Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2009
    M T W T F S S
    « Sep   Dec »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Бяцхан байшингийн түүх

Posted by Оогийноо on November 13, 2009

Энэ манай үеэс өмнө эрт нэгэн цагт гэнэ. Жижигхэн толгод дээр элдэв ур маяггүй ч, эгэл даруухан баригдсан бат бэх суурьтай нэгэн байшин байжээ.

Бяцхан байшинд аз жаргалтай амьдран суудаг гэрийн эзэн “Барьж босгосон энэ байшингаа мөнгө өгч, алт амласан ч хэнд ч худалдахгүй. Бяцхан байшинд маань гучийн минь гуч урт удаан аз жаргалтай амьдраасай ” хэмээн боддог байв.

Хөндийд орших тосгонг дээрээс нь тольдох бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөдөг байлаа.

Өдөр хоног урсан өнгөрсөөр … Хавирган сар, арван тавны сараар ээлжлэн солигдсоор нэг мэдэхэд жижигхэн тосгоны шөнийг хүний гараар бүтсэн цахилгаан гэрлүүд, одод тэнгэртэй булаацалдан гэрэлтүүлэх болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрт жижигхэн тосгон хөл хөдөлгөөнд дарагдаж, амьдрал буцлах болов.

Хаврын урь орж газар дэлхий гэсэн, нар халуун дулаанаар инээмсэглэхэд, толгодын баруун ар дахь тариан талбайд үр тариа соёолж, хормой эмжин урсах бяцхан горхины хөвөөнөө хүүхэд багачууд өдөржин цэнгэн наадахыг бяцхан байшин харж, асуй ирж буй улирлын хөгийг даган баясана.

Зуны дэлгэр цагт өдрийн нар уртсахад, толгодын хормой цагаан цэцгээр хээлэн гоёж, шоржигнон урсах горхинд хөгжилтэй жаалууд шумбан сэлэхийг бяцхан байшин харж баясана.

Өдөр бага багаар богиносож, нарны илч улам улмаар цаашилан газар дэлхий өнгөө өөрчлөж, навчис улаан, шар, хүрнээр зүсээ хувиргасан намрын улирал ирлээ. Амьд бүхний хөдөлгөөн удааширч, боловсорч гүйцсэн улаан алимаа мөчир нь даахгүй багсайх цагаар хүүхдүүд сургуулийн зүг явлаа. Амьтай бүхэн тэнхэрч налайсан намрын улирлыг бяцхан байшин харж баясана.

Одод бяцхан үрстэй саран авхай өдрийн уртыг шөнөөр гүйцэж газар дэлхий цагаан өнгийн хүрмээр ижилсэн гоёсон өвлийн улирал ирлээ. Алимны модод гүн нойрондоо амар тайван нойрсож, цана чаргаар хүүхэд багачууд хөгжилдөн тоглохыг бяцхан байшин харж баясана.

Нэгэн өдөр этгээд сонин төмөр хөлөг жижигхэн тосгоны замаар сүр дуутай орж ирэхэд бяцхан байшин гайхан харжээ … Тэр өдрөөс хойш төд удалгүй этгээд сонин төмөр тэрэгний тоо олширч хөнгөн хөлт морин тэрэг үзэгдэх нь ховорджээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй газар хэмжигчид бяцхан байшингийн өмнөх талбайг төө алдахгүй хэмжиж гэнэ. Төд удалгүй уурын хөдөлгүүрт машин ирж, бяцхан байшингийн өмнөх цэцэгт талыг хуу хаман газрын хөрсийг эргүүлж гэнэ …. Ар араасаа хүнд даацын машин цуварсаар … Том чулуу ачсан машин, хайрга ачсан тэрэг, эцэс сүүлд нь зам индүүдэгч машин бяцхан байшингийн эргэн тойронд гялгар толь шиг зам тавьжээ.

Төд удалгүй бяцхан байшингийн тосгон хот болон өргөжиж хүнд даацын машин нааш цааш холхилдох болжээ. Бензин түгээгүүр …. Байр сууц, амралтын газар … Шинэ хот өргөжин тэлсээр тун ч завгүй өдөр хоног өнгөрсөөр. Ганцхан бяцхан байшин л өөрчлөгдсөнгүй, тэр болгоныг ажигласаар л.

Гялгар хар замын тоо нэмэгдэж, жижигхэн тосгоноос юу ч үлдсэнгүй өөрчлөгдөв. Харин бяцхан байшингийн эргэн тойронд дэлгүүр, сургууль, орон сууцны барилга ээлж дарааллан боссоор … Тосгоны хамгийн өндөрт байж, хамгийн эхэнд нарыг угтагч бяцхан байшин өдрийн нарыг үзэхгүй больжээ. Их хотын дунд гуниглан ганцаардсан бяцхан байшинг мөнгө өгөөд ч, алт амлаад хэн ч тоож харахааргүй шоовдорлогдон орхигджээ.

Хуучин тосгоны амар тайван шөнө үл унтрах цахилгаан гэрэл, машины нүргээнт хөгөөр солигджээ. Нэгэн өдөр бяцхан байшин “Хотод амьдрана гэдэг ийм юм байдаг байжээ” гээд санаа алдав гэнэ. Гэсэн хэдий ч бяцхан байшин хотын амьдралыг сайн ч, муу ч гэж хэлж чадахгүй байлаа. Харин хуучин тосгоныхоо амар тайван амьдралыг үгүйлэн, тэнгэрт түгэх одод, саран авхайн ихэмсэг инээмсэглэл, нарны илчит улаан цацрагыг санан гансарах болов.

Төд удалгүй бяцхан байшингийн өмнөх замаар трамбай явж эхлэн, тун удалгүй бетон суурьтай агаарын замаар галт тэрэг хурдалж, бас удалгүй газар доогуур метро сүнгэнэх болжээ.

Хөлийн хурд, хөнгөн тэргэний дугуйны эрчээр яарах хүмүүс бяцхан байшинг анзаарах нь үгүй.

Төд удалгүй бяцхан байшинг тойрсон 3 давхар, 4 давхар байшингууд тэнгэр харанхуйлсан 25 давхар, 35 давхар байшингуудаар солигдож бяцхан байшинд нарны илч тусахаа больж, шөнийн тэнгэрт гялалзах одод хотын неон гэрэлд дарагдан харагдахаа больжээ.

Энэ бүхний эцэст алимны тансаг үнэртэй модод, шөнийн тэнгэрт бужигнах гэрэлт одод, саран авхай, нарны илчийг зүүдэлсээр хотын амьдралаас уйдан залхаж эхлэв.

Ганцаардал, гунигт автсан бяцхан байшингийн харах нүд болсон хоёр цонх үйрэн хагарч, хаалга үүд нь савчин ганхажээ.

Хаврын нэгэн нарлаг өдөр бяцхан байшинг барьсан эзний зээ охин нь замын дэргэдүүр явж байгаад бяцхан байшинг харан зогь тусан зогсжээ. Хогийн ургамалд идэгдэж уйтгарт автсан бяцхан байшинг таньсан бүсгүй нөхөртөө “Энэ бяцхан байшин миний эмээ хүүхэд байхдаа амьдарч байсан байшинтай их адилхан юм. Энэ бяцхан байшинг алимны модоор хүрээлсэн цэцэгт толгод руу нүүлгэвэл тун сайн байхсан” гэж хэлжээ.

Ингээд залуу хос бяцхан байшинг нүүлгэхээр шийджээ. Байшинг нүүлгэхээр ирсэн ажилчид бяцхан байшинг хараад “Үүнийг хаашаа ч нүүлгэж буулгахад эвдэрч хэмрэхгүй үнэхээр бат бөх баригдсан ховорхон байшин байна” гэж уулга алдацгаав.

Гэнэтийн явдалд балмагдсан бяцхан байшин болж буй үйл явдалд аажим аажмаар дасаж замаар өнгөрөх орчин тойрныг ажиглан харжээ. Урт удаан хугацаанд мартагдах дөхсөн тариан талбай, танил дасал болсон дуу чимээ сонсогдож эхлэв. Бяцхан байшинг энд ч тэнд ч буулгана гэж маргалдсаны эцэст алимны модоор хүрээлсэн цэцэгт бяцхан толгодыг олжээ. Бүсгүй “Энэ л бяцхан байшинд тохирох хамгийн сайхан газар юм” хэмээн дуу алдахад бяцхан байшинд ч гэсэн тэрхүү газар таалагдаж байв.

Бууриа сэлгэн шинэчилсэн бяцхан байшингийн дээвэр, цонх, хаалгыг нь янзалж урдын адил гэрэлтэх болов. Өнгө тансаг үзэсгэлэнт толгодод бууриа сэлгэсэн бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөх болжээ.

Хавар, зун, намар, өвөл … дөрвөн цагийн улирал ээлжлэн хөвөрсөөр бяцхан байшинд хүүхдийн инээд, хүмүүсийн амар амгалан аз жаргалтай амьдрал үргэлжлэх болжээ.

Бяцхан байшингийн амар амгалан амьдралыг их хотын нүргээн ахин эвдсэн болов уу …

Бяцхан байшин их хотын нүргээнд ахин амьдрахыг хүсэх болов уу …

Тэнгэрийн од, саран авхай бяцхан байшингийн цонхоор шагайж … дөрвөн улирал ээлжлэн солигдсоор …

Жижигхэн тосгонд шинэ амьдрал чимээгүйхэн, алгуурхан ахин айсуй ….

“작은 집 이야기” 버지니아 리 버튼
“Бяцхан байшингийн түүх” Виржиниа Ли Буртон
Зургийг бэлтгэсэн: Шуудшууд
Солонгос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн: Оогийноо
2009 оны 11-р сарын 13

16 Responses to “Бяцхан байшингийн түүх”

  1. Хурдан морьт Цээнзэнгийн Галбадрах said

    nen ihed taalagdav… setgel tsengegsheed…

  2. Хурдан морьт Цээнзэнгийн Галбадрах said

    bytshan huurhun tyyh ve… setgel tsengegshiv…

  3. Хурдан морьт Цээнзэнгийн Галбадрах said

    yasan huurhun tyyh ve… setgel tsengegshiv…

  4. Ms.AmY said

    재미있어요. 근대 한국말로도 써 주세요.

  5. SUNshine said

    хөөрхөн түүх вэ :)зурагнууд ч хөөрхөн юмОогийноо сэтгэл хөдөлгөсөн их хөөрхөн өгүүлэгүүд орчуулах юмааХанийн түшиг гэдэг өгүүлэг чинь бас их гое байсанСурлаганд нь амжилт хүсье

  6. SUNshine said

    хөөрхөн түүх вэ :)зурагнууд ч хөөрхөн юмОогийноо сэтгэл хөдөлгөсөн их хөөрхөн өгүүлэгүүд орчуулах юмааХанийн түшиг гэдэг өгүүлэг чинь бас их гое байсанСурлаганд нь өндөр амжилт хүсье

  7. SUNshine said

    хөөрхөн түүх вэ :)зурагнууд ч хөөрхөн юмОогийноо сэтгэл хөдөлгөсөн их хөөрхөн өгүүлэгүүд орчуулах юмааХанийн түшиг гэдэг өгүүлэг чинь бас их гое байсансурлаганд нь өндөр амжилт хүсье

  8. Mr.Qzo said

    Хөөрхөн зохиомж байна. Миний бяцхан блогоор зочилж сэтгэгдлээ үлдээсэнд бас баярлалаа гэж хэлмээр байна.

  9. Oogii said

    Гэгээлэг: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Сүүлийн өгүүлбэрийг сайтар ухаж ойлгосонгүй. Ямартай ч энэ бол үзэж байгаа хэл дээрээ дадлага хийх байдлаар орчуулсан орчуулгын ажил гэдгийг анзаарч харсан болов уу гэж найдаж байна.

  10. Гэгээлэг said

    Үнэхээр сайхан түүх ялангуяа зурагнууд нь их хөөрхөн юмаа. Маш их баярллаа маш их таалагдлаа. Дараа өөрөө зохиох гээд үзвэл яаасын гэсэн санаа байнаа хэхэ

  11. Oogii said

    Цоомий: Баярлалаа найз минь. Чамд ч гэсэн амжилт. Хичээлийнхээ хажуугаар биеэ сайн бодоорой Мика: Сайн уу сайхан бүсгүй минь. Сүүлийн үед блогоор чинь орж ээжийн мэдрэмжтэй бичлэг уншиж байгаа. Таалагдаж бгаа шүү.Янжка: Баярлалаа хөөрхөн нүдээн Амараа ах: Нээрээ таны хэлдэгээр газраа биш оюунаа юун түрүүнд ухаж амьдардаг мөдхөн ирнээ. Соронзон ах: Хөөх яасан сайхан юм. Миний бичлэг дээр хамгийн ахны бяцхан сэтгэгдэл үлдээгч байхнээ. Баярлалаа дүү минь. Дүү нь нэг бичлэг бодохоор шууд анхныхаа нооргоор ч хамаагүй түргэхэн тавих юмсан гэж бодоод яардаг шүү. Тавьж байж санаа амарна. Харин тавьсаныхаа дараа ахин дахин уншиж бага багаар засна хэхэ нэг иймэрхүү зуршилтай гэх үү дээ. таны зөвлөгөөг авлаа. дүү нь ахиад эргэж нэг сайн харнаа. Найруулга зүйн талаар үнэтэй зөвлөгөө өгч байгаарай. Яг үнэндээ бол бичиг номын хүмүүсээр "хасуулж тануулж, нөхүүлэх" дуртай шүү.

  12. Soronzon said

    Сая охинтойгоо зурагтаар "Бемби" үзээд угсруулж таны үлгэрийг уншлаа. Мааш их таалагдлаа. Бид хоёр баярласандаа болоод исгэрч, шүгэлдэж, хөлөө дэвссэн шүү.Харин, дүү охион үг үсгийн алдаа болон найруулга зүйн жижиг сажиг засварыг эргээд хийх юм байгаа биз дээ!Оогийноо эгчид Баярлалаа гэж хэлээрэй гэнээ, манай охин.

  13. A.Амарсайхан said

    Юм бодогдуулсан сайхан зохиол болжээ. Баярлалаа.Алимны мод ургасан цэцэгт толгод бидэнд хэр олон байгаа билээ? Монголоор дүүрэн алтны уурхайн ором, нүх шуудуу болчихоос нь өмнө алимны мод ургасан цэцэгт толгодоо хайрлаж хамгаалмаар бодогдох юм. Нэг удаадаа нүүчихэж болно. Хоёр гурав дахь удаагаа бид хаашаа нүүх вэ?

  14. Anonymous said

    estoi saihan bichjee, thanks Yanjkaa

  15. Мика /美香/ said

    Ямар хөөрхөн юм бээ. Бүүр сэтгэл уярчихлаа. Найз минь чамдаа амжилт хүсье

  16. Tsoomii said

    uneheer taalagdlaa, huurhun oogiinoo bolon ta hoyortoo az jargal husii

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: