Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    August 2010
    M T W T F S S
    « Jul   Sep »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

3 том бэлэг – Найз

Posted by Оогийноо on August 17, 2010

Солонгосын халуун одоо  нэг шувтарч тархи толгойны эргээ гарч эхэлж байна даа. Ядаж байхад Солонгосын халуун бас л үндэснийхээ онцлог шинжийг хадгалаастай. Манайд бол дундуур нь хаяа нэг аринжировшик орж ирээд салхи этэр нүүр хацар  үнсэж барьж сэргэлэнтдэг бол энд бол огтхон ч тиймгүй. Яг л замагтай зунгааралдсан нов ногоон тогтонго нуур шиг. Тэр нуур нь маш өндөр халууны температуртай буцалдаг гээд боддоо. Аймаар байгаа биз дээ.

Солонгосын халууны урт өдрүүдийн ард гарч тархины ээдрээ тайлагдсанд баярлаад нээх сайхан үсэрчихий

Заа тэр ч яахав. 3 том бэлэг гэдэг бичлэг чихнээ. Эхлээд жаахан гүн ухаан ч юм шиг, бодрол ч юм шиг нэг л их ухаантай хүний баруун тархинд боловсорсон нулимс унгамаар ч юм шиг, нойр хүрмээр ч юм шиг гэхдээ яалт ч үгүй “ухаантай” уярам бичлэг явна. Тэрийг даваад уншчихвал, жаахан салхи сэвээртэй “номтой” бичлэг явна.  Заа тэрийг уншчихвал дуусна даа ккк.

Заа эхлье. Нэг, хоёрын гурваа ….

Энэ амьдралыг 20, 30, 40,50, 60 гээд хэдий хугацаанд туулж өнгөрүүлэх нь  хамаагүй хувь заяа, төөрөг тавилангийн буян хишгээр амьдрлаас асар үнэтэй, үгүй ээ үгүй огтхон ч үнэлэж баршгүй 3 ТОМ БЭЛГИЙГ   хүртдэг байх. Байх биш л дээ Хүртдэг юм байна.

Тэрхүү 3 ТОМ БЭЛГИЙН тухай зүүд нойронд хэн нэгэн шивнэсэн үү, алин эсвэл энэ тухай ариун үгсийн суварга болсон ном гэх их багшаас олж уншсан уу бүү мэд, ямартай ч энэ 3 ТОМ БЭЛГИЙН тухай боддог болсоор багахан хугацаа өнгөрчээ.

А … ааа …ааав гээд анх уншиж сурч байсан тэр цагаас өдий 20-н хэдэн жилийн турш сурсаар л явна. Анги танхимд номын ширээний ард суугаад сурах нь миний амьдралын зурагт их л урт үргэлжлэн зурагдсан бололтой. Сурсаар л байна.

Гэхдээ сурах, унших, бичих энэ явцад эрдэмийн зэрэг цол, гуншин, өргөмжлөлөөс илүүтэйгээр хамгийн ихээр олзуурхан нандигнах ЭРДНЭСИЙН үнэ цэнийг ойлгосон нь амьдралаас авсан хамгийн том олз омог юм.

Магадгүй энэ олз омогтойгоо, энэ олз омогтоо сэтгэл ханасан энэ бяцхан мэдрэмжтэйгээ  амьдралд одоо ч баяртай гэж хэлэхдээ харамсахгүй ээ би.

Олз омог маань юу гэж үү? Олз омог маань 3 том бэлэг? 3 том бэлэг нь юу гэж үү? 3 том бэлэг нь ГЭР БҮЛ /АХАН ДҮҮС/, НАЙЗ НӨХӨД, ХАНЬ ИЖИЛ.

Манай ард түмэн амны хишигтэй, төөрөг заяа сайтай гэж ярьцгаадаг. Яг тийм. Тийм л төөрөг заяатай, амны хишигтэй хүнд өсөж хүмүүжих сайхан гэр бүлийг, түлж түших сайхан найз нөхөд, хань ижлийг өгдөг бизээ.

Хүн энэ орчлонд орь дуу тавин мэндлэхдээ ямар гэр бүл, ямархан ах дүүтэй байхаа сонгодоггүй. Тиймээс гэр бүл бол яалт ч үгүй хүнд бурханаас олгож байгаа хишиг. Хүүхэд нас гэрэл гэгээтэй, жаргалтай дурсамжаар дүүрэн байж, хүн шиг хүн болж төлөвшихөд  гэр бүл чухал.

Гэр бүлийн талаар олон зүйлийг мэдээж нуршаад хэрэггүй биз.

Хүн энэ амьдралаа өөрийн гараар бүтээдэг гэдэг. Гэхдээ тэр бүтээхэд амьдралын суурийг цутгах, тоосгоо зөв өрөх, дотор засал чимэглэлийг нь донж урыг нь тааруулж урлахад гэр бүл, найз нөхөд, хань ижлийн оролцоо заавал байдаг.

Гэр бүлийг бид өөрсдөө сонгодоггүйтэй адилхан сайн /чанар сайтай – сэтгэл ханамжийн баталгаатай ккк/ найз нөхөд, хань ижлийг ч мөн бид өөрсдөө сонгохгүй.

Үгүй ээ яаахвээ?. Сайтар харж шинжиж сонжоод сонгодог юм гэх хүн байгаа байх. Магадгүй болноо болно. Амьдралд бүх юм харьцангуй гэвэл зөв сонголт ч бас харьцангуй ойлголт.

Гэхдээ би нэг л юманд итгэдэг. Цорын ганц сайн найз, цорын ганц сайн нөхөр /хоёр байж болохгүй л дээ/ бол бурханаас сонголтгүйгээр илгээж байгаа бэлэг. Бэлгээ олигтойхон шиг тэвэрч аваад, урт удаан хугацаанд харж баясахын тулд сайтар тордож, анх ирсэн сав баглаа боодлыг нь шинэчлэн сольж, цаг хугацааны тоос шороонд даруулахгүйхэн шиг арчиж байх хэрэгтэй.

Хүн тэртэй тэргүй сэтгэлийн амьтан. Хуурамчхан, хувьсгануур нялцгай амьтан шүү дээ. Гарт нь ганцхан жижигхэн чихэр бариулчихаад наадах чинь чамд л зориулсан хамгийн онцгой увидастай гээд итгэлтэй нэгэн нь хэлчихээд амталж ирээд л идэх яс юман дээрээ хүүхэд шиг гэнэн хонгорууд.

Тийм л учраас хүн гээчийг эгзэгийг нь тааруулаад, цагийг нь тохируулаад хэрэгтэй үед нь сэтгэлийн баадууг нь үе үехэн эргүүлчихэж дөнгөх хүн нь гарын таван хуруунд багтах эрхмүүд байхад л хангалттай.

Олон үгсийг салбайтал нь нуршаад юу гэхэв.

Эх нутгаас алс хол байгалийн бөглүү саунд ирээд нэгэн хоёрдахь зунаа үдээд сууж байна даа.

30 хүрэх насныхаа энгэрт лавхан шиг өвөртлөж амжсан нөгөө л нэг 3 том бэлгийн нэг болох сайн найзуудтайгаа уулзалдаж идэж ууж, эрхлэж тоглож өнгөрүүллээ.

Нутагтаа уулзаж сургалтанд хамт сууж, идэж ууж, шоудах мэдрэмж алс газарт уулзаж учирч шоудах мэдрэмжээс өөр байх ажгуу.

НҮБ-ийн салбар байгууллага болох ЮНЕСКО, Япон дахь НҮБ-ийн сургууль, Солонгосын Боловсрол Соёл Шинжлэх ухаан технологийн яамнаас хамтран зохион байгуулсан НҮБ-ийн залуу судлаач, мэргэжилтэн бэлтгэх сургалт семинарт Монголоос 2 найз маань ирж оролцлоо. Бие биеэ мэдэж энгийн нэг нөхөрлөдөг найзууд биш өвөр түрүүндээ орж болох болохгүй зүйлсээ хэлэлцдэг, болох болохгүй зүйл хийлцдэг найзтайгаа 7  хоног хамтдаа сургалтанд суусандаа баяртай байлгүй яахав.

/Энэ сургалтын талаар илүү тодорхой бичих болно. Учир болвоос тус  сургалтыг олон монгол залуу судлаач, мэргэжилтэн, оюутан залуус мэдэж улам олноороо оролцож дэлхийн залуус яаж сурч боловсорч хөгжиж байгааг хараасай гэж хүсэж байна. Мэдээж Дэлхийн хэлээр ярьж дэлхийн хэмжээнд сэтгэхийн тулд Англи хэлээ маш сайн болгосон тохиолдолд дараа зун болох сургалт хэн бүхний өмнө нээлттэй шүү гэж хэлмээр байна/

Уйлахад минь нулимсыг минь арчаад, агсан тавихад архины даруулга базааж дэргэд минь байдаг найз Янжмаадаа, бас Энхүүшдээ,  дэгэн догон ажиллаж байсан сэтгэлийн баадууг минь чангахан шиг эргүүлж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байгаа шүү.

Найзуудаа гэж …

5 Responses to “3 том бэлэг – Найз”

  1. TUVSHINZAYA said

    HI
    OOGINOO CHI SHUU
    CHAMDAA SAIN SAIKHAN BUHNIIG HUSEI

  2. Enkhush said

    Hi. And naiz Oogiidoo horvoogiin hamgiin saikhan buhniig husen eorooyo. 2010 summer holiday mair goyo dursamj duuren ungursun shuu chinii bolood zayagiin, yanjkagiin & busad naizuudiin achaar.🙂

  3. an said

    saihan yumaa nz gj

  4. Anonymous said

    saihan yuma

  5. Yanjmaa said

    sain uu, naiz ni bas baadyygaa changalj awsaan. setgel bolood setgelgeenii baadyyg mini gaigui sain changalj ugsun ta nartaa ch bas bayarlalaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: