Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2010
    M T W T F S S
    « Jan   Mar »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо.

Posted by Оогийноо on February 26, 2010

Харамсалтай мэдээгээр эхэлсэн Ванкувер – 2010 Өвлийн Олимп  одоо шувтрах шатандаа явж байна. Хэзээнээс нааш Өвлийн олимпид хэзээд хошуучлагч байж чаддаг байсан Оросууд энэ удаагийн Олимпид од хийморгүй гэх үү бодож байснаас нилээн амжилт муутайхан оролцож байна. Мөсөн дээрх хаан гэгдэх Оросын уран гулгагч, Дэлхийн 3 удаагийн аварга Плушенко энэ удаагийн Олимпийн алтан медалийг АНУ-ын уран гулгагч Evan Lysacek-д алдсандаа нилээдгүй бухимдалтай байгаагаа нуухгүй байгаа билээ. Тэрбээр шүүж, оноо өгөх явцад сэтгэл дундуур үлдсэнээ хэлж байгаа юм. Ам бардам  байдаг хоккейн төрөлдөө ч мөн адил санаанд оромгүй ялагдалыг Оросууд хүлээлээ. Канадын баг, Оросуудад ямар ч боломж өгөхгүй байсаар тэднийг нусгай хүүхдүүдтэй тоглож байгаа адил элэглэлсээр хожиж, Оросын хоккейчид Ванкувер-2010 Олимпийг дэндүү эрт орхилоо.

Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо.

Миний хувьд Өвлийн Олимпиос шимтэн үздэг төрөл бол уран гулгалт. Ялангуяа эмэгтэйчүүдийн уран гулгалт.

Анх намайг Солонгост хөл тавьхад бумбайсан цагаан охины дүр зураг бүхий рекламны самбар, том том зурагт хуудас элбэг тааралдаж байсан юм. Солонгосын талаар Азийн нэгэн орон гэхээс цаашгүй мэдлэгтэй надад рекламны самбар дахь басхүү орой болгон телевизийн бүхий л сувгийн рекламанд гардаг тэр дүр төрх болсон охиныг эндэхийн кино од л юм байна гэж бодож байлаа. Эндүү бодож байсан тэр дүр төрх нь гэтэл зүгээр нэг кино одтой харьцуулашгүй алдартан буюу дэлхийн спортын тавцанд Солонгосын “Алтан Охин” гэгддэг харин одоо мөсөн дээрх “Хатан хаан” гэж нэрлэгдэх болсон Ким Юна гэх уран гулгагч охин байсан юм билээ.

Амжилтанд хөтөлсөн дасгалжуулагчийг бахдахгүй байхын аргагүй. Канадын нэгэн үеийн алдарт уран гулгагч одоо 48 настай Brian Orser  нь 1984, 1988 Олимпийн мөнгөн медалт уран гулгагч, 1987 оны Дэлхийн аварга тамирчин

Ким Юна энэ удаагийн Өвлийн Олимпид эмэгтэй уран гулгагчдаас хамгийн өндөр оноо буюу 228.56 оноогооор алтан медалийн болзол хангасан юм. Тэрбээр Ванкуверын Олимпийн хэвлэл мэдээллийн өрөөнд ярилцлага өгөхдөө “Бурхан минь. Энэ өдөр хүрээд ирсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Би одоо хүртэл авсан оноондоо итгэхгүй байна шүү. Оноо маань эрэгтэй уран гулгагчдын оноонд  тун ойрхон дөхөж очлоо шүү дээ. Олимпид амжилт үзүүлэх бас медал авах гэдэг бүх тамирчидад байдаг дээд мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрч чадахгүй болов уу гэж би их түгшиж байсан … өмнө нь би тамирчдыг үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа яагаад уйлдаг юм болоо гэж гайхдаг байсан . Гэтэл би сүүлчийнхээ үзүүлбэрийг хийж дууссаныхаа дараа өөрийн эрхгүй уйлчихсан. Яагаад уйлсанаа ч бас мэдэхгүй байна …” гэжээ.

Free skating-gold medal Vancouver-2010

Түүний хөдөлгөөн, гулгалт, үсрэлт бас жүжиглэлт нь үнэхээр уран юм билээ.  Эхний өдөр тэрбээр Жэймс Бонд киноны sound track дээр богино үзүүлбэр амжилттай үзүүлэн оноогоор тэргүүлж эхэлсэн бол чөлөөт үзүүлбэр дээр Concerto in F by George Gershwin аялгуун дээр өө сэвгүй уран гулгалтыг харуулж Олимпийн аварга болж чадлаа.

Kim Yuna-James Bond girl

Шүдэндээ аппараттай бяцхан охин

1990 оны 9-р сарын 5-нд төрсөн 19-н настай /Олимпийн танилцуулга дээр 19-тэй гэж байгаа учир тэрийг нь бичлээ. Оноороо 20-тай байх болов уу./ энэ охины тухай нэвтрүүлэг  Ванкувер -2010 Олимпийн эмэгтэйн уран гулгагчдын сүүлийн, шийдвэрлэх тоглолт болохоос өмнө өнөөдөр Солонгосын телевизээр гарсан юм. Мэдээж Солонгосын телевизээр өөрсдийнхөө тамирчдын Олимпид гаргаж байгаа амжилтуудыг давтан давтан харуулж байгаа хэдий ч Ким Юна уран гулгагч охинд зориулж хийсэн шиг 1 цагийн нэвтрүүлгийг аль ч тамирчиддаа урьдчилан бэлтгэж гаргаагүй билээ. Тэгэхээр Солонгосчууд эмэгтэйчүүдийн уран гулгалтандаа алтан медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байсан нь энэ нэвтрүүлгээс харагдаж байлаа.

7 настай байхад нь ээж нь  түүнийг дагуулан хотынхоо уран гулгалтын клубт ирж байжээ. Дасгалжуулагч багш тэнцвэрийг нь шалгахаар Ким-д бяцхан цагаан тэшүүр өгөөд “заа мөсөн дээр гараад яваад бай даа” гэхэд анх удаа мөсөн талбай дээр гарч байгаа гэхэд ихэд эвлэгэхэн саадгүй явж байжээ. Сар гаруй хичээллэсний дараа дасгалжуулагч багш нь Юнагийн уран налирхай хөдөлгөөн басхүү т хөдөлмөрч занг нь үнэлж ээжтэй нь зориуд тусгайлан уулзаж авьяслаг охиныг нь амжилт гаргах бүрэн боломжтой учраас  цаашид улам их хичээллэх нь зүйтэй гэдгийг хэлж байжээ.

2005 онд Өсвөрийн Гран При-д медалт байрнаас мултарч байхад түүнээс авсан ярилцлага энэ өдрийн баримтат кинон дээр нь гарч байхын. Амандаа аппараттай бяцхан охин “2006 оны Олимпид нас маань бага болохоор би оролцож чадахгүй болсон. Бас энэ удаад медаль авч чадсангүй. Гэхдээ би 2010 оны Олимпид Солонгосын анхны медалийг авчирах болно” гэж нулимс дуслуулан хэлж байхын. Гэтэл сэтгүүлч өөртөө бүрэн итгэлтэй байна уу гэхэд “Мэдэхгүй” гэж хэлсэнээ доошоо хараад уйлж байгаа нь өхөөрдөмөөр л харагдаж байна лээ. Тэрхэн үед итгэлтэй байгаа эсэхээ мэдэхгүй байсан амандаа аппараттай бяцхан охин өнөөдөр мөрөөдөлдөө хүрч Ванкуверын “Хатан Хаан” гэх өргөмжлөлийг хүртлээ.

Солонгосын хамгийн үнэтэй commercial girl, тэрбумтан охин

2009 он Ким Юнагийн хувьд жинхэнэ алтан он байлаа.2008–2009 Grand Prix Final Гранд Прид амжилттай оролцон Японы тамирчин Mao Asada-гийн дараа мөнгөн медаль хүртэж  2009 Four Continents Figure Skating Championships аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алтан медал хүртлээ. Харин 2009 оны Уран Гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр гайхамшигийг үзүүлэн Дэлхийн Аваргын цомыг хүртлээ. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн төрөлд тэрбээр triple fliptriple toe loop болон triple-triple combination гэсэн 2 төрлийн үсрэлтэн дээр дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан билээ.

Энэ үеэс эхлэн Ким Юна Солонгосын шилдэг корпораци болон бизнесийн аварга акулуудын  хараанд өртөж рекламны дүр төрх болж эхэлсэн юм.

2009 он. Хаа сайгүй Ким Юаны зурагтай рекламны зурагт хуудаснууд, телевизийн бүх сувгуудаар түүний тоглосон Самсунг, LG, Hyundia motors-ийн брендүүдийн рекламны ролк, бас Ким Юнагүй нэвтрүүлэг гэж байхгүй болов.  Нэгхэн жилийн дотор тэрбээр Солонгосыг дэлхийд таниулдаг рекламны дүр төрх, бренд болж чадсан бөгөөд Солонгосын савангийн драмуудад тоглон од болон гялалзсан эмэгтэй эрэгтэй кино жүжигчидээс рекламныхаа орлогоор хол даван ардаа орхилоо.  2009 онд Солонгосчууд хамгийн хамгийнаа шалгаруулахад Ким Юна яалт ч үгүй Солонгосын хамгийн үнэтэй рекламны дүр төрх басхүү рекламнаас хамгийн их ашиг орлого олсон Солонгосын од болжээ.

Lacvert commercial

Hyundia Motors

Мэдээж түүнийг рекламны нүүр царай болоход уран гулгалтанд гаргасан амжилтаас гадна бурханаас заяасан ялдамхан дур булаам царай төрх нөлөөлсөн бизээ. Тэрбээр шүдэндээ аппарат зүүж шүдээ янзласныг эс тооцвол Солонгосын бүсгүйчүүдийн шуураад байдаг гоо сайхны  мэс засалд орж байгаагүй гэдгийг онцолмоор байна.

Надад түүний царай их таалагддаг. Жинхэнэ байгалиараа унаган төрхтэй бас хөөрхөн булбарай охин шүү. Байгалиараа байгалиараа байгалиараа гоо үзэсгэлэн, залуу насны жавхаатай гэдэг нь.

Ким Юнаг Ванкуверийн Олимпид хүрэлцэн ирэхэд дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүдээр түүнийг энэ удаагийн Олимпид алтан медал авч чадах уу үгүй юу гэх мэтээр бичиж байсан. Учир нь 2009 он түүний хувьд ганцхан бэлтгэл сургуулилтаар биш давхар рекламаар дагнаж байсан болохоор энэ нь түүний Олимпид үзүүлэх амжилтанд нөлөөлж болзошгүй гэсэн таамгыг олон хүмүүст төрүүлж байжээ. Мөн түүнчлэн Ким Юнаг хэрэв Олимпиас медал авч чадахгүй бол хэтэрхий их рекламаар хөөцөлдөж бэлтгэл сургуулилтандаа бага цаг зарцуулсантай холбоотой гэх мэтээр ч тааварлаж байлаа.

Эцсийн бүлэгт тэр чаджээ. Баяр хүргэхээс өөр яах билээ. Юм юмыг амжуулнаа гэж энэ л байх даа.

Заа товчхондоо ийм байх шив дээ.

Шүдний аппарадаа авбал аварга болно kkkk🙂

Өөрийн залгамж халаа гэмээр юм уу басхүү 2014 оны Олимпийн алтан медалт болохуйц нэгэн уран гулгагчыг Ким Юна дагуулж ирсэн нь одоо 16 настай  Kwak Min Jung байлаа. Тэрбээр энэ удаагийн Олимпид 12-т бичигдсэн ч магадгүй ирэх Олимпид алтан медал хүртэх бизээ. Учир нь тэр яг Ким Юна 5 жилийн өмнө амандаа аппараттай уйлж байсан тэр дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулна лээ. Магадгүй ирэх жилийн Дэлхийн Аваргад аппаратгүй ирнэ аваргын медалийг энгэртээ зүүх бизээ.

Эх сурвалжууд:

1. Vancouver-2010

2. BBC sport news

3. Wikpedia

4. http://www.allkpop.com/2010/02/kim-yuna-wins-olympic-gold-in-vancouver

5.  Naver.com

6. http://news.chosun.com/site/data/html_dir/2010/02/26/2010022600362.html

7 Responses to “Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо.”

  1. goyo goyo. aviyaslag ohid baina. erch huch avlaa

  2. Oogiinoo said

    Цоомоод: Нээрээ л мундаг охидууд шүү. Аль аль нь өөрийн гэсэн давуу талтай байгаад бх шиг бгаан. Моа Асада маш мундаг техниктэй, ур чадвар сайтай тамирчин бол Ким Ю-на үйлдлүүдийг цэмцгэр цэвэрхэн гүйцэтгээд байх шиг. Бас Кимд нэг давуу тал байгаан жүжиглэлт, нүүрний хувиралт их сайн юм билээ бас их донжтой гоёмсог позууд авдаг. тэр нь их үзэмж нэмээд гүйцэтгэлүүдийг нь уран харагдуулаад байх шиг надад санагдсан.

    Тэмжүүжинд: Баярлалаа

  3. Temuujin said

    Lag medee baishtee.

  4. tsoomii said

    Uneheer mundag ohin , bas mash huurhun shuu. Bi Mao, Kim Yona 2t adilhan l dyrtai, uneheer gaihaltai ohiduud.

  5. Oogiinoo said

    Bayarkhuud: Bayarlalaa. Ingehed ali ni garahgui baina xuu. Miniih deer bugd ajillaad l baixiin.

    Saarald: Tiimeee Japan-ii uran gulgagch Mao Asada argagui sain tamirchin. Vancouver-iin Free style–iin usreltiig xamgiin sain, deed zergiin tsewer xiisen gej bichegdsen baina lee. Xaramsaltai ni unexeer l jijigheen aldaa ni mungu zuulgechixlee dee. Olympia-d gargasan jijighen aldaa 4 jiliin xuleeltiig ingeed l xaramsal bolgochix tal baix yum daa.
    Aaayaa. Solongosiin tamirchin altiin bolzol xangasan medeegee sonsood bayarlaj baixad ni Mao Asada-giin Oros dasgaljuulagch emegtei xundlunguus yostoi ewgui xartsaar xarj baina lee shuu.

  6. Saaral said

    2 жижигхэн алдаа гаргаагүй байсан бол “манай” Мао “танай” Юнаг ялж гарцаагүй алт авах байсан юм…

  7. нэг видео нь болохгүй байх шиг байна.
    Ю-на яахын аргагүй мундаг үзүүлбэр үзүүлэх юм аа, Оогийноо ч мундаг бичихийн… хэхэ, хоёуланд нь амжилт хүсье дээ😉

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: