Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    January 2010
    M T W T F S S
    « Dec   Feb »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

IQ –аас EQ болон SQ руу

Posted by Оогийноо on January 29, 2010

“Сайн байна уу” гэх мэндчилгээнээс бүх зүйл эхлэнэ.

Махан бие нь яах аргагүй хүн байдаг тэгсэн хэрнээ “сайн уу” гэх наад захын харилцааны үг хэрэглэж мэдэхгүй /сураагүй, заншаагүй, дадаагүй өөр одоо юу ч гэмээр юм вэ дээ/,  ямар ч хариу үйлдэл нийгмийн харилцаа үгүй гэвээс тухайн “биеийг” “адгуус амьтан” гэх үү … тэгэхээр арай доромжилсон болчих гээд байвал “хүнэнцэр” гэж хэлэх үү?

********************************************************************************************************

Намайг багад ганц ахтайгаа “нудрага зөрүүлдэг” адаар ааштай охин гэдэг байсан ч тухайн үед ахынхаа хэлж байгаа үгийг ойшоохгүй мэт царай гаргачихаад харин үг болгоныг угтаа хүлээж аваад ганцаарчилан боддог байлаа. Үнэндээ ах маань надаас хоёрхон насаар “хөгшин” ч их нухацтай “бурх” байдаг байв.

Хаврын конкурс болоход гуравхан сар дутуу.  Нэг группээр шалгалт өгөх найзуудтайгаа нийлээд бид хэд гэж нэг л их үстэй дээл нөмөрсөн нөхдүүд өглөөний 6 цаг болуу үгүй юу байрныхаа арын голын эрэг дээр цуглараад хичээл хийдэг байлаа. Хааяадаа бол үстэй дээлэндээ хамраа шургуулаад, дэвтэр дээрээ хамаг байдаг  шүлсээ гожуулаад унтчихдаг байв.

Тэгэхэд их сургуулийн оюутан миний ахаас “Охиод” гээд хаягласан нэгэн захиа Улаанбаатараас ирдэг байгаа. Ах тэгэхэд хотод ШУТИС-ийн харьяа КТМС-ийн их сургуулийн 2-р дамжааны оюутан байсан бөгөөд ганц охин дүүгээ  конкурсанд бэлдэхэд ахын хувиас урмын үгсээр “баадуудан” /ккк/ “хөгжөөн дэмжигч”-ийн захиа явуулсан байсан юм. Ах их хөөрхөн. Шар эрээн Эрдэнэт хивсний өмнө гонж өмсчихсөн, хоёр гараа халаасандаа хийгээд багахан жентелмен тавилттай поз авчихсан зургаа, 2 хуудас захианыхаа завсар хийгээд явуулсан байв. Цэнхэр тосон балаар дүүгээ хүссэн сургуулиа авахыг ерөөгөөд цааш нь “ … Ах нь энд олон сайхан найзуудтай болоод сайхан байна. Хараад байхад хүн боловсролтой болохын хэрээр дөлгөөн, цэгцтэй тогтуун болох чухал юм. Хүн болох шиг, хүнтэй сайхан харилцаж чаддаг байх нь хамгийн чухал юм байна шүү …” гэх мэтээр үргэлжилсэн байж билээ. Магадгүй хүний үг дааж сураагүй, ааштай охин дүүдээ хэлэх гэсэн хамгийн чухал үгс нь тэр ч байж болох юм.

Хэдийгээр аав ээж ах дүүс маань мань мэтийн нөхрийг эрх дураар нь “булгиулдаг” байсан ч ах захтай хүнээ хүндэтгэх, хүнтэй ярихдаа харцаа доогуур тавьж гөлөн гөлөн гэлгүй нүүр рүү эгц харах, дүү ахмад гэлтгүй хүн бүртэй сайхан мэндтэй устай явах гэх мэтээр наад захын биеэ авч явах арга ухааныг ихэд хэлж сургадаг байж билээ. Ийм болохоор ч тэр үү би мэтийн хүмүүс анх удаа л хүнтэй уулзахдаа тухайн хүний мэндлэх, “харц булаацалдах” ширтэлцээн зэргийг их чухалчлан үздэг зантай болчихсон юм шиг санагддаг юм.

Энд ирээд нутгийн хүмүүсийн  харьцаанд биш Монголчууд Монголчууддаа хандах наад захын харилцааны “үйлдэл”-үүд ихэд сонин содон санагдаж байлаа. Энд сурч хөдөлмөрлөж амьдарч байгаа олон Монголчууд байна. Харин бие биеэ гэхээс илүү бишүүрхэн зайлсхийж дөлөх, хөлөөс толгой хүртэл арьс хуулж цоолчих шахам харах, дайрчих шахаад сүрхий сүрхий харц шидлээд өнгөрөх нь их. Басхүү хийж байгаа нэгнээ дэмжиж урамшуулан, гар бие оролцохгүй хирнээ алдааг нь харж баалж, шоолж гадуурхан гоочлох нь элбэг гээд л …

Монголд ч олж мэдрээгүй асар том хар хуй салхи гадаадад байгаа Монголчуудын дунд эргэлдээд байх шиг санагддаг байлаа. “Сайн уу” гэдэг үгийг бүтэн инээмсэглэлтэй биш юмаа гэхэд багахан ярвайлттайгаар хэлчих тэнхээгүй болтолоо, эс бөгөөс хүн танихгүй болтолоо тэгтлээ их хичээл хийж хажуугаар нь ажиллаад байдгийн болов уу гэж бодмоор. Зарим жаахан жуухан юм мэдэж гадарлах болов уу гэж бодсон хүн хүртэл, их сургуулийн бөглөөс насны хүнд “хүндтэй мэндлэх ухамсар яаж сууж амжихын” гэж мэтгээд л …

Энэ бол надад содон мэдрэгдсэн тоочиж болох хамгийн наад захын муу тал. Сайныг үгүйсгэхгүй. Гэхдээ ядаж арван жилийн ширээг илээж, өөрсдийгөө “гений” этэр гэж гайхуулдаг Монголчууд минь “сайн уу” гэдэг үгээ битгий мартчихаасай гэж л хүсэхийм даа. Монгол хэлээ мартах хүртлээ хэт боловсроод байвал бүтэн боловсорч байгаа хэлээрээ хүртэл сайн уу гэж мэндэлж занших хэрэгтэй юмсан даа гэж бодохын.

Солонгосын залуусаас авах юм байна. Өдөр болгон автобусаар нааш цаашаа явж байхад  дунд, ахлах сургуулийн нэгэн ижил хувцасласан сурагчид жолоочтой автобусныхаа картыг уншуулах завсартаа ихэд хөөрхөн цоглог дуугаар “Сайн уу” гэж мэндэлдэг юм билээ.

Үүнтэй холбоотой хэд хэдэн жишээ оруулий гэж бодлоо.

IQ  vs EQ болон SQ

Жишээ: Нэг хэсэгтээ дэлхий даяар л IQ гэж шуурч, хүний чадварыг зөвхөн IQ –аар үнэлж, байгууллагууд ажилтан авахдаа хүртэл IQ – ийн тест бөглүүлдэг байлаа. Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд /магадгүй үүнээс ч өмнө байж болох/ EQ болон SQ гэдгийг IQ -аас илүү чухал зүйл хэмээн ярьж бичих болжээ.

EQ болон SQ гэж юу вэ? Сүүлийн жилүүдэд хүний оюуны чадварыг ойролцоогоор хэмжих төрөл бүрийн тест аргачлалууд нэвтэрч байна. Хүний баруун тархины чадварыг Ий Киү (EQ-Emotional Quotient) гэдэг итгэлцүүрээр, зүүн тархины чадварыг Ай Киү (IQ-Intelligent Quotient) гэдэг итгэлцүүрээр хэмжиж байна. Зүүн ба баруун тархи нь хоорондоо байнга мэдээлэл солилцож байдаг. Энэ солилцох хурд хурдан үр дүнтэй байх тусам оюуны чадвар өндөрсөнө гэж үздэг. Зүүн баруун тархины хөгжлийн балансыг бариулахад бясалгал гэх мэтийн маш олон арга хэрэглэдэг бололтой.

Алдарт менежер Ли Якокка “Менежерийн Замнал” номондоо ”Амжилтын үндэс бол маш их мэдээлэл боловсруулахад биш. Би чухал шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэх тохиолдол маш олон байдаг” гэжээ. Мөн тэрбумтан Доналд Трамп “Баялагт хүрэх зам” номондоо “Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ”.  Эдгээр жишээ нь дээрх хүмүүс баруун зүүн тархиндаа ижил ач холбогдол өгч байгааг харуулж байна. Дайны дараахан АНУ-д хүний оюун ухааныг Ай Киү буюу зүүн тархины хөгжлөөр хэмжиж ажилд авахдаа хүртэл гол шалгуур болгож байсан.  Гэтэл практик дээр Ай Киү багатай боловч оюуны чадвар өндөртэй хүнээс илүү амжилт гаргасан хүмүүс гарч ирсэн.  Энэ нь тархины маш олон чадварын зөвхөн зарим хэсгийг Ай Киү тестээр тодорхойлон хэмжиж болдгийг харуулсан.  Харвадын их сургуулийн профессор Даниел Күүлмэний (Daniel Coleman) Emotional Intelligence гэдэг ном 1995 онд гарч оюуны хөгжлийг хэмжих зарчмын хандлагыг өөрчлөхөд хүргэсэн.  Ер нь энэ эрдэмтний баруун тархиы хөгжлийн талаар хэд хэдэн бүтээл бичсэний лав л 2 нь “Нью Иорк Таймс” ын хамгийн хурдан гүйлгээтэй номонд орсныг санаж байна.  Энэ эрдэмтэн Далай ламтай хийсэн ярилцлагаараа сэдэвлэсэн Эерэг мэдрэмж (Healing Emotion ) гэдэг соинирхолтой ном бичсэн байна лээ. Дээрх номнуудын гол санаа юу байв? Ер нь хүмүүсийн харилцаанд сэтгэлийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.

Дэлхийд алдартай сургууль төгссөн хүмүүсийн төгссөний дараах хөдөлмөрийн замналыг хөөн судалж дүгнэлт гаргасан байсан нь маш сонирхолтой байв. Ээм Ай Ти ( MIT) -г 2 инженер төгсчээ.  Нэг нь мэргэжлийн хувьд нэг номер.  Гэхдээ бусдыг жаахан басамжилсан биеэ тоосон зантай. Хүн болгон түүнийг алт шиг толгойтой гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. 2 дахь нь мэргэжлийн хувьд дунд зэрэг гэхдээ хүнийг мэдэрч ойлгохдоо маш сайн байв.  Сургууль төгсөнгүүт эхний залууг том компаниуд булаацалдаад авсан нь ойлгомжтой. 2 дахь залуу маань 1 дэх тэй харьцуулахад тийм ч сайн ажил олсонгүй.  Тэгээд энэ 2-н ажлын замналыг судалж үзэхэд 10 жилиийн дараа 2 дахь залуу маань мөнгө,албан тушаал,сэтгэл ханамжийн хувьд нэг дэхээсээ хол түрүүлсэн байлаа.

Жишээ 2: Монгол дээр орчуулагдсан “Баян аав ядуу аав” гэдэг ном бас иймэрхүү санаа илэрхийлдэг. Өөрөөр хэлвэл дан онц сураад л, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхгүй бол орчин үед тийм ч амжилттай байж чадахгүй гэдгийг өгүүлжээ. Саяхан GOOGLE -н худалдаж авсан http://www.youtube.com гэдэг вэбийг үнлэслэсэн залуучууд тийм ч гялалзсан онц сурлагатнууд байгаагүй бололтой.  Сэтгэлийн хөдөлгөөний ач холбогдлыг анхлан нээж хүлээн зөвшөөрөгдсөн доктор Күүлмэний онолд суурилсан сургалт тестүүд АНУ-д нэлээд дэлгэрсэн бололтой.  Зарим компаниуд ажлын байран дахь сэтгэлийн хөдөлгөөн хичнээн чухал болохыг ойлгож шинээр ажилтан авахдаа тухайн хүнийг дан ганц академик бус өөр өнцгөөс харж эхэлж байна. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой.

IQ – Intellectual Quality эсвэл Intelligence Quotient, EQ – Emotional Quality эсвэл Emotional Quotient SQ – Social Quality эсвэл Social Quotient гэх мэтээр өөр өөрөөр нэрлэсэн байх авч уг чанартаа эдгээр олон нэршилийн ард нэгдсэн нэгэн утгыг хэлсэн байх юм. Эдгээр бол мэдээж шинжлэх ухааны нэршил томьёо гэж ойлгох бол сүүлийн үед хамгийн чухалд тооцогдох болж дэлхийн том том корпорациуд ажилчиддаа анхуурлан “захидаг” EQ, SQ-ыг нэгтгэн багтаасан сургааль бол Буддийн сургаалиуд юм. Буддийн сургаалиудын гол утга санаа хүн өөрийн сэтгэлийг ариусгах, хүндлэн нигүүсэх сэтгэлийг дадуулах талаар сургадаг. Энэ тухай сонирхолтой нэгэн зүйлийг манай багш хичээлийн завсар бидэнд дурьдаж байсан юм. Солонгосчууд ч гэсэн EQ, SQ буюу харилцааны ур чадварын тухай ихээхэн ярих болсон гэнэ.  Ингээд удирдахуйн болоод манлайлалын ур чадварын хичээлийн хөтөлбөрт нэмэлтээр EQ, SQ гэсэн нэмэлт хичээл заах болсон бөгөөд эдгээр хичээлүүдийн ихэнхи материалуудыг Буддын сургааль, гүн ухаанд тулгуурлан боловсруулсан гэж ярьж юм. Ингээд дэлхий нийт одоо яажына? Иймээс хол хоцорчихгүйн тулд ядаж Сайн уу гэдэг үгээ инээмсэглэлтэйгээ авч үлдий дээ.

Дүгнэмэр аядахад: Өнөөдөр Монголчууд соёлтой, өндөр хөгжилтэй орнуудад олон орны залуустай мөр зэрэгцэн боловсрол эзэмшиж байгаа боловч эцсийн мөчид эх орондоо эргээд очиход  өөрсдийгөө /Монголчуудаа/ хүндэтгэх, ойлгож сонсох чадвар нь хэлбэршээгүй, онгироо хийрхий бусдыг үгүйсгэн “дэвсэлдэг” зангаа гээлгүй очивол ……..  Боловсрол хэрэгтэй ч өнөөдөр Монголд цөлмөн үйрүүлэн, хамаж урсгадаг гадаад, дотоодын боловсролын дипломын үер урсаад, бүтээн босгох багахан хэсгээ үндэстэй юутай хийтэй нь үгүйсгээд байх шиг.

Эцэст нь хэлэхэд энд ширээний ард суугчдаас илүүтэй ажиллаж байгаа залуус илүү ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч, үнэ цэнийн мэдрэмжтэй байх шиг санагддаг юм шүү. Mainstream буюу ихэнхи гэдгийг цохон хэлэх хэрэгтэй болов уу!!!!!!!!

Эх сурвалжууд:

1.Г.Даваа: Ухамсар, ёс зүй, хувь хүний хөгжлөөрөө бид хоцроод байгаа юм:

2. http://trinidadhunt.com/

3. http://www.amazon.com/gp/richpub/syltguides/fullview/BIUJ28SB9FGJ

4. http://yaruus.amjilt.com/index2.php?option=com_content&do_pdf=1&id=769

5. http://greathumancapital.wordpress.com/2007/03/04/holistic-development-integrate-sq-eq-iq-pq-true-knowledge/

6. American Heritage dictionary

7. Webster dictionary

8. http://www.chonoson.blogspot.com/

28 Responses to “IQ –аас EQ болон SQ руу”

  1. Doogii said

    Sain baina uu? Bi chinii niitleluudiig unshih durtai. Dandaa hund heregtei, uhaaral hairlahuits, bas hoorhon bichlegtei zuils bichdeg shuu. Chinii bichlegiig bur olon hund hureesei gesendee ooriinhoo FB deer linkeer n tavisan /minii FB-g uzdeg hun olon bish ch gesen, hehe/. Ulam ihiig suraltsaj, hiij buteegeerei

  2. gereltyortonts said

    Найзуудаа. Хүндэтгэсэн, Оогийноо

  3. Далай said

    Их гоё бичлэг байна баярлалаа

  4. nasanbayr said

    боловсрол мэдлэг хоёрын хооронд төө зай бий байх тийм үү. сайхан болжээ .миний блогруу ороод сэтгэл гэдэг нийтлэлийг уншаад үзээрэй урьж байна.

  5. http://thesixthdiscipline.blogspot.com/

  6. Bayarlalaa said

    хөдөлмөрч нийтлэл байна. Мэдээд авахад илүүдэхгүй л юм. Баярлалаа.

  7. Sain said

    wow gaihaltai niitlel baina, nileed ch ym medej avlaa, ter eh survaljaa havsargadag chine goy ym, tsaash n delgeruulj medehiig husvel orood unshchih ym bn

  8. Monkey zochin said

    Good job!!! Amjilt husei

  9. Oogiinoo said

    Setgegdel uldeesend buxend bayarlalaa.
    Arsun axd: Dugnesend bayarlalaa xexe
    Yanjmaa: Tegne shuu xuu. Udaan uulzaagui boloxoor yarix yum zunduu baix baix daa. Uulzax muchiig tesen yadan xuleej bainaa

  10. yanjmaa said

    Estoi saihan bichijee, manai zaluuchuud uuniig ikh anhaarch unshij baigaa ni bas l saihan…
    Bayarlalaa naizdaa, chi mundag shuu, Zun ireheer chini neg yrthan iltgel awya daa xe xe xe

  11. Arsun said

    Сайн болж.

  12. Aanhaa said

    Миний дүү маш зөв санаа бичсэн байна монголчууд бидний гадаадад ирээд л шууд доошоо ордог өөр нэг зуйл гэвэл жорлонд зөв биэ засаж чаддагуй биэ засчихаад жорлонгоо цэвэрлэхгүй гардаг, нусаа гоожуурлуу нийгээд цэвэрлэхгүй орхидог, гар арчидаг цаас ноолийн цаас 2 г ялгадаггуй гарийн цаасаар бөгсөө арчаад жорлонд хийгээд орхих юмуу баасаа арчаад шууд гарийн цаас хийдэг сагсанд баастай цаасаа хийдэг,гудамжинд хогоо шууд хаядаг зэрэгээс болоод монголийн нэрийг муу муухайгаар ни дуудуулж эхэлдэг юм даа За тэгээд тэр их заваараад байгаа хүмүүс ни ихэнх ни монголдоо тийм ч их сургуули, иймч дээд сургуули төгөссөн монголийн сэхээтэн залуучууд байдаг юм их зантайгий ни янаа гэж хөөрхийс хүнтэй мэндэлхийг ер ни мэддэг юмуу монголд би амралтаараа очоод дэлгүүрт ороод худалдагчтай ни мэндэлсэн чини намайг маш их гайхаж харж байснаа цаад хүнтэйгээ энэ лав хүн андуурсан байх гээд намайг муулаад явчихсан гээд боддоо эвий дээ миний монголчуудаа гэж хэзээ хүн болно доо хөөрхийс

  13. Sain baina uu said

    Их зоб юм бичжээ. Амжилт хусиэ миний дуу.Би солонгост ирээд жил гаран болж байгаа юм.Хааяа нэг амарсан одроо монгол хоолни газар ороод ,сайн байнуу,гэхээр эздүүд гайхаад хараад байдаг юм.Тэгээд би бодлоо би чини хаана ороод ирвээ хари орний хэлээр яариагуй л юмсан даа.Заримдаа унэхээр харамсдаг юм.Бас манайд монгол хумуус их ирж арбат буюу цагийн ажил их хийнэ.Тэр хумуус бур аймаар шууд орж ирээд мэнд усгуй эздүүдтэй со яриад л ажилдаа орно доо.Хэзээ хойно намайг хараад аан чи монгол уу ч гэх шиг аймаар эхлээд их цочдог байсан одоо ч дасаж байх шиг байна даа.Уг ядаж сайн байна уу гэхгүй юмаа гэхэд сайнуу гэж байвал зугээр юмсан даа.

  14. Unen ug said

    сайхан болжээ. яг үнэн. амэркэд ирээд удаагүй байж шууд л аялагтай яриад эхлэнэ шүү хэсэг хүмүүс.

  15. Hel said

    осхоос сурсан монгол хэл мартаж болшгууй соёл.

  16. Asuudal bidend baina said

    Өө ер нь улс орон хөгжинө, нийтээрээ амар амгалан, харьцангуй сэтгэл дүүрэн амьдарна гэдэг тухайн орны хүн ардынх нь ёс зүй, багаар ажиллах, бие биенээ хүлээн зөвшөөрч, хамтдаа урагш алхах чадвараас ихээхэн хамаардаг юм шиг байна шд ээ.Манайд бол хэзээд тамын тогооны хууль л үйлчилж байсан юм болов уу гэж санагдах үе олон байдаг. Тэрнээс биш Их Хуралд байгаа 76 хүнээс болоод ч бид асуудалтай байгаа хэрэг биш. Асуудал зөвхөн бидэнд л байдаг шүү дээ

  17. Mongol said

    сайхан санаа авах зүйл бичсэн байна ингээд нийт монголчууддаа ирж буй цагаан бар жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шиндээ өлзийтэй сайхан шинэлхийг хүсьэ

  18. USA-s said

    Миний дүү маш зөв сэдэв хөндөж бичиж ээ. Ер нь амьдрал гэдэг маань бусад хүмүүстэй харьцах харьцаа, харьцааны соёл юмдаа. Түүнийг гол илэрхийлдэг зүйл нь хэл, яриа. Монгол хэлээрээ зөв бичиж, зөв сэтгэж байж бусад хэлээр ярьж, сэтгэж сурна.

  19. Oogiinoo said

    Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь баярлалаа.

  20. SpySec said

    Сайн байна уу?😀 Их зөв зүйл бичсэн байнаа. Хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан гэдэг. Тийм болохоор бидний нэг нэгэнтэйгээ харьцаж байгаа харьцаа амжилтанд маш чухал үүрэгтэй байдаг байх. Ер нь манай монголчууд эртнээс их ухаалаг, соёлтой хүмүүс байж дээ. Ёс заншлаа сайн судалвал бидний одоо ухаарах гээд ядаад байгаа зүйлсийг аль хэдийн мэддэг байсан болохоороо харилцах харилцаа, ёс заншилдаа маш сайн тусгасан байдаг. Одоо бол бид монгол гэдэг нэрийг зүүж явахаасаа ичмээр л хүмүүс болоод байх шиг байна даа.

  21. Алт said

    Сайхан бичжээ. Зөв санаа ч дурдсан байна.

  22. shuree said

    дажгүй бичжээ хө, уншихад сонирхолтой… Үнэндээ манайхан бие биетэйгээ чангахан шиг, итгэлтэйхэн, халуун дулаанаар гарыг нь атгаад мэндлэх, бас баяр хүргэе, баярлалаа, уучилаарай гэдэг үгсийг хэлэхдээ өөртөө итгэлгүй, хоосон хөндий түүхий ханддаг. Шүлсээ цааш нь залгих, хогоо хармаалаад явах зэргийг нүгэл гэж боддог нийтлэг соёлтой ардууд…

  23. Гүйээ тэгээд ухамсар л юм даа. Уг нь бусдыг хүндлэх гэдэг яах аргагүй Монгол хүмүүжлийн ухаан. Өөрийгөө тоож амьдралгүй л яахав. Гэхдээ л бусдыгаа хүндэтгэж байж өөртөө хүндлэлийг хүлээдэг нь ганц манайханд л үйлчилдэггүй болчихсон юм бол уу.

  24. Zochin said

    сайн болжээ

  25. Zochin said

    Маш зөв юм бичжээ. Боловсрол гэдэг зөвхөн академик боловсрол биш ээ. Хувь хүнийхээ хувьд, нийгмийн нэг эс гэдгийнхээ хувьд боловсроогуй бол хичнээн диплом өвөртлөөд ч боловсролтой нэгэн болж чадахгүй билээ. Харин ч хувь хүн талаасаа боловсорч амжаагүй ч, мэдээллийн эх сурвалжаас ямар нэг хэмжээгээр хүртсэн байдлаа нийгэмд хортойгоор ашиглаж болдгийг бид нийгэмд болж буй үйл явдлуудаас харж л байдаг. Хувь хүнийхээ хүвьд боловсорно гэдэг хамгийн том боловсрол, нэр төрийн хэрэг. Жишээ нь, манай ард түмэн байгаль орчноо хайрлан хамгаалах, бусдыг хүндлэх соёл, боловсролд үр хүүхдээ сайтар сургадаг байсан гэж боддог. Бууцаа солиод нүүхдээ нүүгээд явж байгаа газраа сайтар цэвэрлэдэг байсан ухамсар одоогийн бидэнд байгаа бил үү? Хөдөө гадаа салхинд гарч, байгалийн сайханд амарч тухалчихаад явахдаа ирэхэд ямар байсан тийм байдалтай орхидог хүн хэр олон болсон байна вэ? Би лав хөдөө гадаа явахдаа тэсэхгүй уут барьж яваад хог түүдэг байсандаг. Идсэн хоол хүнснийхээ уут савыг байгаа газартаа хаячих хэмжээний ийм ухамсрын доройтол юунаас эхтэйг үнэхээр ойлгодоггүй. За тэр харьцааны соёлын талаар бол бүр ярилтгүй. Ингэсгээд зогсоё

  26. Zochin said

    Сайн байцгаана уу???Сайхан оволжиж,хаваржиж байна уу???Зуншлага сайхан уу???Сайхан намаршиж байна уу???Таны бие сайн уу???Нутаг орноор сонин сайхан ихтэй биз дээ???Энд би ажиллаж байна.Ойрдоо нутгийн хунтэйгээ уулзсангуй!!!Монголоороо ярих чинь яасан сайхан юм бэ???Чи хаанаас ирсэн бэ???Аа тийм байхаа даанчиг оор байсан юм!!!Ходооний хуухэд байсан юм уу???Аав.ээж чинь юу хийдэг юм бэ???Малчин юм уу???Аа ходоо ч сайхан байгаа даа!!!Цэнхэр тэнгэр цэвэр агаар…хамгийн гол нь хунийг хунээр нь хундэлдэг сайхан заншил маань тэнд л улдэж дээ!!!…Чи харин Монгол охин юмаа!!!Баярлалаа…Их юм сураарай!!!…Санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг ероодог ард тумэн шуу дээ бид чинь!!!

  27. Oogiinoo said

    Kofukud: Аанхаа. энд ирээд ихэд анзаарагддаг зүйлээ буулгасан юм. Ерөнхийдөө Монголд байхад ч харин харьцангуй гайгүй байгаа юу даа гэж боддогдог юм. Уг нь мэндлэхээс эхлэчихвэл Тиймээ. Наалдаж нялцганхгүй ч … гээд л хэхэ. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

  28. kofuku said

    мэндлэхээсээ илүү муухай хардаг хүмүүс энд их байдагыг үгүйсгэхгүй шүү..миний хувьд л гэхэд саяхан, манай ажил арбайтын хүн авах гээд /би ганцаараа Монгол нь л доо/ зарын дагуу хүмүүс ирнэ..Би “Сайн байна уу” гэхэд шууд “цалин нь гайгүй юу?, хэдээс тарах уу?” гээл яриа эхлэнэ шүү дээ…хэхэ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: