Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2009
    M T W T F S S
    « Jul   Sep »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Зугаалах уу?

Posted by Оогийноо on August 19, 2009

Тежон усан цахилгаан станц, далан
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.

Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.

Усан цахилгаан станцын далан буюу эндэхийн монголчуудын хэллэгээр Тежон дэм нь олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Үерээс хамгаалах далан, далангийн системийн гол судалгааны төв /Солонгост 17 том далан байдаг бөгөөд тэдгээрийн судалгааны гол төв Тежон усан цахилгаан станц дээр байрладаг/, цахилгаан үйлдвэрлэгч, Тежон хотын цэвэр усны гол нөөц тул дархан цаазтай хамгаалалтын бүс газар, мөн Тежонд хамгийн томд тооцогдох амралт зугаалгын төв гэх мэт.

Энэ өвөө амарч яваа хүмүүсийн зураг авч ганц хоёр дэвсгэрт халааслах санаатай л сууж байгаан.

Энэ мэт “ирээдүйтэй”, Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ … хэхэ

1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.

Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг … Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.

Борооны улиралаар усны түвшин ихдэж эргээсээ халих үеэр далангийн хавхлагыг нээж усаа асгадаг. Шөнөөр очиж зураг авахаар өнгө өнгийн гэрэл солонгороод дуу нь их сүртэй тээр жил Нигерийн хүрхэрээн эргэн дээр зогсож байсныг санагдуулам сэтгэгдэл төрүүлж өнгөрсөнийг дурсуулахын билээ /Нигерийн хүрхэрээн талаар бол Итгэлт баян шиг мянгуужиндаж байгаан шүү хэхэ/

Өтгөн гэзгийг сул асгасан мэт л харагдаж байна уу. Зурагнуудыг Shuudshuud

7 Responses to “Зугаалах уу?”

  1. Цэцэг said

    Тийм байлгүй дээ. Хэдийд нь бас Нигерийн хүрхрээг амжаад үзчихсэн юм бол доо гээд л итгэлээ ш дээ. Оогииноогийн блогоор сонин юу байна гээд хэрэгт дурлахаар удаж удаж байж нэг бичлэг оруулахиймаа. Эсвэл тэгтэврийн эмээ болохоороо нэгжиж үзэж чадахгүй байгаам бол уу. Оогииноогийн бичлэг хөгжилтэй хошин аястай ч гайхалтай нарийн мэдрэмжтэй, дахин дахин уншмаар шүү.. Миний охин бичээд л байгаарай. Чи сайн сэтгүүлч болноо.

  2. asuult said

    minii amidarch suraltsaj bsan hot bn. bas ene dalan deer ochij bsan ch nariin ymiig ni unshij bgaaguin bn. ali surguuli-d surdag ve? chungnam, kaist?

  3. Mendee said

    Их сонирхолтой түүх байна аа.

  4. Oogii said

    Зараа: шинэ сайт гаргах гээд тун завгүй байгаа сурагтай байсан. хаагуур нь гүйж амжаад бнаа. Цоомий: харин тоох тежон сөүлээс баруун урагшаа багагүй зайтай шүү. Солонгосоор хэзээгүүр ирэх гээд бнаа найз минь. Саншайн: Зараа ахтай хамт гүйвэл та 2 гоё харагдана шүү нээрэнгээсээ хэхэШүрээд: Блогоор маань зочилдогт бас урмын үг хэлсэнд баярлалаа.

  5. Anonymous said

    shuree: Ogino bi chinii Namriin tuhai turdug setgegdeliig unshlaa, eejiigee aldsand chin mash ih haramsaj bna, chinii bichlegiin hunguhun hernee nariin torgon medremjiig bi unshih burdee mederdeg. chamd amjilt husey chi sain setguulch & orchuulagch boloh ih avyastai ohin shuu.

  6. Anonymous said

    shuree:Uneheer saihan niitlel bas, photo ajluud bna shuu, ta 2 ih gar niildeg humuus yumaa, taalagdlaa,bas naaduul chin us tsevershuuldeg baiguulamjaa buur aimaar goe tsetserlegt hureelen bolgoson bdag gej sonsson, ta nar tuuniig bas niitlevel yamar goe ve? ain, zahialga ugmuur sanagdaad hehehe, amjilt Ogino & shuud.

  7. Зүүдний тэмдэглэл said

    Sain uu, Oogiinoo. Hamt aylj buid bayarlalaa.Olimpiin beltgeld chini bas amjilt husye. Naidvar shuu.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: