Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    December 2016
    M T W T F S S
    « Dec    
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 50,975 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

who r u?

3 жилийн өмнө би өөрөө өөртөө зориулж өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай нээх том, нээх урт шүлэг нэг орой гал тогооны өрөөнд ганцаараа сууж байгаад биччихэж билээ. Миний тухай “ООГИЙНОО” гэх жижиг ертөнцийг илэрхийлэх шүлгийг хэсэгчилэн хүргэе. Намайг толидоно уу.

Хүний орчлонд хүн бүр өөрийн сонгосон өнгөөр амьдралыг зурж, өөр өөрсдийн хүссэн замаар мөрөө гаргаж, өөрийн хийж бүтээсэн зүйлээр бахархаж түүгээрээ хойчдоо алдар нэрээ үлдээхийг хүсдэг. Би ч мөн тэдний нэгэн адил сайхан бүхнийг бэлэгдэл ЦАГААНААР, гуниг гутралыг умартсан эрч хүчийн бэлэгдэл ШАРААР амьдралыг будаж зөвхөн бусдад хайр түгээх замналаар замнаж, миний нэрийг зөвхөн миний үр хүүхэд, ах дүүс, хань ижил бус надаас “хайрыг” авсан хүн болгон үеийн үед санаж яваасай гэж би хүсдэг.

ТИЙМЭЭ БИ,
Амаа булааж цовохчин агсагнах
Омголон азарганы НОМХОТГОГЧ байхыг,
Гэгээн өдрөөр харанхуйлан босох
Өтгөн мананд үл автах
Жижигхэн хөгжилтэй ОЧ байхыг,

Гуниг гутралын сорогч намагт
Хөл алдан живэх нэгнийг
Татан гаргах
Туяхан ч гэмээр, үндэс бөх
МӨЧИРХӨН байхыг,

Ганцаардалын ертөнцөд гуниглан унтагч
Нойрсож буй гүнжийн
СЭРГЭЭШ байхыг,

Гэгээрэлд хүрэх замыг олсон
Амар амгалангийн БЭЛЭГДЭЛ байхыг,
Цастай хүйтэн жихүүн өвлөөр
Хөл дулаацуулж, сэтгэл бүлээцүүлэх
Задгай галтай “КАМЕНЬ” байхыг,

Хайртай хүндээ сэтгэлээ илчилэхээс имээх
Бүрэг залуун
Хайрын захиан ЗУУЧ байж
Амраг хосын аз жаргалтай амьдралыг
Адислан ерөөх ГЭГЭЭНТЭН байхыг
ХҮСДЭГ

Санаандаггүй үгээр биенээ гомдоосон
Амраг хосын ТАЙЛАЛ байхыг,
Чихэр хараад баясан хөөрөх
Халтар жаалын ИНЭЭМСЭГЛЭЛ байхыг,

Залуу насаа надаас олсон
Эмээ, өвөөгийн ЭРЧ ХҮЧ байхыг,

Мандах нарны хурц гэрлийн
Өчүүхэн нэг ЦАЦРАГ байхыг,

Хөгжиж буй эх орныхоо
Хувирашгүй нэгэн ХАНДИВЛАГЧ байхыг,
ХҮСДЭГ

Хорсолоо тайлан хашгирмаар нэгний
Өштөнд нь хүрэх ХООЛОЙ нь байхыг,

Уураа задалж нүдэлцмээр нэгний
Навсартал зодуулах МЕШОК байхыг,

Хайраар дутаж ганцаардах нэгний
Аз тохиосон УЧРАЛ байхыг,

Зуны өдөр дааран жихүүцэх нэгэнд
Дулаацах нарны ИЛЧ байхыг,

Амьдралдаа алдсан азгүй нэгний
Зөвд хүрэх “ЖИМХЭН” байхыг,

Сэтгэлээ тоглуулж, итгэл алдрагчийн
Ижилгүй нэгэн НАЙЗ байхыг,
ХҮСДЭГ

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ор залуугаараа орхиод одсон
Эцэг эхийнхээ амжаагүй жаргалынхан
ЭЗЭГНЭГЧ байж
Сэтгэлдээ тээсэн хүсэл мөрөөдлийнхөн
Аз жаргалтай төгсгөлийг олохыг хүснэ.

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ээжийнхээ,
Гарын таван хуруундаа хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Өхөөрдөн энхрийлэн хошуу цорвойн үнсэх дулаан
ҮНСЭЛТИЙГ
Өглөөд биднийг дуудан сэрээж
Өрөмтэй өгдөг тостой
ГАМБИРЫГ
Баяр болохоор урлаж өгдөг хөвөн даавуун
ЦАМЦЫГ
Үеийн залуусыг сөхрүүлж явсан
Үзэсгэлэнт залуу насныхан
НУУЦЫГ
Насны ханьдаа бүхнээ зориулсан
Үнэнч сэтгэлийн халуун
ГАЛЫГ олоод

Ээжийнхээ хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Халуун ҮНСЭЛТЭЭР сэлбэж,
Хагацлаар орхигдсон өнчин хүүхдүүдэд
Өглөөд өгч амжаагүй тостой ГАМБИРЫГ нь
Өөрийнхөө сэтгэлээр сүлсэн цайгаар зөөллөн өгөхийг,
Дуусгаж амжаагүй давуу ЦАМЦЫГ нь
Өрөөлд тааруулан бэлгэнд илгээхийг
Үзэсгэлэнт залуу насныхан НУУЦААР
Олзлохыг хүссэн зүрхийг дэргэдээ тушахыг,
Үнэнч сэтгэлийнхэн халамжит ГАЛААР
Намайг гэсэн сайхан залууг жаргаахыг хүснэ.

Ганцаардалын хавцалд
Орхигдон МАРТАГДАХААС,
Он цагийн салхи
Миний нэрийг
Бусдын тархинаас
БАЛЛАН АРЧИХААС,
Миний духанд
Жил жилийн намрын
Уйтгарт ХООСОН ЗУРААСЫГ нэмэн сийлэхээс,
Хайртай бүхнийг минь
Үнсэхээс минь урьтаж
Надаас авчихаад
Жишэм ч үгүй зүрхийг минь
Хүйтэн хонгилд тас хийтэл
Түгжиж орхихоос л
АЙДАГ.

Эцсийн эцэст би
Айдсаасаа алхам түрүүлж
Хүссэн бүхнээ амжуулах
Хүчийг надад өгөөч гэж наминчлаад
Өөрийн гаргасан замаар
Зөөлөн хэрнээ тас хийтэл алхаж
Энгүүн, даруухан хэрнээ
“Тэнгүүдийг” атаархатал, бусдад нь жишээлэхээр “САК” амьдарна.
БИ
Хүнийг
Өөрөө өөрөөсөө ичихдээ
Цоохор арьсаа далдлахыг хичээсэн
Үнэтэй булган хүрэм хэдэрлэсэнд нь бус,

БИ
Хүнийг
Зүрхэнд нь нөөцлөгдсөн хүйтэн мөс нь
Царайнаас зэвхүү дааж
Харагдах бий гэхдээ,
Үнэтэй брендийн “шохоон чулуугаар”
Өнгө нэмж будсанд нь бус,

Сэтгэлийã минь өөрийн болгох гэж
Эрх чөлөөг минь олзлон цаламдах гэсэндээ
Ухааныг минь үгийн сайхнаар булингартуулж
Хүслээ гүйцээх гэж байж ядсандаа
Боран Унгарыг нуусан алттай нь,
Үзэсгэлэнт Клеопатраг, шивэгчин бүсгүйчүүдтэй нь,
Түрүүвчнийхээ зузаанаар даллан сөхрүүлж чадна хэмээн
Ам бардам хэлэх залуугийн
Зурахын төдийд авалзах
Шүдэнзний галын хайранд ч бус,

Зүгээр л
Мөрөндөө давуу нөмөрсөн
Царайгаа эрүүл салхинаас нуугаагүй
Эрх чөлөөг минь хүндлэн үзэх
Зүрхний хайрыг нууцхан дэлгэн
Насны минь амьдралыг “өөрөөрөө” даатгасан
Энгийн хүнд л хайраа өгнө.

Дээрх миний тухай харин энэ шүлэг миний үзэл бодол юм уу даа. Заа байз бараг таван жилийн өмнө энэ шүлгэрхүү зүйлээ бичиж байжээ.

Ухаантай харагдахыг хүсвэл ЧИ
Ярих ёстой бол,
Ухаантай байхын тулд ЧИ
Бусдыгаа сонсож сур
Сайн үйл хийж байгаа мэт харагдахыг хүсвэл
Завгүй гэгээнтэний дүрд хувирах ёстой бол,
Сайн үйл хийхийн тулд
Ханш нь агшинд солигдох хий хоосон “ногоон”д бус нэрийг чинь мөнхөд
сийлэх сэтгэлийн хатавчинд сөгдө
“Тэргүүлэгч” байхыг хүсвэл ЧИ
Өөрийгөө нэгдүгээрт авч яв
Бусдыг манлайлахын тулд
Даруухан байж сур
Бусдыг асрамжлахыг хүсвэл ЧИ
Чин сэтгэлийн зөвлөгөө өг
Бусдаар халамжуулахыг хүсвэл
Өөртөө нэвтрэх орон зайг тэдэнд тавьж өг
Бусдаар хайрлуулахыг хүсвэл
Хайрыг хэрхэн өгөхөө мэддэг бай
Бусдыг хайрламаар байвал
Хайрыг хүлээж авахад өөрийгөө бэлтгэ
Аз жаргалтай харагдахыг хүсвэл
Инээж сурах хэрэгтэй
Аз жаргалтай байхын тулд чи хорсол хилэнгийн үйлийг
Ухааны сүлдэнд даатга
Бурууг хийсэн хүүхдийг зэмлэлээр чи бөмбөгдсөнөөс
Бурууг хийсэн түүний алдааг хэлж сургамжил
Уураа чи үл тэвчвэл
Өөртөө зовлонг дуудаж, дотоод ертөнцийн чөтгөрийг амилуулна
Харин хайрыг амсах зүрх чамд мөнхийн гэгээрлийг өгнө
Зовлонгийн шалтгааныг бусдад нялзаах нь зовж буй нь шинж бус
Харин сохорч буйн илрэл
Иймд аз жаргалыг бүтээхийн тулд
Хэн нэгээс зүрхээ харамлахгүй
Галзуу дурлалын дөлөнд бүрэн биш дутуу шатаад нэг үз
Аз жаргалын нууц юунд нуугддаг вэ
ЭНЭ нь
Энгийнд орших агуа хүлцэл
Хайрлах, харамлах, өгөхөд дулдуйдах бус сөхөрсөн энэрэл
Чиний эргэн тойронд хөмсөгөө атруулан зовлонд дарлуулагчид
БҮГД амьдрахын учрыг хэтэвчиндээ даатгасан “гобсекууд” /шимэгчид/
Өөрийгөө танихаас таниулахаас булзсан жүжигчид

Copy right to OOGII /өмчирхөв/ Англи хувилбар нь энд бий. Хүмүүс Англи хувилбар нь илүү дээр юм гэдэг.  Магадгүй л юм.

19 Responses to “who r u?”

  1. javkhaa said

    sain bna uu Oogii egchee gj bolno bizdee . bi oroinoos hoish l tanii blogiig uhaj suulaa niitlel bur chn ih taalagdlaa uneheer hunii setgel dotorluu tusgaj chadsan saihn zuiluudiig unshij taniig uneheer bishirchiheed suuj bna. Iim saihan zuilsiig tuurvij unshigch olniihoo melmiig myalaaj urgej sonin hachin shineleg zuilsiig hurgej bgaarai tand undoroos undor amjilt huseh hergtei aja aja paytii……..

  2. Anonymous said

    uneheer goy zuiluudiig bicheh yumaa…

  3. bumdari said

    Гайхалтай сайхан шүлэг байна…..маш их эрч хүч мэдрэгдлээ

  4. maagii said

    chinii bishej temdeglesen bolgonoor zondoo ih yum bodogdoh yum bn.ortoo chin holboo barij boloh bolow uu

  5. BOLOROO said

    MINII HUURHUN NZIIN 2006.D NADAD UZUULJ BSAN SHULEG BNA SHDE. NZAARAA BAHARHAJ YVDAG SHU!

  6. mglbluesky said

    saihan blog baina. Ooroo Koread baidag gesenuu? bi bas Koread surdag yun. Haya blogooroo medeelel soliltsoj baival yamar ve? Ooriin chine blog nadad uneheer taalagdlaa.

  7. Таны шүлэг Бийрбэх сайтад нийтлэгдсэн болно.
    http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2394

  8. Үнэхээр сайхан бичжээ. Одоо 5н жилийн дараа би гээд нэг өдөр бичмээр санагдуул бичээд нийтлээрээ.

  9. Гэжээд: Баярлалаа хэхэ яаасан этгээд нэр вэ гсн хэхэ

  10. gejee said

    duudee amjilt husje.ooroo oorooroo bdag chin saak shuu

  11. Gegeen said

    gogo yum bn. chi shoo. hehe. http://www.gegeen.com

  12. Boljgono said

    Уураа задалж нүдэлцмээр нэгний
    Навсартал зодуулах МЕШОК байхыг…husdeg genuu, yoonoo.

  13. Arsun said

    Amjiltb huseye. Chamaig unshchih shig bolloo. Arsun

  14. Barimalch said

    Ene her bargiin mundag surguulid sursan master doktoriin bichij uhaarahgui sain tuvshinii shuleglel bainaa.

  15. 3apaa said

    Аа тийм нэг юм хэлэхээ мартчиж. Шүлэгнүүд чинь саак байна түхүү гсн😛

  16. Anonymous said

    Bi chinii blogoor bainga ordog anonymous baina. Goyo bichleg bas goyo zuragnuud baina. Amjilt khusiye

  17. Byambaa said

    wow. avyaslag ohin bnaa. amjilt husey.

  18. Oogiinoo said

    Tungaa egchid: Bayarlalaa

  19. Tungaa said

    Ямар сайхан шүлэг вэ, өглөө ажилдаа ирэнгүүтээ компьютерээ асаагаад, яагаад ч юм чиний блогийг уншиж суулаа. Эхний шүлгийг уншаад тэсэлгүй уйллаа. Гайхалтай. Ер бусын ухаантай, сайхан охин шүү. Үнсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: