Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …

Солонгост суралцах

Posted by Оогийноо on November 30, 2009

Эхлэнээ: Солонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү дээ. Энэ хугацаанд “хэлд орж”, эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу гэдэг үүднээс оруулж байна.

Солонгост ирэхээс өмнө Австрали, Английг илүүтэй сонирхож тухайн орны сургуулиудыг голчлон судалж байсан. Ингээд тус орнуудын ямар ч сургуулиас заавал тавьдаг үндсэн шаардлага болох хэлний IELTS шалгалтыг өгч суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон. Гэсэн хэдий ч одоогоос яг жилийн өмнө “сэтгэлээс ургасан” шийдвэрийг даган Солонгост суралцахаар 3 сард ирсэн юм. Энэ шийдвэр маань амьдралдаа гаргаж байсан ухаалаг шийдвэрийн нэг яахын аргагүй мөн гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

Анх ирээд мэдэхгүй зүйлүүдтэй багагүй нүүр учирч, буруу ташаа мэдээлэл дээр тулгуурлан гаргасан зарим нэгэн төлөвлөгөө удаа дараа бүтэлгүйтэж, заримдаа бүүр “мэдэх мэдэхгүйн” хооронд мэдэн будилах хүмүүсийн зааж чиглүүлэхээс илүүтэйгээр “сонжиж шинжих” тестүүдэд хальтарч бүдэрч үзлээ.

Ингээд өөрөө биеэр туулж галын шугаманд “дайтаж” яваагийн хувьд хэлний бэлтгэлийн /курс/ талаарх мэдээллээс эхлэнээ.

Солонгос хэлний бэлтгэл: Сөүлийн их сургууль /Seoul University/, КАИСТ буюу Korea Advanced Institute of Science and Technology бараг энэ 2 сургуулиас бусад бүх сургуулиудад Солонгос хэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хэдийгээр зарим их дээд сургуулиудад Англи хэл дээр хичээл сонгон сонсож болох авч Солонгос хэл нь танд хөтөлгөө хоёр морьтой байхын давуу талыг өгнө. Нэмж тайлбарлавал, хичээлээс гадуурх бүх үйл ажиллагаанд 100 хувь оролцох, хэрэгт дурлан хошуу нэмэрлэх боломжтой гэх үү дээ. Тэгээд ч Солонгост сурч байгаа хүн Солонгос хэл, соёлыг мэдрэхгүй сурна гэж бас юу байхав.

Ерөнхийдөө Солонгосын ямар ч их дээд сургуульд элсэхэд 4-р шатны Солонгос хэл үзсэн эсвэл Солонгос хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энд суралцаж байгаа оюутнуудын байр байдлыг ажиглахад энэ шаардлагыг хангаагүй оюутнууд бий нь бий. Энэ нь сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиуд гадны оюутнуудыг татаж суралцуулах сургуулиа өргөтгөх, рейтингээ ахиулах /сургуулийн рейтинг тооцоход гадны оюутны тоо бас нэгэн үзүүлэлт болдогийн байна лээ/ гэх бодлогын үүднээс гадны орны оюутнуудын ирүүлсэн бичиг баримтыг хянаж нягтлан, Англи эсвэл Солонгос хэлтэй гэсэн мэдээллийг үндэслээд авчихдаг байсантай холбоотой юм билээ. Гэхдээ 2 жилийн өмнөөс гадаад оюутнуудтай холбоотой хэлний бэрхшээлийн асуудлаас эхлүүлээд олон асуудал урган гарч байгаатай холбогдуулан улсын гэх тодотголтой нэр хүндтэй сургуулиуд гадны оюутнуудад /тэр тусмаа Монгол оюутнуудыг цохон хэлэх хэрэгтэй болов уу/ харьцангуй “хатуурхаж”, элсэн орох босгоо багагүй чангатгасан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Нэр хүндтэй буюу улсын тодотголтой их дээд сургуулиудын дэргэдэх хэлний курст элсэн, урилга авахад Солонгос хүнээр батлан даалт гаргуулсан байх шаардлагатай болсон байна лээ. Нэг жилийн өмнө намайг элсэхэд ийм шаардлага тавьж байгаагүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол оюутанд тавьдаг шаардлага юм билээ. Зарим сургуулиуд ийм шаардлага тавихгүй байж болох юм. Тийм сургуулиас урилга авсан байлаа гэхэд виз мэдүүлэхэд Монголд суугаа Солонгосын Элчин Сайдын Яамнаас жаахан “маяглах” хандлага гаргах магадлалтай.

Хэлний курсын нэг шат буюу level -ийн ерөнхий хөтөлбөр нь 3 сараар үргэлжилдэг бөгөөд нэг шатны төлбөр нь тухайн сургуулийнхаа рейтинг, аль хотод байгаагаас шалтгаалаад 900 мянгаас 1 сая 800 мянган воны хооронд хэлбэлзэнэ.

Иймээс хувийн зардлаар Солонгост суралцах хүмүүст хандаж хэлэхэд хэлний курст ийм их мөнгө зарж байхаар Монголдоо Солонгос хэлийг сураад шалгалтыг өгчихөд маш их мөнгө хэмнэх юм байна лээ шүү.

Солонгост хэлний курсаар ирэх оюутанд Монгол дахь Солонгосын элчин сайдын яамнаас D-4 ангилалын виз дарж өгнө. Солонгосын оюутны виз нь D-2, D-4 гэсэн хоёр төрөл байх бөгөөд D-2 нь их дээд сургуулиудад суралцах виз юм. /эндээс харна уу/

D-2, D-4 визээр ажил хийх: Ингээд оюутны визээр Солонгосын нутаг дэвсгэрт хэрэг зөрчил гаргалгүй суралцснаас хойш 6 сарын дараа оюутнууд хуулийнхаа дагуу цагийн ажил буюу арбайт хийх эрхтэй болдог юм билээ. Хэрвээ хэлний курст суралцагч нь 6 сар болсон бас өмнөх семестерийн /шатны/ нийт дүн нь 70-аас дээш байгаа тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж бүртгүүлээд ажил хийх эрхтэй болно. Ажил хийх эрхийг олгохоос өмнө цагаачлалын албаны ажилтан ирж хүсэлт гаргасан оюутнуудад цагийн ажлын аюулгүй байдал, болон оюутан долоо хоногт хэдэн цагийн ямар ажил хийж болох талаар нарийн тайлбарлаж зөвлөгөө өгдөг юм билээ.

Хэлний бэлтгэлд суухын давуу тал: Аливаа гадаад хэлийг нутагт нь сурах нь сургуулийн орчны баримжааг мэдрэх, нутгийн ард түмний соёл, зан заншилыг ойлгох, гадаад оюутны амьдралдаа дасах хамгийн эрх чөлөөтэй, боломжийн цаг хугацаа юм.

Миний хувьд Англи хэлтэй учраас хэлний 2-р шатыг төгсөөд л магистартаа орчихно гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч яг миний мэргэжил буюу нийгмийн ухаанаар мэргэшихэд Солонгос хэлтэй байх нь зайлшгүй гэсэн шаардлагаар 4-р шат хүртэл нь үзэхээр болсон. Ер нь элсэлтийн процессыг ажиглаад байхад суралцах чиглэлээс хамаараад тэнхим бүр бас өөр өөрийн гэсэн онцлогтой байх нь бий. Гэхдээ мэдээж суралцах явцад энэ нь маш зөв алхам юм байна гэж ойлгож байгаа. Мэдээж аливаа зүйлийг биеэр мэдэрч байж л сайн муу талуудыг ойлгох юм даа.

Сургуулийн ерөнхий уур амьсгал, дүрэм журам, басхүү нутгийн соёл уламжлалыг мэдрэх нь цаашид өөрийнхөө чиглэлээр чиг алдахгүй бас ялих шалихгүй юманд цаг алдахгүй яг үндсэн гол луужингаа барьж сурахад тань тустай. Ер нь ажиглаад байхад Монголоос шууд магистар, докторт орчихсон хэлгүй оюутнууд мэр сэр байдаг. Тэдний хувьд хэлний бэрхшээлээс болоод удирдагч багш нартайгаа харьцаж чадахгүй эмээх, хичээлээ ойлгохгүй өнгөрөх гэх мэт асуудлуудтай тулгарч өдийг хүртэл ойд төөрсөн мэт учраа олохгүй будилж явах нь бий.

Аан бас дээрээс нь нэгэнт цаашид мэргэжлээрээ суралцах сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж байгаагийн давуу тал гэж бас байна. Анги даасан багштайгаа “наануу цаана уу” гал хам болоод авах хэрэгтэй. Тэгвэл цаашид илтгэл, курсын ажил гээд Солонгос дээр бичих юмаа тэр багшаараа “Миний хөөрхөн багшаа” гэж наалдаж байгаад засуулаад харуулаад авахаас гадна, үргэжлүүлээд л солонгос хэлээ суралцаад байх юм даа. Нэг юм нэмж хэлэхэд Солонгос бүх эмэгтэйчүүд “хөөрхөн” гэдэг үгэнд маш дуртайн билээ шүү. Бас өөрийнхөн даасан ангиас тухайн сургуульдаа сайн яваа шавь нартаа ёстой “нугасгүй” хүмүүс байна лээ дээ. Хичээлийн завсар байн байн миний ангид сурч байсан оюутан гээд магтах нь элбэг шүү.

Хэлний курст суралцах шийдвэр гаргахаас өмнө: Ямартай ч Солонгост хэлний бэлтгэлийн 1-р шатанд /level/ суралцах нь ёстой мөнгөний гарз гэж хэлмээр байна. Миний хувьд монголоос ирэхдээ ганц ч үсэг, ганц ч тоо мэдэхгүй байсан учраас нэгдүгээр шатанд суухаас өөр аргагүй байсан. Нэгдүгээр шатанд бол үсэг үзэж, уншиж бичиж сурахаас бараг хэтрэхгүй тул өөрөө төлбөрөө төлөх хүнд бол 1,300,000-1,600,000 воныг бичиг үсэг тайлагдахад “цацна” гэсэн үг. Иймээс цагаан толгой тайлагдаж, уншиж бичих дадлагаа Монголдоо сайтар үзээд харин энд ирээд түвшин ахих шалгалт өгөөд шууд 2-р шатандаа орох хэрэгтэй юм билээ дээ.

Харин 2, болон 3-р шатанд ёстой Солонгос хэлний үндсэн тулгуур дүрэм, үг зүй, найруулга зүй үздэг тул маш хэрэгтэй шатууд. 4-р шат бол Солонгос хэл дээр өгүүлбэрийг задлан шинжлэх, уншиж ойлгосоноо бичих зэрэг гүнзгийрүүлсэн дадлагын шат юм. Ерөнхийдөө бол ТОЭФЛ /TOEFL/, IELTS-ийн бэлтгэл курстэй ижилхэн.

Солонгос хэлний бэлтгэлээс олгодог урамшуулалтууд: Хэдийгээр Солонгост хэлний бэлтгэлд сурахад их мөнгө төлдөг ч бас сайн сурч чадвал мөнгөө эргүүлээд авах боломжтой урамшуулалын scholarship маягийн хөнгөлөлт байнаа.

Хэрэв хэлний бэлтгэлийн бүх ангиас /300-500 оюутнуудын дунд гэж ойлгож болно/ дүнгээрээ нэгд орвол сургалтын төлбөрөө 100% эргүүлэн авах, бас дээрээс нь ангидаа 1- байр, 2-р байранд орвол 800-500 мянган воны мөнгө урамшуулалыг “улаан диплом”-ын хамт гардаж авна даа.

Оогийноо нь хоёр ч удаа авсан бөгөөд анх удаа энэ сургуулийнхаа хэлний бэлтгэлд хамгийн анх урамшуулал авч, “улаан диплом” хүртэж буй Монгол оюутан гэж олны өмнө зарлуулан авсандаа баяртай л байдгийн.

Хэлний бэлтгэлийн элсэлтийн хуваарь: Ер нь жилд 4 удаа элсэлт авдаг бөгөөд сонгосон сургуулийнхаа сайтнаас хараарай.

Мэдэхэд илүүдэхгүй НЭГ – Эх орны тухай мэдлэг: Ганцхан Солонгос ч гэлтгүй гадаадын аль ч оронд суралцаж байгаа хүний хувьд мэдэхэд илүүдэхгүй зайлшгүй мэдэж байх зүйл бол эх орны тухай мэдлэг. Ер нь тэгээд чамайг Бат, Дулмаа, намайг Оогийноо гэх хувь хүний үүднээс илүү “Монгол” гэдэг ганцаар үгээр тодорхойлж харах нь элбэг дээ.

Би миний эх орон ярих түүх баялагтай, сайхан орон гэж боддог. Хэдийгээр эдийн засгийн хувьд ядуу буурай, дэлхийд нэрд гарсан бүтээгдэхүүн гэх юм байхгүй ч яалт ч үгүй өөдлөн дэвших хөгжиж буй орон. Тэгээд ч бид л эх орныхоо жижигхээн хэсэгт ч болов хувь нэмэр оруулахаар гадаад суралцаж, хөдөлмөрлөж байгаа учраас надаас хамаарах эх орноо гадны хүмүүсийн дэргэд муулж гоочилох нь хамгийн тэнэг хэрэг гэж боддог. Сайнаар хэлж, зөвөөр ойлгуулвал гадныхны нүүрэн дээр заавал өөрсдийгөө муулж баллах зүйл байхгүй л гэж бодно. Магадгүй өнөөдөр би гадныхны өмнө өөрийнхөө эх оронг муулан гоочилон зогсвол өөрийгөө өөлж баалснаас ялгаагүй хэрэг бизээ.

Мэдэхэд илүүдэхгүй ХОЁР- “Ажилчин Монгол: Солонгост ирээд Монгол оюутан байгаагийнхаа төлөө өөчилж гоочлуулах зүйлтэй багагүй тулгарч байсан ч Солонгосчууд Монголчуудад муудаа биш Монгол оюутнуудын гаргасан алдаанаас болсон юм даа гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд ч “овоо босгоогүй бол шаазгай юунаас суух вэ” гэж.

Сайны хажуугаар саар гэгчээр Монгол оюутнуудыг сурах гэж биш ажиллах гэж ирдэг гээд дургуйцэх багш нар эндэхийн их сургуулиудад ихээс гадна “Монгол оюутан залхуу, хэнэггүй, хичээл их тасалдаг” гэх нийтлэг шошгоор бүх оюутнуудыг цоллох хандлага байдаг нь нууц биш. Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Солонгост байдаг нийтлэг хандлага нэг тиймэрхүү. Магадгүй мөнгөгүй, ядуу гэж өөрийгөө өмгөөлж болох авч бас ч үгүй залуу хүмүүсийн хувьд ирээдүйгээ бодвол хэлээ сайтар үзээд боломж бололцоог хайвал ажилчин Монгол оюутан гэж адлуулахгүйгээр эвтэйхэн шиг ажил хийгээд суралцах боломж байна. Үүний тулд хамгийн гол нь хэлтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь хувийн зохион байгуулалт. Тэртэй тэргүй энд суралцаж байгаа орон орны оюутнуудыг харахад, ганцхан Монголчууд л ажил хийдэггүй юм. Гадны оюутнууд бүгд л цагийн ажил хийж л байдаг. Хамгийн гол нь Монголчуудын өөр бусад дэл сул илүү хөдөлгөөн, хоосон хийрхүү зан, цагийн юмыг цагт нь биш салан задгай авир том дутагдал юм уу даа.

Магадгүй оюутны визээр орж ирээд зөвхөн ажил хийх сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхггүй ээ. Гэхдээ цорын ганц үнэн бол Солонгост ч гэлтгүй гадаадын аль ч оронд ажил хийгээд сургалтынхаа төлбөрийг олж, амьжиргааныхаа зардлыг даан сурангаа ажил хийнэ гэдэг бол маш бэрх асуудал. Оюутан цагийн ажил хийж мөнгө хураана гэдэг бүүр ч мянгуужингийн үлгэр байх болов уу. “сураад байна уу, ажил хийгээд байна уу” 2-ын дунд болчихлоо гээд давхар дарамттай явах нэгэн нь байдаг шүү. Тиймээс та ганцхан Солонгост биш ер нь гадаадын аль нэгэн оронд сурахаар явах гэж байгаа сайтар судалж бас тухай орондоо татаж түлхэх хүнээ бодолцох, хамгийн гол тэтгэлэг гэх мэт гарцуудыг сайн бодолцохыг хүсэж байна.

Гэхдээ аливаа зүйлд хувь хүний сонголт, хандлагын асуудал байдаг. Ямартай ч хэлээ сайн үзээд, ажлын цаг, ачааллаа тооцоод явбал болохгүй биш харин ч Монголд оюутан байснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ хичээлээ нэгдүгээрт тавиад явбал олон хөнгөлөлт, тэтгэлгүүд гарч болох бөгөөд, тухайн хөнгөлөлт, тэтгэлэгүүдийн ачаар мөнгөний асуудлыг бага сагаар шийдээд өөрийнхөө ирээдүйд гарц нээгээд явах боломжтой шүү.

Гэхдээ мэдээж мэргэжлийн хичээлээ сонсоод давхар ажил хийгээд сайхан амьдарч, цоглог яваа залуучууд байнаа. Харин тэр цоглог яваа нөхдүүдийг хараад байхад дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр хосоороо ирсэн гэр бүлийн хүмүүс байх нь нийтлэг харагддаг.  Гэр бүлийн хүмүүсийн аль нэг нь магистар, докторт орчихсон байгаа тохиолдолд нөгөөхөө гэр бүлийн визээр “татаад” дэргэдээ “аргамжаад” бүтэн цагийн ажил хийлгэнэ дээ хэхэ. Харин өөрөө хичээлдээ яваад, ажлаа хийгээд байна. Ингээд хосоороо амьдарч байгаа хүмүүс харьцангуй наануу цаануутай ар урд халаасандаа бага сага юм хийгээд суудаг юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд овоож оцоотол нээх их мөнгө хураадаггүй юм шүү.

Graduate degree буюу магистарт суралцах:Нэгэнт Солонгос хэлний шаардлагыг биелүүлсэн бол магистар, докторт суралцах боломжтой болно. Солонгосын их сургуулиудын магистарын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 2,300,000-3,000,000 воны хооронд хэлбэлзэнэ. Сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиудад суралцах гадаад оюутны тоо эрс нэмэгдсэн. Энэ нь Солонгосын их дээд сургуулиудаас гадаад оюутнуудад хандсан төлбөрийн хөнгөлөлтийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл суралцах мэргэжлийнхээ нийт төлбөрийг А, В, С гэсэн зэрэглэлээр 3 хувааж төлөх боломжийг санал болгодог. А- Entrance Fee + В- сургалтын төлбөрийг семестер эхлэхээс өмнө төлдөг. Энэ нь нийтдээ 500 мянган гаруй вон буюу нийт сургалтын төлбөрийн 20-30 хувьтай тэнцнэ. SSA Fee (C) гэдэг нь сургуулийн удирдах зөвлөл, суралцаж буюу танхимын профессоруудаас оюутны суралцах явц, чадвар, өмнөх семестерт суралцсан амжилтын онооноос хамааруулан олгодог төлбөрийн хөнгөлөлт юм. Хэрэв оюутан өмнөх семестерт амжилттай суралцан мөн удирдаж буй профессороосоо сайн үнэлгээ авч чадсан бол энэ төлбөрийг төлөхгүй гэсэн үг юм.

Ингэхээр нийт магистарт суралцах хугацаандаа 500 мянга гаруй воноор суралцах боломжтой юм. Нэмж хэлэхэд Солонгос хэл, соёл судлалаар маш их хэмжээний тэтгэлэг байдаг юм билээ.

Ажлын туршлага: Магистарын сургалт нь баклаврын сургалтыг бодвол онолын ойлголт бага үздэг бие даан судалгаа хийдэг. Иймээс суралцаж буй чиглэлээрээ ажлын дадлага туршлагатай байх нь маш сайн. Хэрэв та хангалттай ажлын дадлага туршлагатай бол суралцах хугацаандаа Солонгосын засгийн газар, Солонгосын элчин сайдын яам, мөн Солонгосын соёлын байгууллагуудаас олгодог тэтгэлгүүдэд хамрагдахад давуу тал болж, өөртөө та + оноог авч чадна.

Тэгээд ч ер нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авч суралцахад тухайн чиглэлийн дадлага туршлага гэсэн шалгуур байдгийг та санаж л байгаа байх.

Цаашид магистар, докторт хөнгөлөлт, тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах, Солонгос, Англи хэл дээр эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцохын давуу талуудыг бага сагаар бичих болно.

Дуусганаа: Нэг ангийхан

About these ads

32 Responses to “Солонгост суралцах”

  1. oogii said

    sain baina uu bi solongos ulsad surah gesiin bi yah estoi we

  2. Anonymous said

    naimag g tsolmon gideg bi solongos ulsad surah geed chadgvi bn nadad zuwluj uguuch

  3. uugii said

    sain bainuu bi solongos ulsad suraltsah gesen yum buur chraa oldogguiee zuuchlaliin tetgelegtei baiguullaga medeh uuu nadad tuslaach bi yah estoi we

  4. chimgee said

    oogiinoodo mash ih bayarlalaa..vneheer yamarch oilgoltgv hvnd nvd neegdeh shig bollo..solongost yaj surah helnii tuwshin ene ter gd vnetei zuwulguu blaa bayarlaa

  5. ulsbold said

    солоонгос улсад жудоогоор тэтгэлэгтэй суралцах гэсэн юмаа сургууль мэддэг хүн байвал туслаач

  6. bulga said

    snu helni beltgelin hugatsaand 6ni shat bdag yum bna te jishe ni 2dugar shatni shalgalta uguj baij 3 dugar shatanda orno zuv u? mun zaaval english heltei bh ystoi yumu solongost ochoj surhasa umnu yu yug anhaarch medsen bhad iluudehgui ve

  7. sara said

    sn bn uu bayplala ih heregte medeelel bn bi solongosd supah tetgeleg haij bgama yp n 100% tetgeleg awah bolomj bdag uu tetgelgin talar medelel ogoopei

  8. sanjaa said

    hi oogiinood bayrlaa oor asuuh zuil ih bna ene my id bmb_88@yahoo.com add hiigerei please

  9. ohinoo said

    oo bs bi solongos helnii angiar togsoj bgaa gehdee topiciin shalgalt ogoogui
    yah bol hariu bicheerei

  10. ohinoo said

    sainuu?
    heregtei zuilee ojj unshlaa chamd bayrlalaa.
    bi ene jil baklavraa togsoj bgaa tgeed so-d magistrt urgeljluulj surahaar bochood topiciin shalgalt ogoogui bdag.
    gol ni tolboriig maani hun hiih geed magistriin 2jiliin tolboriig chin l tolno gsiin tgeed topiciin shalgalt ogoogui bolohoor helnii beltgeld zaaval suuh ystoi yu her hugatsaatai suuh heregtei bdag ve?
    mon tanai surguulid yaj elseh ve? ene 9saraas surh gj bgaa tul oroitoh geed yaraltai hariu bichuul bayrlana shuu
    tgeed helnii beltgelee duusaad shuud magistriihaa undsen angidaa asuudalgui ordoguu?
    hariu zaaval bicheerei guij bn

  11. Тука said

    Сайн байна уу? Би бас Соллонгост суралцах тухай мэдээлэл хайж байгаад таны блогт орчихлоо.
    Хэрэгтэй мэдээллэл өгсөнд баярлалаа. Гэхдээ асуух зүйл олон байна. Таны майл хаягруу асуултаа явуулъя.
    Боломжтой бол хариулаарай. Нээрээ бичсэн зүйлийг чинь уншаад яагаад ч юм эрэгтэй хүн юм шиг санагдаад байсан чинь эмэгтэй байжээ. Хэхэ. Амжилт хүсье.

  12. baatar said

    mash ih bayrlalaa iim saihan zowlogoo ogsond.ingeed busdadaa iim ashigtai zowlogoo ogood bh ym bol daraa daraachin maana zaluusch bas busad mongolchuudda zowlogoo ogch mondol uls maana mod saihan hogjij saihan bolno gedegt naidaj bna.

  13. Saraa said

    Heregtei sonirholtoi medeelel bichsen bna. Bayar hvrgrey. mastert surch bga oyutnuud ger bvliinhniigee yaj urih, yu yu bvrdvvlj hna handdag talaar tov todorhoi medeelel ogvol ih bayarlah bnaa.Udahgui blognoos chin olj unshina gej naidaj bna.Surlaga hudulmuriin ondor amjilt hvsey.

  14. Sumi said

    Hi mash heregtei medeelel bnaa.Tanaas ium asuuh gsiin
    Incheond helnii kurst surah gjaagan.Medeej hajuugaar ni ajillah ch bodol bna. Ajil her olddiin bol
    PLS zaaval hariu bicheerei
    Thanks

  15. Oogiinoo said

    Sain uu Emuujin-ee setgegdel uldeesend bayarlalaa. Asuux yumaa mail-r bicheerei. medex yum baiwal xelj ugch bolnoo. Minii mail xayag oogii987@gmail.com

  16. Emuujin said

    sn bn u \? solongos n ih deed surguuliin talaarhi medeelel haij bgaad ene blogt sanamsargui orj tabisn medeelel g ni unshlaa. Yunii umnu haij bsn medeelel s mini jaahan ch gesen yum olj unshlaa. Gehdee neg zuileer tuslaach! Hervee Solongosoos huneer damjuulaad surguuliin urilga avaad medeej yamar negen bichig barimt burduuleh bh l daa ene tohoildold Solongosiin elchin visa olgoh bolov u? Yaj visa naidvartai garahaar materialaa burduuleh ve ene talaar zovlogoo ogooch yaraltai hariu

  17. Tsotso said

    Sain bn uu. Ih heretgei zuil bichsen bnaa. Helee jaahan meddeg tegeed solongosd ochood suraltsah huseltei bol ehleed haana handaj bn. Helj ogooch. Esvel elchind huselt gargahuu tailbarlaj ogooch.

  18. Anonymous said

    сайн байна уу энэ ёстой эрж явсан мэдээлэл тавьжээ би магистарт суралцах хүсэлтэй байгаа юм тэгээд хэл байхгүй гэхдээ сурч эхэлж байгаа дараа жил төгсөөд явна гэж бодож байгаа болохоор одооноос судалж байгаа юм цааш нь үргэлжлүүлэн бичээрэй мааш их баярлаал байгаа шүү кэкэ

  19. zuuzuu said

    sain baina uu?unuudur yum haij baigaad sanaandguigeer Oogiinogiin blogt orchloo.ih taalagdlaa.tsaashid dandaa hamt bna aa.ih oilgomjtoi bich bhiina yana.bi setguulzuin tugsuh kurs.diplomnihhoo ard garchih geel.gehdee yag neg ehelchwel ch yawaad ugnu l duu.ene baitugai yumnii tsaana garaad hari orond iim mundag surchaga hunii derged ch ichmeer damshig yumdaa.gehdee manidaa zuvluurei.
    zuuzuu

  20. Oogiinoo said

    Сайн сайн. Сайн уу Мандухай.
    Хэрэв нэгэнт Солонгост ирээд хэлнийхээ бэлтгэлд суугаад эхэлчихсэн байгаа бол тухайн оюутны хувьд level-ээ ахин үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл level, level-ээр нь төлбөрөө хийгээд визээ суралцах хугацаандаа сунгуулаад байж болдог юм байна лээ. Жишээ нь миний суралцаж байгаа сургуулийн нэг level нь 2 сар 20 хоног үргэлжилдэг учир энэ хугацааны виз нь олгогдоод л явна гсн үг. Харин Монголоос хэлний курсаар ирэх гэж байгаа тохиолдолд заавал бүтэн жилийн хэлний курсын төлбөрийг төлсөн байх ёстой юм билээ дээ. Энэ шаардлага бол Монгол дахь Солонгосын элчингээс тавьдаг шаардлага болохоос харин суралцах сургуулиас заавал нэг жилийн төлбөрөө төл гэхгүй бөгөөд суралцах хугацааныхаа төлбөрийг төлж болдог.

  21. мандухай said

    сайн уу?хэлний бэлтгэлийн төлбөрийг нь level-р нь төлж болдог юм уу?

  22. kofuku said

    яг загатнасан газар маажиж бичсэн байна даа

  23. bto said

    tanias asuuj todruulah zuils bna. tantai yaj holboo barih ve?

  24. temka said

    tnx.

  25. Сэтгэлээс урссан юмнуудаа дагалгүй баруун тийш гарсан бол Улсад хэрэг болох хүүхэд байсансанж.

    Хатуухан хэлэхэд солонгост манайхас сурах биш халтуур хийх гэж ирээд байх шиг ээ. Монголруу орж байгаа солонгосын хөрөнгө оруулалт Караокэ,буудал сауна, хулхи сөжү амтгүй кимчи зардаг шигдан хүнсний бүтээгдэхүүний экспорт үсрээд л барилгын матерал. Энэ талаараа тийм хэмжээний боловсон хүчин хэрэгтэй болоод төгсөж очсон гарууд тухайн салбартаа дан мадда гэдэг шиг болж байх шиг байгаам.Со боловсролтой залуус Оюу Толгой, Олон овоот Бороо Гуолдад жулдаад байгаа нь шууд харагддаг. Засгын чиглэлийн юмнуудад бол бараа ч байхгүй. Гэхдээ бүгд биш шүү нэг 95 хувьтай.

    Уг нь болж Солонгос орноос ЫТ, Эрүүл мэндийн чиглэл,Санхүүгийн консалтаз,Механикжуулалт гээд сурах юм их бий.Тэнгэр бурхан Солонгосчуудыг олон жил өлсгөлөн байж тэр хэрээрээ өлсөж үхэнгүйн тулд шургуу хөдөлмөрч болгосон бол Монгол эрчүүдийг цээжээ дэлддэг эргүү ,хүүхнүүдийг нь завхай болгосон ч Өвгөдийн заяа түшиж газар доороо өч төчнөөн нүүрс алт зэстэй үлдээж. Яг энэ талаас нь бодож үзвэл Солонгос шиг ашигт малтмалын нөөцгүй, Олборлох салбарт огт туршлагүй боловсруулах талаараа хөгжсөн ард түмнээс суралцахад эрт байх шигээ.

    Шуудхан хэлэхэд юм сураад эх орондоо очиж сурсан юмаа үнэ хүргэнэ гэж бодож байгаа залуучууд гүрийж өшөө хэдэн цаас нэмж олж байгаад Канада,Аустри,АНУ Чайна зэрэг олблолох салбар хөгжсөн газарт юм сурж ирсэн дээр дээ. Монголчууд 2 сая хүнийхээ юундаа консалтаз хийхэв, хар түмэн хүнтэй хужаа эрлийз англи хэлтэй халтар энэтхэгүүд байхад бид ЫТ-гээр амжилд олоод Монгол Майкросопт хийх нь юу юм. Уур уурхайн нүүрс алт зэсний чигийн мэргэжил сүүлийн 50-н жил Монголчуудыг тэжээх болно.

  26. Oogiinoo said

    Оогийд: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Бас нэмэлт мэдээлэл өгсөнд баярлалаа.
    Миний бичиж оруулсан ажил хийх зөвшөөрөл гэдэг нь “Хэрвээ хэлний курст суралцагч нь 6 сар болсон бас өмнөх семестерийн /шатны/ нийт дүн нь 70-аас дээш байгаа тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж бүртгүүлээд ажил хийх эрхтэй болно. Ажил хийх эрхийг олгохоос өмнө цагаачлалын албаны ажилтан ирж хүсэлт гаргасан оюутнуудад цагийн ажлын аюулгүй байдал, болон оюутан долоо хоногт хэдэн цагийн ямар ажил хийж болох талаар нарийн тайлбарлаж зөвлөгөө өгдөг юм билээ.” гэж оруулсан байгааг сайтар анзаараарай. Нэг үгээр хэлний курст суралцагч гэдгийг цохон оруулсан байгаа. Мэргэжлийн хичээл буюу магистар, бакалврын түвшинд суралцаж байгаа оюутнуудад мэдээж удирдагч багшаасаа зөвшөөрөл авдаг байхаа. Зарчмын хувьд бол хэлний курст ч, мэргэжлийн хичээл сонсож буй оюутан ч аль аль нь холбогдох удирдлага, сургалтын албадаа мэдэгдэж зөвшөөрөл авсаны үндсэн дээр ажил хийх нь хууль ёсны, бөгөөд цаашид ажил хийхэд асуудал гарахгүй бат араанд нь хийсэн шийдвэр болох бизээ.

    Цаашид өөрөө магистартаа албан ёсоор суугаад өөрөө биеэрээ үзээд ирэхээрээ бас холбогдуулан оруулах болноо.

    Магадгүй хүмүүс анзаарахгүй байж магад гээд ахин сэтгэгдэл хэлбэрээр оруулчихий. Сэтгэгдэл үлдээсэнд ахин баярлалаа

  27. oogii said

    humuust heregtei medeelel oruulsan bnaa.Gehdee arbaitiin huvid bol udirdagch bagsh n zovshoorohgui tohioldol zondoo bdg.udirdagchaasaa bichig avj bj zovshoorol avdag bolohoor bagsh maani ugui l gsn bol bolomjgui bno.Oyutan bolgon hiigeed bj boloh yum bn gsn oilgolt humuus avchih vii gj bodood setgegdel uldeelee.bayarlalaa.

  28. bilegee said

    mash heregtei zuilud bna bayrlalaa bi bas solongost surdag yum ired 3 sar bolj bna mash unetei zovolgoo bolloo zondo yum oilgoloo xexe

  29. Oogiinoo said

    Цоомоод: ер нь солонгос хэлний түвшин 1-6 хүртэл байдаг. Гэхдээ 4 хүртэл нь амжилттай суралцаад шалгалтыг нь өгчихсөн байхад их дээд сургуульд орох эрхтэй болдог.
    Ганаа эгчид: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

  30. Oogiinoodoo amjilt husye. Ih saihan bichleg bolson baina. Suraltsahaar tuluvluj baigaa humuust ene met zuvluguu mash heregtei.

  31. Tsoomii said

    chinii setgelees urgasan shiidver hamgiin zuv baisan gedegt naiz ni itgejiin,ta 2too amjilt husii.

  32. Tsoomii said

    Ulaan diplom avsan gesen chini mundag naizaaraa baharhaj bna shuu, neeree solongos oyutnuud bainaa end japand uursduu tsagiin ajil hitruulen hiiged hicheelee baimaar tasaldiin tegeheer neg ih yalgagdagui baihoo. tegeed solongos japan mongol helnii durem ih oirolotsoo bolohoor bas deerees ni solongos bolon hyatad oyutnuud hanznii medlegtei bolohoor mongol oyutnaas dawuu taltai ch gesen mongol oyutnuud hezee ch door ni ordoggui yumaa. naiz ni hyatad solongos oyutnuudaas dandaa iluu baidag baisan he he . japan hel bolohoor hamgiin dood tvwshin 4ees ehleed 1 bol TOEFL tai ijil tuvshin boldogiin, solongos hel esregeeree 4 ni best yum shig bna tee.za solongos ulsad suraltsah humuust mash heregtei medeelel ugchee, naizdaa amjilt husii, ulaanii deer uur diplom baidag bol teriig ni zaaval awna shuu.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: