Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    September 2010
    M T W T F S S
    « Aug   Oct »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Арбайтчин оюутан

Posted by Оогийноо on September 13, 2010

Зун дууслаа. Зун би ажилчин байлаа. Намар ирлээ. Намарт буцаад л “ширээний бөглөөс” орон тооны ажил эхэллээ дээ.

Зун яг энэ гарчиг шигээ байлаа. Нэг үгээр хичээлийн чөлөө заваар “хүрд эргүүлэх боломж гарвал” цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж  “дижичин” болно,  шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн  хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа.

Би ч мөн адил арбайтчин оюутны амьдралыг энэ биеэрээ амсаж явна.

Энэ зуны ид халуунаар нэгэн үйлдвэрт цагийн ажил хийлээ. Анхны биш хоёрдахь ажил маань. Үйлдвэрийн захирал өвгөн гэж нэг хөөрхөн гар бий. 70 нилээн гарч яваа, хүний үгийг нүд ирмэхийн зуурт мартчихдаг юм шиг хэрнээ мөнгөний тухайд бол ганц вон алдахгүй санадаг бас боддог. Хүнийг аргалаж ажлаа хийлгэхдээ тун сайн. Солонгост эрэгтэй хүн  ёстой алт эрдэнэс шүү дээ. Тэд үйлдвэрийн ажилд орохдоо цалин, байр, хоол, орчин гээд бүх зүйлийг нь харж шилж сонгоно. Хэрэв тэдэнд  сарын сая 200-аас илүүгүй цалин өгнө гэвэл оогт тоохгүй үнэд орно доо. Миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн өвгөн тоолдог хэдээсээ болоод эрчүүдэд тоогдохгүй тиймээс яалт ч үгүй эмэгтэй бас оюутан намайг ажиллуулж байсан юм.

Өвгөн бид хоёр яг халууны улирлаар “байлдаж” таарсан. Пэээ базарваань. Би энэ Солонгосын зуныг, халуунаас ямар их залхаж байсан гээч. Хөл гараа хөдөлгөх нь байтугай зүгээр зогсож байхад хамаг хөлс урсаад, ядаж байхад ид ажлын үеэр тэр хөлсийг арчих завгүй хамаг биеийн шингэн хувцсанд шингээд сүүлдээ өнөөх хувцас нь шингээж үл бараад шал нойтон амьтан  ажил хийнэ дээ. Гадаа аймшигтай нартай байхад хувцас шал нойтон, хатахгүй байж болдог  юм байна лээ гэдгийг мэдсэн. Тэр мөнгө үрэн таран хийж турдаг хүүхнүүд Солонгост цалинжиж турвал таарна гэж. Би л гэхэд туранхайм байж турсан. Яс арьс биш яс яс болсон доо … туранхай хүн турахаараа арьс нь нимгэрэн, нимгэрсэн арьс нь фосфортоод их сайхан гэрэлтэж харагддаг болдогийн байна лээ хэхэ.

Үйлдвэрийн захирал өвгөн бол байнга хөрөгчнөөс хүйтэн ус зөөгөөстэй. Миний хоёр гар завгүй тул аягатай усыг аманд хийж өгнө. Цаадуул чинь айхтар хүнийг яаж шуухан уяраахаа мэднэ. Өвгөнийг гүйгээд байнгуут би гэдэг хүн өндөр настай хүн ажил хийгээд бас ус аягалж өгөөд байхад  ажлыг нь сайн хийчих юмсан гээд чардайгаад байна даа.

Ингээд өвгөний ажилд сар гаруй хөлсөө барьсан даа. Ажил хийсний дараа хамгийн кайфтай нь цалин гар дээрээ авах байдгийн байна лээ дээ.

Сургуулиа төгсөөд Монголд төрийн, хувийн, бизнесийн гээд салбар болгонд л ажиллаж байлаа. Тухайн үедээ л гологдохооргүй  цалин авч байлаа. Мэдээж цалин авах болгондоо баяртай байдаг байсан.

Гэхдээ энд цалин аваад баярлах тэр мэдрэмж Монголд байснаас өөр. Бүүр шаал ондоо. Цалин аваад баярлах өөр мэдрэмжүүдийн эхний шинж тэмдэг л гэхэд цалингаа авахаараа нээх их бодолд дарагдана, мөнгөө хэсэг хугацаанд харж сууна яг дурлалт залуугаа харж байгаам шиг хэхэ. Хоёрдохь шинж тэмдэг нь мөнгөө яаж үрэхгүй байх талаар бодож эхлэнэ. Бүүр огтхон ч үрэхгүй талаар гээч. Мөнгөндөө маш их хайртай яг Гобсек шиг. Мөнгө олох л юм бол ганц ч вон үрэхгүй байх ухаан.

Монголд ажил хийх өөр л дөө бас ч гэж. Ажлын 8 цагт тав тухтай орчинд, сурч мэдсэн зүйлээ зовлогоо зовоохгүй хийдэг болоод тэр байсан ч байж болох. Харин энд оюутнуудын бас Монголчуудын хийдэг үйлдвэрийн ажил үнэхээр л зовлогоо зовооно доо.

Би том болсон  намайг ажилд аваарай гэх удаах бүлэг бла бла …

Цагаа тулахаар чадахгүй дээ гэсэн хүн ч чадаж, барахгүй дээ гэсэн ажлаа ч бардаг юм билээ.

Ажлын цаг бол ярилт ч үгүй. Өдөрт 12-14 цаг үргэлжилэнэ – хоол идэх 1 цагийг эс тооцвол 1 минут ч амрах байтугай гар хөлөө зогсоох зайгүй ажиллана. Хөлсөө ч арчиж амжихгүй гээч. Хөлс нэг шувтарахын хооронд өнөөх машины урсдаг зам эргэлдээд дараагийн тавих юмнууд хоцорчихно. Тэгвэл дараа дараагийн техник, үйлдвэрийн машины ажиллагаа доголдоно.

Энэ бүхний эцэст хийж барахгүй гэснээ хийж бараад, чадахгүй гэснээ даван хөдөлмөрөө үнэлүүлээд гар дээрээ сая гарсан цалин авах нь кайфтай. Надад авч байгаа мөнгөндөө гол биш санагдаж байлаа. Гэхдээ энэ бол эхэндээ. Одоо хэдий хэмжээний цалин авах чухал л даа яагаад гэвэл архаг арбайтчин болсон учраас хэхэ…  Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр хүнд бэрх ажлыг би хийж чадаад тэрний бүрэн бүтэн баталгаа болж гар дээрээ энэ цалинг авсан шүү дээ гэх тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай нь.

Эхэндээ үйлдвэрийн хар бор ажил хийхэд эргүүлэг шиг л бодолд живнэ дээ. “Би чинь Монголд хэн байлаа ч гэх шиг … би чинь хэн билээ ч гэх шиг …” гэх мэтчилэн бодогдож орой ажлаас тараад орон дээр таван хошуу болон унахын цагт үе үеэрээ шархирах час час хийх багахан өвдөлтүүдийг мэдрэхдээ өөртөө гомдоод уйлмаар ч болох үе бий. Гэхдээ тэр бодол бол хамгийн тэнэг гэдгийг бага багаар мэдэрсэн дээ. Яагаад тэнэг гэж үү. Яагаад гэвэл би өөрөөсөө ичсэн. Тэгэж бодож чадаж байсандаа бас тийм бодол тээж байсандаа ичсэн. Яагаад гэвэл цагийн ажил хий /арбайт/ гэж хэн ч намайг хүчлээгүйгээс гадна “би энэ ажлыг хийж байхдаа яахав дээ” гэх мэтчилэн илүүрхэх давуу тал надад байхгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл хар бор гэж “арьс өнгөөр ялгаврласан” тэр ажлыг хүн л хийдэг. Тэгэхээр би хүний л хийдэг ажлыг өөрийн хүслээр хийж байж яагаад илүүрхэсэн тэр тэнэг бодлыг өөртөө төрүүлэн,  шудрагаар хөдөлмөрлөж байгаа бусдыг “гутааж” үнэгүйдүүлэх ёстой гэж.  Басхүү тэр тэнэг бодол өөртөө төрүүлсэнээрээ, тээж явснаараа өдийг хүртэл  хар бор ажил хийж үр хүүхдээ тэжээн аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа Солонгосын энгийн нэгэн иргэн, эсвэл энд амьдралаа залгуулах гэж ажиллаж байгаа бусад орны иргэдийг үгүйсгэн, дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү. Хэдийгээр бид энэ амьдралд хийж байгаа ажлаараа, өмсөж байгаа хувцасаар, бодож байгаа бодлоороо гэх мэт олон зүйлээр ялгардаг ч эцсийн мөн чанартаа богинохон амьдралдаа аз жаргалыг амтлах гэсэн эцсийн ганц хүсэлтэй л хүн, хүмүүс. Иймд хүн гэдэг утгаараа бид нэг нэгнээсээ юугаараа ч илүүрхэж, дутуурхахгүй.

Эцсийн эцэст энэ бүх 1 минутын үл амсхийх нөр их хөдөлмөр, нэмүү өртөг буй болгож буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаас, 1 минутанд тасралтгүй урсан гарах бүтээмжээрээ өнөөдрийн Солонгосын гялалзан хөгжиж байгаа нүүр царай тодорхойлогдож буй.

Арбайтчин болсоноороо би жинхэнэ утгаараа “том хүн” болсон доо. Магадгүй хүн болохдоо ч жинхэнэ утгаараа дөхөж очиж байгаа ч юм болов уу.

Элдвээр эргэлдэх “том санаанууд” гэх төгсгөлийн бүлэг

Би Монголд яаж ажиллаж байлаа. Тэр бол ажиллаж байгаа хэрэг биш байжээ. Би дэндүү ихээр эрхлэж байж. Эх орон маань намайг зүгээр л дэндүү их тансаглуулж сургажээ. Монголдоо бид үнэндээ л асгаж цутгаж, гоморхож туниж амьдардаг юм билээ. Иймээс сургуулиа төгсөөд хурдхан очвол яаж ажиллах ёстойг ойлгосон. Мөнгө гэдэг асар үнэ цэнэтэй хэрнээ ямар их хөлсөөр олддогийг, жинхэнэ хөлс ханхалсан мөнгийг хэрхэн зөв зарцуулах ёстойг хожуу боловч ойлгосон. Мэдээж мөнгийг тэгэж ингэж зарцуулах ёстой гэдгийг ном сонингоос өч төчнөөн уншиж байлаа. Гэхдээ биеэрээ амссан тэр туршлага бол жинхэнэ мэдлэг, бас ухаан болдогийн байна. Яагаад би өдийг хүртэл тэрбумтануудын намтарыг уншиж байсан хэрнээ тэд өндөрлөгт гарах хүртлээ зовлогоо хэрхэн зовоож хөдөлмөрлөж байсан гэдэг ганцхан өгүүлбэрийг бүрэн дүүрэн ойлгоогүйн болоо. Магадгүй өөрөө тэгэж хөдөлмөрлөж үзээгүй болохоор тэр өгүүлбэрийн үнэ цэнийг гүн бат ухаарааагүй юм байлгүй дээ.

Бас бид одоо хүртэл хар бор ажилтан, үйлдвэрийн ажилтан гэхээр боол мэт сэтгэж дөлж зугтан гадуурхасан хэрнээ оффисд ажилладаг цагаан захтанг мундаг мэтээр хэтрүүлэн туйлшруулж ойлгодог байнаа. Гэтэл өнөөдөр эх орноо л нэг харий. Нөгөө л Оюутолгой, Тавантолгойд нь мянга мянгаараа ажлын байр гарчихаад байхад тэнд чанар хангаж ажиллах Монгол ажилтан байхгүй байна гэх. Гэтэл гудамжаар дүүрэн их дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдтэй …… !!!!!!. Магадгүй бүхий л цаг хугацаанд бидний ганцхан гарц боловсрол байсан байж болох ч боловсрол гэдгийг өөрөөр ойлгож, ажил гэдгийг бас өөрөөр ойлгож хүлээн авах цаг нь болсон юм билээ. Гэхдээ одоо ч мэдээллийн бүхий л сайтуудаас гадна хүмүүсийн яриаг сонсож байхад тэр болгоныг ярьдаг болсон нь сайшаалтай том дэвшил шүү.

Зааа заа нэмж хэлэхэд Солонгосын үсрэнгүй хөгжилд мянган мянган монгол залуусын хүч хөдөлмөр, асгарч буй мянган мянган литр хөлс асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би хувьдаа санал нийлж 4 мөчөө өргөнө. Жишээ нь би л гэхэд “сульдаатай”, 10 метрт ч олигтойхон гүйж барахгүй нөхөр гэлтгүй Солонгосын машины үйлдвэрлэлд хөлс хүчээ оруулж амжсан бөлгөө.

ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД  ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО. Дашрамд хэлэхэд Солонгост ажилладаг Монгол залуус хамгийн мундаг нь байдаг юм шүү. Чичлүүлдэг гарууд бий ч магтуулдаг нь тэднээсээ их дээ.

Одоо хичээл эхэлсэн нэг хэсэгтээ л нуруу туруу, хүзүү толгойндоо “шар ус хуримтлуулна” тэгээд амралтын саруудаар, хуримтлуулсан арвин их шар уснуудаа тараах хөл гарны дасгал хийж арбайтчин болно доо.

Нэг иймэрхүү спираль амьдралаар амьдрана даа.

28 Responses to “Арбайтчин оюутан”

  1. Гэрэлтертөнц said

    хууль журмаараа бол хэлний курст ямарваа нэгэн зөрчил гаргалгүй 6 сар суусны дараа ажил хийх эрхтэй болдог🙂 https://oogiinoo.wordpress.com/2009/11/30/%D1%81%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%81%D1%82-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D1%86%D0%B0%D1%85/

  2. anujin said

    arbait ingej ih tsagaar her udsani dara hiij boloh we?

  3. Элияа said

    би энэ яваа насандаа ажил хийж үзээгүй юм байна тэгвэл.

  4. Оогийноо said

    To Chris: Баярлалаа. Солонгосчууд цагийн ажлыг арбайт гэдэг. Арбайт гэж олон газар хэлдэг бололтойн юм билээ. Тэгэхээр олон улсын ойлголт бололтой хэхэ. Ингэхэд Герман их сайхан орон шүү. Хэйдэлбэрг, Кассел, Остербуркен гээд сэтгэлд минь сайхан дурсамж үлдээсэн газрууд бий.

  5. Оогийноо said

    Баярлалаа Жаагий

  6. chris said

    bi iim ajil hiij yawah ch gej dee gesen tiim teneg bodol neeree oyutan baihdaa hiideg baisan ajliin uyer uneheer tordog baisan shuu. uhaantai saihan bichleg boljee. onoodor anh udaa chinii blogiig olj unshlaa. orj irj unshij bnaa.

    arbeitchin gej solongosoor ajilchin gesen ug? germanaar Arbeit- ajil gesen ug. Tegeed bi chamaig anh germand baidag yum bolow uu gej bodloo.

  7. jagii12 said

    sain bichsen baina shuu.neeren ingej zovj ajildag ajilaa gertee hariad Eh Orondoo zoriulahsan gej bodohiimdoo.

  8. Оогийноо said

    chamia: Замдаа сайн яваад ирээрэй. Анх ирж байгаа хүнд хэлэхэд хоолондоо хурдан дасахыг бодоорой гэж хэлье. Тэгэхгүй бол жаахан хэцүүхэн болдогийн байна лээ шүү хэхэ. Бас сайн сураад хурдан магистартаа элсэж амжилттай сураарай дүү минь.

    나의 태양은 다시 떠오르기 위해 진다: Бичлэгийг минь блогтоо тавьсанд баярлалаа.

    SUNshine: Иймэрхүү бодол төрөхөөр ажилдаа биш бодолдоо ядардаг юм бна гэдгийг мэдсэн шүү хэхэ. тэгэхээр аль болох муухан бодол тээхгүй байх нь амар юм билээ.

    badama: Тиймээ хөө хөлстэй мөнгө ч амттай шүү бас нойтон гэхгүй юу хэхэ.

    tselmeg: Мэргэжил нэгтэй болохоор их ойрхон санагдаж байна уу хэхэ. Баярлалаа.

    Enkhush: Өө тийм үү баярлалаа хөө

    Mikarit: Тиймээ цаг хугацаа гэж айхтар юм бнааа гэж.

  9. chamia said

    Uneheer shn niitlel bnaa! Udahgui ene buhniig ooriin biyer amtlah n dee! tanid amjilt husie!!

  10. […] Арбайтчин оюутан […]

  11. Annoum said

    том хүн болсон хэсэгт би яагаад ийм ажил хийх гэж? хэмээн бодсондоо өөрөөсөө ичсэн тухай хэсэг маш их таалагдлаа. би ч бас тийм бодолтой явдаг хүн.

  12. Annoum said

    Чамайг эхнэрээ болгох юмсан. ккккк Бодох арга чинь таалагдлаа. Эвдрэлгүй энэ хэвээрээ ихийг сурч ирээд эх орондоо өөрийнхөө хувь нэмэрээ оруулж байр сууриа эзлээрэй гэж ерөөе. Амжилт хүсье.

  13. http://orloo.info/asia/korea/5704-oyutan said

    Асгаруулсан хөлсийг цөлжиж байгаа хөрсөнд асгавал гэж хэлсэн шүү Оогийноо. Эргээд со амьдрал маань санаанд бууж байх чинь. Нээрээ хүний хөлс эхүүн үнэртэй, шорвог амттай байдаг гэтэл хөлс их урсвал зүгээр л ус болон хувирдагийг үзсэн шүү кк.Чамд эрүүл энхийг хүсье. Мөнгөнөөс гадна амьдралын их ухаан тээж ирэхийг ерөөе. Тэр чинь л Оюу бас таван толгой шүү. Уугий.

  14. http://orloo.info/asia/korea/5704-oyutan said

    миний монголийн залуус улам ухаантай болж бгаад би бахархаад барахгуй ни ээ амжилт шуу

  15. Anon said

    энэ зуний Солонгосийн халууниг хэлэх уу ? Солонгосуудаас авах юм ни ажилсаг зан чанар Эд нар ажиллаж байж ам хөдөлнө гэдгийг маш сайн ойлгодог Монголд бол ажил хийхгуй мортлоо амидараад явах цамаан зан чанар залхуу сэтгэлгээ

  16. Annoum said

    сайкхан бичжээ мундаг бнаа

  17. http://orloo.info/asia/korea/5704-oyutan said

    бугд цагаан захтан монгол мин яаж хөгжөнө дөө?

  18. Orloo.com said

    Маш зов бичжээ. Нээрээ л бид хэн болоод ажлийг хар бор гэдэг тэнэгүүд вэ? Би ч хуний нутагт хэдэн хуухдээ хуний дайтай аваад яваад л бна. Ажил минэ оноох л хар ажил. Гэхдээ хуухэдүүд минэ БОЛОН би маш аз жаргалтай бна.

  19. SUNshine said

    Хөлсөө урсгаад л хар бор гэгддэг ажлыг хийж явахад чамд төрсөн шиг бодлууд өөрийн эрхгүй л эргэлддэг юм билээ.

  20. badama said

    chardaitlaa ajil hiij olson mungu ch ‘amttai’ shyy;-)

  21. tselmeg said

    tanii bichsen zuil ih taalagdlaa,uneniig bichsen bn.

  22. Enkhush said

    Nudend haragddtal saikhan bichsen bn.3 tom beleg niitlrliig chin unsaad chinii blogiig erguulj toiruulaad unshaad duusgatsan.odoo chinii blog ruu oroh durtai bolson shuu.

  23. Mikarito said

    Хөлсөө асгаруулж олсон мөнгө амттай, цаг хугацаа үнэ цэнэтэй байдаг байхаа..

  24. Oogiinoo said

    Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь баярлалаа.

  25. Ari said

    Saihan niitlel boljee, gants Solongos ch geltgui hariin nutagt ajillaj amidarch bui buh l zaluus ene met jinhene huch hudulmuruuruu amidarch bgaa bhaa. Oogiinoo suuliin uyd chinii fan bolood bgaa shuu, amjilt husey!

  26. Idea said

    ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО.

    ene ugen deer duruulj ym bichih sanaa turluu. Chi ch cool ohin shu, suusan gazraasaa shoroo… bish ee ajillasan gazraasaa uhaaral atgadag

  27. Nangaa said

    Үнэн шүү. Солонгост сурч ажиллаж байгаа монгол залуучуудын амьдрал яг л ийм байгаа

  28. Yanjmaa said

    Estoi unen unen, manai zalyychyyd ih zalhyy, bi ch tednii neg dee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: