Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2013
    M T W T F S S
    « May   Dec »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

БИ ЦЭЦЭРЛЭГЧИН ЯРУУГИЙН ЭЭЖ :-)

Posted by Оогийноо on November 1, 2013

Image

Миний охин цэцэрлэгтээ дуртай явдаг. Хэдийгээр багш нар нь асар их ачаалалттай байдаг ч гэсэн эелдэг харьцаатай, хүүхэд бүрээ “Миний хүү, миний охиооон” гэж эелдэгхэн дуудахыг харахад надаа сайхан байдаг. Бүх цэцэрлэг ийм сайхан байгаасай гэж би хүсдэг.
Өнөөдөр цэцэрлэгийн багш нар 3-4 дахин их ачаалалттай хэрнээ цалин нь тэр хэмжээндээ өсөөгүй, гар дээрээ ердөө 350 мянган төгрөгний цалин авч байна. 20н жил ажилласан ахмад багш баахан нэмэгдэл гэж бичүүлж бичүүлж 500 гаруйхан төгрөгний цалин авдаг. Хийж байгаа ажлынхан ачаалалттай харьцуулахад энэ бол түй гээд аргуу гарах шүлс төдий л мөнгө.

7 өнгөрч ирэх эхний хүүхдээ хүлээн авахын тулд бэлтгэл ажлаа амжуулахаар өглөө хар үүрээр 6 өнгөрч гэрээсээ яаравчлан гарах цэцэрлэгийн багш. Айлын эрх бяцхан хүүхдүүдтэй аль болох эерэг аргаар харьцах ёстой гэсэн “дүрэмтэй” тул дуугаа намсган харьцах цэцэрлэгийн багш. Гэвч хүүхэд бол хүүхэд. Хүүхэд дуу намсаад ирэнгүүт дарвин гүйлдэж, бужигналдана. Энэ хэрээр бие биенэ мөргөх, түлхэж унаган ширээний булан мөргөх нь энүүхэнд болно. 66 хүүхдийн шулагналдаан, шуугианаас давж үгээ хүргэх гэсэндээ магадгүй нэг удаа дуугаа өндөрсгөн “орилохыг” нь сонсоод, сэтгэл түгшин хүлээн авч хөмсөгөө зангидах ээж.
Орой 6 өнгөрөөж заримдаа 7 дөхүүлэн сүүлийнхээ хүүхдүүдийг аав ээжийхэн гарт хүлээлгэн өгчихөөд бичиг цаасны ажилд дарагдахаас эхлэн, дараагийн өдрийн бэлтгэлээ базаах, ундуй сундуй бүхнээ эмхлэн, баастай шээстэй өмд, гудас хөнжилтэй зууралдан ноцолдсоор орой нь 10 хүргэх цэцэрлэгийн багш. Шөнийн одоор баримжаа гарган гэрлүүгээ бүдчин очиход үр хүүхэд нь аль хэдийн дулаан хөнжилдөө нойрсож, аягалан тавьсан хоол нь хөрөөд гүлдийчихсэн… Оройн хоолоо гэртээ халуунаар нь идээгүй, цэцэрлэгийн хүүхдүүдээр үр хүүхдээ хийж, цэцэрлэгийн хоолоор өдрийг өнгөрөөн гэр бүлээ умартан ажиллах цэцэрлэгийн багш.
Цэцэрлэгийн багш, гэр бүл зохиож амжаагүй залуухан бүсгүй над руу инээмсэглэн “Хэзээдээ хүнтэй танилцаж явах вэ дээ. Хүүхдүүдтэйгээ зууралдсаар долоо хоног, сар жил өнгөрчих юм” гэж инээмхийлэн хэлсэн. 30 хүрээгүй гэхэд дэндүү ядруу царайтай миний охины багш  Сарын 350 мянган төгрөгний цалингаар ганган хүүхэн ганц шуба ч авч өмсөхөд хүрэлцэхээргүй мөнгө. Ийм мөнгөөр тэднийг ажиллуулж байхад 66 хүүхэд бүртэй тэгш ажил гэж яагаад бид уурлаж загнан шаардах ёстой юм.

Хэтүүрлэг биш энэ. Улсын цэцэрлэгийн багшийн ажил нэг иймэрхүү. Өөрийгөө ийм ажил хийдэг гээд төсөөлөөд үзвэл … “Өө би яагаад ч чадахгүй ээ” гэвэл бидний үр хүүхдийн төлөө ажиллаж байгаа багшийг хүндэтгээд бас нэг харвал …
Хэрвээ таны үр хүүхэд улсын цэцэрлэгт явдаг бол болохгүй бүтэхгүй бүхнийг хөмсөг зангидан, уруул дорвойн, арьсаа үрчийлгэн харахын оронд би яаж туслаж чадах вэ гээд бодод бас үзээрэй гэж би эцэг эхчүүдэд хандаж хэлмээр санагддаг боллоо.
Цэцэрлэгийн эцэг эхчүүд энд тэнд ажилладаг ажил албатай л хүмүүс байдаг биз. Эцэг эхчүүд нэгдэж байгаад ядахнээ байгаа хэдэн багш нарынхаа цалин мөнгийг нэмэгдүүлэх, орчинг нь сайжруулах гэх мэтэд яагаад санаачлага гаргаж болдоггүй юм болоо гэж… Дүлий чихтэй төр рүү дөжиртөл нь орилж саналаа хүргэх нь эцэг эхчүүдийн нэн тэргүүний үүрэг баймаар байна. Ганцхан намар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ л цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэж гомдоллохын оронд…

Өглөө хүүхдээ өгөхдөө уриалгахан, орой хүүхдээ авахдаа ууртай. Гэхдээ өглөө, оройн аль ч цагт юуг ч анзаарах сөхөөгүй нээх завгүй.

Шүүмжлээд бардаггүй улсын цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулан, хүүхдүүдээ таатай орчин багахан ч болов бүрдүүлэхэд ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН САНААЧЛАГА туйлын хэрэгтэй. Үүнд эцэг эхчүүд хамтраад ажиллахад долоо хоногт үсрээд л 2 цаг зарцуулахад хангалттай, цаг заваа барж ядсандаа биш шүү. Тэгээд ч хараад байхад эцэг эхчүүд нь идэвхитэй, санаачлагатай, эерэг хандлагатай улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа жигд байна гэж анзаарах болов. Яагаад гэвэл тэд юу хүсэж байгаагаа уламжлаад, хамтран гар бие оролцдог, мөн хяналт тавьж чаддагт байгаад байх шиг.

/Бөөс бөөс гэдэг шиг нөгөөх чинь сав л хийвэл цэцэрлэг ярьдаг болчихлоо. Яахав дээ цэцэрлэгт миний охинтой адилхан зөндөө бяцхан үрс байдаг. Бас миний охины багш цалин сайн авдаг, нийгмийн асуудал нь бүрэн шийдэгдвэл миний сэтгэл тэр чинээгээр тэнийх гээд байх шиг /

Хүүхдэд туслана гэж холыг харахаа болилоо. Ойрыг цоо ширтэнээ, тэр нь миний охины цэцэрлэг  :-) миний охины багш🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: