Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    January 2010
    M T W T F S S
    « Dec   Feb »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Манан

Posted by Оогийноо on January 24, 2010

Misty road & My dream

Саяхан л тас няс хийж, зарим хотуудад байтлаа 100 жилд орж байгаагүй цас орлоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан өдрүүд мартагдаж өвлийн дунд сарын шувтаргаар хаврын хачин ааштай тэнгэр санагдам цаг агаар хувьсганан үл мэдэгдэх жижигхээн мөсөн дусалтай бороо өдөржин уйлагналаа.

Энгийн нэгэн өдөртэйгээ адилаар хичээлээ тараад,  нүүрэн талын цонхоор орчинг бүхэлд нь харж болох автобусны эхний суудалдаа суув. Өдөр бүр автобусанд өнгөрөөдөг 40 минутандаа /нэг талдаа/ би бээр дургуйлэх янзтай бөгөөд суудалд суунгуутаа нүдээ аниад мөрөөдөлдөө автдаг муулчилж ч болохгүй сайшааж ч болохгүй нэгэн зуршилтай билээ.

Оройн 5 цаг өнгөрч харанхуй болох хараахан болоогүй ч хааш хаашаа хоёр алхамын цаадах газар харагдахгүй болтол манант хөшиг битүү татсан өдөр.

Автобусны цонхоор хоёр цэхрээрээ үзээд өгий гэвч юу ч үл харагдах бөгөөд өмнөх мэлтийсэн том цонхоор хоёр алхамын зайны л орон зайн харагдаж байлаа.

Борооны дуслуудад норсон асфалтан зам, гял хар бүүр тас хар өнгөтэй, түүн дээрх цагаан зураас өө сэвгүй цэвэрхэн бас тэгээд автобус урагшилан хурдлах бүрийд мананд хучигдсан хөшигний араас үл үзэгдэх бүхэн нүдний өмнө тодрон гарч харагдаад л … тэгсэнээ хэсэгхэн алхам өнгөрөхийн дайтад ахиад л мананд уусан алга болно. Ард, хоёр хажуу талд юу ч харагдахгүй гагцхүү өмнөх том цонхоор л ойрын зам харагдаж, ахин уусаж алга болоод л …

Тэр агшингуудад би өөрийгөө нэээх гоё үл тайлагдах диваажингийн эрэлд явж байгаа хүн мэт төсөөлөн дотроо хурдан хурдан улам хурдан урагшлаад байгаарай гэж шивнэж, манант хөшигний араас ямар дүрс ахин тодрон гарч ирэхийг, мөн уусан бүдгэрэхийг  сонирхосоор явлаа. Их гоё сонирхолтой санагдав. Яагаад ч юм манан надад нэг тийм сонирхолтой, содон, өвөрмөгц мэдрэмжийг төрүүлж орхилоо. “Мананд төөрчихсөн амьтан шиг” гэж зорилгогүй хүнийг хэлдэг санаанд буув.  Харин ч надад тэр манан бүх зүйлийг тодотгогч шиг санагдлаа.

Бусдаас тод тодоос ялгаран харагдах асфалтан хар зам аливаа хүний зорилго бөгөөд харин өмнөх замыг тодорхой нэгэн зайнд тодруулан харуулж, ард мөнхүү хоёр хажуу талын элдэв дээдийг уусган бүдгэрүүлсэн манан өөрөө  алтан гадас лугаа заагч мэт санагдах юм.

Амьдрал яг манан шиг. Нүдний өмнө тодроод, ард мананд уусан өнгөрөх бүхнийг амсаад л өнгөрсөн зүйл мэт санан мартаж хажуу зэрэглээний зүйлсэд төдийлөн ач холбогдол өгөхгүй зөвхөн өмнөх замаараа чиг барин  урагшаа жирийгээд л байвал …. Тиймээ ….

Тэгээд магадгүй хоёр хажуу зэргэлдээх манант хөшигнөөс  гарч ирэх элдэв дээдийн саад бэрхшээлийг “май чи” гээд манан руу буцаан өшиглөчихөөд л урдах замаа хараад яваад байвал … Тиймээ … ХЭХЭХЭ

Энэ бол миний энэ жилийн цаашлаад бүхий л амьдралын зорилгыг атгасан түлхүүр үгстэй ханын цаас.

Өглөө болгон  нүдээ аниж байгаад үг бүрийг нь, маань мэгзэм мэт 5 удаа давтаж хэлдэг.

Хүн болгонд мөрөөдлийн самбар эсвэл, түлхүүр үгс байдаг байхаа.

Манан дунд тодхон харагдах замаар урагшаа. Найзуудаа

Зургийг SHUUDSHUUD & ART-аас

2 Responses to “Манан”

  1. Oogiinoo said

    Tnx to your NICE comment

  2. nice

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: