Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    July 2010
    M T W T F S S
    « Jun   Aug »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй

Posted by Оогийноо on July 3, 2010

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр.

Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх явцад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжилгээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэхдээ түүнийг тархинд хадгалагдаж байгаа бусад мэдээллэлтэй харьцуулж, хайрцаглаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойлдог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон тааламжтай мэдээлэл байж байдаг.

Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно.
Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байдлаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тархинд нь тогтож заншсан алимны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тархинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй “хиймэл загваруудаас” ангижирч болох ба энх амгалан, аз жаргалыг удаан хугацаанд хадгалах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясалгал нь хүний тархины хайрцаглах, аль нэг загварт оруулах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгаваруудыг арилгахад гайхамшигтай үр нөлөөтэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай болдог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөгтэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэхээр яг бодитоор бидэнд ганцхан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодорхойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэдийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Будда цаг хугацааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харьцангуй чанартай гэж үзээд, туйлын чанараар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өнгөрлөө, зүүд шиг юм гэж хөгшчүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрийгөө “би”.гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогтнох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэдийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төөрөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төөрөгдөж, тархин дахь загварууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины судлал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бурханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүүтэйгээр лам нар өндөр хэмжээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруулдаг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар нотолсон нь үүний тод жишээ юм.

Хоосон чанар ба квантын физик

Дээр дурьдсан юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, ухаарах тухайд  буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байдлын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлсэнийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сандал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор харагдаж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрчлөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүүрэхийг анзаардаг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэлдэж, баярлах гуних зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнштэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бодит бус чанар гэж нэрлэдэг. Харин  нөхцөл байдлаас үл хамааран хэзээд үл хувирах, бодит, мөнх, хязгааргүй чанарыг туйлын буюу абсолют чанар гэх бөгөөд дээр өгүүлсэн харьцангуй бүхэн (ширээ сандал, эмоци, хүний бие, од гариг г.м) туйлын чанараас үүсч, эргээд түүнд шингэн алга болж, өөрөөр хэлбэл эдгээр нь туйлын чанарын ердөө өчүүхэн хязгаарладмал, хэлбэр дүрс төдий илэрхийлэл нь юм. Энэхүү юмс үзэгдлийн цаад эх буюу төгс, бодит, туйлын чанарыг буддын ухаанд хоосон чанар гэх бөгөөд бодитоор оршиж, бидний нүдэнд үзэгдэж байгаа биет юмс үзэгдэл нь угтаа энэхүү хязгааргүйгээс үүссэн, хувирамтгай, шалтгаан нөхцлөөс хамаарсан буюу дан ганцаараа оршин тогтнох аргагүй тул мөн чанартаа хоосон юм. Бүхэн хоосон чанараас үүсч хоосон чанар лугаа шингэдэг. Бурхан багш Будда хоосон чанарын тухай айлдахдаа дүрс бол хоосон чанар, хоосон чанар бол дүрс, хоосон чанар бол дүрсээс өөр юу ч бус, дүрс бол хоосон чанараас өөр юу ч бус гэжээ.

Ямарч юмс үзэгдэл бие даан дангаар оршин тогтнох, эсвэл өөрөө өөрөөсөө үүсэх аргагүй, үргэлж аливаа өөр зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж, харилцан хамаарч байдаг, хувирамтгай тул түүнийг харьцангуй, бодит бус, мөнх бус гэж үздэг. Харин хоосон чанар бол тийм биш юм. Энэ нь хязгааргүй, туйлын чанартай, үг томъёогоор илэрхийлэх боломжгүй бөгөөд дээр бичсэн нь гагцхүү логик аргаар тайлбарлах гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Хоосон чанарыг бүх зүйлийг үгүйсгэх, байхгүй мэтээр бодох нь буруу бөгөөд аливаа зүйлийг бодитоор байгаа ч бус, бас байхгүй ч бус, шалтгаан нөхцлөөс хамааралтай, харьцангуй гэж үзэх нь зөв юм. Тухайлбал, та хэн нэгэн Доржийг намхан эсвэл өндөр хүн юм даа гэж бодож байж болох юм. Угтаа бол Дорж таны өндөр нам гэх бодлоос үл хамааран өөрийнхөөрөө байгаа хүн байтал та түүнийг аль нэг өндөр хүнтэй харьцуулан түүнийг намхан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг дүгнэхдээ заавал өөр зүйлтэй харьцуулж, түүнээс хамааруулан, нөхцөлдүүлж сайхан эсвэл муухай гэж ялгаж боддог. Ийм учраас таны бодол, дээрх дүгнэлт бол угтаа бодит бус, харьцангуй бөгөөд Доржийг энэ бүх харьцуулалт, хэн нэгний үнэлэмжээс нь ангид авч үзвэл өөрийнхөө байгаа төрхөөрөө оршиж байгаа, ямар нэг байдлаар тодорхойлох боломжгүй, хоосон чанартай юм.

Хоосон чанарыг бясалгалын замаар мэдрэх ойлгох боломжтой аж. Нуруугаа тэгшлэн завилан сууж, амьсгалаа тайван авна. Толгойд орж бас гарч байгаа бодол, янз бүрийн мэдрэмжийг та хөндлөнгийн хүн шиг аль нэгэнд нь авталгүй сэтгэлдээ болгоон доод тал нь минут болох хэрэгтэй. Ингэхэд таны толгойд эргэлдэж буй бодлууд нэг тодрон гарч нэг алга болж, угтаа бол хоосон чанараас үүдэн бас эргээд түүн лүүгээ уусан, яг л далайн давалгаа нэг дээш давалж эргээд далайдаа уусан буух шиг болохыг анзаарах буйзаа. Далай буюу таны бодол санаа төрөн гарч бас эргээд уусан алга болж байгаа тэр хязгааргүй боломжит чанарыг хоосон чанар гэж нэрлэж байгаа хэрэг  гэж Мингүр ринбүүчи адилтгасан байх юм.

Сонирхолтой нь хоосон чанарын тухай буддын гүн ухааны ойлголт нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд квантын онолтой олон талаараа дүйцэж байна. Квант гэдэг нь атом дахь хамгийн жижигхэн, цааш үл хуваагдах хэсэг буюу энерги бөгөөд түүний зүй тогтлыг физикчид судлаад орчлон ертөнцийн мөн чанар, юмс үзэгдлийн хамгийн бичил ертөнц нь бидний нүдэнд харагдаж байгаагаас тэс өөр болохыг баталжээ. Нэрт физикч Нильс Бор “Хэрвээ та квантын онолыг судлаад шоконд орохгүй байвал та түүнийг ойлгоогүй юм байна гэж дүгнэхээс аргагүй” гэж хэлж байсан удаатай. Квантын хөдөлгөөн нь тодорхойлоход маш хүндрэлтэй, түүний байршил, хурд зэрэг нь уламжлалт физикийн зүй тогтлоос тэс өөр учраас өдий хүртэл нээгдээгүй, тайлбарлахад төвөгтэй олон зүйл эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Физикийн энерги хадгалах хуулиар бол аливаа юм бүрэн устаж үгүй болдоггүй, харин өөр зүйлд хувирдаг. Жишээ нь мөс хайлаад ус болдог, харин ус ууршиж, ус төрөгч, хүчилтөрөгчийн атом болж задардаг. Тэгэхээр буддын номоор бол атомын түвшинд эд юмс нь хувирамтгай, харьцангуй, бодит бус чанартай хэвээр байна гэж үзэх бөгөөд атомоос цааш задрах, туйлын чанартай, хувирдаггүй, дахин цааш хуваагдах боломжгүй, зүгийн хувь үгүй бичил хэсгийг байна гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь 20-р зуунд энэ бичил хэсгийг олж нээхэд ихээхэн төвлөрсөн бөгөөд атом нь байнгын тогтвортой зүйл бус тэрнээс ч илүү задарч электрон, квант, фотон зэрэг бичил хэсгүүд байдаг талаар нээлтүүд ар араасаа хийгдэж, өнөөдөр бидний хэрэглээнд лазер туяа, компьютер зэрэг гайхамшигт зүйлүүд нэвтэрсэн.
Квантын онолоор квант нь замбараагүй, урьдчилан тооцоолох боломжгүй хөдөлгөөн бүхий заримдаа бичил хэсэг, заримдаа энергийн долгион шиг үйлдэлтэй. Аливаа үзэгдэл нь тодорхой шалтгаан нөхцлөөс болж өөрчлөгдөн улмаар шинэ үзэгдэл бий болох, эсвэл устаж алга болох зэргээр байнгын, урьдчилан тогтоох боломжгүй хөдөлгөөнд оршиж байдаг нь хязгааргүй. Хүний бодол санаа ч гэсэн тодорхой шалтгаан нөхцлөөс үүсдэг бөгөөд шалтгаан нөхцөл өөрчлөгдөхөд мөн дагаж өөрчлөгддөг.

Бясалгал ба Ливингстон нэртэй цахлай

Бурхан багш ертөнц, юмс үзэгдлийн мөн чанарыг ийнхүү гүн гүнзгий танин мэдээд, хүний зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам, эцэст нь хүн гэгээрэлд хүрч бурхан болох  зам мөрийг зааснаараа агуу юм. Дээр өгүүлсэн буддын гүн ухааны суурь ойлголт нь бясалгал хийхэд үндэс суурь болдог. Гэгээрэлд хүрэх нь бие махбодийн хүлээсэнд буй энгийн хүнд төсөөлөгдөхгүй гэж үздэг бөгөөд гэгээрсэн сэтгэлийг зүйрлэвэл бүртийх үүлгүй цэлмэг тэнгэр шиг, туйлаас амгалан тал шиг тийм хязгааргүй, тайван гэж номонд өгүүлсэн байдаг. Чухамдаа гэгээрсэн, сэтгэл оюуны маш өндөр түвшинд хүрсэн хүн нь энгийн хүний төсөөлөмгүй гайхамшигийг бүтээх чадвартай болдог аж. Үүнийг манай болон төвдийн олон лам, хутагтууудын тухай хүмүүсийн ам дамжсан ярианаас бид олонтаа сонссон. Гэгээрсэн хүн сэтгэлээ бүрэн удирдах чадвартай болохоос гадна  өөрийн үхлийг хэзээ ирэхийг мэдэх, өмнөх болон хойд дүр буюу хэдэн үеийн амьдралаа харах, сэтгэлдээ юу хүснэ тэр нь бодсон даруйдаа биелэх зэрэг энгийн хүний хэмжээсээр таашгүй бурханлиг чадвартай болдог. Тэр байтугай хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд хийг удирдан зохицуулах чадвартай болдог бөгөөд тийм хүний дээгүүр машин яваад өнгөрөхөд ч гэмтэж, үхэхгүй байж чаддаг аж. Эсвэл газраас хөндийрөх, өвчнийг эс мэдрэх гэх мэт. Мэдээж бясалгалын үр шим заримдаа маш ойрхон ирдэг бол зарим гайхамшигийг хүн олон жилээр дасгал хийж байж олж мэддэг. Тэгэхдээ энэ хүч чадлыг гагцхүү сайн үйлсэд зориулахын тулд ийнхүү лам нар сахил авч номын ёсонд суралцдаг билээ.

Миний бие Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” хэмээх шувууны тухай өгүүллэгийг бага байхдаа анх уншсан нь маш их сэтгэл хөдөлгөж билээ. Төгс төгөлдөр,  эрх чөлөө, гэгээрэл, нигүүлсэл рүү тэмүүлэх, бурханлиг чанарт ойртох тухай цахлай шувууны жишээн дээр өгүүлсэн энэ бүтээл нэгэн үе барууны ертөнцөд маш их шуугиулж байжээ. Сэтгэлгээний эрх чөлөө, нислэгийн гайхамшигт чадварыг эзэмшсэн Жонатан цахлай хүний хамгийн эрхэм сайхан, ариун, чөлөөт бүхний билэгдэл болж чадсан юм. Ямарч залуу хүний зайлшгүй унших ёстой энэ зохиол буддын ухааны гэгээрэл, төгс төгөлдөрт хүрэх хувь хүн бүрийн замналын уран илэрхийлэл гэж боддог. Бурхны номонд бодь сэтгэл буюу хамаг амьтны тусыг бүтээгч сэтгэлийн түвшинд хүрсэн хүнийг бодьсадва хэмээдэг билээ.

Бясалгал нь юуны өмнө сэтгэлээ төвлөрүүлэх, юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарах, сэтгэлээ ариусгах зэргээр тусгай арга бүхий бие сэтгэлийн цогц дасгал бөгөөд цаашилбал улам нарийн, бурханлиг мэдлэгийг олж авдаг. Хүн гэгээрэлд хүрэхэд нэг байтугай хэдэн насны амьдралд бясалгал хийж, зөв амьдрах шаардлагатай бөгөөд өмнөх насандаа олж авсан мэдлэгээ хойд насанд дахин төрөхдөө хадгалж үргэлжлүүлж (ой санамжаа авч үлдэж) чадах нь бас нэг гайхалтай чадвар аж. Бясалгалыг тайван орчинд, бие сэтгэлийн тэнцвэрийг хадгасан байдалтай, цэгц суух, амьсгагаа удаан авч гаргах зэргээр биений талаас анхаарах хэрэгтэй байдаг. Бясалгахдаа огт тодорхой зүйл дээр төвлөрөхгүйгээр, бодол санааг чөлөөтэй, аль нэгт нь авталгүй хийх, эсвэл тодорхой обьект, ямар нэг үнэр, дуу авиа, хэлбэр дүрс, цаашлаад сэтгэл хөдлөл, бодол санаан дээр тогтож тэдгээрийг микроскопоор харж байгаа мэтээр задлан шинжилж бясалгах, өөрийн муу бодол санаанаас ангижрах талаар басалгал хийх зэрэг аргууд байна. Бясалгалыг хуралд оролцохдоо, автобусаар эсвэл машинаар явахдаа гээд ямар ч үед хийж болох бөгөөд хамгийн чухал нь бясалгагч чөлөөтэй, өөртөө тохиромжтой тэр цаг үе, нөхцлийг сонгох явдал юм. Ингэхдээ заавал удаан үргэлжлүүлэхдээ чухал бус харин олон дахин, давтамжтай байх нь чухал гэдэг.
Ямарч бясалгалын хийсэн түүний үр дүнд хүний сэтгэл нээлттэй болж, сэтгэл зөөлөрч, хүн өөрөө өөрийгөө таньж эхэлдэг. Хүн өөрийгөө танихын хирээр бусад хүн, амьд амьтныг танин мэдэж, өөртэйгөө адилхан зовлонг үл хүсч, жаргал руу тэмүүлдэг амьд бүхний хүсэл нэгэн ижил болохыг ухаарч, бусдыг энэрэх сэтгэл төрж эхэлдэг нь гарцаагүй гэж бясалгалын мастер Мингүр ринбүүчи айлджээ. Энэрэнгүй сэтгэл үүсэх нь юуны өмнө өөртөө сайн сайхныг хүсэх сэтгэлээс үүддэг аж. Бясалгал хийхэд өөрийгөө хайрлах сэтгэлээс бусдад мөн өөрийн адил зөвхөн сайн сайхныг хүсэх сэтгэл үүсдэг. Нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх бясалгалын дараагийн шат бол ямарч нөхцөл байдлаас үл хамааран хувиршгүй, үрийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байдаг эхийн хайр шиг хайрыг бодож бясалгах явдал юм. Харин үүний дараа бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийх бөгөөд энэ нь нэг талаас хамаг амьтны тусын тулд гэсэн тэр эрмэлзлэлийг өөртөө бий болгох, нөгөө талаас би хамаг хамаг амьтанд хэрхэн тус хүргэх вэ гэсэн бодолд сэтгэлээ төвлөрүүлэх юм. Ливингстон цахлайн тухай домог миний хувьд ингэж үргэлжилсэн билээ…

Аз жаргалыг сонгох нь

Мингүр ринбүүчи орчин үеийн мэдлэгтэй хүнд тохирсон арга хэлбэрээр буюу буддын ухааныг шинжлэх ухааны ололтуудтай холбон тайлбарласан нь бурханы сургааль ёсыг дагадаг монголчуудад зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Аливаа үйлдэл, амьдралын замнал философигүйгээр утга учиргүй бөгөөд сэтгэл оюунтай хүн болж төрсний хэрэг ямарч хүний хувьд гарах учиртай. Азаар бид эртний соёл түүхтэй, орчин үеийн шинжлэх ухаантай туйлаас нийлэмжтэй гүн ухаан, сургаал номтой улс юм.

Буддын гүн ухаан, үнэнийг танин мэдэхүй, зовлонгийн шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, эцэст нь хэрхэн амгалан, жаргалтай амьдрах тухай бурхны ном нь өнөөгийн физик, тархи болон сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны суурь хуулиудтай нийцэж, олон талаар нотлогдсоор байна. Хамгийн сүүлд гэхэд хүний аз жаргалын үзүүлэлт болох гамма долгион лам нарын тархинд маш өндөр түвшинд хүрдэг бас тэр нь удаан хадгалагддаг болохыг америкийн тархи судлаачид баталжээ. Хүн аз жаргалтай амьдрахын тулд юуны өмнө өөртэйгөө ажиллах чухал бөгөөд зовлонгийн шалтгааныг бясалгах тусам хүн өөрөөсөө эхлэн амгалан, жаргалтай, нээлттэй болж, амьдралаа шинэчлэн өөрчлөх боломж нээгдэнэ. Хүн амьдралаа богинохон харж, утга учиргүй, хий дэмий өнгөрүүлэх бус өөрийн хүнд заяасан сэтгэл оюун хэмээх гайхамшигийг  ашиглан зөв зүйтэй утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө эерэг ухаан, мэдлэг, сэтгэлээр тэтгэснээр аз жаргалтай, эрүүл саруул амьдарна. Харин уур, тунхаг, айдас, омог дээрэнгүй нь хүнийг зовлонд унагаадаг төдийгүй янз бүрийн өвчин тусдаг нь нэгэнт тогтоогджээ. Түр зуурын  аз жаргал нь ирж буцдаг, хувирамтгай, энгийн хүний амьдралд өдөр тутам тохиодог зүйл бол урт удаан, байнгын жаргал нь зовлонгийн шалтгааныг үндсээр нь арилгахаас эхэлдэг гэж Бурхан багш сургажээ.

Эх сурвалж: Цахим Өртөө

4 Responses to “Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй”

  1. chris said

    aan ok, tegwel interneted haiy. minii blog http://chrissydeko.blog.de/ ug ni boloh l yostoi do.

  2. Оогийноо said

    Баярлалаа. Би чиний блог руу орох гэхээр линк нь болж өгөхгүй юм.
    Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” номыг Монгол хэл дээр бас англи хэл дээр 2-уулан дээр нь уншиж байсан шүү. Монгол хэл дээр их сайхан орчуулгатай байдаг юм билээ. Монгол хэл дээрхийг нь нэт-ээс татаж уншиж байсан шиг санагдах юм.

  3. chris said

    za bi chinii blogiig unshaad garahaa bailaa. olon sonirholtoi bichlegtei blog bna. Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” nomiig chi mongol hel deer unshsan? bi germanaar unshij baisan yum bna. mongol deer baidag bol duudee torson odriin beleg bolgoj ogwol.

  4. Nangaa said

    Huuh tanii blog ruu orolgui 2 sar garan bolchihson bna sh dee bugdiig ni buunduj unshaad suuj bna goe bichleg bna 1 unshchihsan bhad iluudehgui

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: