Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2010
    M T W T F S S
    « Jan   Mar »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Кимбаб-аас “ургасан” байшин

Posted by Оогийноо on February 9, 2010


Photo by SHUUDSHUUD

Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб  зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ.

11 сарын турш сандал ширээг нь илээж байгаа хэлний бэлтгэл курсын байрны маань дэргэд том заалтай цэмцгэр нэгэн байшин бий.  Амтат будааг үр хойчоо хайрлах асар их хайраар хачирлан байцаанд ороон  зарсан эмээгийн 20 гаруй жилийн хөдөлмөрөөс боссон мөнгөөр “Jeongsimhwa” соёлын төвийн уг байрыг барьж босгосон юм билээ.  Тэгэхээр нимгэхэн далайн байцаагаас ургасан байшин яах аргагүй юм болж таараад байна.

Кимбаб эмээгийн нэрээр мөнхөрсөн соёлын төв

Энд ирснээс хойш Солонгосын ард түмний үнэнч сэтгэл басхүү асар их хөдөлмөрч занг бахдахгүй байхын аргагүй санагддаг. Японы колонид олон жил дарлагдан, хүйтэн дайны уршгаар дэгдсэн эх орны дайны хөлд нэрвэгдэн зовж, байгалийн баялаг гэх зүйл “түй” ч байхгүй, бас дээрээс нь эдийн засгийн ямар ч найдваргүй болчихсон тэр үед ард түмнийхээ хүчээр өнөөдрийн бидний мэдэх LG, Samsung гэх дэлхийд алдартай үндэсний том корпорацидаа байгуулсан гэдэг. Одоогоос 70 жилийн тэртээ улсын данс нь тэгийг зааж халаасаа эргүүлээд гөвчихөөд байх үед ерөнхийлөгч нь ард түмэндээ хандан уриалахад, үндэснийхээ үйлдвэрлэлээ хөл дээр нь зогсоох эргэлтийн мөнгийг босгоход хувь нэмрээ оруулахаар ард иргэд нь уртаас урт цуваа үүсгэн оочирлож өв дамжиж ирсэн үнэт эдлэлээс эхлээд ээмэг зүүлт бөгж гэх мэт үнэтэй цайтай бүхнээ хандивласан гэдэг юм билээ.

Гудамжинд насаараа кимбаб зарсан эмээ хурааж хуримтлуулсан 50억 /50 ог/ буюу 5 тэрбум төгрөгийг төрсөн нутаг болох Тежоныхоо улсын ганц том сургуульдаа хандивлах шийдвэрийг гаргажээ. Энэ төдий сэтгэл Солонгосын ард түмний нэгэн хэсэг болох эмээгээс гарсан гэхэд гайхаад байх зүйлгүй л юм билээ. Дээрхээс харахад.

Эх орны дайн, өлслөнгийн зовлон,  чанасан нэг ширхэг төмсөөр л өдрийг өнгөрөөх гээд амьралын олон нугачааг давсан  эмээ залуу насандаа боловсролын мөр хөөх боломж гараагүй байжээ.  Энэ тухайгаа басхүү хандив өгөх болсоноо  соёлын төвийн нээлтэн дээр

Хүүхэд байхдаа нэгэн ижил дүрэмт хувцас өмсөөд даавуун цүнх үүрээд үеийн хүүхдүүдтэй сургуульд явахыг хүсдэг байлаа. Хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг хараад атаархадаг байсан ч тэр атаархалаа хэзээ ч ил гаргаж байгаагүй юм. Би номонд их хайртай. Нүдээ аниад номын нимгэн хуудсыг эргүүлэх бүртээ хурууны өндөгний минь нимгэн арьс цаасны хатуу авч дулаахан болохыг мэдэрдэг. Олон жил гадаа ажиллаж хурууны өндөг минь эвэршин зузаарахын хирээр номын хуудсыг тэтрэн мэдрэх нь бүдгэрч буй хэдий ч номын хуудасны дулаахан илчийг мэдэрдэг хэвээр. Энэ сургуульд манай улсын олон олон сайхан залуус сурч боловсорч номын амтыг жинхэнэ утгаар нь мэдрээсэй гэж хүссэндээ үүнийг хандивлаж байгаа юм. Эх орондоо хийж чадах өчүүхэн хийгээд цорын ганц хандив энэ юм” гэж хэлжээ.

Кимбаб эмээд, Чуннамын их сургуулийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж байгаа ёслолын ажиллагаанаас

Амьдрал ийм л баян юм даа. Энэ хүмүүний амьдралаар эгэл хэрнээ агуа бахдам амьдарсан кимбаб эмээг Солонгосын нэгэн сургуулийн оюутнууд эсвэл зөвхөн Солонгосын ард түмэн бахдах төдий биш энэ хүний ертөнц тэр аяараа магтан баярлах хэрэгтэй бизээ.  Хүний ертөнц ийм олон сайхан хүмүүсийн сүр хүч, жавхлант амьдралаар өнгө алдахгүй бадарч байдаг ч юм.

Кимбаб эмээд зориулсан дурсгалын хөшөө

2000 оны 7-р сарын 12-нд нээлтээ хийсэн  уг соёлын төвийг анх Солонгосын Буддын нэгэн гэгээнтэний нэрээр нэрлэж байсан бол 2002 онд кимбаб зардаг эмээгийн Jeong sim hwa гэх алдараар мөнхжүүлэх болжээ. Нийт 1829 хүний суудал бүхий 3 том танхимаас бүрдэх соёлын төвд зөвхөн сургуулийн үйл ажиллагаа явагдаад зогсохгүй шинжлэх ухаан технологийн хот болох Тежонд зохиогддог олон улсын арга хэмжээнүүд болж өнгөрдөг билээ.

Ямартай ч өнөөдөр сургуулийн кампусаар зураг дарж явах зуурт Кимбаб эмээгийн нэрэмжит соёлын төвд Японы Хакайдогийн их сургууль, Солонгосын Чуннам болон Кайст мөнхүү АНУ-ын Калифорний их сургуулийн профессоруудын уулзалт семинар этэр болж байна лээ.

Эмээгийн зардаг бас байшин “ургадаг” кимбаб гэж нэг иймэрхүү юм байна даа.
Байшинг Кимбаб-аар барьж болдогийн түүх ийн бөлгөө.

17 Responses to “Кимбаб-аас “ургасан” байшин”

  1. Bayaraa said

    Сайхан нийтлэл байна.

  2. Zambaga said

    1999 оны эдийн засгийн хямралаар Америкийн уугуул Солонгосчууд чихнийхээ ээмгийг хүртэл тайлж аваад хандивлаж улс орноо аварч байсан юм даг. Манайхан бол горьдолтгүй биз. Эх оронч байна гэдэг энийг л хэлээд байгаа юм.

  3. Kanto said

    wow uneeriig goy niitlel bn thanks

  4. Zochin said

    manaid eemeg bugjuu tailaad ugvul margaash ni neg dargiinh ni avgai zuugeed yavj baih bailgui

  5. gereltyortonts said

    Найзуудаа. Хүндэтгэсэн, Оогийноо

  6. Бороо said

    Sar shiniin mend. Saihan tuuh bn

  7. eebee said

    Сар шиний өглөө сайхан бичлэг уншлаа. Энэ жил чинь хоёр шиний гэсэн байхаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

  8. SUNshine said

    Гайхалтай түүх уншлаа, баярлалаа

    Оогийноо сар шинэдээ сайхан шинэлээрэй

  9. Oogiinoo said

    Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь баярлалаа. Бас Сар шинийн мэнд хүргэж аз жаргал эрүүл энх хүний орчлонгийн сайн сайхан бүхнийг хүсье.
    САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

  10. Uuskuu said

    setgel hudulmuur yumaa! uneheer amidral gedeg augaa yum!

  11. Үерхэлдээ үнэнч байна аа гэж.

    Тэгэхэд би хоёр жил болоод л ажлаа сольж байсан байх юм.

  12. kofuku said

    mm tanai “nytgaar”-r uzej harah zuil ihteim shig bgaamaa tee? manai enuugeer chini haana n yu bgaan ch medehguim bn shd kkk

  13. tsoomii said

    zalhuuraad suuj baigaad unshsan chini aimeer erch huchtei bolchloo,🙂

  14. Nangaa said

    Ene aguu bish gej uu

  15. Nangaa said

    Энэ агуу биш гэж үү

  16. Харахад нээх гоё мөртлөө яг идэхээр явахгүй эд билээ дээ энэ Кимбаб гэгч. Солонгосууд цагаан сараараа Кимбабаа иддэг үү, өөр хоол идэх үү?

  17. monkey said

    Хөдөлмөрлөж л байвал юманд хүрдэгийн том жишээ байна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: