаа бололтой. Нэг л их ярвайлттай нөхөр хүний толгой мөрөн дээрээ зээлдээд тавчихсан юм шиг зантайсаар онгоц газардахыг минут секунд тоолон хүлээнэ.

Онгоцонд явахдаа цаг хуваалцахаар авсан “History of Mongolia” гэсэн Б.Баабарын номыг унших гэж хичээх боловч өөрийнхөө тухай бодсоор …
Өдийг хүртэл 50-ын талыг насласан боловч нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлоогүй, төөрсөөр яваагаа би сайн мэднэ. Нилээн хэдэн жилийн өмнө ахын надад тавьж байсан асуулт саяхан мэт тод санагдаж байх юм.
“Чи одоо 20 хүрлээ. Чамд ямар мэдрэмж төрж байна” гэсэн асуулт. Тухайн үед 20 нас надад их л том хариуцлага, хүнд ачаа үүрүүлж байгаа юм шиг санагдаж байсан боловч тухайлсан мэдрэмжийг хэлж чадахгүй л байлаа.
Энэ бүхний дараа ах “За ямар ч байсан хүн 20-30 насны хооронд нийгэмд эзлэх байх суурь, өөрийгөө олж чадахгүй бол амжилтанд хүрэх, төлөвших хугацаа чинь оройтдог юм шүү” гэж хэлж байсан нь санагдана.
Энэ үг 5 жилийн дараа ингэтлээ намайг мөрдөж, өнгөрүүлсэн бүхнээ эргэцүүлэн бодолд автуулах юм гэж санаж байсангүй.

Ингэж байсаар ашгүй нэг Шерметовын нисэх онгоцны буудалд Москвагийн цагаар өглөөний 12 өнгөрөөд газардлаа.
Хаа сайгүй шилжих онгоцоо хүлээн гөлийсөн хүмүүс. Том гүрэн гэчихээд онгоцныхоо буудалд нэмээд нилээн хэдэн сандал тавчихгүй дээ гэсэн бодол надаас гадна өөр олон хүнд бодогдож байгаа бололтой. Сүүж амраах газар хаана байна тэр болгонд хүмүүс чихээстэй. Азтай нэг нь сандал дээр, харин бусад нь шатан дээр эсвэл шалан дээр юм дэвсээд унтаж байх юм. Сандал олсон нэг нь “яг босооч” гэсэн шиг суудалдаа ургаа мод шиг хөдлөх шинжгүй. Сандалын “эзнийг” бөгс өндийв үү, үгүй юу суухаар мярааж манасан хүмүүс олзоо харуулдаж байгаа мэт өлөн бүргэдийн хянамгай нүд гарган тас гөлрөн сууна.
Монголоос нисэх үед ах, эгч хүний нутагт мэдрэлийн эсийг дээд цэгт нь, нүд шүдийг хурц байлгаж, сонор сэрэмжтэй байхыг чандлан анхааруулсан тул би гэж нэг хүн яах ийхийн зуургүй гараанаасаа гарч гүйх гэж байгаа амьтан шиг сортолзоод, соомолзоод их л айхтар явж байноо. Чингис хаан нисэх буудал дээр танилцсан 13 настай охиноо дагуулсан дунд эргэм насны эгчтэй хөлгийн жолоо, хошуу амаа нийлүүлэхээр шийдсэн билээ.

Бид гурав Шерметовын онгоцны буудал дээр тухлах нэг суудал олж аваад хоолны эрэлд гарлаа. Швецайр нөхөртэй Монголдоо дэлгэр зуны цагаар амарчихаад явж байгаа гэх энэ эмэгтэй ийшээ тийшээ явсан арвин туршлагатай нэгэн байлаа. Үд дүндийн үед бидэнд нэг монгол хүн хоолны саваар банштай шөл, пирошки, сүүтэй цай авчирч өгсөн нь тэр эгчийн Москвад амьдардаг төрсөн ах нь гэнэ. Би ч сайхан хоол идээд Шерметовын онгоцны буудалтай танилцах аялалдаа гарлаа. Даанч үзэж сонирхоод байх юм үгүй тул хурдхан шиг л шилжин суух онгоц минь ирээсэй гэж бодон Оросын онгоцны буудал дээр танилцсан Монголчуудтайгаа гангар гунгар хийсээр суух болов.

Шерметов дээр буугаад утсаа асаахад ар араасаа цувран ирсэн олон зурвасууд бүгд “Монгол хоёр алт, хоёр мөнгөтэй боллоо” гэсэн сайхан мэдээ авчирсан юм. Шерметовын онгоцны буудал дээр танилцсан бидний хэдэн Монголчууд энэ сайхан мэдээг хамтдаа тэмдэглэж Англид амьдардаг гэж танилцуулсан залуу duty free-гээс оргилуун дарс аван тэрүүхэндээ баяраа тэмдэглэлээ. Газар газрыг зорьж байгаа Монголчуудтайгаа ярьж суухад зуны сайхан өдрүүдийг эх нутагтаа өнгөрөөгөөд надаас бусад нь харийн орныг удаан хугацаар зорьж байх юм. Оргилуун дарсаар дайлсан хүдэр бор ах л гэхэд Англид 10н жил ажиллаж амьдарсан гэх бөгөөд дагуулж яваа хоёр охины бага нь монголоор ойлгох авч ярьж чадахгүй том эгчийнхээ өмнөөс Англиар дуржигнана.
Тэр ах Улаанбаатарыг барилгын талбар шиг болсон байна лээ гэж хэлээд бүтээн байгуулалт явагдаж байгаа нь сайн хэрэг. Энэ бүхэн ард түмэндээ хүртээлтэй хувиарлагдвал өнөөдрийн барилгын талбай ч яамаа байнаа гэж хэлсэн юм. Энэ мэтээр бид эх орныхоо тухай дандаа гэрэл гэгээтэй сайхан зүйлсийг ярилцаж суулаа.

Шерметов дээр баяр Олимпийн медалийн баяр тэмдэглэсэн манай багт Англид амьдардаг ах хоёр охинтойгоо, Швейцарт амьдардаг эгч охинтойгоо, Туркад сурахаар явж байгаа хоёр оюутан охин, Польш руу ажиллахаар явж байгаа нэг залуу дүүтэйгээ байсан юм. Надаас бусад нь бүгд гадаадад олон жил болох хүмүүс.
Та нар л эх орондоо байхын бол бүх зүйл сайхан болно шүү дээ гэсэн ятгасан шинжтэй үгс хааяа хааяахан хавчуулж байсан би Германд хэдэн өдрийг өнгөрүүлчихээд эх орондоо ирэхдээ бусадтай адилхан гадагшаа тэмүүлэх сэтгэлтэй болчихно гэж бодоогүй байлаа.

Шерментовын онгоцны буудлаас Монголчуудаа үдэж гаргасны дараа нислэгийн ээлжээ хүлээн би ганцаар хоцорлоо. Энэ зуур яг гэрээслэл бичих гэж байгаа хүн шиг өнгөрсөн таван жилийн хугацаанд хүнд тустай зүйл хийсэн бил үү гэх мэт олон асуултууд хөвөрсөөр л … “Өнөөдрийг хүртэл миний хийж ирсэн бүхэн хэн нэгэнд тустай байж чадсан болов уу, миний явж байгаа зам зөв үү, би цаашид хэн байх ёстой вэ” гэхчилэн бодсоор суулаа. “Би хувийн амьдралаа ор тас хойш тавчихаад сурах гэж чармайгаад, ажил ажил гэж өдөр шөнөгүй чардайгаад яваад байдаг энэ нь эмэгтэй хүний хувьд зөв байж чадах уу, хэзээ нэгэн цагт би хэнд ч хэрэггүй адаар зантай, ааш муутай албан тушаалын хэнээтэй ганцаардсан хүн болчих вий” гэхчилэн бодсоор л …

Сургуулиа төгссөний дараах таван жилийн хугацаанд үнэд орсон хэнэггүй орчуулагч, хульхдуулдаг гэнэн хурган дарга, оюутанд ээлтэй багш, нислэгийн компанид орон тооны илүүдэл ажилтан, өөртөө дургуй телевизийн хөтлөгч, хальт нэг хэлтэсийн дарга, асрах газрын сайн дурын хүүхэд асрагч “Үүлэн бор”-чин, АХ намын эсэргүү хэвлэлийн ажилтан гээд өөрийгөө нээж олох гэж олон ажил хийсний эцэст хийж чаддаг ч юм байхгүй, хийж чаддаггүй ч юм үгүй саармаг, заримдаг гийгүүлэгч шиг л нөхөр болчихоо юу даа гэж өөрийгөө дүгнэнэ.

Бодолд хулжисан намайг “Берлин посадка” хийж байна гэсэн орос эмэгтэйн дуу сэрээхэд суудлаасаа босон харайн үүргэвчээ чирсээр 8-р гарц дээр очлоо. Берлиний нислэгт хамгийн сүүлд бүртгүүлж байгаа хэнэггүй зорчигч би бололтой миний араас хүн ирсэнгүй. Намайг суудалдаа сууснаар төд удалгүй онгоц хөөрч үл таних холын орныг зорилоо.
Ахиад л бодолд дарагдлаа. Энэ удаад хүзүүний хөндүүр гайгүй болж би суудалдаа шигдээд онгоц буутал унтахаар шийдэн мөшгин мөрдөх бодлыг албаар таягдан хөөхийг хичээн нүдээ тас аниад амьсгаагаа зөөлөн авлаа.

Үргэлжлэл бий …

One Response to “НЭГ. Шерметов дээр өөрийгөө хайсан нь”

  1. gereltyortonts said

    Ch.Erdenebat said…
    Сонирхолтой бичсэн байна шүү.
    September 15, 2008 1:52 AM

    Anonymous stormy said…

    Ahiin chine asuusan asuult ih l heregtei um baina daa. Bi neeree haana ni yavdag um bol doo…
    September 15, 2008 2:03 AM

    Anonymous erhtsas said…
    Хүн өөрийгөө байнга голдог, чи бол зорилготой түүнийхээ төлөө мөрөөдөх суух биш бодитоор ажиллаж яваа эрч хүчтэй эрмүүн бүсгүй шиг санагддаг.
    Харин чиний хажууд өчүүхэн би хэн болох гээд юу хийгээд байгаагаа мэдэхгүй улам л залхуу лазан болоод байх юм.
    Найз минь чамд амжилт, аз жаргал хүсье!!! Энэ бичлэг чинь надад их зүйлийг хэллээ.
    September 15, 2008 2:33 AM

    Anonymous MENDEE said…
    Hunii gazar bolgoomjtoi yavaarai. Orosuud ug ni tulaad yarihaar dajgyi humuus baidag yumaa.
    September 15, 2008 7:33 AM

    Anonymous altargana said…

    saihan temdeglel baina. Id zaluu nasandaa ireeduigee bodoj, ihiig buteeh husel chini taalagdlaa. Hunii hamgiin eremgii, zorigtoi, aagtai ue shuu.Amjilt hisie
    September 15, 2008 11:05 AM

    Blogger Oogii said…
    Эрдэнэбат: Баярлалаа ардын багшаа. Хөгшин нь одоо хэвэндээ орчихсон хэхэ.
    Сторми: Ахын асуулт уу. “Хүнд” асуулт байгаа биз дээ.
    Эрхцас: Яаалаа гэж дээ. Юун өчүүхэн гэж вэ. Тэгэхгүй шүү хө Айн. Бүх юманд хамтдаа УРАГШАА байгаам биз дээ. Ухрах араа байхгүй.
    Мэндээ: Хөөх миний ажлын хамтрагч. Чамтай ажилладаг байхад сайхан байсан шүү Хөгшөөн.
    Алтаргана: Баярлалаа. Маш их баярлалаа. Залуу насаа гэж …. дуу алдмаар санагддаг юм шүү.
    Манай багш “залуу нас өөрөө чимэг” гэж хэлдэг байсан нь учиртай үгээ.
    Залуу насандаа унжигар, үлбэгэр байвал ёстой хамгийн том алдаа байхаа. Зүгээр л дайраад …
    September 15, 2008 8:31 PM

    Blogger Мөнхбаатар said…
    Хаа сайгүй л өөрийгөө хайсан хүмүүс. Эсвэл би л өөрийгөө хайсан хүмүүс дунд орчихсон юм болов уу? Өөрийгөө хайх явдал моод уу эсвэл сонгодог эрэл үү?
    Өөрөөсөө яасан их юм асуугаа вэ? Заавал Шерметов дээр очиж асуудаг нь ямар учиртай юм бол? Аяны зам бодолхийлэх сайхан талбар юм болов уу?
    Сургуулиа төгсөөд ямар олон ажил хийгээ вэ?
    Германд хэдэн өдрийг өнгөрүүлчихээд эх орондоо ирэхдээ бусадтай адилхан гадагшаа тэмүүлэх сэтгэлтэй болчихно гэж бодоогүй байлаа.
    Энэ өгүүлбэрээ яагаад цааш нь тайлбарласангүй вэ? Үргэлжлэл дээрээ бичих юм уу?
    Бөөн асуулт болчихлоо. Заримд нь хариулах ч албагүй л дээ🙂
    September 16, 2008 5:05 AM

    Blogger Үүлэн аялагч бүсгүй said…
    хүүе тэр шерметов дээр гээтегүй бүүр шопуудын цаана хэн ч очиж суудаггүй суудал байдаг байхгүй юу, яагаад гэвэл тэндээс нислэгийн хуваарь, хаалганууд харагддаггүй тэгээд хүн очиж суудаггүй юм хэхэ.Нислэхийнхээ цагийг мэдэж аваад очоод суучихад амар байдагийн , нислэгийн цаг өөрчилөгдхгүй л бол хэххэ,,, өнгөрсөн хавар лав тэр суудал намайг хүлээгээд байжийсаан . за за шал дэмий юм биччихэв үү
    September 18, 2008 9:38 AM

    Blogger Soronzon said…

    Блог чимэглэл чинь сайхан болсон байна шүү. Баяр хүргэе.
    “Сэтгэгдэлүүд”, “LIVE TRAFFIC”-ийг блог дээрээ яаж суулгах вэ? Агаадаа зааж өгөөч. Гуйж байна…
    September 19, 2008 8:18 PM

    Anonymous munkhbayar said…
    сургуульд байхдаа ямарч асуултанд нүд цавчилгүй худал ч болтугай хариултыг өгч чаддаг байсан ч Ахын чинь асуулт бас хүнд л асуулт байна энэ бичлэг маш их таалагдлаа
    September 20, 2008 8:29 PM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: