Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    June 2012
    M T W T F S S
    « Nov   May »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Цаг хугацаа чамайг тэвэрье

Posted by Оогийноо on June 25, 2012

/Сэтгэлээ ил гаргаад сараачмаар санагдлаа/

Ээжээ, ааваа охин нь том болжээ. Охин нь ээж болсон. Бүүр охинтой болсон. Охин нь үртэй болсон болохоор том болох ёстой болсон. Үгүй ээ үгүй цаг хугацаа намайг том болгочихсон.

ЗҮҮДНИЙ АРГАМЖ

Эрхэлж ханаагүй байхад минь, үнсүүлж дуусаагүй байхад минь, та хоёрынхоо л дэргэд дур зоргоороо аашилмаар байхад минь хаяад явчихлаа гэж би та хоёрт “хорсдог” байсан. Хэзээ ч эвлэрч чадахгүй байсан болохоор ээжээ би таныгаа зүүдэндээ өдийг хүртэл яг 15 жил аргамжиж хүлээсэн. Таныг зүгээр л биднийг орхиод нөгөө л нэг явж явж байгаад зөндөө их чихэртэй ирдэг тэр л өдрүүд гэж бодоод би таныг зөндөө их хүлээдэг байсан. Яг одоо хаалга онгойгоод “Миний охин хоолоо хийсэн үү, ээж нь энэ цагаан сараас өмнө ахиад л амжиж ирж чадсангүй дээ” гэж хэлээд ороод ирнээ гэж 15 жил хүлээсэн. Өдөр ирэхгүй болохоор чинь зүүдэнд минь ирнэ дээ гэж бодоод зүүдэндээ таныгаа 15 жил аргамжиж хүлээсэн.  Уулзах бүртээ “Аав чинь холоо явсан гэхдээ ээж нь хүүхдүүдтэйгээ хамтдаа байнаа” гэсэн амлалтандаа хүрэхгүй бас л аавын араас биднээс залхаад орхиод явчихлаа гэж танд дандаа гомдож хүлээсэн. Зөрүүд, ааш муутай, дүү нараа зоддог охин нь гэрийнхээ ажлыг сайн хийгээд, дүү нараа сайн халамжлаад байвал өнөө маргаашгүй хаалга онгойлгоод л ороод ирнэ дээ гэж бодоод би таныг зүүдэндээ 15 жил аргамжиж хүлээсэн.

Та хоёрыгоо мөнх бусыг үзүүлсэн гэдэгтэй эвлэрч чадахгүй байсан болохоор л би 15 жил та хоёрыгоо зүүдэндээ аргамжиж, зүүдэндээ уулзаж, та хоёрыгоо эргээд ирнээ гэж боддог байсан болохоор өнөөдрийг хүртэл  та хоёрынхоо зургийг ил гаргаж, зул өргөж байсан удаагүй. Хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан хүмүүсийн замыг гэрэлтүүлэх гэж зул өргөдөг шүү дээ гэж боддог байсан болохоор та хоёр минь эргэж ирнэ гэдэгт би дандаа дотроо итгэдэг байсан болохоор л тэр. Би муу охин байна уу. Зул өргөчихвөл та хоёртойгоо зүүдэндээ хүртэл уулзаж чадахгүй алдчих юм шиг санагдаад байсан болохоор л тэр. Би аавынхаа хөлсний үнэрийг, ээжийнхээ айлгүйхэн хэрнээ цоглог чанга инээлтийг одоо хүртэл маш тод санадаг. Учир нь би та хоёртой өдөр бүр зүүдэндээ уулздаг байсан болохоор л тэр.

Одоо харин үгүй ээ. Цаг хугацаа миний зүүдийг “эмчилсэн”. Би эвлэрсэн. та хоёрыгоо би зүүднийхээ аргамжаанаас суллалмаар байна. Би цаг хугацаатай эвлэрсэн. Одоо би замыг тань гэрэлтүүлэх мөнхийн зулыг асааж та хоёрыгоо зүүдэндээ аргамжимааргүй байна. Би зул асаанаа. Би зүүдээ манахгүй ээ.  

ГАНЦААРДАЛ МИНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ

Ээж минь нэг удаа “Айлын ганц охин нэг бол их жаргадаг, нэг бол их зовдог гэсэн …” гээд санаашрангуй сууж байсныг тань тодхон санадаг. Тэгэхэд би яалаа гэж дээ би чинь 3 сайхан дүүтэй, бас ахтай хүн шүү дээ ганцаараа биш гэж бодож байснаа ч санадаг. Одоо бодохнээ ээжийн минь хэлсэн тэр жаргах, зовохын учиг нь ганцаардал байсан юм болов уу гэж. Эм хүний жаргал гэдэг нь энэ сэтгэлийг уудлан дэлгэхийн нэр байжээ. Үгүй гэж үү. Ээжийн минь хэлдэг зовлон нь миний сэтгэлийг ухаж, уудлаж, дотночилон ярилцах хүн үгүй дээ гэсэн болгоомж байсан юм болов уу. Эгч дүүс гэдэг эгнэгт сэтгэл сэтгэлээ сонсож, сэтгэл сэтгэлээ дэрлэж, сэтгэл сэтгэлээ дагаж, сэтгэл сэтгэлээ уудлаж, сэтгэл сэтгэлээ эмнэж явдаг давуу заяатай улс юм уу. Надад сэтгэлийн найзгүй байсан болохоор л намайг ганцаардалд дарлуулж зовно доо гэж боддог байсан юм болов уу.

Тиймээ би өдийг хүртэл ганцаардалтай тэмцдэг байсан. Эгчтэй, эсвэл эмэгтэй дүүтэй хүмүүсийг хараад битүүхэндээ атаарахдаг байлаа. Бусдад сул талаа үзүүлэх  дургуй болохоор дотроос минь тоншдог ганцаардлыг чадах чинээгээрээ дардаг байлаа. Өвдөхөд минь, нээх сайхан ярилцмаар санагдахад миний дэргэд ганцаардал л байсан. Надад ямар их бугшиж, булингартсан үгс цээжинд минь байсан гэж санана.  Эгч дүүсийн яриа өөр байдаг байх даа. Би хэнтэй ч өөрийнхөө тухай дотночилон ярьж байгаагүй.

Гэхдээ одоо би ганцаардахаа байсан. Харин ч эсрэгээрээ ганцаардал одоо миний хамгийн сайн найз, хамгийн сайн эгч, хамгийн сайн дүү минь. Миний үгийг маш сайн сонсож, надад маш сайн зөвлөгөө өгч, миний нууцыг маш сайн хадгалдаг. Харин ч эсрэгээрээ ихэнхидээ надад ганцаараа байх нь таалагддаг. Хамгийн хэцүү үедээ би ганцаараа байхдаа дуртай. Зүгээр л  нүдээ аниад амьсгалтайгаа ярилцдаг. Яг тэр үед надад маш сайхан байдаг.

Үнэндээ хамгийн ихээр үзэн ядаж, дургуйлхэж байсан зүйл эцэс сүүлдээ яагаад хамгийн том давуу тал болчихдогийг одоо хүртэл ойлгохгүй л байгаа. Ямартай ч ганцаардал минь намайг өдий зэрэгтэй болгосон юм шүү дээ.

Тиймээс ганцаардалыг миний хамгийн сайн найз болгож чадсан цаг хугацаа чамайг тэвэрье.

Мэдээж магад би 15н жилийн дараа ганцаардлаас өөрийн хүсэж байсан утгаараа салах байхаа. Яагаад гэвэл би охинтой болсон шүү дээ. Одоо би хамгийн гол нь охиноо дүүтэй болгоно. Охин минь томрох тусам ээжийнхээ хамгийн сайн найз нь болно байх даа.

Нэгэн цагт үзэн ядаж, энэрэнгүй бус хатуу хахир санагдаж байсан амьдрал сайхан санагдах тэр хормуудыг би энгэртээ тэвэрч цаг хугацаанд баярламаар байна. Би гайхамшигтай охинтой болсон.

4 Responses to “Цаг хугацаа чамайг тэвэрье”

  1. Авдар said

    Ухаантай охин

  2. Anonymous said

    Biiiiig like. Nulimsaa barij diilehgui blaa. Iim l uchraas bi 2 ohintoi bolsiim daa. Bi ch bas ailiin gants ohin.

  3. Hashnaa said

    Oogii egchee, estoi goe bichjee.

  4. Yanjmaa said

    Tiim shu, huurhun ohintoi. Nudiig ni harahaar bur huurhun.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: