Oogiinoo

Бурханы бүтээл утгаар нь хүн бүрийг хайрламаар …


  • Бодож баймаар үг

    Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга
  • Тэнгэр шиг бай

    ... Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! ...

  • Бичлэгүүдийг сар бүрээр харах

    November 2017
    M T W T F S S
    « Dec    
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archives

  • Их уншигдсан

  • Тоолуур

    • 53,097 hits
  • online counter
  • Хаанаас

  • БЛОГТ ЗОЧИЛСОНД

Archive for the ‘Аяны богц …’ Category

Б.Явуухулан. Би хаана төрөө вэ?

Posted by Оогийноо on July 14, 2009

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Аз жаргал, Аяны богц ... | Leave a Comment »

“D”-г цайруулсан тэмдэглэл

Posted by Оогийноо on May 20, 2009

Миний нэртэй жижигхээн жим сургууль гэр хоёрын хооронд гараад 3 сар өнгөрлөө. Хэлний бэлтгэлийн нэгдүгээр ангиа дүүргэж 2-р түвшиндээ дэвших шалтгалтаа өгсөн ч дүнгээ сонсоод жаахан сэтгэл санаагаар унах аядав. Надад өгсөн үнэлгээ анхаарал сул, хайнга зангийг минь дурайтал “зурж” “А”-ээс “D” хүртэл дүнг халааслав. Шалгалтын яг өмнөх өдөр багшаас сайн гэж үнэлүүлэн, өөрөө ч таахалзаж байсан дүрэм дээрээ авсан ганц “D”-гээ үзэн ядаад аргилгахыг хүсэвч яалт ч үгүй миний анхаарал хахрамжгүйн тэмдэг болон сурлагын дэвтэрт наалдан пад болчихвоо хөөрхий. Бусадтай “арсалдах” тэнэгдүү гэмээр үндэсний үзэл гаргаж байхаар өөрийнхөө толгойн дээр байгаа томоос том өвсийг хараад, салан задгай сул талтайгаа тэмцэх хэрэгтэй юм гэдгийг шалгалтын дараа өнгөрсөн борооны хойноос цөв нөмрөхтэй адил ойлговоо.

Шалгалтын төгсгөлд ангиудын хооронд Солонгосоор илтгэл тавих тэмцээн зарлалаа. “D”-д гүйцэгдсэн шарандаа энэ илтгэлд нь заавал нэг юм дуулган даа гэж араа шүдээ арзалзуулсны үр дүнд “гараа хүндрүүлэх”-тэйгээ болов. Хагас бүтэн сайн болгонд гадуур тэнэж аялал хийж байсан тухай өдрийн тэмдэглэлээ Солонгос дээр товчхон ярихад минь Монголд байхдаа “урнаар урамдаж сурцгаая” сургалт багагүй тус болов бололтой. Нүдний ирмэлт, уруулын хөдөлгөөн, гарын савалгаа сайн байсан гэнэ шүү.

За ингээд “D”-г цайруулсан аялалын тэмдэглэлээ нийтэлсүгэй.

Солонгосын баруун урд орших Тежон хотод үзэж харах зүйлс бишгүй олон. Гэрээс холгүйхэн Гим мөрөн мяралзан урсах агаад үзэсгэлэнт эргийг нь бараадсан ногоон төгөлт цэцэрлэг, Тежон усан цахилгаан станцын далан, Солонгосын ерөнхийлөгчийн зуны сэрүүн лавиран, мөнхүү Солонгосын хүчирхэг гурван хаант улсын нэг болох Пэкжэ-гийн үед баригдсан эртний тосгон бий.

Тежон усан цахилгаан станцын далан

Гим мөрөн

“D”-г цайруулсан тэмдэглэл маань дурлан үздэг Дэ Жангум, Хө жүн зэрэг кинонд гардаг эртний тосгоноор хийсэн аялалын тухай байлаа.

Энгэр хормойгоо Гим мөрнөөр ундаалсан Янгсан уулын өндөрлөг бэлд эртний тосгоныг барихаар сонгосон нь байгалийн босгосон шивээ модон хэрэм мөнхүү давж үл барах өндөр уулын хад асга нь гадны халдлага, түрэмгийлэлийг няцаах хамгаалалт байхаар бодоолцсон гэнэ.

Солонгосын гурван хаант улсын хоёр болох Пэкжэ болон Гүгурёо-г өөртөө нэгтгэн хүчирхэгжсэн Нэгдсэн Шилла улсын үед энэхүү тосгонд амьдрал ид цэцэглэж байжээ.

Одоо эртний тосгонд захирагчийн байр, будаан талбайн эзний байр, сурвалжит ноёнтоны байр, хэрэг хэлэлцсэн шийдвэрлэх лавиран, сурвалжит иргэнийг сүүлийн замд нь үдэж морьдуулах орхиц байр зэрэг нийт 6 цогцолбор өөр өөрийн гэсэн өвөрмөгц содон түүх, хэв загварыг илтгэн оршино.

Мэдээж хэрэв хана туурга ярьдаг бол эртний сүрлэн байрнуудад түүхэн ямархан том хэлэлцээр үйл явдал болж байсныг бидэнд хэлээд өгөх байсан биз. Улс орон, үндэстэнүүдийн амьдран суусан орон байрны хэлбэр загвар, хийц маяг нь хүний угсаа гарлын дээд доод зэрэг зиндааг тайлбаргүйгээр бидэнд хэлээд өгөх нь гайхалтай.

Орох айл үүднээсээ гэдэг Монгол ардын зүйр үг байдаг даа. Яг түүнийг батлах мэт захирагчийн байрны үүдний угтах хаалгыг модоор “зодож” уран нарийн хийсэн, хашаа нь цэлгэр уужим байх агаад дотроо эмэгтэйчүүдийн ямбаны байр, алжаал тайлах байр, соёлтой 00, зочин хүлээн авах өрөө, гал тогооны байр, зарц боол шивэгчдийн байр гээд нилээн олон байртай.
Захирагчийн байшингийн дээвэр хүртэл “лайтай” бодвол тухайн үедээ л үнэтэйд тооцогддог байсан байлгүй шаазан вааран хийцтэй юм билээ.

Шаазан дээвэртэй захирагчийн байр

Харин сурвалжит ноён болон газрын эзний байрны угтах үүдэн хаалганы дээвэр хийгээд бүх байшингуудын дээвэр нь сүрэл. Мөнхүү хашаа нь жижигхэн ихэвчлэн тариа ногоо хураах агуулах сав олонтой.

Байгаа юмаа тордон арчилж юмаар юм хийх гэдэг ухаан энэ Солонгосчуудад бас байх юмаа. Алив зүйлийн донж маягийг нь тааруулан засаж янзлаад аялал жуулчлал, амарч зугаалах үзэмж төгөлдөр цэцэрлэг, үзвэрийн газруудыг хаа сайгүй хийсэн байдаг нь авууштай сайхан чанар.

Эртний гэх энэ тосгоноор яваад харж байхад танилцуулга материал сайтай, бяцхан боловч түүхийн хэсгийг орчин цагт нийцүүлэн засаж тохижуулсан байгаа нь зөвхөн гадаадын жуулчидад Солонгосын эртний дурсгалыг таниулаад зогсохгүй, хойч үедээ түүхээ өвлүүлэн сургах сайхан үзүүлэн материал болж байна гэлтэй.

Биднийг тосгоноор орж гарч явахад ач гуч зээгээ дагуулсан эмээ өвөө нар тайлбар хийгээд явах нь олонтой харагдсан.

Эртний тосгон төдийгүй Гим мөрнийг дээрээс нь тольдож болох тавцан дээр хөл гараа амраан суухад их усны сэрүүн салхи сэвэлзээд л, байгалийн сайхан нүд баясгаж сэтгэл тайтгаруулаад л сайхан амралт болох.
Зүлгэн дээр гудас дэвсээд таван хошуу болон тэнгэр ширтэж өвс зажилан хэвтэх сайхан ч байгалийн сайханд энэ мэт бага сага нүд баясгах зүйлийг хараад бодлогоширон суух сонирхолтой л санагдах юм билээ.

Ер нь тэгээд бодоод байхад эх оронд минь аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын жил гээд лоозогноод байдаг яг цаг дээрээ очоод үзэх гэхээр хээр талд учир үл мэдэгдэх ганц хад, сүм дуган, суварга байх. Гадны жуулчид байтугай Монголчууд бид өөрсдөө ч үл мэдэх түүх дурсгалын зүйл олон байдаг даа. Тэр болгоноо засаж янзлах нь байг гэхэд дорвитой сайхан мэдээллээр баяжуулж, аялалын хөтөч нарыг тогтмол мэдээллээр хангаад байх ажлыг хийдэг болоо гэж.

Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг үг хавчуулахад Солонгост үзэж аялаж явахад цэвэрхэн 00, хогийн сав арвин их байх нь “таатай сайхан” юм билээ.
Монголд дулаарахтай зэрэгцээд хэний яаанаагүй л аялалаар явахыг боддог. Аялалаар очсон газарт 00, хогийн савны асуудал бэрх байдгийг хэн хүнгүй мэдэх биз. Наад захын жишээ дурдахад л жилийн 4 улирал алгасгахгүй очдог Ээж хайрхан хүрэх замд хаа сайгүй гялгар уут, архины шил гацуурны чимэглэл шиг гялтагнаж, олон хүний хөл даахгүй дүүрчихсэн ялаа батган шавсан ганцхан модон жорлон байдаг. Ер нь бидний тогтож үздэг бүхэнд л ийм дүр зураг тодоос тод харагддаг даа.

Тэгсэн хэрнээ хүмүүс их үзэж орж гардаг газар манайхан нэг модон шовоохой босгоод машин хориглосон татуурга зоочихсон мөнгө нэхэх нь элбэг. Тэгсэн хэрнээ ядаж ойр орчмынхоо хогийг цэвэрлэх, эсвэл хэдэн хогийн сав аваад тавчих сэтгэлгүй улс даа.

Ингээд сайхан юм зүгээр ч нэг үзэж чадахгүй энэ мэт хадуурч халуурсан бодол эргэлдээд байх юмаа.

УТАА ТООС, ШОРОО БУРТАГТАЙ Ч ХҮН ЗОНЫХОН СЭТГЭЛ АРИУН ЦАГААНААРАА БАЙВАЛ ТЕХНИКЖИН ЦАХИЛГААНЖСАН ТЭР ИХ ХӨГЖИЛД ХУРДЛАН ТЭМҮҮЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч ЮМ ШИГЭЭ.

Posted in Аяны богц ..., Солонгосд бичсэн нь | Leave a Comment »

Тэмдэглэл

Posted by Оогийноо on May 9, 2009

Үг холбоогүй уджээ. Блогоо биш юмаа гэхэд тэмдэглэлийн дэвтэрээ ээрчиж суудаг хүн дэвтэрээ ч эрээчих завдалгүй орчинтойгоо танилцах, гэнэт ирсэн урилгагүй “зочныг” үдэж морьдуулах, харь хэлний учир зүйг олох гэж гүйсээр нэг мэдэхэд 5 сар хол гарсан байх юм.

Өчигдөр үзсэн Амёнду арал дээрх цэцгийн үзэсгэлэнгийн талаар хэд гурван үг бичих санаатай суусан боловч нэг л үг эвлэрч эмх цэгцэнд орж өгдөггүй. Ингээд бичихээ азнан зүйл бүрийн бодолд ээдэрч гашилсан тархиа сэргээхээр дуртай блогуудаар хэсэж яваад Соронзон ахын блогоос “Мөнхийн Ёс” бичлэгийг уншлаа. Бичлэгийг уншихад бодлын ээдрээ гарч, тэнэглэх өвчин анагаагдах шиг санагдав.

Солонгост ирээд удалгүй ханиад хүрлээ. Ханиаданд дарлуулснаас болж энд ирэхдээ өвөртөлсөн мөрөөдөл, хүсэл тэмүүллээ мартаж дотны найз маань ч танихгүй болтол унжигар дорой, дотогшоогоо нэгэн болж хувирлаа.
Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ өвдөснөө бодоод бодоод ч олсонгүй. Тэгээд бүүр “нэг муу ханиаданд шүү” гэж бодохоор өөртөө дургуй хүрэн өдөржин халуурч хэвтэж залахсандаа орноос босохыг оролдовч дагзнаас дүүжлээстэй хүнд туухай өөрийн эрхгүй гэдэргээ татан унагана. Ингээд л хэд гурван өдрийг цонхоор харагдах модны навчисны салхинд бүжиглэх хөдөлгөөн, цаадхан талын байшингаас хааяа нэг гарч үзэгдэх хүнээр амьдралын өдөр тутмын хэмнэлийг төсөөлөн хэвтлээ.
Ямартай ч хүн босож чадахгүй өвдөхөөрөө хамгийн гол нь сэтгэлээрээ их эмзэг болчихдог юм билээ.
… Ханиаданд дарлуулсан 10 гаруй хоногт биеийн байдлаас шалтгаалан намуухан алхаж, аядуухан дуугарч, зөөлөн харж явсаар, ханиад эдгэж бие гайгүй болсоны дараа унжигар сулбагар имиждээ нэгэнтээ орсон байлаа. Хүний газарт өвдөхөөр ядаж дэргэдэх хүнээ хүртэл зовоогоод эрүүл хүн нь хамтдаа нүднээс гарчих шинжтэй.
Найзуудын маань хэлдэгээр эрүүл галзуу мэдэгдэхгүй өнөөх хүн нь энд ирээд нээх дуугуй хүн болж дүрээ хувиргав.
Чийгтэй газарт ханиадыг нэг муу гэж басамжилж болохгүй гэдгийг сайтар мэдэрлээ.

Соронзон ахын блогт “Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдаг гэжээ. Ханиаданд дарлуулаад, амьсгалахаасаа айж цээж хөндүүрлэж хэвтэхдээ нээрээ л ухаан орсоноос хойших 20 жилийнхээ амьдралыг толгой гашилталаа эргүүлцэж бодсон шүү ХЭХЭХЭ. Ямартай ч өөрийгөө аливаа зүйлийг бодоод л бодоод л яваад байх хүн, биш бодсоноо хэн нэгэнд илэрхийлж, илэрхийлэхгүй юмаа гэхэд цаасан дээр үлдээж байвал оюун ухаан эрүүл саруул, сэтгэл санаа эмх цэгцтэй байх юм гэдгийг сайтар ухаарах шиг.

Одооноос тэмдэглэлээ хөтөлж, блогтоо салхи байнга оруулдаг хэвийн амьдралдаа эргэн орохыг хүснэ.
Бичлэгээ жаахан онцгүй эхлэчихлээ дээ. Заа яахав одоо сэтгэл сэргээх сайхан зурагнууд оруулнаа.

ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Солонгост ирснээс хойш хагас бүтэн сайн өдөр болгон салхинд гарч олон сайхан газар нутагтай танилцаж байна. Энд үзэж харих зүйл ихтэй, амарч зугаалах талбай арвинтай сайхан юм. Цаг хугацаатай уралдан ажилладаг Солонгосын хөдөлмөрч ард түмэнд амарч зугаалан алжаалаа тайлах газруудыг хангалттай бэлтгэж өгсөн нь сайшаалтай юм даа.

Харин энэ 5 дахь өдөр сургуулиас зохион байгуулалттайгаар хэлний бэлтгэлийхнийг миний амьдардаг Тежон хотоос автобусаар 3 цаг явж хүрэх Солонгосын баруун тэнгисийн эрэг дээрх Амёнду арлын цэцгийн үзэсгэлэн үзүүлэв. Хавар ялангуяа 4-6 сарын хооронд Солонгосын өнцөг булан бүрт л анги хамт олон,, найз нөхөд, гэр бүлээрээ цэцгийн баяр үзэж нүдээ баясгадаг юм байна.

Хичээл эхлээд удаагүй байхад танилцсан Солонгос эмэгтэй Тежон хотыг “Ухаантнуудын хот” гэж хэлж байсан шүү. Сүүлд бодоод байхад тэр нь ортой минь билээ. Энэ хотод эрдэм шинжилгээ, судалгааны том том төвүүд байхаас гадна Солонгосын шинжлэх ухаан, технологийн цохилох зүрхийг ажиллуулдаг гол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах KAIST их сургууль буй. Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг 2002 онд Тежонд зохион байгуулж байсан гэх мэтээр бичээд байвал олон зүйл бий. Дараа жич бичлэг болгон тавинаа. Ер нь Тежон Солонгосын сайхан хотуудын нэгд тооцогддог жижигхэн, цэвэрхэн гоё газар.

Солонгос эмэгтэйчүүд цэцэг ургуулж арчилах дуртай юм болов уу гэж бодсон. Энд тэнд цэцгийн дэлгүүр ихтэй. Түүнээс гадна сөөм газар олдохтойгоо зэрэгцээд л цэцэг тарчихдаг хүмүүс байна лээ. Заа ингээд энэ 5 дахь өдрийн аялалын зураг Цаана нь далайн ус цайвалзаад л сайхан харагдаж байгаа биз.



PS: Гэртээ цэцэг тарж байгаа. Цагаан савтай цэцгийн дэлбээнүүд нь уначихсан. Одоо ахиад цомирлигжоод дэлбээлэхэд бэлэн болчихоод байгаа юм. Харин жижигхэн хүрэн савтай цэцэг хоёрдахь удаагаа дэлбээлж буй нь энэ.

Posted in Аз жаргал, Аяны богц ... | 1 Comment »

ДӨРӨВ. ХАЙДЭЛБЭРГЭЭР

Posted by Оогийноо on November 20, 2008

Шилтгээн
Сургалт дууссаны удаах өдөр манай багийхан Хайдэлбэргээр хотын аялал хийхээр галт тэргэнд суун үзэсгэлэнт Некар голын хөвөөнд орших Хайдэлбэрг руу явлаа. Галт тэрэгний цонхоор галбиртан цэнхэртэх Некар гол, ойн модон дундах хийц загвар сайтай Герман маягийн жижигхэн байшингууд, дуут дохиогоо сүртэй хүнгэнүүлэх усан онгоц харагдана.

Үзэсгэлэнт Некар голын хөвөө дэрлэн сунаж тогтсон Хайдэлбэрг хот жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагдана. Олон зуун жилийн баялаг түүх, нүд хужирлах зүйлс арвинтай энэ хотоороо Baden-Württemberg-ийнхан ихээхэн бахархадаг юм билээ. Нээрээ л бахархах зүйл олонтой гэдгийг нэг өдрийн хотын аялалаар явж байхдаа ойлгосон юм шүү.

Хайдэлбэргт очсон хэн бүхэн юун түрүүнд 13-р зуунд баригдсан Хайдэлбэргийн шилтгээнийг үзэж сонирходог. Königstuhl буюу “Хааны сэнтий” нэртэй уулны тагтад орших шилтгээн олон зуун жилийн гайхамшигийг ирсэн хүн бүхэнд харамгүй дэлгэн үзүүлдэг.
Уулын бэлийг ороон дээшлэх, зассан нарийхан шороон замаар бид өгсөн нэг мэдэхэд тэв тэгшхэн цэцэрлэгт хүрээлэнд орж ирлээ.

Энэ зам 13-р зуун руу хүргэнэ
Эртний ихэс дээдэс энэ шилтгээнд тухлан, тансаг цэцэрлэгт хүрээлэнд зугаацан сэлгүүцдэг байсныг дотроо төсөөлөхөд сайхан санагдана. Бөмбөгөр хормойтой торгон даашинз, далбагар том нарны малгай, нарийхан цэмцгэр бээлий өмссөн ихэмсэг хатагтай нар нааш цааш холхилоод л …… хэхэхэ энэ төсөөлөл минь гэнэт нээрээ л энд маш олон сүнснүүд үүр шөнийн заагаар хэсүүчилдэг байхаа гэсэн бодол болж хувирав. Ингээд Хайдэлбэргийн их сургуульд суралцдаг манай сургалтын багийн гишүүн Питрогоос “энэ шилтгээн сүнстэй юу” гэж асуухад өнөөх маань инээснээ “Орой бид сүнснүүдийн тансаг хүлээн авалтанд оролцож болно шүү дээ” гэж хариулав.

Шилтгээний цэцэрлэг-зарим хүмүүс дээшээ мацаад ядарсан бололтой зүлгэн дээр суусан байна

Бусад маань ярилцаад завгүй
Хайдэлбэрг шилтгээн жуулчдын хөлд дарагддаг нь үнэхээр илт. Гэхдээ энд ирэх жуулчдын ихэнхи нь Азийн орнуудаас байдаг гэдгийг сургалтын зохион байгуулагч хэлж байсан. Нээрээ л биднийг Хайдэлбэргийн шилтгээнээр аялаж явахад яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг Япон жуулчид бүгд цаанаас нь нормлоод өгчихсөн мэт ижилхэн нарны малгай, үүргэвч үүрээд “сүрэглэн” явах нь их содон харагдаж байв. Бүгд зургийн аппараттай байх агаад харсан бүхнээ сурмаг аргагүй нэг хором ч алдахгүй дарах нь сонин ч юм шиг.

Хайдэлбэргийн ордон-шилтгээнийг 1228 онд Баваригийн гүн 1-р Louis бариулсан гэдэг юм билээ. 13-р зуунаас өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж бодохоор үнэхээр дуу алдам сүрдмээр. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн аймшигт бөмбөгдөлтөнд бага хохирсон цөөхөн хотуудын нэг бол Хайдэлбэрг. 13-р зуунд баригдсан энэ шилтгээнийг сэргэн мандалтын үед ахин шинэчилж засварласан бөгөөд шилтгээний баримал, хийц загвараас Дунд Зуун мөн Сэргэн мандалтын үеийн Европийн уран барилгын чиг хандлага, хийц загварыг бүхэлд нь харж болохоороо гайхамшиг юм. Шилтгээний хана, гудамжны зам, хаалт хашлага бүхэлдээ чулуун хийцтэй, олон настай сүрлэг мод сүүдэртээд шилтгээний орчимд сэрүү татам сайхан. Гадаа жин үдийн халуун байсан хэдий ч шилтгээний чулуун ханан дээр гараа тавихаар сэрүүн даагаад л таатай юм билээ.

Шилтгээн дээрээс хот бүхэлдээ

Өнгөрсөн үеэр
Содон уушийн газар
Шилтгээнийг үзэж сонирхосны дараа бид Хайдэлбэргийн арилжаа зээлийн гудамжаар сэлгүүцэв. Зээлийн гудамжаас ганц хоёр юм авах гэсэн боловч аргагүй л жуулчидад зориулсан гэмээр үнэтэй юм билээ. Ээмэг бөгжний хоббитой болохоор би татганаж татганаж өөртөө нэг жижигхээн ээмгийг дурсгал болгон авч үлдэв. Явж байгаа орон бүрээсээ ээмэг бөгж авч хадгалах нь миний нэг сонирхол болоод байгаа.
Зээлийн гудамжаар жаахан сэлгүүцэж шуналтахаас цаашгүй шүлсээ гоожуулсаар 5 цагт бид эргэн уулзахаар тохирсон талбай дээрээ цуглараад хоол олж идэхээр явлаа.

Болзсон газраа цугларлаа
Хайдэлбэрг их сургуулийн оюутан, бас сургалтын зохион байгуулагч Клаус хоёр биднийг их сайхан газарт аваачин гэсээр дагуулж явав. Бидний очсон шар айрагны газарт оронгуут юун түрүүнд нүдэнд туссан зүйл бол цоохорлон эрээчсэн ширээ сандал, элдэвийн самбар, бичиг цаасаар “чимэглэсэн” хана, тайз. “Ганган хүүхэнд гархи нэмэр” гэдэг шиг л нүд эрээлжлэм чимэг зүүлттэй шар айрагны газрын түүхийг сонссоны дараагаар уушийн газарт тухалсанаа аз завшаантэй хэрэг гэж бодож байлаа. Германчуудыг шар айраггүй төсөөлөхөд бэрх. Шар айраг нь ундаанаасаа хямдхан болохоор ч тэрүү хүмүүс нь шар айргийг ус шиг л хэрэглэнэ. Эндхийн шар айраг сайхан гэсээр манайхан бүгд нэг нэг шар айраг авав, харин би жимсний шүүс.
Сониуч зан минь хөдлөөд эхний асуултаа уушийн газрын зөөгч залууд тавьлаа. Уг нь эзэн нь юм билээ л дээ. Гэхдээ зөөгчөө өөрөө хийж байсан юм. Би “тэр самбар ямар учиртай юм, яагаад бүх ширээ, сандалуудаа эрээлж цоохорлосон юм, энд ямар монгол хүн ирсэн юм вэ, тэр харагдаж байгаа манай мөнгөн тэмдэг байна” гэх мэтчилэнгээр асууж шалгаан ярилцаж гарлаа даа.

Уушийн газрын эзэн, түүний ард 500, 1000-тын мөнгөн дэвсгэрт
Бидний орсон уушийн газар өөрийн гэсэн гайхамшигтай түүхтэй газар байлаа. Үүх түүхийг нь сонсох тусам шар айргийн газар тэр чигтээ залуусын эрч хүч, эр зориг, залуу хүний цуцашгүй хүсэл мөрөөдлийн эхлэл болсон “орд” байсан нь надад маш сайхан санагдаж байв. Энэ уушын газар 1848 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш оюутан залуусын цуглардаг тэр дундаа Хайдэлбэрг их сургуулийн оюутнуудын нууцхан “болздог” газар байсан гэдэг. Энэ дашрамд Хайдэлбэргийн их сургуулийн талаар цухас дурдая. Хайдэлбэрг их сургууль нь 1386 онд байгуулагдсан Европийн хамгийн өндөр настай сургууль бөгөөд эндээс олон гайхамшигтай, суутнууд төрөн гарсан байдаг. Одоо ч гэсэн Хайдэлбэргийн их сургууль Германдаа “Шилдэг” нь бол дэлхийн их сургуулиудын дунд зэрэглэлээрээ эхний 50-д байнга орж явдаг оюуны охь болсон ундарга юм.

Хайдэлбэргчүүд түүхээрээ маш их бахархадаг. Германы ардчилал, хувьсгал, эрх чөлөөний салхи Хайдэлбэргээс эхэлж Герман орон даяар түгсэн гэж үздэг. Францтай ойр хөрш байсан учраас Хайдэлбэргийн оютнуудад Францад гарсан хувьсгал мөн Наполеон Бонапортын эрс шийдэмгий зоримог гаргасан алхамууд үлгэр дууриалал болон тэднийг хувьсгалд уриалан дуудсан гэдэг. Түүхийн аль ч цаг хугацаанд нийгмийн гажиг согогийг мэдэрч, тэр бүгдийн эсрэг зоригтойгоор тэмцдэг хошуучлагчид ямагт оюутнууд байсан. Энэ ч утгаараа Хайдэлбэргийн оюутнууд нийгмээ шинэчлэгчид, хувьсгалчид байсан бөгөөд тэдний цугларан ярилцдаг газар нь энэ уушийн газар байжээ. Уушийн газар хямдхан шар айрагтай, оюутнуудад элэгтэй байсан учраас Хайдэлбэрг их сургуулийн оюутнууд орой бүр 8 цагт цугларч Германы ихэс дээдсийн хирээс хэтэрсэн эрх ямба, газрын эздийн өв залгамжилсан дарангуйлал зэрэгт дургуйцэн, бусармаг буруу бүхнийг нуран унагах төлөвлөгөөгөө энд шивнэлддэг байв.

Тухайн үед оюутнууд Хайдэлбэргийн их сургуулийн зөвлөлтэй санаа нийлэхгүй байсан, Францанд гарсан хувьсгалт хөдөлгөөн, газрын эздийн шуналт татвар ард түмнийг өндийж чадамгүй их зовлонд оруулсан зэрэг нь оюутнуудыг хувьсгал, эрх чөлөөний хөдөлгөөнд уриалан дуудах чухал нөхцөл болжээ.

Уушийн газарт

Бидний орсон уушийн газрын хана, ширээ, сандалыг байгуулагдсан цагаас хойш нэг ч солиогүй гэх. Учир нь энэ бүхэн тэр чигтээ өөрөө түүхийн судар бичиг, баримт болсон учраас тэр байх л даа. Сандал, ширээн бүрт гарын үсэг, үгс, уриа, лоозон- тэр ч байтугай 19-р зууны хувьсгалч залуусын гарын үсэг хүртэл харагдана. Мөн түүнчлэн хана туурганд өлгөсөн самбарууд нь 19-р зууны Германд үйлчилж байсан хууль дэг журмын илэрхийлэл болж байдаг юм билээ.



Тухайлбал энэ харагдаж байгаа самбар дээрх бичиг нь “It is not allowed if don’t wear bathing costumes” буюу “Эмэгтэйчүүд усны хувцасгүй бол орж болохгүй” гэсэн утгатай үг юм гэсэн.

Хайдэлбэрг, уушийн газрын түүхийг Клаус болон уушийн газрын эзэн залуу уриалгахан аргагүй ярьж өгөв.
Бидний яриан дундуур Хайдэлбэргийн оюутан Роланд “Оогий би чамд өөр бас сонирхолтой юм ярьж өгий. ” гэв.
Түүний сонирхолтой яриа нь Германы одоогийн төрийн далбаан тухай байлаа. 1948 онд Хайдэлбэргт болсон Hambacher Fest цуглаанд оюутнууд хар, шар, улаан өнгийн нэгэн ижил нөмрөгтэй ирж оролцон цугларсан олны өмнө нийгмийнхээ болохгүй байгаа бүхнийг шүүмжлэсэн байна. Оюутнуудын өмсөж ирсэн гурван өнгийн нөмрөг сүүлдээ “Германы ард түмний үндсэн эрх, эрх чөлөөг” илтгэх бэлэгдэл бүхий төрийн далбаа болсон гэнэ. Роландын тайлбарласнаар төрийн далбаан улаан өнгө нь цус, хар өнгө нь үхэл, шар нь нарны мандаж буй туяа юм. Нэг үгээр дусал цус бүрээр үнэлэгдэн, үхлээр төлөөс хийн олж авсан Германы энгийн ард түмний эрх, эрх чөлөө нь нарны мандаж буй туяа шиг үргэлж мөнх байсаар байх болно гэсэн утгатай гэж тайлж болохоор. Төрийн далбаан үүсэл, утга бэлэгдэл мөн л Хайдэлбэргээс, Хайдэлбэргийн оюутнуудаас үүсэлтэй гэсэн үг юм.

Тэрнээс гадна Америкийн Иргэний дайнд Хайдэлбэргийн гал сөнөөгчдөөс бүрдсэн арми оролцон боолчлолын эсрэг тэмцэж байсан гэдгийг ч дурсан ярьж байлаа. Иймээс Хайдэлбэргчууд нийгмийн шинэчлэгчид болох оюутнууд, мөн эрх зориг, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон гал сөнөөгч нартаа их хүндэтгэлтэй ханддаг болохыг залуус ам уралдан нотлон ярьж байв. Энэ ч утгаараа 1999 онд гал сөнөөгч нарт зориулсан хүндэтгэлийн медал гардуулах ёслол Хайдэлбэргийн жижигхэн хот болох Остербуркенд болсон байна.


Тасартлаа уух уу

Германы тэр дундаа Хайдэлбэргийн бахархалт түүхээр аялсаны дараагаар уушын газраас бид гэрийн зүг явлаа. Галт тэрэгний буудал хүрэх замд бид нэгэн сонирхолтой залуустай тааралдав. Хар подболкаар ижилссэн залуус гадаа “архидаж” байх юм. Герман залуугаас “энэ залуучууд ямар нэгэн урсгал чиглэлийг шүтдэг үү” гэтэл “Үгүй ээ. Жирийн л залууус. Харин эдгээр залуус өнөөдөр тасарч унатлаа ууна” гэлээ. Би гайхан “Яагаад” гэхэд “Манай мужид нэгэн заншил байдаг юм. Сүйт залуу хурим хийхийн өмнөх өдрөө бүх найзуудаа цуглуулаад шар айраг, архиар дайлан өөрөө тасарч унтлаа уух ёстой байдаг юм. Энэ нь хуримаа хийсний дараа шар айраг, архийг тасарч унатлаа уухгүй журамтай сайн нөхөр байна гэсэн утгатай” гэлээ. Хэхэхэ сонирхолтой хөгжилтэй заншил. Харин Монголд бол бөөн далим болно байх даа гэсэн бодол төрөв. Манайд ийм заншил байдаг бол өдөр бүр Улаанбаатарын гудамжаар сүрэг сүрэг залуучууд “хүндэтгэх шалтгаанаар тас компаний захирал болсын” гээд явж байна биз дээ. хэхэхэхэ
Залуусын хажуугаар явж өнгөрөхөд биднийг ч бас нэг нэг жижиг шил вискигээр дайллаа.
Хайдэлбэргээр хийсэн нэг өдрийн аялал гайхамшигтай болсон юм. Германд өнгөрүүлсэн хоног мөч бүр миний хувьд гэгээн сайхан дурсамж үлдээсэн. Зүрх сэтгэлд минь ойрхон байгаа, хоёр дахь эх орон мэт санагдах болсон Германд би Европ залуусын мэдлэг боловсролыг мэдэрч ялангуяа тэдний даруу элгэмсэг занг хүндэтгэж байснаа нуух юун.

A.Амарсайхан said…
Хайделбэрг гэхээр хэвлэлийн машины тухай юм болов уу гээд их шимтэн уншлаа ш дээ. Тийм хот байдаг гэдэг сэжиг надад огт төрөөгүй явжээ.

November 22, 2008 2:05 AM

Blogger Soronzon said…
Дүү охиндоо
Улс тунхагласны баярын мэнд хүргэе.
Хайдельбэргт очмоор санагдах болсон нь юуных вэ?

November 25, 2008 9:33 PM

Blogger altai mountains said…

bayariin mend Oogiinoo..manaixaar shagaisand tnx..:-)

November 26, 2008 4:24 AM

Anonymous runescape money said…
where you come from!

January 3, 2009 4:01 AM

Anonymous 金陵热线棋牌游戏中心 said…
I will pass on your article introduced to my other friends, because really good!

January 6, 2009 3:34 PM

Posted in Аяны богц ... | 2 Comments »

Амьдрах сайхаааааааан

Posted by Оогийноо on November 3, 2008


Өчигдөр, уржигдарын амралтын өдрүүдэд Хустайн нуруу руу сайхан амраад ирлээ.

Одоогийн байдлаар ажил бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүрт л тийм байдаг байх л даа. Ажил хийвэл мөнгө олж ам тосдоно гэдэг утгаараа биш юмаа.
Бусад хүмүүсийн хувьд ажил өдрийн 24 цагийн мөн амьдралын хэдэн хувийг “эзэмддэгийг” мэдэхгүй. Миний хувьд 99 хувь юм даа.
Ажил дээрээ л байвал сэтгэл санаа амар, хийж шальсан юм үгүй атал цагийг “үр бүтээлтэй” /үр бүтээлтэй гэчихжээ айхтар үг шүү/ өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг “бөлгөө” хэхэхэ.

Гадаа хүйтэн бараг цасан шуургатай гэтэл бид шорлог хийгээд

Гэрт унтах сайхан шүү.
Алсын чимээнд сэрэх Монгол халтар банхар хөв хөв хуцах
Хазаар сул морины өвс ширчигнүүлэн хазлах чимээ
Зууханд очлох модны чад пад хийх “үсэргээн”
Талын догшин салхинд өрхний үзүүр “агсагнаад” л …

Эрх чөлөө, хязгааргүй эрх чөлөө, амар тайван нам гүм ШИНЭ СОРГОГ МЭДРЭМЖ
Амралтын өдрүүдээр боомилох угаар, бачимдах хашгираанаас хол амрах сайхаан

Posted in Аяны богц ... | Leave a Comment »

ГУРАВ. Дэргэд минь байж “хайр” минь, дэндүү ойрхон байж “чи” минь

Posted by Оогийноо on October 6, 2008

ОРШИЛЫН ОРОНД
Хүн бүр хилийн дээс алхаж, галуу шувууны мах идэн, юм үзэж нүд тайлах болсон энэ цагт Англи, франц, хятад гэх мэт харийн хэлүүд энэ зууны иргэдийн эзэмших ёстой хэрэглээний наад захын зэвсэг болжээ. Улс орнуудаар явж байхад Солонгос, Хятад, Япон уу гэх нь олонтой. ” Үгүй ээ Монгол” гэж хариулахад машид сонирхон яриа өдөх нь түүнээс ч их. Чингис хаанаараа танигдсан Монгол орны онцлог, өнөөдрийн өнгө төрхийг гадаадынхан асууж шалдаг гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Тэдний энгийн гэмээр асуултанд нилээдгүй олон удаа бүдэрсний дараагаар боловсрол, сурч мэдэхийг холын холоос хил дамнуулан хайж, өөрт байгаа зүйлсээ гээгдүүлж яваагаа ойлгодог. Тэр бүрт Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров гуай нэгэнтээ ” Хойно оюутан байхад Орос багш маань, хүний соёлыг судлахаас өмнө өөрийнхөө соёлыг судлах хэрэгтэй гэж хэлж байлаа” гэсэн дурсамж яриа бодогдоно. Ойд төөрсөн сармагчин, өнгөрсөнөө умартсан ирээдүй болохгүйн тулд, биднээс чимээгүйхэн сөөм сөөмөөр холдоод байх шиг санагддаг эх орныхоо өв соёл, зан заншлаа ядаж өөртөө шингээж үлдэх юмсан гэх хүсэл сэтгэлд минь улам гүнзгий шургалдаг – Энэ цаашид хийх ажил болгоны минь эхлэх цэг байх болно.

НҮҮР ТАХЛАХ ХУДАН МОНГОЛ БИЧИГ МИНУ
Зуны хөтөлбөрийн зохион байгуулагчид явуулсан CV дээр сэтгүүлч гэдгийг товойлгон, онцгойлон бичсэн учраас International Youths Leadership Awards-ийн хоёр дахь хэсэг болох Skills буюу Ур чадварын сургалтын эхний хэсгийг намайг удирдан явуулахыг Герман талын зохиоцуулагч Клаус санал болгосон юм. Монголд байхад сургалтын ерөнхий төлөвлөгөө уншсан учраас Ур Чадварын сургалт болон “Эх орноо танилцуулах” өдөрлөгт зориулан ачааныхаа 90 хувийг ном сэтгүүл, бэлэг дурсгалын зүйлсээр дүүргэсэн билээ.
Авч явах зүйлсээ ач холбогдолын дэс дарааллаар цэгцэлсээр нэг мэдэхэд ачаа нормын хэмжээнээс хэтэрхэд ганц ээлжийн ч солих хувцасгүй Монголоос өмсөж байгаатайгаа гарсан хүн дээ би. Пэээ тэр хэтэрсэн ачаанд мөнгө төлнө гэдэг байж болохгүй шүү дээ.

Ур чадварын сургалтанд сэтгүүлчийн онцлогийн талаар, найруулга зүй, эссэ хэрхэн бичих, телевизийн нэвтрүүлэг хэрхэн бэлтгэх гэх мэтийг 3 цагт багтаан ярихаар бэлтгэсэн байлаа. Миний мэддэг сэтгүүл зүй ч гэж юу байхав, тэр дундаа энэ салбарт хуримтлуулсан арвин их туршлага ч бас юу байхав хөөрхий. Сургуулиа төгссөнөөс хойш үгүй ээ мөн олон байгууллагад ажиллаж, эцсийн дүнд анкет бөглөх “хобби”-той болсон дадал энэ удаад надад “Супера” гуншиг зүүлгэх сайхан хэрэгсэл болсон юм.
Ур чадварын сургалтанд анхны гэсэн тодотголтой бүхнээ дээж болгон авч явсан.
Анхны орчуулсан ном “Менежментийн түлхүүр загварууд”, анхны сэтгүүл болох “Зөвлөх Зөгий”, анхны телевизийн нэвтрүүлэг “Japan Topics”, “World TV”-ээгээ файл хэлбэрээр нь авч очсон билээ. Тэднээс хамгийн их ашиг тусаа өгсөн нь 2007 оны 12-р сард Ази Номхон Далайн орны Телевизүүдийн Холбооноос зохион байгуулсан уулзалт семинарт зориулан бэлтгэсэн Англи дээр subtitle-тай 10 минутын нэвтрүүлэг байв.

За тэр Менежментийн ном байна, Зөвлөх зөгий бас байноо

Миний удирдан явуулсан Ур Чадварын сургалт семинарт танилцуулсан ном сэтгүүл, нэвтрүүлгийн бичлэгүүдийг үзээд “Та нар ямар хэлээр ярьдаг вэ? Оросоор уу” гэж асуув. Тухайн үед нь яагаад тэгэж онцгойлон асуугаад байсныг ойлгосонгүй “Үгүй ээ Монголооор. Гэхдээ бид Орос хэл сайн мэддэг” гэж хэлэхэд “танай бичиг Оростой адилхан болохоор Монголчуудыг бас оросоор ярьдаг юм байна” гэж бодлоо гэх нь тэр. Польшоос ирсэн оролцогч “Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байсан уу” гэж хүртэл асууж байлаа. Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байхын зэрэгцээ ЮНЕСКО-гийн бичиг соёлын үнэт сан хөмрөгт Монголын гэсэн тодотголтой олон зүйл бүртгэгдсэн байдгийг ярьсан. “Монголын засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг Германы хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлдэг найз маань надад хэрэглэгдэхээ байсан устаж байгаа эртний Монгол бичгийн талаар ярьж байсан. Тэр бичигтэй дурсгалын зурагт хуудас надад бий” гэж хэлэв.

Уйгаржин Монгол бичгийг нийтээрээ хэрэглэхгүй ч Монгол хүн бүр энэ бичгээ мэддэг, эрхэмлэн хайрладаг гэхэд “Крилл бичгээс илүүтэй танай монгол бичиг чинь их сайхан шүү” гэж тэр Герман хуульч хэлээд инээв. Түүний инээмсэглэлийн ард нуугдсан учиртай харц надад маш том анхаарлын бас асуултын тэмдэг болон үлдсэн юм.
Тухайн үед “чи Монгол бичгээр бичиж үзүүлээч” гэх асуулт тавихаас өрсөн “чадна” гэдгээ нотлон харуулах ёстой гэдгийг би ойлгов.


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

гээд Бямбын Ренчин гуайн шүлэг толгойд харавсан сум шиг гялбаад ирэхийн цагт самбар дээр Монгол бичгээр дээрээс доош хэрэндээ хичээнгүйлэн нямбайлан бичлээ.
Бичиж дууссаны дараа Канад залуу “энэ чинь калиграф арт байна. Өнгөрсөн жил АНУ-ын Индиана мужид яг ийм бичгийн үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэн гаргасан Монгол хүн калиграф урлаг энэ бичгээс үүдэлтэй гэж хэлснийг санах шиг боллоо” гэж байна. Би калиграфынг Монголоос үүссэн гэдгийг яг таг мэдэхгүй ч “Тийм үү” гээд нүүр бардам зогсов. Сургуульд байхдаа “Сэгс цагаан богд” найраглалыг манай ангийхан бултаараа бүрэн эхээр цээжилснийг эс тооцвол бүтэн шүлэг мэддэггүй хүн би. Сэтгэл гэгэлзсэн үедээ өөртөө зориулан нуун байж бичдэг хэдэн шүлгээ хав даран хадгалдаг боловч цээжээрээ унших нь бас үгүй. Гэтэл тэр мөчид Б.Ренчин гуайн шүлгийн энэ бадаг шууд л гялалзаад ирсэн билээ.

Ингээд Ур Чадварын сургалтын ярианы гол сэдэв Монгол бичиг руу хальж өрнөв.

– “Би амьдралдаа ийм гоё бичиг хараагүй л” гэнэ.
– “Зарим талаараа ханзтай адилхан, зарим талаараа араб үсэгтэй адилхан юм” гэнэ.

Яг тухайн үед онгирох юмтай Монгол гэдгээ мэдэрсэн юм шиг боломжийг алдахгүй “рекламдана” биз дээ. “Монгол бичгийг нар зөв тойруулан дээрээс доошоо бичдэг нь Монголчуудын бэлэгдэл, уламжлалыг илтгэдэг. Уйгаржин Монгол бичиг нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд босоо чигтэйгээ адилхан Монгол улсын мандан бадрахын бэлэгдэл юм гэх мэтчилэнгээр мэддэг зүйлсээ А-гаас Я хүртэл ярилаа. Гэтэл надаас “ийм гайхамшигтай сайхан бичигтэй ард түмэн яагаад үүнийгээ төрийн бичиг болгохгүй харийн бичиг хэрэглэдэг юм вэ. Чи л гэхэд сэтгүүлч хүн гээд яагаад крилл бичгээр бичдэг юм” гэж намайг хүндхэн асуултанд унагаав. Мунхаг надад хариулт олдсонгүй ээ. Яагаад гэдгийг би тэгээд ч нэг их сайн мэдэхгүй юм чинь гээд өөрийгөө дотроо өмөөрөх янзтай Ичмээр ч юм шиг. “Крилл бидний албан ёсны бичиг болохоор би өөрийнхөө бичсэн зүйлийг олон нийтэд ойлгуулахын тулд криллээр бичдэг л” гэлээ.
За ингээд ур чадварын сургалтын дараа Уйгаржин монгол бичиг тойрсон яриа, оролцогчдын асуултаас үүдсэн эмзэглэл гэмээр шарх цээжин туушаа хөндүүр даран үлдэв. Ямар ч байсан сургалтын сүүлийн өдөр орон орноос ирсэн бүх оролцогчид миний гарын үсгийг криллээр биш монгол бичгээр зуруулж авахыг хүсэн “очерлосон” юм даа. Бид гарын үсэг солилцоогүй боловч бүгд миний гарын үсгийг тэмдэглэлийн дэвтэр, сургалтын материал бүхий хавтас, нэрийн хуудсан дээрээ зуруулж авлаа. Магадгүй, магадгүй ч гэж дээ энэ миний сайных биш УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙН ГАВЬЯА бизээ. Ёстой нөгөө ахын хэлдэгээр сайрийлгаад гарын үсгийг зураад л хаясан даа.

Энэ явдалын дараа уйгаржин монгол бичгийг сурсан шиг сурахаар шийдэв. Бусдын гайхлыг төрүүлдэг, бишрүүлдэг Монгол бичгийг сурах нь Монгол хүн бүрийн нэр төрийн хэрэг гэж бодож байгаа ОДОО.

Ур чадварын сургалтыг удирдан явуулсан бас нэг хүн бол Английн Брюнелийн Их сургуулийн доктор, Костас /түүний саяхан хийсэн нээлтийн тухай эндээс уншина уу/ байлаа. Костас 2007 оны өвөл Алпийн нуруунд хийсэн “Алтан аялалын” тухай сонирхолтой танилцуулга хийсэн билээ.
Буурал үстэй хүн доктор КостасДашрамд сонирхуулахад 2006 онд байхаа Монголын нутгаар дамжин өнгөрсөн эртний машинтай аялалын багийн нэг гишүүн доктор Костасын хүү байсан юм билээ. Хүү нь Монголын тухай бишрэнгүйгээр ярьсан нь Костаст хоногшин үлдсэн гэж байсан юм.

БҮЖСЭН НЬ
Сургалтын сүүлийн өдрийн үдэш “National corner” буюу “Эх орноо тайлбарлах” өдөрлөг болов. Өдөрлөг эхлэхээс өмнө бид задгай гал дээр хорхог шарж, Израйлын багийн охидууд эх нутгаасаа авчирсан бин, шарсан бөөрөнхий махаар дайллаа. Хоолны дараа бид хөл бөмбөг ч тоглов.

Сайхан залуу байна уу АЙН



Израйл охид үндэснийхээ хоолоор дайлж байна

Хөл бөмбөг сайхан спорт шүү

Ингээд сургалтын өрөөндөө бэлтгэсэн үзвэрүүдээ танилцуулан эх орноо тайлбарлан сурталчилах хэсэг эхэллээ.

Энэ миний эх орноо сурталчилах булан. Хар Чингисээ мартана гэж үгүй. Оролцогчидод өгөх бэлэг дурсгалын зүйлсээ бас авчихсаан. Номадик мелодис их хэрэг болсон шүү

Израйлын багийн булан


Румин

Словани

“Эх орноо сурталчилах” өдөрлөгт тусгайлан бэлтгэж, оёулсан Монгол дээлээ өмсөөд холоос авчирсан үзүүлэнгүүдээ тайлбарлах ажилдаа орлоо.
Хамгийн түрүүнд эх орныхоо тусгаар тогтнолын тухай яриад төрийн далбаан утга бэлэгдэлийг тайлбарлав. Төрийн далбаан дээрх Соёмбо үсгийн учир жанцанг тайлж, хүүхэлдэйнд өмсгөсөн Монгол хувцас, дотроо тавилгатай Монгол гэрийг мөн танилцуулав. Үзүүлэнгийн дараа монголын язгуур урлаг, дуу хууртай СиДи-нээс “Буянт гол”-ын хөөмий, хархирааг сонсгож, циркийн нугараачдын “Ногоон Дарь Эх” уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав. Уран нугаралт үзсэн оролцогчид дуу алдан шагширч гар хөлөө хөдөлгөн дор бүрнээ уян хатан чанараа шалгаж байснаа гэнэт Монгол дээлтэй мишээн зогсож байгаа намайг дуу нэгтэйгээр уран “хугарах”-ыг “шаардав”. За ингээд хэрэг бишдээд явчихлаа.
Хорхогоо пиво, вино, бас миний дээжлэсэн Хар Чингэс, Словак охидын эх нутгаасаа авчирсан дарс зэргийг холин даруулсан оролцогчид багагүй халамцан “судасны лугшилт” хурдссан учраас тэдэнд миний чадах эсэх нь огтхон ч хамаагүй бүгд дуу нийлүүлэн “Contortion, Contortion, Contortion” гэцгээнэ.
Би “нэрэлхүү” гээд “уран хугаралтаа” биш эсвэл чадахгүй гээд гүрийх нь эвгүй юм даа гээд бодож суутал СиДи-н дээр Монгол ардын бүжиг байгааг санав. За ингээд Монгол бүжиг хийхээр шийдлээ.
Бага ангийн сурагч байхад Монгол улсын гавьяат жүжигчин Дугараа багшийн шавь байсныхаа хувьд би бээр Монгол бүжгийн үндсэн хөдөлгөөнийг хийчихтэйгээ байгаамаа.
Уул шугамандаа би чинь бүжиг хийхдээ ичнээ л гэж байхгүй шүү дээ. Ахлах ангид орсны дараа Монгол бүжиг хийхээ больж “Ирээдүйн одод” реп бүжгийн тэмцээнд ангиасаа хамтлаг бүрдүүлэн, ах нарынхаа пиджакийг томдуулан хэлхийлгэж өмсөөд, таван хурууны цагаан бээлийг гартаа хийгээд хөлөө хол хол шидээд, гараа хүчтэй савлаад бүжиглэдэг байлаа шүү дээ.
Ингээд л ёстой нэг ур чадварын сургалтан дээр хамаг байдаг “юмаа” гаргалаа даа.

Манайхан гар гараасаа бариад …
Оролцогчид гар гараасаа бариад тойрог үүсгэн тойргийн дунд би нүдээ аниад ая дуустал Монгол бүжиг хийлээ. Дараа нь бид бүгдээрээ Израйл бүжиг хийж, оролцогч залуус хамтдаа бүхэл шөнөжин дуу хууртай наадан сүүлчийн оройгоо салж хагацаж ядан өнгөрөөсөн юм.

Үргэлжлэл Хайдэлбергээр …

Posted in Аяны богц ... | 2 Comments »

ХОЁР. Миний төрсөн нутаг

Posted by Оогийноо on September 21, 2008

ТҮРҮҮЧ НЬ 9-Р САРЫН 15-НД
Би алс баруун хязгаарын Ховд нутгийн бүсгүй. Одоо зүүдэндээ харахаас хэтрэхгүй болоод байгаа төрлөх нутгаа хөгшин Европийн Германд мэдэрсэн жаргалтай өдрүүдийнхөө дурсамжыг хүргэе.

Гялалзан гялтагнах түг түмэн одод руу ойртон тэмүүлэх мөнгөлөг хөлөг яах ийхийн зуургуй Зүүн Берлиний Шенонфелд нисэх буудалд оройн 11 цагт газардлаа. Манай “Чингис Хаан”-тай тун төстэй энэ жижигхэн буудлын бүх зүйлийг өмнө нь харсан эсвэл мэдэрч байсан шиг их дотно санагдаж байлаа. Ах маань намайг тосохоор бага охинтойгоо, эхнэртэйгээ Казелаас ирээд хүлээн байхыг олж харав.

Дээд цэгтээ тулан түгшүүрийн харанга мэт ажиллаж байсан тархины минь хамгаалалтын систем одоо нэг намжиж, хамаг бие хөнгөрөөд би гэдэг хүн найдвартай даатгалд хамрагдсанаа эд эс бүхнээрээ мэдэрлээ.

Ахын амьдардаг Касселд нэг өдөр болоод маргааш нь Frankfurt main airport руу ах эгч хоёроор хүргүүлэв. Энд сургалтанд хамрагдах хүмүүсийг өдрийн 3 цаг хүртэл тосож байгаа билээ. Франкфуртын нисэх буудал дээр хорь гаруй настай, нүдэнд дулаахан Кастен гэдэг Герман залуу намайг тосож авав. Ингээд найдвартай гараас бас нэгэн найдвартай гарт шилжсэн би гэдэг хүн бүх асуудлаа хүмүүст даатгаад дагаад л намирдаг ажлыг тун сайн гүйцэлдүүлж байсан юм.

Кастен бид хоёр ICE хурдны галт тэргэнд суун Германы баруун өмнөд хэсэгт орших Остербуркен руу хөлгийн жолоо залав.
Франкфуртаас Остербуркен руу 5 цаг гаруй явах бөгөөд зам зуур сүр бараатай салхин сэнс, тасралтгүй үргэлжлэх ой мод, жигдхэн зассан тариалангийн талбай, байшин барилга жирэлзэн өнгөрсөөр л.
Цэнхэрлэн мушгирах голын хөвөөг даган сунаж тогтсон эртний гэмээр үзэсгэлэнт хот Кастен бид хоёрын зам зуурын амтат яриаг тасаллаа. Энэ бол Некар голын хөндийд сунаж тогтсон Хайдэлбэрг хот. /Энэ хотын сонирхолтой сайхан түүхийг дараа өгүүлэх болно/



Хайдэлбэрг их сайхан хот байна лээ

Хайдэлбэргээс цааш 2 цаг яваад сургалт болох Остербуркен гэх жижигхэн тосгонд бид оройн 8 өнгөрөөд ирсэн юм.
Сургалт болох байр маань галт тэрэгний буудлын архан талд. Гаднаа дунд зэргийн эдэлбэр газартай, гурван давхар амины хоёр орон сууцны цагаан байранд нь сургалт болно. Гурван давхар жижигхэн байрны хоёр давхарт нь хичээлийн танхим, зэргэлдээх өрөөнд нь чөлөөт цаг өнгөрөөх цайны өрөө байна.

Шатаар дээш гарахад биднийг ирэхийг хүлээж байсан Герман талын ерөнхий зохион байгуулагч Клаус гарч ирэн элгэмсгээр чанга тэврэн угтлаа. Гурван сарын өмнөөс Клаус бид хоёр бие биенээ ичнээгээр мэддэг болсон юм.

Мэнд ус асуусны дараагаар л Клаус над руу хандан их л нухацтайгаар “Би Монголд ажиллаж байгаа Германы элчингийн ажилчдын өмнөөс их санаа зовсон шүү” гэж хэлэв. Сургалтанд оролцох болсоноо хожимдож мэдсэн болохоор надад виз мэдүүлэхэд ердөө 7 хоног байсан юм. Энэ хугацаанд 2 ч удаа элчингийн ярилцлаганд ороод эхний удаад Герман эмэгтэйтэй ам мурийх дөхөн, харцаараа халз тулаан хийж, хаалга савж гарснаар тойрох хуудсаа зуруулах шахсан удаатай. 2 дахь удаа ярилцлаганд орохдоо байнгын мишээлттэй тактикийг хэрэглэж эв найрамдалын гэрээ байгуулснаар виз минь гарсан билээ.

Зуны сургалтанд Герман, Канад, Швейцар, Польш, Румин, Англи, Израйл зэрэг орноос 20 гаруй оролцогчид ирсэн байсан бөгөөд үнэндээ л би ганцаараа монголоос байсан учир эхэндээ жаахан бишүүрхэх шинжтэй. Гэхдээ л даруухан зан хөдлөөд байсан боловч яагаад ч юм дотроо маш их итгэлтэй, хөөрлийн байдалтай байснаа нуух юун.
Оролцогчид танилцаж дууссаны дараа биднийг эртхэн амруулахаар зочид буудалд хүргэж ирэв. Би Польшоос ирсэн, нутагтаа хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг төслийн ерөнхий менежер царайлаг бүсгүйтэй нэг өрөөнд хамт байхаар боллоо.

Нэг өрөөний анд маань

Остербуркенд ирэх гэж бараг 2 өдрийн аялал хийсэн учир би дэрэн дээр толгой тавиад шууд л унтаад өгөв.

ЭХНИЙ ӨДӨР – АЛХААД МАРШ

International Youths Leadership Award хөтөлбөрийн зуны сургалт нь Германы Баден-Буттенберг мужид харьяалагддаг Остербуркен гэх жижигхэн хотод зохиогдсон юм. Европийн Холбооны улсуудад томоохон сүлжээтэй, Английн Лондон хотод төвтэй энэ хөтөлбөрийг өмнө нь Европийн орны хүүхэд залуучуудад зориулан хэрэгжүүлж байгаад өнгөрсөн жилээс Азийн орнуудын залуучуудыг урьж сургадаг болсон юм билээ.

Сургалт 9 цагт эхлэх ёстой учир 7 цагт босон усанд ороод буудлын нэг давхарт байрлах саруулхан танхимд өглөөний цайгаа уулаа. Шив шинэхэн, халуун сэвсгэр талх, олон төрлийн хиам, төрөл бүрийн жимсний шинэхэн шүүс, сүү зэргээр хооллоод сургалт болох газар руугаа хоолны ширээнд танилцсан үзэсгэлэнт Румин охидтой алхаллаа.

Румин бүсгүй

Энэ гүүр даваад бидний сургалт болох байшин бий

Манайхан саравчаа барьж байгаан

Саравч бэлэн болжээ

International Youths Leadership Award хөтөлбөр Expedition буюу Аялал, Skills буюу Ур чадвар гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
Европийн орнуудыг хирсэн энэ сүлжээ сургалт нь хүүхэд залуучуудад биеэ авч явах соёл, харилцааны ур чадвар, ажлын орчинд хувь хүн хамт олноо хүндэтгэх замаар байлдан дагуулах арга ухаан, хамгийн гол нь бусдад найрсаг эелдэг хандаж өөрийгөө зөв ойлгуулах дадлыг суулгахаас гадна “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг утгаар залуучуудыг спортод дур сонирхолтой болгон эрүүл чийрэг бие бялдартай өсөн хүмүүжүүлэх зорилготой. Сургалтын сүлжээ нь Европийн бүх улсын дунд, болон ахлах ангиудын сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээл хэлбэрээр ордог юм билээ. Иймээс ахлах анги төгсөж байгаа сурагчид Expedition буюу Аялал сургалтанд хамрагдаж Хүрэл, Мөнгөн медалийн эзэн болсон ёстой.

Аяллын хэсэгт хэд хэдэн шаардлага байдаг бөгөөд аяллын бартаа саад, км-ийг харгалзан залуучуудад Европийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн Хүрэл, Мөнгө, Алт гэсэн медалиудыг өгдөг. Хүрэл медал авсаны дараа Мөнгөн медалын аялалд гарах эрхтэй болно. Аялал хийх зуураа залуучууд бие биедээ өөр өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ зааж сургах ёстой. Хэрэв хүсвэл ур чадварын сургалтыг танхимын сургалт байдлаар тусгайлан зохион байгуулж ч болно. Европийн бүх улсуудад байдаг энэ сүлжээнд орж чадвал аль ч улсад ногоон гэрлээр аялал хийх боломжтой болно гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, Европийн аль ч улсад сүлжээгээр дамжуулан хүссэн газартаа аялал хийж болох бөгөөд энэ аялалыг нь тухайн орны сургалтын менежер зохион байгуулдаг юм билээ.

Эхний өдрийн сургалт маань Expedition буюу Аялал байлаа.
Өглөөний шүүдэр буусан нойтон, зөөлөн ногоон зүлгэн дээр гутлаа тайлан хөл нүцгэн зогсоод “хөтөч” тоглоом тоглов. Германдаа нилээдгүй нэртэй хуульч, 65 настай Волф гээд Герман хүн миний хамтрагч боллоо. Зуныхаа амралтаараа манай сургалтанд ажиглагч, зөвлөхөөр оролцоод цаашаа Итали, Францаар аялах төлөвлөгөөтэй нэгэн юм. “Хөтөч” тоглоомын дараа аялалаар явахад галаа хэрхэн асаах, цайгаа яаж чанах, галаа яаж унтраах, майхнаа барихдаа юуг анхаарах, луужин болон GPRS -ийг хэрхэн ашиглах, газрын зурагтай яаж ажиллах, аяллын замаа хэрхэн төлөвлөх гэх мэтчилэн аялалд явахад анхаарах бүх зүйлийг зааж сургав.

За энэ манай сургалтын байр

Тоглоом тоглоноо

Ингээд бид хоёр багт хуваагдан Остербуркенээс 20 км-ийн зайтай орших усан үзэмний ферм руу аялах даалгавар авлаа. Аялалдаа гарахын тулд эхлээд газрын зураг дээрээ бүх тэмдэглэгээ хийж аяллын маршрут болон аялалын хуудсаа бөглөөд ачаагаа зөв тэнцүү хувиарлан үүрээд гарч өгнө дөө. Би ч яахав угаасаа аялаж, амрах, алхах дуртайм болохоор надад энэ хэсэг маш их таалагдаж байсан юм.

Манай багийнхан аяллын төлөвлөгөө гаргаж байгаа нь, Улаан цамцтай хүн Герман талын ерөнхий зохион байгуулагч

За энэ маршрутаар л явна даа

Ойг зүсэн тэгшхэн зассан цардмал замаар Швейцариас ирсэн Роланд гэдэг залуутай яриа нийлэн алхаж гарваа. Зам зуур бид хоёр багсайтал ургасан алимны модноос алим авч идэн дундаршгүй их яриа өрнүүлэн алхасаар нэг мэдэхэд усан үзэмний ферм дээр ирэв.

Алим ингээд ургаад байхын

Идээд … идээд

Манай хоёр буу халаад явж өгч байнооо

Ярилцаад л газрын зургаа хараад л алхаад байна

Аяллын маань эцсийн цэг дээр биднийг сургалтын байр руу аваачих машин ирчихсэн хүлээж байсан юм.

Энэ хүн 65-тай хуульч. Сайхан харагдаж байгаа биз.

Сургалтын байрандаа ирээд баг тус бүр аялалын тухай тайлан тавих ёстой. Аялалын үеэр ямар хүндрэл тохиолдсон, төлөвлөсөн газраа товлосон хугацаандаа очиж чадсан эсэх, мөн замдаа ямар хачин сонин адал явдалтай тулгарав гэхчилэн бүгдийг тайлбарлан хүргэх юм л даа.

Манай багийн тайлан

Нөгөө баг маань бас л тайлангаа тавьж байна

Expedition буюу Аяллын сургалтын өдрүүд энэ мэтчилэнгээр үргэлжилдэг.
Өдөр хоног өнгөрөх тусам сургалт маань улам сонирхолтой, басхүү олон орны сайхан залуучуудтай өнгөрөөсөн хором мөч бүхэн үнэтэй санагдаж байсныг нуугаад юу гэхэв.
Ямартай ч энэ удаагийн экспидишн сургалтын үеэр бид 5н өдөр, өдөрт 20 км өөр өөр маршрутаар алхах, хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр аялалынхаа тухай тайлбарлан бусаддаа хүргэж байсан нь багийн хамт олныг ойртон нөхөрлүүлэх, нэг цул хэсэг болгон нягтруулахад хамгийн хэрэгтэй сайхан арга мэт санагдаж байна лээ.

Энэ удаагийн зуны сургуулийн Expedition буюу Аялал хэсэгт явган аялал багтсан бол өвлийн сургалтын хөтөлбөрт цана чаргаар гулгах болон уулын спорт багтаж байгаа юм билээ. Харин дараагийн зуны сургалтын хөтөлбөрт усан завин аялал багтсан гэдэг нь миний хорхойг улам их хүргэж байсан шүү.

Дараагийн удаад ур чадвар сургалтын талаар, мөн “Эх орноо тайлбарлах” өдөрлөгийн үеэр “нугар, хугар” гэсэн шахаанд орсоны эцэст монгол бүжиг хийн хугарах аюулаас мултарсан тухай, олон юманд хошуу түрэн явдаг зан маань намайг аварсан тухай өгүүлэх болно. Ур чадварын сургалтын үеэр Монгол тусгаар тогтносон, өөрийн гэсэн бичиг соёлтой улс гэдгийг ойлгуулах гэж багахан боловч сандраад авсан шүү.

Үргэлжлэл бий …

Posted in Аяны богц ... | 1 Comment »

НЭГ. Шерметов дээр өөрийгөө хайсан нь

Posted by Оогийноо on September 15, 2008

Онгоцны хөдөлгүүрийн нүсэр чимээ чихэн дээр хүнгэнэж, толгойд түм буман бодол эргэлдэн тархи минь бас хүнгэнэнэ. Тайвширахаар нүдээ аниад толгойгоо гэдийлгэн суудлын түшлэг налах гэсэн боловч хүзүү яг хүнийх юм шиг хөшөөд хөдлөх бүрийд хөндүүрлэж хэмх нүдүүлсэн мэт янгинана. За ингээд аялалынхаа эхний өдрийг л янгинаж, хүнгэнсэн мэдрэмжтэйгээр эхлүүлж байгаа нь энэ байлаа.
Өмнөх өдөр нь хамт олны зохион байгуулсан үдэлтийн “парти” дээр толгойгоо сэгсжиж рок дэлссэний гор ингэж гарч байгаа бололтой. Нэг л их ярвайлттай нөхөр хүний толгой мөрөн дээрээ зээлдээд тавчихсан юм шиг зантайсаар онгоц газардахыг минут секунд тоолон хүлээнэ.

Онгоцонд явахдаа цаг хуваалцахаар авсан “History of Mongolia” гэсэн Б.Баабарын номыг унших гэж хичээх боловч өөрийнхөө тухай бодсоор …
Өдийг хүртэл 50-ын талыг насласан боловч нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлоогүй, төөрсөөр яваагаа би сайн мэднэ. Нилээн хэдэн жилийн өмнө ахын надад тавьж байсан асуулт саяхан мэт тод санагдаж байх юм.
“Чи одоо 20 хүрлээ. Чамд ямар мэдрэмж төрж байна” гэсэн асуулт. Тухайн үед 20 нас надад их л том хариуцлага, хүнд ачаа үүрүүлж байгаа юм шиг санагдаж байсан боловч тухайлсан мэдрэмжийг хэлж чадахгүй л байлаа.
Энэ бүхний дараа ах “За ямар ч байсан хүн 20-30 насны хооронд нийгэмд эзлэх байх суурь, өөрийгөө олж чадахгүй бол амжилтанд хүрэх, төлөвших хугацаа чинь оройтдог юм шүү” гэж хэлж байсан нь санагдана.
Энэ үг 5 жилийн дараа ингэтлээ намайг мөрдөж, өнгөрүүлсэн бүхнээ эргэцүүлэн бодолд автуулах юм гэж санаж байсангүй.

Ингэж байсаар ашгүй нэг Шерметовын нисэх онгоцны буудалд Москвагийн цагаар өглөөний 12 өнгөрөөд газардлаа.
Хаа сайгүй шилжих онгоцоо хүлээн гөлийсөн хүмүүс. Том гүрэн гэчихээд онгоцныхоо буудалд нэмээд нилээн хэдэн сандал тавчихгүй дээ гэсэн бодол надаас гадна өөр олон хүнд бодогдож байгаа бололтой. Сүүж амраах газар хаана байна тэр болгонд хүмүүс чихээстэй. Азтай нэг нь сандал дээр, харин бусад нь шатан дээр эсвэл шалан дээр юм дэвсээд унтаж байх юм. Сандал олсон нэг нь “яг босооч” гэсэн шиг суудалдаа ургаа мод шиг хөдлөх шинжгүй. Сандалын “эзнийг” бөгс өндийв үү, үгүй юу суухаар мярааж манасан хүмүүс олзоо харуулдаж байгаа мэт өлөн бүргэдийн хянамгай нүд гарган тас гөлрөн сууна.
Монголоос нисэх үед ах, эгч хүний нутагт мэдрэлийн эсийг дээд цэгт нь, нүд шүдийг хурц байлгаж, сонор сэрэмжтэй байхыг чандлан анхааруулсан тул би гэж нэг хүн яах ийхийн зуургүй гараанаасаа гарч гүйх гэж байгаа амьтан шиг сортолзоод, соомолзоод их л айхтар явж байноо. Чингис хаан нисэх буудал дээр танилцсан 13 настай охиноо дагуулсан дунд эргэм насны эгчтэй хөлгийн жолоо, хошуу амаа нийлүүлэхээр шийдсэн билээ.

Бид гурав Шерметовын онгоцны буудал дээр тухлах нэг суудал олж аваад хоолны эрэлд гарлаа. Швецайр нөхөртэй Монголдоо дэлгэр зуны цагаар амарчихаад явж байгаа гэх энэ эмэгтэй ийшээ тийшээ явсан арвин туршлагатай нэгэн байлаа. Үд дүндийн үед бидэнд нэг монгол хүн хоолны саваар банштай шөл, пирошки, сүүтэй цай авчирч өгсөн нь тэр эгчийн Москвад амьдардаг төрсөн ах нь гэнэ. Би ч сайхан хоол идээд Шерметовын онгоцны буудалтай танилцах аялалдаа гарлаа. Даанч үзэж сонирхоод байх юм үгүй тул хурдхан шиг л шилжин суух онгоц минь ирээсэй гэж бодон Оросын онгоцны буудал дээр танилцсан Монголчуудтайгаа гангар гунгар хийсээр суух болов.

Шерметов дээр буугаад утсаа асаахад ар араасаа цувран ирсэн олон зурвасууд бүгд “Монгол хоёр алт, хоёр мөнгөтэй боллоо” гэсэн сайхан мэдээ авчирсан юм. Шерметовын онгоцны буудал дээр танилцсан бидний хэдэн Монголчууд энэ сайхан мэдээг хамтдаа тэмдэглэж Англид амьдардаг гэж танилцуулсан залуу duty free-гээс оргилуун дарс аван тэрүүхэндээ баяраа тэмдэглэлээ. Газар газрыг зорьж байгаа Монголчуудтайгаа ярьж суухад зуны сайхан өдрүүдийг эх нутагтаа өнгөрөөгөөд надаас бусад нь харийн орныг удаан хугацаар зорьж байх юм. Оргилуун дарсаар дайлсан хүдэр бор ах л гэхэд Англид 10н жил ажиллаж амьдарсан гэх бөгөөд дагуулж яваа хоёр охины бага нь монголоор ойлгох авч ярьж чадахгүй том эгчийнхээ өмнөөс Англиар дуржигнана.
Тэр ах Улаанбаатарыг барилгын талбар шиг болсон байна лээ гэж хэлээд бүтээн байгуулалт явагдаж байгаа нь сайн хэрэг. Энэ бүхэн ард түмэндээ хүртээлтэй хувиарлагдвал өнөөдрийн барилгын талбай ч яамаа байнаа гэж хэлсэн юм. Энэ мэтээр бид эх орныхоо тухай дандаа гэрэл гэгээтэй сайхан зүйлсийг ярилцаж суулаа.

Шерметов дээр баяр Олимпийн медалийн баяр тэмдэглэсэн манай багт Англид амьдардаг ах хоёр охинтойгоо, Швейцарт амьдардаг эгч охинтойгоо, Туркад сурахаар явж байгаа хоёр оюутан охин, Польш руу ажиллахаар явж байгаа нэг залуу дүүтэйгээ байсан юм. Надаас бусад нь бүгд гадаадад олон жил болох хүмүүс.
Та нар л эх орондоо байхын бол бүх зүйл сайхан болно шүү дээ гэсэн ятгасан шинжтэй үгс хааяа хааяахан хавчуулж байсан би Германд хэдэн өдрийг өнгөрүүлчихээд эх орондоо ирэхдээ бусадтай адилхан гадагшаа тэмүүлэх сэтгэлтэй болчихно гэж бодоогүй байлаа.

Шерментовын онгоцны буудлаас Монголчуудаа үдэж гаргасны дараа нислэгийн ээлжээ хүлээн би ганцаар хоцорлоо. Энэ зуур яг гэрээслэл бичих гэж байгаа хүн шиг өнгөрсөн таван жилийн хугацаанд хүнд тустай зүйл хийсэн бил үү гэх мэт олон асуултууд хөвөрсөөр л … “Өнөөдрийг хүртэл миний хийж ирсэн бүхэн хэн нэгэнд тустай байж чадсан болов уу, миний явж байгаа зам зөв үү, би цаашид хэн байх ёстой вэ” гэхчилэн бодсоор суулаа. “Би хувийн амьдралаа ор тас хойш тавчихаад сурах гэж чармайгаад, ажил ажил гэж өдөр шөнөгүй чардайгаад яваад байдаг энэ нь эмэгтэй хүний хувьд зөв байж чадах уу, хэзээ нэгэн цагт би хэнд ч хэрэггүй адаар зантай, ааш муутай албан тушаалын хэнээтэй ганцаардсан хүн болчих вий” гэхчилэн бодсоор л …

Сургуулиа төгссөний дараах таван жилийн хугацаанд үнэд орсон хэнэггүй орчуулагч, хульхдуулдаг гэнэн хурган дарга, оюутанд ээлтэй багш, нислэгийн компанид орон тооны илүүдэл ажилтан, өөртөө дургуй телевизийн хөтлөгч, хальт нэг хэлтэсийн дарга, асрах газрын сайн дурын хүүхэд асрагч “Үүлэн бор”-чин, АХ намын эсэргүү хэвлэлийн ажилтан гээд өөрийгөө нээж олох гэж олон ажил хийсний эцэст хийж чаддаг ч юм байхгүй, хийж чаддаггүй ч юм үгүй саармаг, заримдаг гийгүүлэгч шиг л нөхөр болчихоо юу даа гэж өөрийгөө дүгнэнэ.

Бодолд хулжисан намайг “Берлин посадка” хийж байна гэсэн орос эмэгтэйн дуу сэрээхэд суудлаасаа босон харайн үүргэвчээ чирсээр 8-р гарц дээр очлоо. Берлиний нислэгт хамгийн сүүлд бүртгүүлж байгаа хэнэггүй зорчигч би бололтой миний араас хүн ирсэнгүй. Намайг суудалдаа сууснаар төд удалгүй онгоц хөөрч үл таних холын орныг зорилоо.
Ахиад л бодолд дарагдлаа. Энэ удаад хүзүүний хөндүүр гайгүй болж би суудалдаа шигдээд онгоц буутал унтахаар шийдэн мөшгин мөрдөх бодлыг албаар таягдан хөөхийг хичээн нүдээ тас аниад амьсгаагаа зөөлөн авлаа.

Үргэлжлэл бий …

Posted in Аяны богц ... | 1 Comment »

Амрах цаг болчихжээ

Posted by Оогийноо on July 6, 2008

Үүргэвчээ үүрээд уул руу маааарш
Нээх сайхан
Цэцгийн мандал
Цэцгэнд дуртай
Байгалийн урлан
Оргил

Posted in Аяны богц ... | Leave a Comment »

Амралтын өдрүүдэд Дорнын Их найрагч Данзанравжаагийн нутгаар

Posted by Оогийноо on March 1, 2008

108 суврага буюу энергийн төв

Данзанравжаагийн бясалгал хийж байсан агуй

Данзанравжаагийн бясалгал хийж байсан агуй болон 108 агуй байдаг тэвциг хад

Хар уул

Тээр тэр дээр байгаа оргил дээр ганцхан эрчүүд гардаг гэсэн болохоор би мэтийн хүмүүс доогуур хавьцаа, сүм хавиар л эргэлдэх шив дээ

Posted in Аяны богц ... | Leave a Comment »