Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2010
    M T W T F S S
    « Oct   Dec »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Бурханлаг хүн

Posted by Оогийноо on November 22, 2010

Бичлэг маань ямар ч шашинтай холбоогүй бөгөөд бодит хүний тухай өгүүлж байгаа юм шүү.

Гайхамшигтай өр нимгэн сэтгэл, урам сэргэж ухаан нэммээр  гэгээлэг зөвлөгөө, амнаас нь унах үг бүр үнэ цэнэтэй гайхаж биширч өөрийн эрхгүй өвдөг сөгдөн хайрламаар тийм л гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Бүхий л зүйлийг хүүхэд мэт гэгээн цагаанаар төсөөлж, ярьж, бусдад хүргэж басхүү гишгиж хагдалахаас зүрхшээм тийм л ариун нандин дэвсгийг өлмий дор ургуулах гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Гэхдээ тэд ховорхоон ховор. Далайн гүн харанхуйн ёроолд дунгийн хавтсанд нуугдах цагаахан сувд мэт ховорхон.

Хүн гээч хачин сонин “гар” юмаа. Нээх сайхан юмны тухай бичих гэхээр үг цөөдөөд байгаа ч юм шиг. Бидний дунд эгэлхэн ажиллаж амьдарч байгаа бодит хүний тухай үгээр урлаж цаасан дээр дүрслэн бурхантай зүйрэлмээр санагдавч магад дэндүү хол хөндий хоосон хийсвэр  буух гээд байгаа учир Бурханлаг Хүн гэж нэрлэсэн юм.

Мэдээж Бурханлаг хүний дэргэд байхаар өөрийгөө хичнээн муу гэдгийг таньж дутагдалаа улам тод мэдэрсээр байх авч дэргэд нь мөнхөд байхыг хүснэ.

Аливаа зүйлийн эцсийн гаргалгааг дандаа нигүүсэх сэтгэл, энэргүй хайраар цагаалж чадах тэр л бурханлаг хүний дэргэд багахан хугацаанд бүүр цаашлаад насан туршдаа байх аз тохиолыг жинхэнэ их хувь заяа гэх үү. Ямар ч хүнийг (бусдыг) нигүүсэх энэрч хайрлах сэтгэлийн дуусашгүй өгөгдөл орчлонд хүн болж төрөхөд нь Бурханлаг хүн танаа энгийн хүмүүсээс хавь илүү жин дарж шагнагдан төрсөнийг алхам тутамдаа мэдрэх юм.

Хэдийгээр би Бурханлаг хүн таны дүрд хэзээ ч хувилан биелж чадахгүй ч Бурханлаг хүн таны өлмийд сөгдөн амьдарч чаднаа. Насан туршдаа.

Энэ бол миний бодол мөрөөдөлд ургаж, хүслээр биелсэн БОДИТ Бурханлаг хүн юм.

2 Responses to “Бурханлаг хүн”

  1. Nangaa said

    huuh Oogii egchee estoi unen ugtei bichleg bna shuu laitai bagahan murtluu unen

  2. Yanjmaa said

    Yaaay, yamar saihan bichee we.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: