Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    December 2009
    M T W T F S S
    « Nov   Jan »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хувилай хааны эзэнт гүрэн

Posted by Оогийноо on December 3, 2009

Түүх ч гэлтгүй алив бүхний өнгөрснийг сонирхож бага сагаар судалж мэдэх нь өнөөдрийн байгаа бүгдийн хэлбэр хийц, оршин байхуйн нууц, учир жанцанг ойлгох арга юм уу даа.  “Аан энэ чинь ийм учиртай бий вий. Тэгээд ийм болсон байх нээ” гээд л …  Тэгээд ч өнөөдрийн үг яриа, үйл хэргээс аливаа бүхний ирээдүй шалтгаалах тул ирээдүйгээ мэдэх гэж оролдох нь цагийн гарз биз.

Ямартай ч 2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олдсон байх юм / дэлгэрэнгүйг/. Ази, Европийг багтаасан, Африкийг хүртэл хамруулсан уг газрын зургийг Хятад, Япон, Америкийн түүхч, судлаачид судлан улмаар газрын зургаас үүдэн “Хувилайн Эзэнт Гүрэн” гэсэн нэгэн сонирхолтой баримтат кино бүтээжээ. Ер нь манай түүхтэй холбоотой ховор нандин материал, баримтууд бидэнд биш дандаа гадныханд байх, бас бидний тухай мундаг мундаг бүтээлүүдийг бид биш тэд хийдгийн болоо гэж. Заа гэхдээ манайх ч гэлтгүй Египтийн алдарт Нефертитийн цээж баримал одоо хүртэл Германы музейд байдаг бөгөөд /Германы эрдэмтэн анх олсон учраас Германы музейн эзэмшилд байдгийн гэсэн шүү/ Египтүүд  засгийн газартайгаа нийлээд Германаас авах гээд барахгүй байгаа юм билээ. Тэгэхээр түүхийн баримт, түүхт эд зүйлсийг хэн олсон нь авч өөрийн болгодог ч юм уу даа.

Заа хадуурч байна. Ингээд манай түүхийн талаар тэр дундаа Монголын зарим нэг түүхчдийн дургуйцлийг төрүүлж, Их Гүрний нийслэлийг Хятадын газар нутагт нүүлгэснээр туйлын “гэм нүгэлтэй” гэмээн гоочилогддог Хувилай хааны тухай уг баримтат кино хэрхэн хүүрнэхийг үзий. Японы NHK телевизийн бүтээл.

Part 1

Part 2

Part 3

Part 4

Part 5

Part 6

3 Responses to “Хувилай хааны эзэнт гүрэн”

  1. tsoom said

    Надад бас Хубилай хааны хөвгүүддээ захиж үлдээсэн гэрээслэл их сэтгэл хөдөлгөлөө. Юунаас илүү эрхэм чухал зүйл бол зүрх сэтгэл гэдгийг Хубилай хаан хойч үедээ гэрээслэн үлдээсэн нь түүний хэн байсныг ганц өгүүлбэрээр хэлээд өгөх шиг.Одоо ч яг энэ л дутагдаж байдаг юм шиг надад санагддаг. Сайн муу аль нь бай хүндэлж бахархах ёстой өвөг дээдэс байсан гэдэг нь маргашгүй.Түүх соёлын их олон үнэт өвөө монголчууд өөрийн гараар үгүй хийчихсэн нь олон юмдаа.Одоо монгол бичиг мэддэг хүн ч ховордож байна. За мэдэхгүй юм даа.

  2. Oogiinoo said

    ер нь ЭнЭйчКэй-ийн хийсэн баримтат кино, нэвтрүүлгүүд гоё шүү. Нээрээ ч заримдаа ичмээр юм байгаад байдгийн шүү гадныхан биднээс илүү биднийг түүхийг аймаар сайн судлаад мэдчихсэн бдгийн. Монголд хөтчөөр явж байхад мундаг мундаг гадны гарууд бас байдгийн шүү. Харин тиймээ Их Гүрний нийслэлийг Хятадад нүүлгэсэн нь зөв буруугийн хэлж мэдэхгүй л юм. Ямартай ч энэ киног үзэж байхад Хувилай хааны алсыг харсан бодлогыг биширч бсан шүү. Гоё кино бна лээ. Хамгийн сүүлийн хэсэг дээр гарч байгаа өөрийн үр хүүхэддээ үлдээсэн гэрээс бичигтээ “Ардыг хүчээр бус хүсэл зоригийг сонсож удирдан чиглүүлэх хэрэгтэй” гэсэн утгатай захиас нь гоё юм бна лээ. Харамсалтай тэр бичиг бас манай монголын түүхэн цуглуулга бичиг баримтанд биш бас л Трукийн музейд л хадгалагдаж байгаа гэхэд … ер нь манайд түүхэн бичиг баримтын архив цуглуулга гэж хэр байдгийн бол доо. миний мэдэхийн Ганжуур данжуур, Нууц товчооноос өөр юу бдгийн бол. Өө нууц товчоо гснээс нууц товчоо ч бас манайд байдгүйн бна лээ ш дээ. Заа ёстой мэдэхгүйн бна хэхэ

  3. tsoom said

    sain hiisen baina gej dugnej bna,tuhiin barimtuudiig gaihaltai tsugluulj chadjee, mongold baihgui ni haramsaltai, Japan humuus Chinggis haanaas iluu ikh meddeg yum,unenheer aguu haan baisan, bi huvidaa niisleliig shiljuulseniig ni zuv gej chadahgui ch buruu gej bas chadahgui yum bna.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: