Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2009
    M T W T F S S
    « Sep   Dec »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Гайхах зуур …

Posted by Оогийноо on November 29, 2009

Ням гараг. Яг одоо өдрийн 3 цаг.
Нэг хүний курсын ажил хийж өгнө гээд амлачихсан. Бичих гэж компьютерийнхаа ард 2 цаг суугаад ‘Introduction’ гэсэн үгнээс өөр юу ч гаргаж чадсангүй. Толгойд юу эргэлдээд байгааг бүү мэд, нэг л эмх цэгц алга.
Энд өчигдөр шөнөжингөө бороо ороод. Тэнгэр бүрхэг, манан ихтэй бас өрөөнд чив чимээгүй нам гүмхэн байсныг хэлэх үү, цаг хэд болж байгааг мэдэхгүй унтсаар, сэрээд хартал өдрийн 1 цаг болж байдаг байгаа.

Хичээл дуусаад амарчихсан болохоор өдрийг муурын зулзагатай өнгөрөөдөг болсон. Өдөр ганцаараа байхаар ханьтай бас дээрээс нь өвөр дээрээ суулгаад илэхээр биенд сайн гээд манай хүн авчирч өгсөн юм. Бид 2 бие биедээ хараахан дасаж амжаагүй байгаа болохоор муурын зулзага маань сүүгээ ууж, хоолоо идчихээд л зургийн жаазны ард ороод нуугдчихна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.


Муурын зулзагадаа Том гэж нэр өгсөн. Өө нээрээ Том гэснээс манай гэрт нэг Жерри байгаа.

Энэ бол Жерригийн гэр. Жерригийн гэрийн хаалганы үүдэн дээр “намаг” буюу наалддаг хор тавьсан. Хэд хоногийн өмнө Жерригийн гэр бүл өвлийг өнгөрөөхөөр манай гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч улмаар бидний амгалан тайван байдлыг алдагдуулан шөнө дөлөөр хана өрөмдөж ханын цаас ховхлон дур зоргоороо хаалга гаргасан тул ээж аав хоёрыг барьж авсан. Харамсалтай нь амьтны хүрээлэн ч авахгүй гэсэн тул “цаазаар авах” ял оногдуулсан. Жаахан муухай боловч өөр арга байхгүй байсан л даа.
Ингээд нүхэлсэн газрын ханын цаасыг ахин янзлан Жеррид хаалга гаргаж өгсөн болно хэхэ. Хэрэв Жерри гарч ирвэл бас л ….

Ингэхэд өдөр манай гэрт Том, Жерри, Оогийноо 3 байх шив дээ.

Солонгосын намар их сайхан юм билээ. Модны навчис улаан, хүрэн, шар зүйл бүрийн өнгөөр хувираад л …


Өнгөрсөн долоо хоногт очсон уулын орой дээрхи Буддын сүмийн зураг оруулнаа.
Сүмд хүргэх шат

Уулан дээрээс

Сүмийн лам нар үүгээр хоол хүнсээ дээшээ зөөдөг

Цастай үеийн зураг

4 Responses to “Гайхах зуур …”

  1. Anonymous said

    huurhun shd

  2. . said

    muur bas untuuldag baij magadgui shuu, he he

  3. боогиируу said

    эндэхиисэн бас шаралсан модыыг харцгаая гээд мод харангаа уудаг нэг тиим бичигдээгүү юмтааш шиг байналээнээрээ муур хүнии өвчтээ хэсэгиийн тэнчээ хэвтдэг гэж гэлүү нэг тиимиим сонсжиисиим байнааа…:р

  4. Tsoomii said

    хөөрхөн найзыгаа санажийн, нээрээ харихаараа хамт "Stupa" даа нэг очиж нэг сайхан буу халж суухиймсандаа. Би бас энд маргааш багшдаа хураалгах репорт цагаанаараа сууж байна. :Р

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: