Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2009
    M T W T F S S
    « Jan   Mar »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Тэнэг юм даа тэнэг юм

Posted by Оогийноо on February 5, 2009

Өчигдөр нилээн оройтож гэртээ орлоо. Бага дүү ноутбуук асаагаад хип хоп дуу байдаг чангаар чарлуулчихсан, дээрээс нь мессенежерээ нээгээд нээх олон хүнтэй зэрэг чатлаад байж байдгийн. Ажлаасаа гарахдаа л гэрт ямар хоол хийсэн бол гэж бодон, өнгө бүрээр нь зураглан, идэж амжаагүй хоолондоо шүлсээ урьдчилан асгаруулан ортол юун хоол!!!!!!!
Уур түс хийгээд л … уур гэнэт хүрэв, улаан гал дүрэлзэв гэдэг шиг л … “Чи хэдэн цагаас ирсэн” гэхэд дүү маань сулхан дуугаар “6 өнгөрөөд” гэлээ. “Тэгээд 6 цагаас хойш 10 хүртэл юу хийж суугаан чи хоол ундаа ч хийхгүй” гээд л цамнаж гарлаа даа.

Өөрөө нэг хоолны ая тал боддогийн билүү гээд хөргөгчнөөс мах гаргатал тас хөлдүү. Хөлдүү мах мөд гэсэхгүй гэдгийг мэдрэнгүүт ахиад л дүү рүү бөөн “ууран” бөмбөгөөр зогсоо завдалгүй шүршэв. Сонсож байсан хөгжмийг нь тас хийтэл унтраагаад мессенжерийг нь шууд хаагаад л …

Дүү таг чиг. Тэр хавиар аягаа угаагаад, шал арчаад л гүйгээд байлаа. Би гэж нээх том “баатар” талх масло энэ тэрхэн эргүүлээд явах зуур дүү ор засаад “оогий эгчээ одоо унтаа” гэв. Гэтэл өнөөх нь “чи намайг унтуулж яахнуу” гээд л уурлав. Заа ингээд нэг мах зорж шөл хийж уугаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтвоооо хөөрхий.

Өглөө эртээ дүү босчихсон цай чанаад хоол бэлдчихжээ. Хичээлдээ явах гэж байгаа бололтой хувцасаа өмчихсөн үүдэн хавиар бултагнаж ямар нэгэн зүйл хэлэх гээд дүлэгнээд бүлтэгнээд байхын. “Хичээлээсээ хоцорлоо ш дээ чи яваач” гэтэл … өнөөх маань “Баагий ах өнөөдөр оогий эгчээсээ мөнгө авчихаарай” гэсэн.

Ажаамаа нь 3000 төгрөг шидлэн барин дүүдээ өгөв. Дүү ч чимээгүйхэн гараад явчихлаа.
Дүүг гарах даруйд сэтгэл нэг хөндүүр оргиод, хүйт даагаад явчихав. Миний бага дүү одоо их сургуулийн нэгдүгээр курсын оюутан залуу. Дүүдээ дэндүү муухай зан гаргасандаа өөрийгөө жаахан зэмлэнгүй. Өнөөдөржингөө ажил дээрээ өөрийгөө зэмлэнгүй суусаар л. Үгүй ээ яахав дээ нэг өдөр хичээлээсээ оройхон ирээд найзуудтайгаа чатлаад, хөгжим сонсож байх зуур цаг хугацаа яах ийхийн зуургүй өнгөрөө л биз. Би өөрөө оюутан доргион байгаагүй юм шиг тэгтлээ адаар аашилж байх даа яахав дээ гэж бодоод л ….

Бага дүү маань миний нуруун дээр хүн болсон. Дүүгээ үүрээд, тэргэн дээр түрээд Буянт голын хөвөөгөөр зөндөө явдаг байлаа. Жаахан байхдаа хонгор шар үстэй бондоосон хөөрхөн хүү байж билээ. Цайвар шаргал царайтай, хонгорхон шар үстэй хөөрхөн хүү байсан болохоор нь өхөөрдөөд “Цагаан-аа” гэж дуудна. Манай байрны “ОД”. Хүн бүр л яасан хөөрхөн хүү вээ гээд л өхөөрдөнө. Одоо харин том залуу болсон хэдий ч бусдаасаа нэг л эрхлэнгүй бас бусдад өөрийгөө даатгах шинжтэй, бие даасан биш. Айлын бага болохоор тэгдэг ч байж мэднэ.

Орой болгон эгчийнхээ хөлөнд иллэг хийж өгнө. Дүү минь угтаа бол их хүмүүжилтэй. Унтахынхаа өмнө хөлөндөө иллэг хийлгэхээр нэг мэдэхэд унтаад өглөө их сайхан ааш зан сайтай сэрнээ нөгөөх нь. Орой бүр эгчийнхээ хөлөнд эзнээс нь илүү анхаарал тавина. Түмпэнд ус хийгээд “та хөлөө хий. Хөлний ядаргаа тайлагдвал хүн сайхан амардаг юм гэнэ”. Гэрээсээ холдож явах бүртээ хамгийн ихээр санадаг хайртай хүмүүсийн маань нэг л дээ. Хүн гэдэг тэнэг шүү. Хамгийн эрхэм хүмүүсээ хайр найргүй “уураар” бөмбөгдөөд л …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: