Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    February 2011
    M T W T F S S
    « Dec   Apr »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая

Posted by Оогийноо on February 12, 2011

Блогтоо баярын мэндчилгээнээс өөр бичлэг оруулалгүй уджээ.  Одоо ч гэсэн баярын мэндчилгээ гэхдээ уртыг оруулчихья даа.

2  сарын 14ны өдрийг хайртай хосуудын өдөр гэдэг. Энэ баяр  “импортын” баяр ч бай хамаагүй  зүрх бүр хайртай хайртай гэж хүчтэй цохилох донсолгоог хамгийн ихээр мэдрэх энэ өдрийг эргэн тойронд хүмүүс тэмдэглэн өнгөрөөж байгаад би хувьдаа баяртай байдаг.

“Энэ хорвоод гурван агуу зүйл байна.
Нэгд, өөрөө чи хүнд дурлана гэдэг агуу
Удаад нь, өөрт чинь бас хүн дурлах агуу
Гэвч агуугаас агуу тэр зүйл бол ЭНЭ ХОЁР ХАМТДАА ТОХИОХ ЮМ ДАА” гэсэн үг байх. Мэдээж хамтдаа тохиож байвал агуугаас агуу зүйл гайхамшиг биш гэж үү, бүхий л зүрх сэтгэлээрээ хоёр биенийхээ төлөө цугтаа цохилж “бөмбөрдөнө” гэдэг хүний биенээс гарах, биеэр “тоглох” хамгийн сайхан хөг аялгуу бизээ. Гэлээ гэхдээ өөрөө хүнд дурлаж, эсвэл өөртөө хүн дурлуулах ч мөн гайхамшиг. Зүрх сэтгэл нь хайрлаж чадаж эс бөгөөс эргүүлэн өгч чадахгүй ч өөрт хүн хайртай гэдгийг мэдэрч амьдрах нь өөрөө гайхамшиг юм.

Нүцгэн ирээд, нүцгэн л буцах хорвоод хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж, өгч өгч бас дахиан өгч амьдарсаар “үзэхийн эцэстээ” үй олон хайрын сүман зүрхтэй золгох сайхан биш байна уу, биш гэж үү. Магад дэндүү романтик гэлээ ч хайр бол амьдралын хүрдийг зөвөөр хөдөлгөгч хүч гэдэгт би итгэдэг.

Хүн ганцаарддаг. Хүмүүс дунд  ганцаарддаг. Гэхдээ хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг, хайр дааж амьдардаг хүн ганцаарддаггүй байхаа. Би өөрөө хөвж, нисэж, дуулж амьдрах дуртай. Ихэнхидээ зүрхэндээ итгэдэг. Зүрх минь худал хэлдэггүй гэдэгт итгэсэн учраас аз жаргалаа олсон. Хайрлахын эхлэл итгэл ч байж болох, басхүү хайртай байсаар хайрлуулсаар амьдрах бүх хугацаа ганцхан итгэл дээр тогтсоор байдаг бизээ.

Бүгдэд нь гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.

Баярын энэ өдөрт зориулаад Даярмонгол сайт дээр М.Саруул-Эрдэнэ ахын орчуулж нийтэлсэн хайрын тухай богино өгүүллэг, туужуудаас өөрт таалагдсан 2-ыг орууллаа.

Хараагүй охин
Хараагүй болохоороо өөрийгөө учиргүй үзэн яддаг нэг охин байсан юм сан жээ. Хайртай залуугаасаа бусдыг бүгдийг нь үзэн ядна. Учир нь залуу л үргэлж охиныг харж халамжилдаг аж. Охин энэ дэлхийг харах өдөр ирдэг л юм бол найз залуугийнхаа гэргий нь болно хэмээдэг байлаа.

Тэгтэл нэгэн сайхан сэтгэлтэн хос нүд хандивлаж, охин ч ертөнцийг, бас найз залуугаа анх удаагаа харав. “Хорвоог харах өдөр чинь ирлээ, хонгор минь надтайгаа одоо гэрлэх үү?” Гэтэл найз залуу нь бас өөр шиг нь сохор нэгэн байсныг харсан охин цочирдон, татгалзжээ.
Залуу уйлсаар холдон одов. Хэсэг хугацааны дараа нэгэн захиа ирүүлснийг нь уншвал “Би чамдаа үүрд хайртай хэвээрээ шүү. Харин нүдийг минь хайрлаж яваарай.”

*********************************

Залуу хайртдаа 12 цэцэг авчирчээ. 11 нь амьд, нэг нь харин хиймэл цэцэг байх юм гэнэ. Тэгээд хэлсэн нь: “Хамгийн сүүлчийн цэцгийг үхэж дуустал чамдаа би дурласаар байх болно”.

2 Responses to “Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая”

  1. ~Daki` said

    iD-ga ogooj nzud bolii? blog jin taaalgdlaa

  2. Teerk said

    “Хараагүй охин” их таалагдлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: