Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    May 2010
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 58,831 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Өөрийгөө сонсохуй

Posted by Оогийноо on May 22, 2010

Танд ийм нэгэн чимээ сонсогддог уу?

Салхины аясаар зөвхөн модны навчис ширчигнэж хаяа хаяахан дуу дуугаа авалцан шаагилдах бүлэг мэлхийн дуу.

Мэлхий дуугархаа болих тэр агшинд өөрийнхөө амьсгалыг сонсож эхлэнэ. Гүн амьсгаа аван  хамрын самсаагаар эргэн гарах агшин бүрт судсаар минь эрчтэй гүйх цусны урсгал тод тодхон мэдрэгдэнэ. Толгой, хөл, гар, бүх биеэр урсаж буй цусны эрчимт урсгал яван явсаар зүрхний хавхлагт юүлэн асгарах тэр чимээ надад маш тод мэдрэгддэг. Яг л өндөр хавцалаас гүн цүнхэл руу асар их ус хүрхээ болон асгарах мэт тийм нэгэн урсгал.

Олон хүний дунд холилдож, олон хүнтэй харьцаж нийгмийн амьдралд дэндүү их шунан шураглаж орсоны дараа би зэлүүхэн аглаг ой хөвчийн гүнд орших сэрүүхэн агуйд удаан хугацаагаар өөрийгөө чагнаад суумаар санагддаг.

Бүр удаан – хүмүүс намайг мартаж, үгүйлэхээ болих хүртэл тийм удаан хугацаагаар.

Нас ахих тусам ийм мэдрэмж надад улам их төрдөг. Ялангуяа олон хүнтэй харьцаж, олон хүнтэй ярилцах бүрт тэднээс үүрд зугтмаар санагддаг.  Гэхдээ дэндүү их элоктронжиж механикжиж, шинжлэх ухаанжисан энэ нийгмээс оргож зугтаж чадахгүй ч сиймхий төдийд зай завсар гарган өөрийгөө сонсох хэрэгтэй болдог. Харин тэрхүү сонсохуйгаас хүртэх мэдрэмж ямар сайхныг үгээр буулгаж эс чадна.

Би өөрийгөө сонсох дуртай. Судасны лугшилт, цусны урсгал, зүрхний гүн цүнхэлд юүлэгдэж буй их урсгалын чимээ басхүү өөрийнхөө болоод хоёрхон биенийхээ үгсийг л сонсоход улам бүр шимтэж байна.

Аглаг уулын ойн гүнд орших сэрүүхэн агуйнаасаа хаяахан нэг гарч хүмүүсийн нийгэмд юу болон өнгөрч буйг ажиглачихаад ахиад л нуугдмаар тийм гоё мэдрэмжинд улам бүр дурлах болжээ.

3 Responses to “Өөрийгөө сонсохуй”

  1. Сайн байна уу? Надад блог чинь их таалагддаг. Улам илүү сайхан зүйлүүд бичиж нүдийг минь хужирлаж чихийг минь баясгаж байгаарай. Танд амжилт хүсье. Цаг зав гарвал байнга уншдаг.

  2. Anonymous said

    Adilhan medremj. Umnu hiideg baisan zvilee odoo mash ih vgvilj baina.Gantsaaraa baih amralt, tvr hugatsaand ch gesen.Amisgalaa medreh yed haragdah hurts gerliig vgvilseer udlaa. Tvvniig harah bolomj ter bvr oldohgvi yum.

  3. Bayarhuu said

    hehe, gegeerch baina uu? esvel jojigrood baina uu?

Leave a comment