Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    October 2010
    M T W T F S S
    « Sep   Nov »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Чөлөөт цаг

Posted by Оогийноо on October 19, 2010

Гэртээ монтажлаж бэлтгэв🙂🙂
Ногоон Read the rest of this entry дээр дарж холбоотой бичлэгийг уншаарай🙂🙂🙂🙂.

Намар болчихжээ … Хаврын амтат өдрүүдБлогчин муужгай дээр гардаг бяцхан маань одоо том болчихсон. Анх манайд нээх өрөвдмөөр жижигхээн амьтан ирж байж билээ. Тэр үед нь яагаад ч эмэгтэй юм шиг санагдаад киноны дуртай баатрынхаа нэрээр СиСи гээд нэрлэчихсэн чинь томрох тусам эрэгтэй гэдэг нь мэдэгддэг байгаа ккк. Би ямар амьтаны боов бөгс харж эрэгтэй эмэгтэйг нь ялгахын биш хэхэ.

Гэрээс гардаггүй байсан нойрмог муужгай маань ингээд л анчин болсон. Амралтын өдрөөр бол эзэн нь камер үүрээд уул руу гарахад эзнийхээ мөрийг дагаад маршаар салахгүй алхана шүү дээ. Манай гэрийн хүн, амьтангүй л хотын хөл хөдөлгөөн хүмүүсээс дайжсан улс байх юм даа. Би л долоо хоногт хэд хэдэн удаа сургуульдаа явж ихдээ л 10 хүний дунд орж олон хүний бараа харах болохоос нохой, муур, эзэн гурав нь ингээд уулын мухарт гэрээ сахиад холдохгүй.

Ингэхэд ямар ч амьтан хөөрхөн. Хүний хайрлаж байгааг маш сайн мэдэрдэг. Хайрлаад л байвал налж унаад л байдаг. Харин хүнийг яадаг билээ хайрлаад эсвэл зөөлөн байвал ихэнхидээ даврана даа. Толгой дээр гараад л суучихна, бөгс ухна ккк. Араатан араатан гэнэ хүнээс өөр аймшигт, муухай даварсан араатан ер нь хаана байна.  Заа заа бас л хадуурчихлаа.

Нээрээ өнгөрсөн жил яг өдийд гэрийнхээ гадна шувууны үүр хийж тавьж байсан юм. Шувууны үүрний талаар ЭНД дэлгэрэнгүй байгаа.

Гэрийн цонхоор харагдаж байна.

Гэтэл энэ хавар манай шувууны үүрэнд зөндөө шувуу өндөглөж одоо бүгд жигүүр нь дэлгээд хөх тэнгэртээ илэн халин нисээд алга болсон.

Ээж нь хоол зөөж байгаа бололтой догоо.

Хоолоо аваад орчихлоо.

Ангаахайнуудаа дарж байгаа байдал.

Ангаахай гэснээс нэрийг нь яг олоод өгчихсөн байгаа юм шүү. Үүр руу нь харахаар зүгээр л ангайсан амнууд л жив жив гээд харагддаг юм байна лээ.

Одоо бүгд ниссэн. Бууриа сахиад бас л СиСи муужгай, Боогий болон Цагаанаа нохой, эзэн бас Оогийноо бид хэд л үлдэх шив дээ.

Энэ жил ахиад шувуу үүрлэх байх даа.

9 Responses to “Чөлөөт цаг”

  1. Оогийноо said

    Сэгсгэр эгчид: Баярлалаа. Пийсүүгийн мэндийг Сисид дамжуулчихлаа нүүрээ дараад ичээд байна хэхэ.

  2. Segsger said

    Хоох янзтай хөөрхөн зураглал байна шдээ Оогиноо. Чиний хөдөлмөрч, эрэлхийлэгч, тэмүүлэлмтгий энэ л ааш араншинд чэн хайртай. Чи мундаг шүү. Сиси одоо ургийн нэрээрээ овоглогдох болжугам байна даа. Ноён Леопальд Сиси Сисинович хэхэ /Oooo neeree Piisuugees Sisid mend shoo kkk/

  3. Оогийноо said

    Зоригт: Баярлалаа

  4. zorigtsoc said

    хөөрхөн байнааа

  5. Oogiinoo said

    Энхүүш: Ёстой дуулгавартай жүжигчид шүү нээрээ

  6. enkhush said

    huurhun bolson bnaa. sain jujigchid togloson ch yum bn.

  7. Oogiinoo said

    Нангаа: Баярлалаа. Дараачийн бичлэгийг хийж байгаа хэхэ

    Алмас: Баярлалаа андаа

  8. Almas said

    Гоё болжээ🙂

  9. Nangaa said

    хөөх Оогий эгчээ та сайн зураглаач болсон байна ш дээ. Гоё болжээ.Дараагийн бичлэгийг нь хүлээж байгаа шүү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: